Эх орончдын өдөр, Монгол Ардын Нам байгуулагдсаны 93 жилийн ойд
Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд Та бүхэндээ Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Үе үеийн эх орончид төр улсыг авч явсан гэдэгт би итгэдэг ээ. Дэлхийд анхдагч төрт улсыг бий болгох, ертөнцийн хамгийн агуу эзэнт гүрнийг нэгтгэн байгуулах, эх орноо харийн дарлалаас чөлөөлөх, их гүрний хатуу бодлогыг эв ухаан, эр зоригоороо даван туулах, улсаа хөгжүүлж, урагшлах замын их бүтээн байгуулалтыг өрнүүлэх гэхчилэн өнгөрсөн түүхийн улбаа бүхэн үе үеийн халуун эх орончдын зам мөр билээ. Одоогоос 20 гаруй жилийн өмнө үндэсний эрх ашиг, эв нэгдлээ эрхэмлэн монголчууд бид ардчилал, зах зээлийн хөгжлийн замыг сонгосон. Энэ түүхэн үйл хэрэгт Монгол Ардын Нам манлайлан оролцож, өнөөдрийг хүртэл тууштай түүчээлэн авч явж байна.
Өнөөдрийг бий болгосон үе үеийн эх орончдыг бид мартах ёсгүй. Тэдний байгуулсан гавьяа, түүхэн үйл хэргийг бүдэгрүүлж, үгүйсгэх аливаа оролдлого бүр ч байж болохгүй. Өнгөрсөн байгаагүй бол өнөөдөр ч байхгүй. Энэ үгийг би өөрсдийнхээ өнөөдрийн явцуу эрх ашгийн төлөө өнгөрсөн түүхийг бүдгэрүүлэн үгүйсгэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж буй эрх баригчдад хандан зориуд цохон тэмдэглэж байна. Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын тулгуур үзэл баримтлал, язгуур эрх ашиг бол эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол эх орон маань юм. Эх орон гэдэг иргэдийнхээ нэгдэл, зүтгэл, итгэл, хүндлэл, хариуцлага дээр оршин тогтнодог. Энэ бүхэн нэгдэж эх оронч үзэл бий болдог. Монгол Ардын Нам үүсэн бий болсон цагаасаа эх оронч үзлээр улсынхаа хөгжил дэвшилд туршлагатай, тулхтай, тооцоотой, сэтгэлтэй хандаж ирсэн. Энэ бүхнийг төлөвлөгөөт жилүүдийн аяныг зарлаж, иргэдийнхээ эрүүл мэнд, суурь боловсрол, гадаад харилцаа, атар газар эзэмшилт, их бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, соёлын довтолгоо зэрэг тодорхой асуудлуудыг тодорхой үе шаттайгаар шийдвэрлэж, эх орноо тасралтгүй хөгжүүлж ирснээс харж болох юм.
Шилжилт, шинэчлэлтийн түүхэн цаг үед Монголчууд бидэнд алдаа онооны аль аль нь байсан. Эх орончдын сэтгэл зүтгэлээр сүндэрлэсэн эх орны 70 жилийн бүтээн байгуулалтын үлэмж хэсэг “шинэчлэгчид”-ийн буруу үйл ажиллагааны уршгаар хэрхэн үгүй болсон, эцэг өвгөдийн үлдээсэн үнэт эрдэнэс, байгалийн баялгийн ашиглалт ч замбараагүй, басхүү үр өгөөж муутай байгааг бид эргэцүүлэн бодох учиртай. Эв нэгдэл, хамт олонч зарчмаа уландаа гишгэж, намчирхаж туйлшран, өсөрхөж тэмцвэл алтан дээр суусан ч арчаагүй доройтохыг үзэж буй харамсалтай цаг үеийн гэрчүүд бид болоод байна.
Эрхэм эх орончдоо, Монгол ахан дүүсээ... Өнөөдөр эх орон минь туйлширч намчирхсан цөөн хэсэг хүмүүсийн бодлогогүй, болгоомжгүй, хувиа бодсон үйлдлүүдээс болж түүхийн бас нэгэн хүнд шалгуурын өмнө тулж ирээд байна. Дэлхийд гайхагдан өсч байсан эдийн засгийн өсөлтийн хурд ердөө хоёр хүрэхгүй жилийн дотор эрс саарч, иргэддээ ээлгүй, эх орондоо бүтээн байгуулалтгүй эдийн засаг болж хувирлаа. Монгол төр тулх, туршлага, бодлогын гүн хямралд ороод байна. Монгол Улсын маань нэр хүнд олон улсын тавцанд унаж, ард иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч, нэгдэл нягтрал, эе эв ус агаар мэт хэрэгтэй болсон энэ үед Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач тус, энэ өдрийн утга учир юу юунаас илүү чухал юм. Энэ өдөр бол эх орончдын үйл хэргийг зүгээр нэг дурсан тэмдэглэх төдий өдөр биш юм. Үе үеийн эх орончдын үргэлжлэл болсон Монголчууд бид эх оронч үзлээ урьд урьдынхаас илүү хүчтэй сэхээн сэргээж, хөгжил дэвшлийн төлөө нягтран зүтгэхийн эхлэл нь энэ өдөр байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Эх оронд минь хэн нэгэн, хэсэг бүлэг ялах бус харин нийтийн эрх ашиг, Монгол эх орон минь ялах учиртай.
Тусгаар тогтнол, эрх чөлөө минь мөнх оршиж, үе үеийн эх орончдын үйл хэрэг үргэлжлэн хүчирхэгжиж, эв эе батжин, эх орон минь хөгжин дэвшиж Монгол минь өнө мөнх оршиг ээ.
Та бүхэндээ Эх орончдын баярын мэндийг дахин дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд
Ням - 06 сарын 07,
2026
Сэтгэгдэл0
3 сарын 1-ны Бямба гаригт 13 цагаас болох Эрүүл мэндийн лекцэнд та бүхнийг урьж байна. Тус лекцээр Цусны эргэлтийн тогтолцоо буюу Судасны хатуурал нарийсал /Атеросклероз/-аас шалтгаалах Тархи, зүрх, хөлийн судасны хатуурал нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг бүхий л эмгэгүүдийн шалтгаан, түүнээс сэргийлэх болон эрүүлжих боломжийн талаар ярилцаж, МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан хэмээх эрүүлжүүлэх бүтээгдэхүүнийг танилцуулах болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулах бөгөөд Лекцэнд суусан хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Хувьчлан зөвлөгөө авах хүмүүс бүхий л оношлогоо, шинжилгээгээ авч ирвэл сайн. Утас: 96665038
юун яасан ийсэн 93 жил. Хөх инээд хүргээд байгаарай. 24 онд татан буугдаа биз дээ. Танай нам нэрийг нь дууриалгаж авснаас биш, тэгээд нарийн яривал 10 хүрэхгүй жилийн настай шдээ.
яагаад татан буугдсанаа гаргаад ирээчээ. Сонсмоор хармаар байна.
ULS EKH ORON SUIREH GJ BHD ,UHSEN ELIINII CHIN MENDCHILGEE ?TSAG AA OLJ HUTS !
энэ МАНгарууд 3 сарын 1 нд МАН байгуулагдаагүй МНРП байгуулагдсан байна гээд баримтаар нь гаргаж ирээд байхад л 93 жилийн ойн баярын мэнд зэнд ч гэх шиг үнэн дүнхүү гарууд юм аа?
үгүй ээ тэгээд 3 сарын нэгэн чинь эх орноо хамгаалсан хүмүүсийн өдөр юм уу эх орноо коментернд худалдсан хүмүүсийн өдөр юм уу? айн?
чи тэр үед байсан бол сүүлээ хавчаад гэртээ хэвтчихээд эх орон ч үгүй л үлдэх байсан байхдаа
Энэ МАН намыг татан буулгая, нүгэлтэй бидний эцэг эх, ах дүүсийг сахалт ах Сталины заавраар алж хядаж дуусгасан, хайран лам, сэхээтнүүд минь!
Lamiig seheeten gehuu ain, ter ued lamuudiig ustgasan ni bolsiin, odoo ch gesen ene munhruulaad bgaa lam nariig buudchmaar sanagddag shuu. Hun uheh gej bhad muu odor geed hagalgaand oruulahgui oorsdoo mashin unaad emnelgeer yavaad bn, ter Thailand lam nariig har hol nutsgen yavaad humuusiin ogson hishgeer amidarch bn. Manai lam nar bol yaag shar huvalz
3 сарын 1-ийг яргалал хэлмэгдлээс сэргийлэх өдөр болгоё
энэ чинь эх орончдын өлөр дурак минь.
коммуннистууд л эх орончид юм бн л да. Үхсэн баас дургуй хүрчихлээ.
Авилгачид хулгайчдаар намаа дүүргэчээд байж юун яасан ийсэн эх орон ард түмэн бэ? Энэ Энхболдод ичих булчирхай гэж байна уу..
Хужаа хүн байж бас тэр юун яасан ийсэн монгол ах дүү нар вэ,Монголчууд хэзээ ч хятадтай ах дүү болж яваагүй.
тийм эх орончид юм бол яагаад танай намын 1921 оны дүрмэнд "Дундад Иргэн улстай холбоот улс байгуулна" гэж цагаан дээр хараар бичсэн бдаг юм бэ хэхэээ хөөе Энхболд хулгайчаа
чи тэгээд өөрөө гараад дундад улстай харьцахгүй гээд зарлачихаач малаа.энэ дэлхийд дипломат ёс гэж байдаг юм үхэрээ.юм уншиж нүдээ нээчихээд дараа нь мөөр.
Iii... MANgas...
Zsilaacheee buzar buzar buzar tui tui
Муу усан толгой чамаар удирдуулсан нам хэзээ ч ялалт байгуулахгуй
чи нам байтугай гэрээ ч толгойлж чадахааргүй усан толгой байна даа.юм шүүмжилж болно.гэхдээ өөрөө эхлээд ойлголттой байж бичиж баймаар юм.
МАН улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө байсных нь төлөө оросууд хүчээр устгаж,өөрийн үзэл бодолдоо тууштай удирдагч,гишүүдийг нь эрүү шүүлтээр ч буулгаж авч чадалгүй хомроглон устгасан шүү дээ.Би одоогийн МАН-ыг дэмжих гэсэндээ биш,хойч үеийнхэн биднийхээ төлөө амиа баатруудын дурсгалыг хүндэтгэн тэднийхээ амьд үлдсэн төрөл төрөгсөдөд гүн эмнэгэл илэрхийлве.Тэдний маань хувьд яахын аргагүй"баярт өдөр" учраас "Бид 1921-1938" түүхийг сэргээн санах өдөр болгон тэмдэглэж хэвшвэл зүйтэй санагдана.1921-1924 оны МАН-н намыг өнөөгийн МАН-тай харьцуулшуулгүй,өдөр шөнө шиг ялгаатай."МАН" гэдэг бахархам нэрийг зүүх гавьяа өнөөгийгийнхөнд байгаа гэж үү?
энэ сэтгэгдэлээрээ эх орончдын өдөрийг үгүйсгээд байгаа хоосон толгойтнууд ингэхэд ямар нөхдүүд байнаа.МАН-н ахмадууд,дэмжигчид,эх оронч өвөг дээдсийн маань хүчинд та бүхэн өдий зэрэгтэй хүн болсоноо мэдээгүй юмуу.юм уншиж бай хоосон толгойнуудаа
Chi tiim duuren tolgoitoi yumuu
2000 on xvrtel MAN bol gawayatai ch, gaitai ch bsn. Xarin onoodor MANgas boljee.
Tyyh bol tyyheeree yldeh yostoi.Hamgiin in hynd berhsheeliig tuulj,Mongol ulsaa onoodriin tyvshind hyrgesen nam bol MAH shyy dee.Mongol orond baiguulsan gaviya ni dendyy ih. Enen namd bayriin odor ni bayr hyrgehchih tor zasag bain uu.
энэ төр засгийн эрхэмүүд ардчилал нэрийн доор дарангуйлагчид өнөөдөр ганц ч үг ган хийхгүй байгаа нь өөрсдийгөө болон өвөг дээдсээ доромжилсон хэрэг болов уу.тэгээд ч үүгээрээ өөрсдийгөө ямархуу ухаантай хүмүүс вэ гэдэгээ харууллаа.Ардчилсан ерөнхий сайд маань ч хэл нь хальтрав уу яав ард түмнээ гадаадаас элдэв зүйлс худалдаж авч тансагладагаа боль ч гэх шиг.Өөрсдөө бол дээд зэргээр тансаглаад жирийн ард түмэн минь бүсээ чангалах цаг ирээ юу даа.
коммунистууд одоогийн энэ ардчилагчдаас илүү эх орончид байсан даа.
Дундад Иргэн улсад нэгдэж холбоот улс байгуулна гэж 1921 оны намын хөтөлбөртөө биччээд ямар элэнцгийн эх орон морон яриад бгаа баасууд вэ эн МАН
МАН-ын 93 жилийн ой гэнэ үү. Энэ МАН чинь саяхан 2008 онд шинээр гарч ирсэн нам биз дээ. Одоогоос 93 жилийн өмнө Монголд МАН гэж огт байгаагүй. МАХН байгуулагдаад 93 жилийн ой болж байгаа болохоос МАН байгуулагдаад 93 жилийн ой болоогүй шүү. МАН-ын луйварчдад 93 жилийн ой огт хамаагүй.