ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын Волейболын холбооны төлөөллийг хүлээн авч олимпын хөдөлгөөн болон волейболын спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны түүхт 70 жилийн ойн медалийг гардууллаа.
Уулзалтад МВХ-ны ерөнхийлөгч Н.Амарзаяа болон дасгалжуулагч, тамирчид, албаны төлөөлөл оролцов. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг МВХ-ны төлөөлөлтэй ирэх 8 дугаар сард Монгол Улсад болох Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын талаар ярилцаж, баг хамт олонд амжилт хүсэж, дэмжин ажиллахаа илэрхийлэв




Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл0