НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог билээ. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэхдээ, авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенц болон үндэсний хууль тогтоомжоор хүлээсэн үүргүүдийг нийгэмд таниулдаг. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар энэ жилийн хувьд авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход анхаарч байна.
Гааль, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, худалдан авах ажиллагаа, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, нийгмийн халамжийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийн зэрэгцээ орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн хяналт, оролцоог хангах талаар онлайн сургалтыг хийж байгаа.
Олон улсын өдрөөр “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилт” сэдвээр хэлэлцүүлэг, авлигын нөхцөл байдал ба авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах асуудлаар онол практикийн бага хурал болон эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн уралдаан зохион байгуулна гэж АТГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Toriin terguun Abilga alban tushaaliin hetegt shalgagdaj baisan ulsuudiig alban tushaald tomilj toriin odongoor shagnah baihdaa saya ahmadiin bayraar hulgain hergeer shuuhees yal absan hun ardchilsan shudarga eronhiilogchoos altan gadas odongoir shagnuulaad hulgain hergiig ni ilruulj shalgaj baisan tsgdaagiiin ahmad ajiltan deer ochij ahmadiin bayriin mend hurgen tabalsan gesen tablana gedeg ni hulgain hergiig olruulj baisan tsagdaagiin ahmad ajiltand toriin odon buu hel baiguullagiin erern tsaastai uramdhuulsan ugtei ug ch baihgui gesen uuniig shudarga tor geh uu shudarga bus tor geh uu elbegdorj eronhiilogch oo