Энэ жил тусгаар тогтнолоо 1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн сайд, 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг талархан дэмжигч, Богд хааны зарлигаар 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож, Өвөр Монголын олон хошуудыг Монгол Улсдаа дагаар оруулах хэргийг үнэн сэтгэлээс нэр төртэйгээр хариуцан, хил хязгаарыг Хятадаас ариунаар сахин сэргийлэн сууж байсан Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150 жилийн ой, хилс хэргээр цаазалсаных нь 90 жил тохиож буй юм. Мөн түүнчлэн үй олноор хэлмэгдүүлсэн хүмүүсийг цагаатгах ажлыг эрхлэх байнгын ажиллагаатай төрийн байгууллага болох Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа. Жил бүрийн 9 сарын 10-ны өдөр улс төрийн хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх дурсгалын өдөр хэмээн 1996 оноос тэмдэглэдэг.
Энэ түүхэн үйл явдлуудтай холбогдуулан 2020 оны 9 сарын 4-ний өдөр зохион байгуулсан “ЕГҮЗЭР ХУТАГТ: ТҮҮХЭН ЗҮТГЭЛТЭН БА УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” Олон улсын эрдэм шинжилгээний хурал тавьсан үндсэн илтгэлээс толилуулж байна.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн тухайд
Монголчуудыг дайрсан улс төрийн хэлмэгдүүлэлт 1921 оноос эхлэлтэй болох нь архивын хөдөлшгүй баримтуудаар нотлогдож буй билээ. Тиймээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах явдал уг нь 1921 оноос эхлэх учиртай. Манай түүхэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах үйл явц 1939 оноос эхэлсэн хэмээн үзэж, гурван үе шатаар хуваан авч үзэж ирсэн юм. Ингэж авч үзэх нь өрөөсгөл талтай. Учир нь 1939 оноос авч үзэж буй цагаатгах гэдэг юмуу хэргээ цайруулах үйл явдалд 1937 оноос 1939 оны хоорондох үеийн зарим хэргүүдийг хамруулж, чингэхдээ уг хэргүүдэд арай хэтрүүлэгтэй байлаа гэсэн маягаар хандсан юм. Гэтэл үнэн хэрэгтээ бол хэлмэгдэл хэмээн өнгөцхөн нэрлэсэн улс төрийн хядлага, төрлөөр устгах гэмт хэрэг бүр 1921 оноос Саж ламын хэргээр эхэлж, 1922 онд Ардын засгийн анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Д.Чагдаржав нарын хэрэг гэгчээр хүчээ авч, улмаар 1924 онд Ардын Намын анхны дарга, Бүх цэргийн жанжин Солийн Данзан, Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга Баваасан нарыг Шар хаданд буудан хороосноор үргэлжилсэн билээ. Энэ хэлмэгдүүлэлтийн үйл явц тайж Эрэгдэндагвын хэрэг гэгчээр цааш үргэлжлэн, 1933 оны Лхүмбийн хэрэг гэгч, 1937 оны П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг гэгчээр дээд цэгтээ хүрч, 1939 онд А.Амар, Д.Лувсаншарав нарын бүлгийн хэрэг гэгчээр эрчээ чангалсан ХХ зууны Монголын түүхэнд тохиолдсон аймшигт эмгэнэлт үйл явдал юм. Монгол үндэстний сор болсон хэсгийг хоморголон баривчилж, хилс хэрэг тулган амь насыг нь хэдэн арван мянгаар үгүй хийж, үлдсэнийг нь залхаан цээрлүүлж байсан гэмт хэргийг мартаж болохгүй, давтаж учиргүй түүх хэмээн нэрлэж байгаа юм.
Одоо мөрдөж буй хуулиар хэлмэгдэгсдийн дурсгалыг тэмдэглэх өдрийг 9 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэж байгаа билээ. Энэ нь улс төрийн хэлмэгдүүлэлт 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн гэж үздэгтэй холбоотой юм.
1920-иод оноос 1950-иад оны дунд үе хүртэл үед Монголд улс төрийн хилс хэргийг зохион бүрдүүлж, албан тушаалтан, ард олныг хэлмэгдүүлэхдээ тусгайлан мөрдөн байцаах, шүүн таслах эрх бүхий комисс байгуулж, шүүхийн байгууллагыг эл ажилдаа ашиглаж байжээ. Тухайлбал, Бодоогийн хэргийг шийдэхийн өмнө Дотоодыг Хамгаалах Газрыг байгуулж, удирдах бүрэлдэхүүнд нь гадаадын сургагч, зөвлөх, албан тушаалтнуудыг томилон ажиллуулж байлаа. Төсөрхөн ОХУ-ын Аюулгүй Байдлын Албаны архиваас ил болгож, нийтэд хэвлэсэн баримтаас үзэх аваас, Монголд Зөвлөлт Оросын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын зэрэгцээ Дотоодыг хамгаалах газрын нэрээр Зөвлөлтийн тагнуулын байгууллагын төлөөлөгчид бие даан үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газарт захирагдахгүй, бүр мэдээлэл ч өгдөггүй байсан байна.
ДХГ Ардын засгийн газрын анхны Ерөнхий сайд Бодоогийн хэрэг хэмээгчийг гардан зохион байгуулж, Бүх цэргийн жанжин Данзангийн араас өөрт нь мэдэгдэхгүйгээр мөрдлөгө явуулж байсан нь тодорхой байна. Хэзээ эхэлж, хэр удаан үргэлжилснийг мэдэхгүй. Мөрдөх чиглэлийг Элбэгдорж Ринчино өгсөн байх магадлалтай. Учир нь Элбэгдорж Ринчино бол Бүх Цэргийн зөвлөлийн дарга. Бүх Цэргийн зөвлөлд ДХГ захирагддаг. ДХГ-ын дарга Баторун Элбэгдорж Ринчиногийн хүн юм.
Бүх цэргийн жанжин Данзан ажил хэргийн шугмаар Монгол дахь Зөвлөлт Оросын бүрэн эрхт төлөөлөгч Юдинтэй уулзсан нь Зөвлөлтийн тагнуулынханд өөрийн бүрэн эрхт төлөөлөгчөө хардахад хүргэжээ.
ДХГ болон Цэргийн яам, Бүх цэргийн жанжин нарын хооронд маш том зөрчилтэй байсан нь тодорхой байна. ДХГ нь Монголын бүхий л удирдагч нарыг тагнадаг, мөрддөг байсан байна. 1922 онд Ерөнхий сайд Д.Бодоо хэргийг шийдвэрлэхээр байгуулагдсан ДХГ нь Зөвлөлтийн Тагнуулын байгууллагын шууд мэдэлд оршиж, толгойд нь орос, буриад хүмүүс ажиллаж, Монголын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг тагнан мөрддөг байсан нь тодорхой болов.
Өөрийг нь мөрдөж мөшгиж байгааг мэдсэн Бүх Цэргийн жанжин Солийн Данзан 1924 оны 8 сарын 16-ны өдрийн НТХ-ны хуралдаанд ДХГ-ыг Засгийн газрын мэдэлд авах санал гаргаж, улмаар НТХ-ноос тогтоол гаргасан байна. Чухам энэ үйл явдал МАН-ын 3 дугаар их хурлын дундуур хурлын даргыг нь цаазаар авах нэг шалтгаан болжээ. МАН-ын хурлын үеэр Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасан, МХЗЭ-ийн Төв Хорооны дарга С.Буяннэмэх нарыг баривчилсаныг явдлыг С.Данзан хууль бус хэмээн эсэргүүцэж, намын хуралдаа очоогүй байдаг. 1924 оны 8 сарын 28-нд МАН-ын 3 дугаар их хурлын дарга Солийн Данзанг баривчлах шийдвэр намын их хурлаас гарч, улмаар 8 сарын 30-ны шөнө Баваасангийн хамтаар Шар хаднаа цаазалсан билээ.
ДХГ-ыг Засгийн газрын мэдэлд шилжүүлэх тухай Засгийн газрын шийдвэрийг Бүх Цэргийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа нь Монголын Засгийн эрх мэдэл Элбэгдорж Ринчоногийн тэргүүлсэн Бүх Цэргийн зөвлөлд байсаныг илтгэнэ. Чухамдаа үүний эсрэг С.Данзан тэмцэж байжээ. Тиймээс Бүх цэргийн жанжин Солийн Данзан бээр 1924 оны хавар МАН-ын Төв Хорооноос эрхлэн зохион байгуулсан Улаанбаатар хотын намын үүрүүдийн дарга нарын хамтарсан хурал тавьсан илтгэлдээ: “Э.Ринчино бол хууран мэхлэгч, Оросоос суулгасан төрийн хутгуур, хувьсгалын эсэргүү, харгис дарангуйлагч” этгээд юм байна. Намайг Элбэгдорж зайдалж байна. Элбэгдорж өнөөдөр намайг тонилгоод маргааш та нарыг тонилгох болно” хэмээн хэлж байжээ.
Үнэхээр С.Данзангийн хэлснээр Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилсэн билээ.
1924 оны 5 сарын 20-нд Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт таалал болов. Тагнуулын зарим мэдээгээр үүнээс өмнө ч нас барсан байх магадлалтай байна.
1921 оны 7 дугаар сараас хойшхи Саж ламын хэрэг, Бодоо хэрэг, Цэрэнпил гүнгийн хэрэг бүгдэд Богд хааны нэрийг холбогдуулсан байдаг. Богдын заавраар, Богдын зарлигаар, Богдын хуйвалдаан, Богд хаантай уулзсан, шавь нь гэх зэргээр хувьсгалын эсэргүү бүхэнд Богд хааны нэрийг холбож байв.
1924 онд Зөвлөлтийнхний шууд удирдлагаар ажиллаж байсан Ардын засгийн үйл хэрэгт хамгаас ихээр саад болж байсан хүчин бол 1911 онд монголчуудад тусгаар тогтнол, эрх чөлөө авчирсан бурханы шашин, түүний тэргүүн Монгол Улсын Богд хаан байлаа. Богд хаан бол бурханы шашинтай монголчуудын тэргүүн нь шүтээн нь байв.
Богд хааныг нас барсаны дараахан 1925 онд Монгол дахь лам нарын байдлын тухай Виталийгийн томоохон илтгэл маш нууц байдалтай гарсан юм. Энэхүү маш дэлгэрэнгүй тайланд: “урьд лам нарын асуудалд зөвхөн эрдэм шинжилгээний үүднээс ханддаг байсан бол одоо Монголын улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй уялдан энэ асуудалд улс төрийн тодорхой хэмжүүр барин хандах хэрэгтэй болж байна. Юу вэ гэвэл Богд гэгээний таалал төгссөнтэй уялдан тус оронд улс төрийн нөлөөгөө бүр мөсөн алдаж, арын эгнээ рүү түрэгдсэн Халх Монголын лам нар нь тус орон дахь өөрийн эдийн засгийн байдлын эрхээр улс төрийн тайзан дээр арга буюу ил гарч ирэхэд хүрч буй сөрөг үзэлтэй харгис бөөм болж байна” хэмээн тодорхойлоод “лам нар Ардын Хувьсгалт Намын өөдөөс сөрөг хүчин болж, улс төрийн тайзан дээр хувьсгалын эсэргүү харгис бөөм болон гарч ирэхээс өөр аргагүй юм” гэжээ. (РГАСПИ. ф.495, оп.152, д.31, л. 150-161. Хуулбар. Орос хэлнээс орчуулав. ҮТА. сх.445, д.5, хн.39, х.1-12., Монголын тухай БХК(б)Н-ын баримт бичигт боть 1, 2009: 201)
Мөнхүү илтгэлд “Монголын лам нар бол Ардын хувьсгалт намын эсрэг тэмцэхдээ үүний зэрэгцээгээр ЗСБНХУ болон Төв Ази дахь манай бодлогын эсрэг тэмцэх нь зайлшгүй учир лам нар бол манай ЗСБНХУ-ын хувьд ч хувьсгалын эсэргүү харгис элемент мөн” хэмээн тодорхойлсон байна.
Богд гэгээний таалал төгссөн нь Монгол орны нийгмийн амьдралын тайзан дээр Монголын лам нарын улс төрийн түүх эцэс болж, түүний түүхэнд урьд өмнө үзэгдээгүй шинэ үе буюу өөрийн гарт улс төрийн эрхгүй, удирдуулж захирагдсан байдалтай байх үе эхэлсэн болохыг тунхаглан зарлажээ. (РГАСПИ. ф.495, оп.152, д.31, л. 150-161. Хуулбар. Орос хэлнээс орчуулав. ҮТА. сх.445, д.5, хн.39, х.1-12., Монголын тухай БХК(б)Н-ын баримт бичигт боть 1, 2002: 204)
Чингэхдээ Монголын лам нар нь Буриад, Халимагийн лам нар шиг ямар нэг хэлтэрхий тасархай хэрэг бус, өөрийн олон зууны бүрэн бие даасан түүхтэй учраас тэдний талаар барих хэмжүүр, баримтлах бодлого нь олон талаар ЗСБНХУ-ын лам нарт хандахаас өөр байх ёстой гэж үзжээ.
Виталий хэмээн нууц нэртийн тайланд лам нартай хэрхэн тэмцэх талаар нарийн зааварыг заасан байна. Хутагт, хувилгаад, гэгээнтэн нар нь “ард иргэдийн хязгааргүй итгэлийг хүлээсэн, тэдэнд өөрийн аль санаснаар нөлөөлөх чадалтай, нэг ёсондоо төрөл арилжсан амьд бурхад” хэмээн тодорхойлсоны дотор мэдээж Егүзэр хутагт, Манзушир хутагт, Дилов хутагт тэргүүтнүүд багтаж байв.
Эл тайланд Шашны удирдах төв маягийн байгууллага сонгож, түүнд өөрийн гишүүдийг оролцуулах замаар удирддаг болох, тэднээр дамжуулан лам нарын дотор хагарал гаргаж дотроос нь ялзруулахаар сэдэж бодсон байна. Лам нарын үндэс суурийг эвдэн бусниулах эдийн засгийн зэрэг тохирох арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байна. (РГАСПИ. ф.495, оп.152, д.31, л. 150-161. Хуулбар. Орос хэлнээс орчуулав. ҮТА. сх.445, д.5, хн.39, х.1-12., Монголын тухай БХК(б)Н-ын баримт бичигт боть 1, 2002: 204)
Монголын бурханы шашин, лам нарын асуудал цаашид үнэхээр эл тайланд дурдсан байдлаар ихээхэн адармаатай өрнөсөнийг түүх илтгэн харуулна.
Богд хаан 1924 онд таалал болсоны дараа Монголын хутагт хувилгаад түүний хойт дүрийг тодруулахыг Засгийн газраас шахаж шаардах болов. Ингээд Засгийн газар БХК(б)Н, Коминтерний зааврыг дагаж, Богдын хойт дүрийг тодруулахаар Түвдрүү Гомбоидшин тэргүүтэй төлөөлөгчдийг томилсон билээ. Энэ бол алсаас зохион байгуулсан жүжиг байсан бөгөөд үүний нэг төгсгөл нь Эрэгдэндагвын хэрэг юм.
1926 оноос 1928 онд он дамжин Түвдэд хүрч, Далай ламд бараалхсан Гомбоидшин нар 1928 оны зуны тэргүүн сард буцаж ирэв.
Ирсэн даруй Монгол Улсын Гадаад яамны сайд Дорлигжавт Түвд явсан хүмүүс тайлан тавьж танилцуулан Түвд улсын Гадаад яамнаас Монгол Улсын Гадаад яамнаа илгээсэн 1927 оны 10 дугаар сарын 1-ний албан бичгийг гардуулан өгчээ. Гадаад яамны сайд ч Гомбоидшин нарын Түвд явсан ажлыг “хүнд нөхцөлд үүргээ амжилттай сайн биелүүлсэн байна” гэж урам хайрлажээ. Үүний зэрэгцээ хамгийн чухал нэг зүйл хэмээвээс төлөөлөгчид Засгийн газар очиж, мөн явсан ажлаа танилцуулж, өнөөх лам Гэндэнсоном саж Ванчин Богдоос ирүүлсэн VIII Богд Жавзандамба хутагтын хойт дүрийг тодруулсан тухай холбогдол бүхий сунтаг батламж бичгийг гардуулжээ. (Б.Сэсээр Хичээнгүй баатар Гомбо-Идшин гүн 2005: 185)
Найман сард нэгэн хэсэг лам нар нийлэлдэн Богдыг залах хэмээн хэлэлцээн үүсгэсэнд тэргүүлсэн 30 гаруй гавж нар, Гомбоидшин, Гэндэнсоном нар баригдаж, эцэст хоёр гавж Гэндэнсоном нарыг хэдхэн сар хоригдох ял олж, бусад нь тавигдав. Тэндээс Богдыг залах тухай үг хэлэхийг цаазлав хэмээн Дилов хутагт тэмдэглэжээ. (Дилав хутагт Жамсранжав Ар Монголын улс төрийн дурдатгал 1991: 50)
Шүүх таслах газраас Гомбоидшинд лав нэг жил зургаан сар хорих ял оноогоод удалгүй сулласан байдаг.
Түүнийг гэртээ байж байхад нэгэн өдөр Эрэгдэндагва ирсэн нь ДХГ-аас найруулсан жүжгийн үргэлжлэл байжээ. Учир нь Гомбоидшин нарыг Түвд явахын урьд өдөр Монголд суугаа ЗХУ-ын элчингийн газар хүлээн авсаныг санах хэрэгтэй бөгөөд 15 төлөөлөгчдийн дотор хэдэн халимаг хүмүүс болон бас бус хүн ч орсон байдаг. Эрэгдэндагва ирэхдээ Ванчин Богд болон Хятадад хандсан нууц бичгийн эхийг үзүүлэн хамтрахыг санал болгосон байдаг. Энэ жүжигт 1930 онд Эрэгдэндагва, Гомбоидшин, Дилов хутагт Жамсранжав, Манзушир хутагт Цэрэндорж, Егүзэр хутагт Галсандаш, гавж Бүүвэй, зайсан түшмэл Чадраабал, Лодойжав, Ишлодон нарын 38 хүнийг хамруулсан байдаг бөгөөд сайтар тунгаавал Эрэгдэндагвын хэрэг хэмээгч нь Богдын хойд дүрийг тодруулсаныг мэдсэн болон мэдсэн байж болзошгүй хэмээн ДХГ-аас үзсэн хүмүүс байв. Тиймээс тэднийг устгахын тулд эл хэргийг зохион байгуулсан байна. (О.Батсайхан Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт 2014: 588)
Энэ завсар ДХГ Гомбоидшин лугаа хамт явсан Амгаланг байцааж, чи Гомбоидшин, Лам Гэндэнсоном нартай ямар холбоотой байсан, Богд Жавзандамбын хойт дүрийг тодруулах тухай яриа, тэднээс саж Ванчингийн баталсан бичгийг лам Гэндэнсоном элчин сайд асан Гомбоидшинд өгч байсаныг чи яагаад нуудаг билээ гэх зэргээр асууж шалгаадаг байжээ.
1930 оны 9 сарын 29-нд болсон Ардын цэнгэлдэх газраа олны өмнө шүүх хурал дээр Гомбоидшингээс “Богдыг залахаар Халх нийт бодсон үгүй боловч мөн их төлөв залахыг хичээж байхдаг” хэмээн хариулсан байдаг нь үнэнийг өгүүлсэн болов уу.
Ийнхүү Богдын хойт дүрийг тодруулсан сунтаг бичгийг Монгол авч ирсэн болон тэр тухай дуулсаныхаа төлөө Эрэгдэндагва нарын 7 хүн цаазаар авхуулж, бусад нь хорих ял авчээ.
Богдын хойт дүрийг “тодруулсан” Ванчин Богдын сунтаг бичиг байсан нь гарцаагүй мөн ажээ. Харин эл бичиг нь зохион байгуулалттай жүжгэнд автсан Саж Богдын өгсөн гэх бичиг бололтой. Учир нь Далай лам Гомбоидшин нарыг хүлээн авахаас нэг бус удаа татгалзаж байсаныг энд бас санах учиртай. Эл бүхний эцэст Богд хэмээсэн монголчуудын шашны төдийгүй улс төрийн удирдагчийн тухай асуудал эгнэгт үгүй болох учиртай байсан бөгөөд энэ талаар санаархагч эрхэм дээд зиндааны томоохон лам нар болон түшмэд нарын заримыг оролцуулан цааш харуулж, нэг хэсгийг сайн хашраах нь цаашдын үйл явцад сургамжтай болно гэж бодсоных болов уу.
Егүзэр хутагт бол Богд гэгээтний ойрын хүн бөгөөд түүний итгэлийг хүлээсэн нэгэн байв.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд Манжаас салж, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө сэргээн тунхаглаж, бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтаа Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Богд хааны хишиг тархаах зарлигт Егүзэр хутагтын монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, “Сэцэн хан аймгийн Егүзэр хамба Галсандаш, ялгуулсан хутагт Рэнцэндоржид үүрд ногоон тэрэг улбар шар жолоо” олгосугай хэмээн буулгасан байна. (Дээрхийн уг эх. Монголын Богдууд боть 7 2019:)
Улмаар 1913 онд Богд хааны зарлигаар Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож Өвөр Монголын олон хошуудыг Монгол Улсдаа дагаар оруулах хэргийг явуулж, хил хязгаарыг Хятадаас сахин сэргийлэн сууж байхдаа Богд хаантай харилцсан захидал, албан бичгүүд архивт олон үлджээ.
1929 оны 9 дүгээр сард Зөвлөлтийн чекистүүдийн оролцоотойгоор Егүзэр хутагтыг Шашны хэрэг эрхлэх газрын тэргүүн тавина хэмээн хуурч, баривчлан Улаанбаатарт авчирч, Эрэгдэндагвын хилс хэрэгт 1930 оны мөн л 9 дүгээр сард хөнөөсөн байна. Энэ жилийн энэ 9 сард Егүзэр хутагтыг цаазлан хороосноос хойш 90 жил болж байна. Харин Эрэгдэндагвын хилс хэрэгт буруутгагдан шийтгүүлсэн 38 хүнээс Эрэгдэндагва өөрөө, Бүүвэй, Дашдэндэв, Ишлодон нар өнөө хүртэл цагаатгагдаагүй байна.
Егүзэр хутагт бол Богд хааны ойрын хүн, Дилов хутагтын тэмдэглэснээр нутаг орон, бүс нутагтаа нөлөө ихтэй хүн, өөрөөр хэлбэл зүүн хязгаарт нөлөөтэй байсан учраас, харин Манзушир хутагт төв хэсэгт, Дилов хутаг баруун хэсэгт нөлөө бүхий учраас зориудаар баривчлан эл хэрэгт хилс холбогдуулсан байдаг. Энэ тухай КИГХ-ны Алс Дорнотын хэлстийн дарга Козловский “Егүзэр хутагт бол одоо байгаа хутагтууд дотроос хамгийн том нь бөгөөд Өвөр Монголтой хил залгаа нутагт тэр бүс нутагтаа хамгийн их нөлөөтэй этгээд”, “Намын зүгээс түүнийг Шашны хэрэг эрхлэх газрын тэргүүн болгох нэрийн дор Өргөөд хотод авчирахаар бодож байгаа” (Монголын түүх 1911-2017, 2018: 477) хэмээн тэмдэглэсэн байдаг.
Ийнхүү цагаатгагдаагүй байгаа хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн тоо Эрэгдэндагвын хэрэгт 4, Лхүмбийн хэрэгт 11 гэх зэргээр олон байгааг эл өдөр дуулгах нь зөв байх. Учир нь Монголын төр хилс хэргийн улмаар цаазлагдсан, хэлмэгдсэн, амьдралаараа хохирсон ард иргэдийнхээ нэр төрийг сэргээж, үнэн мөнийг тогтоохгүй байх аваас хэн монгол хүний төлөө гар хөдөлгөх вэ.
Цагаатгалын комиссын мэдээнд бичсэнээр ЗХУ-д баривчлагдан ачигдсан хүмүүсийн тоо 400 гаруй хэмээжээ. Харин чухам ЗХУ-д улс төрийн хилс хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн нэрсийг үзвэл 194 хүний нэр гарч байна. Бусад хүмүүсийн нэр, хувь заяа хэрхсэнийг мэдэхгүй байсаар л байх уу,
Үүнд монголын төр хариулахгүй юм бол хэн хариуцаж судалж монгол хүний төлөө дуугарах болж байна аа.
Хөөрхий аргаа ядарсан хэлмэгдсэн хүмүүсийн үр, ач нар дам сургаар манай өвөө, өвөг дээдэсийн тухай дурсан ярьсаар дотроо шаналсаар, ажиг сураг чимээ хүлээсээр айна. Тухайлбал, “1941 онд Зөвлөлт Германы хооронд дайнд оролцож, улаан армийн торгуулийн батальонуудад хуваарилан байлдаж байсан юм гэнэ лээ. ЗХУ-ын иргэн харьяат болгож, орос овог нэртэй болсон нэгэн лам Хар далайн захад оршин сууж байсантай 1978 онд Өмнөговь аймгийн Намын хорооны ажилтан Дашийн Лувсандаш уулзаж ярьсаныг профессор З.Лонжид гуай ярьдаг. Тэр ламын Төмөрийн Гончиг гэдэг монгол нэрийг нь Тимур Гончарович Югов хэмээн өөрчилсөн байжээ. Орчуулагч, сэтгүүлч Базаргарьдын Дашцэрэн абугай: 1933 онд Лхүмбийн хэрэгт баривчилж, Архангельскаас 300 км зайтай Умард Двина дахь ширэнгэ ойн аж ахуйд цөлж байгаад сулласан боловч нутагтаа буцах эрхийг нь хассан учир мөнөөх газраа нэгэн насаа өнгөрөөсөн “Золиослогдсон орчуулагч буюу Деликов овогтой Даваагийн Гончиг” гэдэг хүний тухай бичсэн нь бий. Мөн Баянхонгор аймгийн Заг сумын тайж гаралтай Дагварэнцэнгийн Дагдан Орос улсад хэлмэрч хийж явсан сураг сонслоо баримт материал нь олддог болов уу хэмээн охин нь болох 91 настай Дагдан овогтой Цээсүрэн гуай хүүрнэж сууна. Зарим аман мэдээгээр Якутскийн ойн төгөлд Модон байшингийн хананд монгол бичгээр бичсэн бичиг дүүрэн байна гэж дуулдаж байсан.
Эрхүү, Магадан, Куйбышев, Сахалин, Архангельск, Крым зэрэг газруудад хэлмэгдэлд өртөн амь насаа егүүтгүүлсэн нэр нь үл мэдэгдэх монгол охид, хөвгүүд ул мөр байх учиртайг настан буурлууд дурсан ярьж байв. (Б.Дашцэрэн Монгол Улсын шинэ түүхийн он дарааллын товчоон 2017: 253)
Тэрхүү Даваагийн Гончиг гуай Чойбалсанг “Тэр бол их брехня. Чойбалсан бол нэрнээс цаашгүй, был ничтожной шишкой. Гол шишкууд нь Аюулаас хамгаалахын зөвлөх сургагч нар байсан”, “там главными хозяйнами были русские советники, инструкторы. Тэд л гол хэрэгтнүүдийг байцаадаг байсан. Монгол чекистуудын нэг хэсэг нь оросуудад бялдуучилж, тэдний юу хий гэснийг хийдэг, муухай улс мөн ч олон байсан даа. Харин олонхи боялись как заяцы хэзээ юу болдог бол гээд бүлтэлзсэн юмнууд байдаг байсан” гэж Б.Дашцэрэн гуайд ярьсан байна. (Б.Дашцэрэн Монгол Улсын шинэ түүхийн он дарааллын товчоон 2017: 263)
Уг нь нүүдэлчин монголчууд алдсан морь малаа хүртэл эрж сураглан олдог байтал ХХI зууны монголчууд өөрсдийн өвөө, эмээ нарын үеийнхээ тухай бодит үнэнийг мэдэж чадахгүй, тийм ч эрхгүй шахам байна. Энэ болж байгаа хэрэг үү, хүний эрхийг дээдэлнэ хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан монголчууд аа.
Өнөөдөр хэлмэгдсэн хүмүүсийн тоог нарийвчлан тогтоож чадаагүй байна. Албан ёсны мэдээлэлийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Тагнуулын Ерөнхий газрын холбогдох газрууд, Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын холбогдох албадууд гаргадаг байна. Эдгээр байгууллагуудын гаргасан мэдээгээр Монголд тэр жилүүдэд хэлмэгдсэн хүмүүсийн тоог 37 мянга орчим хэмээн барагцаалсан байна. Харин цагаадсан хүмүүсийн тоог 31314 хэмээн тогтоосон байна. Тэгвэл 6 мянга гаруй хүмүүс эсэргүү нар байв уу. Яагаад энэ 6 мянга гаруй хүмүүсийг цагаатгагдаагүй үлдээв. Тайлбарыг хэн хэлэх вэ,
Тэдгээр хэлмэгдэгсдийн үр ач нар нүдээ цөхөртөл харсаар, хүлээсээр зарим нь хорвоог орхиж, үлдсэн хэсэг нь өвөр зуураа гордлого тээсээр л байна.
Улсын хэмжээнд нэг зуун мянга гаруй лам нар байсан хэмээн социализмын үеийн үзэл сурталд их ашиглаж байлаа. Лам нарын нарийн тоог үзвэл өөр дүн гарна. 1937 онд улсын хэмжээнд том жижиг хүрээ хийд 767 байсныг 1938-1939 онд цөмийг устгаж дуусгасан буюу улс нийгмийн хөрөнгө болгон шилжүүлсэн байна. Үүнд 2265 тооны барилга, алт 30,9 кг, Гуулин бурхан хэрэглэлийн хамт 71644 кг-ийг ЗХУ-д шилжүүлэн тушаасан байна.
Зөвлөлтийн чекист, Чойбалсангийн зөвлөх Голубчик нарын судалгаагаар 1937 оны эцэст тоо бүртгэлээр дээд лам нар 1470, дунд 24312, доод 25118, бүгд 64 151 лам байжээ.
1941 оны бүртгэлээр 26762 лам болжээ. Тэгвэл 1937 оны эцэст байсан 64151 ламаас 1941 оны бүртгэгдсэн 26762-ыг хасвал 37389 лам баригдсан болж таарна. Тэдгээрээс зөвхөн Онц бүрэн эрхт комиссоор 1937 онд баригдсан 1689 лам, 1938 онд баригдсан 15268 лам, 1939 онд баригдсан 47 лам бүгд 17004 лам таслагдаж, 13679 нь буюу 80,5 хувь нь цаазлагдсан байна.
Эл тооцоонд 1937 оноос өмнө баривчлагдсан, шийтгүүлсэн лам нарын тоо ороогүй болно.
Ингээд бодвол цаазлагдсан лам нарын тоо өнөө хэр үнэн зөв тогтоогдоогүй байна.
37389 лам баривчлагдсанаас таслагдан шийдэгдсэн 17004 ийг хасвал 20388 лам хаачив гэсэн асуулт өөрийн эрхгүй гарна. (Монголын түүх 1911-2017, 2018: 476)
Лам нар хүн биш байв уу, 1990 он хүртэл лам нарыг хувьсгалын эсэргүү этгээд тул “цагаатгаж үл болох этгээд” хэмээн үзэж байсан үзэл өнөө хэр үргэлжилж байна уу. Эсвэл өөр шалтгаан байна уу.
1930 онд Ардын Сайд нарын Зөвлөлийн 1930 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 5 тоот тогтоолоор Дотоодыг Хамгаалах Газрын дэргэд таслан шийтгэх эрх бүхий тусгай комиссыг байгуулж, 1930 -1940 оны хооронд тус комиссын шийдвэрээр 5728 хүнийг ялласан байна. (Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгал Цагаан ном 1993: 4)
“Монголын лам нарын хэргийг авч хэлэлцэхийн тулд Шүүх яамны сайд, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Чойбалсангийн бүрэлдхүүнтэй тусгай гурвал зохион байгуулах тухай н.Фриновскийн саналыг хүлээн авсугай” хэмээн БХК(б)Н- ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хуралдааны 1937 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 53 дугаар протоколоор шийдвэрлэсэн байна. Эл протоколд Төв Хорооны нарийн бичгийн дарга И.Сталин гарын үсэг зурж, хуулбарыг Ежовт илгээсэн байна. (РГАСПИ ф.17, оп.162, д.22, л.7, МУҮТА х.445, д.6, хн.19, х.16)
Бүх Холбоотын Коммунист большевикуудын намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны эл шийдвэрийг үндэслэн Маш нууцын зэрэглэлтэй БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, мөн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд нарын хавсарсан хуралдааны онц хурлын 1937 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор Онцгой бүрэн эрхт комисс байгуулжээ.
Ийнхүү ЗСБНХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссаритын нэгдүгээр орлогч бөгөөд ДХАК-ын Улсыг Аюулаас Хамгаалах нэгдүгээр газрын дарга М.Фриновскийн Монголд ирээд санал болгосоны дагуу Зөвлөлт, Монголын дээд байгуулагуудын шийдвэрээр байгуулагдсан Онцгой бүрэн эрхт комисст шүүн таслах онц эрх олгосон хэрэг юм. Х.Чойбалсан тэргүүтэй Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 дугаар сарын 2-нд байгуулагдаж, 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240 хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулжээ. 1937 оны 9 дүгээр сарын 10-нд бөөнөөр баривчлагдсан хүмүүсийн дотроос Монголын төр, цэргийн нөлөө бүхий 14 хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэн мөн оны 10 дугаар сард цаазалсан билээ. Мөн 1930-40 онуудад тусгай комисс, онцгой комиссын зэрэгцээ шүүхийн шийдвэрээр 4261 хүнийг яллаж, нийтдээ 37574 хүнийг ялласан байна.
“Зөвхөн архивын баримтаар 1930-1940-өөд онд ЗСБНХУ-д нийт 3.778.234 хүнийг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан шүүж 786098 хүнийг цаазалсан” гэсэн нь ялласан хүнийхээ 20,9 хувийг цаазалжээ. Гэтэл Монголд зөвхөн ОБЭК-ийн 51 удаагийн хурлаар яллагдсан 25824 хүний 20474-ийг буюу 79.3 хувийг цаазалсан байдаг. (Монголын түүх 1911-2017: 489)
Хэлмэгдүүлэлт оргилдоо хүрсэн энэ үед нам, төр, цэрэг, залуучуудын болон лам нарын маш өргөн хүрээг хамарсан баривчлгаа явагдаж, нийт ард олныг ангичлан ялгаварлах, хүн хүндээ үл итгэх явдал дээд цэгтээ хүрсэн байжээ. Улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан хүн өөрөө егүүтгэгдээд зогсохгүй, түүний ар гэр, ахан дүүс, төрөл төрөгсөд, танил нөхөд нутаг усныхан хэлмэгдлийн давалгаанд өртөж, тэднийг нийгэмд эзлэх өөрийн байр суурьгүй болгож, ирээдүйдээ итгэх итгэлгүй, амьдралын баталгаагүй болгон хөсөр хаях явдал Монголын бүх нутгийг асар хурдацтайгаар тархан газар авч байжээ.
Монгол Улсын хэмжээнд хэлмэгдсэн, цаазлагдсан, шоронд хоригдсон, цөлөгдсөн хүмүүсийн талаарх судалгааг нарийвчлан хийх шаардлагатай байгаа нь зөвхөн энд дурьдсан хэдэн тооноос харагдана. Гэтэл Цагаатгалын комиссын дэргэд байсан судалгааны төв хаалгаа бариад хэдэн жил болжээ. Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архивт ердөө орон тооны ганц нэгхэн судлаачтай байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн цагаатгалын асуудалд
Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг хянан үзэх, цагаатгах ажил 1956-1962, 1989-1990, 1990 оноос өнөөдрийг хүртэл хэд хэдэн үе шаттай явагдаж ирсэн байна.
Зарим хүмүүс Дотоод явдлын яам, Маршал Чойбалсангийн саналаар 1939 оны 4 дүгээр сараас хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажил эхэлсэн хэмээн бичиж, үечилж авч үздэг билээ. Энэ бол чухамдаа улс төрийн хилс хэрэг гардан гүйцэтгэгчид болох гэрчүүдийг устгах компани байсан нь эдүгээ нэгэнт тодорхой билээ.
Цагаатгалын эхний үе шат. 1956-1962
Үнэндээ социалист системийн орнуудыг бүхэлд нь хамарсан хэлмэгдэл хэмээх нэртэй улс төрийн хядлагыг илчлэн буруушааж, хэлмэгдсэн хүмүүсийн хилс хэргийг хэрэгсэхгүй болгож, нэр төрийг нь цагаатгах ажил жинхэнэ утгаараа 1956 онд эхэлсэн юм. 1952 онд Х.Чойбалсан, 1953 онд И.В.Сталин нас барсны дараа л улс орнуудыг доргиосон дараах үйл явдлууд болов.
1956 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр ЗХУКН-ын ХХ их хуралд ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев “Нэг хүнийг тахин шүтэх явдал ба түүний үр дагаврын тухай” гэсэн дуулиант илтгэлээ их хуралд оролцогчдод танилцуулсан байдаг. ЗХУКН-ын ХХ их хурал дууссаны дараа ЗХУКН-ын Төв Хорооны хаалттай хуралдаанд Хрущев илтгэлдээ Сталиныг илчилсэн баримтууд дэлгэж, түүнийг хурцаар шүүмжилжээ. Гэвч “хэвлэлд зориулаагүй” гэсэн тамгатай Н.Хрущевын илтгэл тухайн үеийнхээ намын байгууллагууд, социалист орнуудын Төв хороодод тараагдсан ч 1989 он болтол албан ёсоор уг илтгэл нийтийн хүртээл болоогүй байсан юм.
ЗХУКН-ын Төв Хорооны ХХ их хуралд оролцсон МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба тэргүүтэй хүмүүс Монголд ирэнгүүт 1956 оны 4 дүгээр сард МАХН-ын Төв хорооны IV бүгд хурлыг хуралдуулж, Х.Чойбалсанг шүүмжлэн, нэг хүнийг тахин шүтсэний улмаас хувьсгалт хуулийг зөрчиж байсан явдлыг нарийвчлан шалгаж илрүүлэх шийдвэр гаргасан юм. МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны 1956 оны 4 дүгээр сарын 21-ний тогтоолоор улс төрийн зарим хэргийг хянан үзэх комисс /Ширэндэв даргатай Комисс/ байгуулж, тус комисс ДЯЯ-наас 1932-1947 онд шийдвэрлэсэн гол хэргүүдтэй танилцаж, 1940-өөд оны эхээр хэлмэгдсэн Намын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Б.Баасанжав нарын 36 хүнийг цагаатгасан байна.
Комиссоос гаргасан дүгнэлт, саналын дагуу 1957 оны 7-р сарын 9-ний өдөр МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын шийдвэрээр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд шинэчилэн байгуулагдсан Цагаатгах ажлыг эрхлэх комисс 1937-1947 онд Дотоод Яамны үйл ажиллагаанд гарсан завхарлын асуудлыг нарийвчлан шалгаж, 1930-аад онд хилс хэрэгт ял шийтгүүлсэн 294 хүнийг цагаатгажээ. Гэвч энэ комисс хүмүүсийг ангийн харъяаллаар нь ялгаварлах өрөөсгөл хандлага баримталж тайж ноёд, түшмэд, лам нарын хэргийг шалган цагаатгахаас түдгэлзсэн байна.
1959 онд Намын Хянан Шалгах Хорооны даргаар сонгогдсон Т.Гэндэн тэргүүтэй комисс НАХЯ-ны Шалгах хэлтэст тулгуурлан 1959-1961 онд уг асуудлаар тусгайлсан ажлыг эхлүүлж, гүйцэтгэсэн байна. Тус комиссын шалгалтаар Лхүмбийн, Ёнзон хамбын, Гэндэн-Дэмидийн гэх зэрэг хувьсгалын эсэргүү байгууллага, бүлэг, Монгол Улсад огт байгаагүй, “хувьсгалын эсэргүүнүүд” гэгдэгчид үнэхээр ард түмнээсээ урвагчид, японы тагнуул, төлөөлөгчид болсон байсан бус, гагцхүү Х.Чойбалсангийн хатуу дарамтад орсон Монголын аюулаас хамгаалах байгууллага хуулийг ноцтой завхруулж, хүмүүсийг үй олноор нь хилсдүүлэн хэлмэгдүүлж байсныг; хэлмэгдэгчдийг айлган сүрдүүлэх, зодож занчих, тарчлаан зовоох, тамлан туйлдуулах, “орос” аргаар хилс, зохиомол хэргийг хүлээлгэн, хүмүүсийг бууддаг байсныг; тэр завхралын жинхэнэ эзэн нь Оросын большевикчид, Сталины монгол дахь дуулгавартай гар хөл болон хувирсан улсын маршал Х.Чойбалсан байсныг тодорхой баримтуудаар нотлон тогтоосон дүгнэлтийг хийжээ. Тус комисс 1930-1940-өөд оны их хядлага, яргаллын үед төр засгийн бүх эрхийг дангаар барьж байсан МАХН гэмт халдлагаас ард олноо хамгаалах талаар юу хийж, ямар үүрэг хариуцлагатай байсныг бүрэн дүүрэн гаргаж хэлж чадаагүйг онцлон тэмдэглэж байна. Харин Дотоод явдлын яам (ДЯЯ гэх)-ны үйлдсэн гэх алдаа завхрал, хэлмэгдүүлэлтийн талаар тодорхой баримтуудад түшиглэн түүхэн үнэнийг гаргаж ирсэнээрээ ач холбогдолтой болжээ. Шалгалтын тайланг МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 1962 оны хаалттай хуралдаанаараа хэлэлцэж, мөн хоёр хоногийн дараа болсон Намын Төв Хорооны бүгд хурал бас хаалттай хуралдаанаар хэлэлцэж, аргагүй тодорхой баримт нотолгоонууд бүхий энэ шалгалтын дүнг МАХН албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгааныг бүрхэгдүүлж, гол гэм бурууг Дотоод яамны сайд байсан Х.Чойбалсанд үүрүүлэн өнгөрөөжээ. Шалгалтын дүнгийн тухай мэдээллийг олон нийтэд хүргээгүй, зөвхөн МАХН-ын дээд шатны удирдлагын цөөн хүнд сонсгосноор хязгаарлаж, уг материал олон түмнээс нууцлагдан дарагдсан байна. Ийнхүү цагаатгалын ажил нилээд эрчимжиж ирсэн боловч иргэдээ анги ялгаварлан хөнөөх МАХН-ын ангийн тэмцлийн үзэл хэвээр байсан явдал цагаатгалыг цаашид өргөжүүлэн явуулах боломжгүй байдалд хүргэсэн байна. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1960 оны 17 дугаар тогтоолд ангийн хувьд зайлшгүй шийтгэгдэх ёстой хүмүүсийг цагаатгах боломжгүй гэж үзсэн бөгөөд мөн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1963 оны 22 дугаар тогтоолд ”МАХН-ын Төв Хорооны санаачлагаар сүүлийн жилүүдэд үргэлжлэн явуулсан судалгаа шалгалтын дүнд 1930, 1940/50/-иад онуудад төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт холбогдон ихэвчлэн бүлгээрээ хамтран шийтгүүлсэн хүмүүсийн хэргийн төлөв байдал нь тогтоогдсон“ гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл МАХН “хар, шар феодалууд”-ыг цагаатгахаас шууд татгалзжээ. Улмаар Улсыг Аюулаас Хамгаалах байгууллагын ажиллагаан дахь алдаа завхралаас болж хэлмэгдсэн хүмүүсийн хэргийг хэсэг бүлгээр нь шалгаж дуусгасан хэмээн үзэж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1962 оны 4 дүгээр тогтоолоор АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгалын комиссыг татан буулгаж, цагаатгалын ажил зогссон байна.
Цагаатгалын асуудал 1989-1990
Үүнээс хойш 1989 он хүртэл цагаатгалын талаарх ажил үндсэндээ зогссон юм. 1989 онд ЗХУ-д өрнөж байсан перестройка буюу өөрчлөлт шинэчлэлийн нөлөөгөөр Монголд Улс төрийн хэлмэгдсэн нам, төрийн удирдах хүмүүсийг цагаатгах ажил дахин сэргэсэн байна.
МАХН-ын Төв Хорооны V Бүгд хурал 1989 оны 12 дугаар сарын 21-22 ны өдрүүдэд хуралдаж, 1930-1940-өөд онд хэлмэгдэгсдийн тухай асуудлыг үргэлжлүүлэн нөхөн хянан үзэх, үнэн байдлыг тогтоож тэдний шударга нэр хүндийг сэргээх, хэлмэгдэгсдийг цагаатгуулах ажлыг эрхлэх тусгай комиссыг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос томилж ажиллуулах нь зүйтэй гэж үзэн хэлмэгдүүлэлтийн уршиг дагаврыг үндсээр уудлан илчилж, арилгах арга хэмжээ авах зорилт дэвшүүлэн тогтоол гаргаж, Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрайгаар даргалуулан комисс байгуулсан байна. Гэвч 1989 онд байгуулсан комиссын ажиллах ажлын хүрээ хэмжээ хязгаартай байлаа. Тэрхүү комисс “1930-1940-өөд онд хэлмэгдэгсдийн тухай асуудлыг үргэлжлүүлэн нөхөн хянан үзэх, үнэн байдлыг тогтоож тэдний шударга нэр хүндийг сэргээх, хэлмэгдэгсдийг цагаатгуулах” үүрэгтэй байв.
1990 онд Цагаатгалын асуудал хариуцсан бие даасан байгууллагатай болов
Ингээд 1990 оны Монголын ардчилсан хувьсгалтай золгов. Ардчилсан хувьсгалын үр дүнд өмнөх социалист хэмээх нийгмийн үеийн нам, төрийн шийдвэрээр “ангийн хувьд зайлшгүй шийтгэгдвэл зохих этгээдийн хэргийг шалгахгүй байх нь зүйтэй” гэсэн заалтыг хүчингүй болгож, яс үндэс, угсаа гарвал, хэргэх зэргэ, хөрөнгө чинээ, нас, хүйс, шашин шүтлэг зэргийг үл харгалзан улс төрийн хэрэгт холбогдсон бүх иргэдийн хэргийг нарийвчлан нягтлан шалгаж, хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатган нэр төрийг сэргээх шаардлага тавигдсан юм. Иймээс анхны ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан төр засгийн санал, санаачилга, хүний эрхийн олон нийтийн байгууллагууд, хэлмэгдсэн олон мянган иргэдийн хүсэлт, шаардлагыг үндэслэн Монгол Улсад Цагаатгах ажлыг зохион байгуулах байнгын ажиллагаатай байгууллагыг үүсгэн байгуулах шаардлага урган гарчээ. Ийнхүү Монголын анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан төрийн шинэ тогтолцооны нэг болох БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 тоот зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулсан байна. Эдүгээ 30 жил болжээ.
1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийг Монгол Улсын Их Хурал батлан гаргаснаар энэхүү хэлмэгдэлийн асуудалд төрөөс баримтлах бодлогын үндэс тавигдсан байна.Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Ийнхүү “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль Улсын Их Хурлаар батлагдсанаар цагаатгах болон нөхөх олговор олгох ажил хуульд заасан хугацааны дагуу цаашид үргэлжлэн хэлмэгдсэн хүмүүсээ цагаатгах, холбогдох нөхөх олговортой хамааралтай эрх зүйн орчин бүрдсэн байна. Мөн хуулийн үйлчлэх хугацааг сунгаснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн талаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж, хүний амь нас амьдралыг нөхөх боломжгүй боловч хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдүүд, гэр бүлийнхэнд төрийн ивээл зохих хэмжээнд хүртээж, тэдний амьжиргаанд зохих дэмжлэг болсон хэмээн үзэж байна. Эл хууль батлагдсанаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн боловч хэрэг материал нь бүрэн шалгагдаагүй 1352 хэрэг, ар гэрийнхэн нь хэлмэгдсэн гэх боловч хэрэг материал нь бүрдээгүй 922 хэрэг, нийт 2274 хэргийг бүрэн шалгаж цагаатгах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговрыг аваагүй 13,0 мянга орчим иргэн байгаагаас 1000 орчим нь нөхөх олговроо авахаар идэвхтэй хөөцөлдөж байгаа болон үлдсэн 12,0 мянган гаруй иргэний нэхэмжлэгч байхгүй хэргийг шийдвэрлэх, улс төрийн шалтгаанаар баривчлагдаж ЗХУ-д шийтгүүлсэн иргэдийн хэргийн материалыг судалж, тэднийг цагаатгах, цагаадсан иргэдийн материалыг татаж авах эрх зүйн орчин бүрдэж улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас нийтэд учирсан хор хохирол, үүсч буй болсон шалтгаан нөхцөл, хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах болно хэмээн үзсэн байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгаж, тэдэнд нөхөн олговор олгосон байдлыг он дараалаар авч үзвэл,
ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комисс 1939-1956 оны хооронд 1256 хүнийг суллаж, ЦАЭК 1956-1962 онд 532 хүнийг, БНМАУ-ын Дээд шүүх 1943-1989 онд 1115 хүнийг - БНМАУ-ын Прокурорын газар 1942-1989 онд 23 хүнийг, нийтдээ 1939-1989 оны хооронд 2926 хүнийг цагаатгажээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд цагаатгагдсан нийт иргэдийн 90 хувь буюу 28256 хүнийг цагаатгуулж нэр төрийг бүрэн сэргээгээд байна.
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн хэргийг үүссэн улс төрийн нөхцөл байдал, олон улсын болоод Монголын дотоод, гадаад орчины судалгаанд түшиглэж улс төрийн дүгнэлт өгөх замаар шийдвэрлэх нь оновчтой юм. Эс тэгвээс одоо мөрдөж буй хуулийн хүрээнд Шүүхийнхэн, Цагаатгалын комиссынхоны ажил эргэлдэж, хэлмэгдлийн салаа мөчир төдийгээр оролдохоос хэтрэхгүй байгаа юм.
Иймээс эл асуудалд улс, үндэстэний эрх ашгийн үүднээс хандаж, Монгол Улсын Их хуралд “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдэл, түүнд өгөх улс төрийн дүгнэлт” гэсэн асуудлыг боловсруулан өргөн барьж шийдвэрлүүлэх нь зохистой байна.
Улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын асуудлаар санал болгох нь
Энэхүү улс төрийн хэлмэгдүүлэлт нь Монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалж, үндэсний уламжлал, соёл, эх бичиг, эх түүх тэргүүтэй үнэт зүйлсээ гээхэд хүргэсэн юм. Үүний хор уршиг одоо хэр арилаагүй байна. Учир нь хэлмэгдэл хэмээх хорт үзэгдэл монгол хүн бүрийг, монгол өрх бүрийг дайрсан гэхэд болох биз ээ. Гинжин урвал мэт нэгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөсөн эл улс төрийн хядлага монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалжээ. Ийм байхад энэхүү үндэсний хэмжээнд явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар улс төрийн дүгнэлт гаргахгүйгээр үнэн мөнийг тогтоож чадахгүй юм.
Нэг. Хэлмэгдэл монгол үндэстэнийг бүхэлд нь тодорхой урт цаг хугацаанд хамарсан улс төрийн асуудал тул “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдэл, түүнд өгөх улс төрийн дүгнэлт”-ийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аас өгөх нь зүйтэй хэмээн үзнэ. УИХ-аас хэлмэгдэлд улс төрийн дүгнэлт өгсөний дараа эл асуудлаар гарсан дүгнэлтийг Монголын түүхэнд тэмдэглэж, хойч үедээ дахин давтагдахгүй байх сургамжтайг ямагт сануулж байх нь зүйтэй байна.
Хоёр. Нэгэнт эл асуудлаар УИХ-аас шийдвэр гарсаны дараа эл асуудлыг аливаа улс төрийн намууд үндэсний эрх ашигт харшилсан хэлбэрээр тоглолт хийхийг хориглох нь зүйтэй.
Гурав. Нэгэнт монгол үндэстэний хувь заяатай холбогдол бүхий асуудал тул Монголын төрөөс тусгайлан мөнгө гаргаж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар баримтат болон уран сайханы кино хийж түмэн үед хоцроох нь хойч ирээдүйд сургамж байх болно. Социализмын үеийн үзэл сурталжсан киног хаавал зохилтой.
Дөрөв. Улс төрийн талаар хэлмэгдүүлэлт гарахад гол шалтгаан болж нөлөөлсөн ангичлан ялгаварлах коммунист үзэл хийгээд үүн лүгээ адил монголчуудыг дотор нь хуваан талцуулсан аливаа үзэл суртлыг Монгол улсад хориглох хууль гаргавал зохино.
Тав. Төр хэлмэгдэгсдээс уучлал гуйсан нь төр монголын ард түмний өмнө буруу үйлдэл хийсэнээ хүлээн зөвшөөрч буй хэмээн үзэх учиртай. Коммунист он жилүүдэд өөр үзэл бодолтой, бурханы шашинтай байснаас нь болж хэлмэгдүүлж, устгасан 37000 гаруй хэлмэгдэгсэд, болон тэдний ар гэрийнхнээс Улсын Их Хурлын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга байхдаа Ц.Элбэгдорж Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс 1996 онд уучлалт гуйсан бол, 2018 оны 9 дүгээрсарын 10-ны өдөр Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөний өмнө уучлалт гуйсан билээ. Нэгэнт төрөөс буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учраас хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгосон билээ.
ХХ зууны монголчуудын амьдралд учирсан улс төрийн хядлага бол мартаж болохгүй, давтах учиргүй түүх юм. Иймээс эл үеийн өнгөрсөн гашуун түүхийн асуудлыг нэг мөр шийдэхгүйгээр орчин үеийн хүнлэг нийгэм байгуулах, монгол үндэсний үнэт зүйлсийг сэргээн өвлүүлж, хөгжүүлж чадахгүй болно. Түүхээс сургамж авч, монгол хүний аюулгүй
байдлыг найдвартай хангаж, ирээдүйгээ зөв цогцлоон чиглүүлэхийн тул монгол үндэсний ой санамж болсон эл асуудлыг дагнан судалдаг шинжилгээ, судалгааны хүрээлэнг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэд байнга ажиллуулах саналыг тавьж байна.
Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан
Бямба - 06 сарын 06,
2026
Сэтгэгдэл0
20 мянган хүнийг цаазлан алж Монголын ард түмний эсрэг ПолПотын цуст яргалал геноцид явуулсан МАН-ыг хуулиар хориглож удирдагчдыг шоронд хатаах естой.Ийм яргалал үйлдчихээд МАН-ынхан дээл өмсөж Чингис гэж ярьх хэлэх есгүй шүү. ..
Манжын болон Түвэдийн дарлал доор байхдаа Монгол улс нэг автоматархуу төр засагтай байсан. Тэр төрийн алба, шарын шашны алба хошуу, сум, баг, хороо толгойлох хүн цагийн аясаар хэрэг болно доо. Хүн амийн бүртгэл, өртөө занги, хилийн хамгаалалт, нутаг орны нөхцөл байдал танилцуулж байх бичиг үсэг мэддэг хүнийг тайж, түшмэл, занги, маарамба гэх мэт цол албан тушаал өгч нутаг орныг эзэнтэй байлгаж захирдаг байж. Одоо цагаар бол сумын дарга, аймгийн дарга, багийн дарга гэх мэттэй адил үүрэг цолтой хүмүүс байж дээ. Үүнийг алтан ураг гэж бүгд эндүүрээд байгаа юм. Тийи бол одоогийн бүх төрийн албан хаагч дарга нар алтан ураг шүү дээ. Тухайн цагтаа төрийн алба залгуулдаг хүмүүстээ өгдөг байсан хэрэг дэв шат цол гэж ойлгох хэрэгтэй түүнээс биш тийм замбараагүй юм гэж юу байх билээ.
Тухайн цагт ч гэсэн хүн амийн аллага, хулгай дээрэм, цэрэг цагдаагийн хоол хүнс, хүн амийн бүртгэл гээд улс шиг амьдрал үргэжилж байсан тул нутаг орон хүн амийг толгойлоод явчих хүнийг тайж, ноён, түшмэл, хамба, маарамба гэх мэт одоо хэрэглэхээ больсон төрийн албан тушаалуудыг хэрэглэж байж. 1920-1940 оны хооронд төрийн эргэлт болох үед эдгээр төрийн албан тушаалтангууд буруутгагдан ял авсан байдаг. Буруугүй гэгээн цагаан хүмүүс ч бас байгаагүй гэдэг хүн ардын мэдүүлэг авч хэргийн хавтаст хэрэг үүсгээд буруутай бол бууддаг байж. Шууд барьж аваад буудаад байсан юм биш байцаалт авна хохирогч ардуудаас мэдээлэл авна. Маш олон хүн тухайн цагтаа байцаагдаад хэдэн сар жил суугаад гарсан байдаг. Энэ цаг үеийг төрийн эргэлт гэж түүхэнд тэмдэглэх ёстой юм даа төр эргээд ард түмний гарт мэдэлд орсон юм.
Охинын булааж авч суусан, хүүг нь цохиж алсан, цодуулж байсан хүмүүс өш санаж явдаг хүн шоронд орохоор гэрч болж байцаалт өгдөг байсан байна. Гэгээн хүүхэд шиг хүмүүсийг алаад байсан мэтээр төсөөлж болохгүй. Хар, шар феодолын дарлал гэдэг чинь дээш тэнгэр хол доош газар хатуу сөгдөж мөргөж байхаас өөр аргагүй байж дээ.
Битгий хуцаад бай.МАН яргалал аллага үйлдсэн нь үнэн үү үнэн. МАН бол Хятадын коммунист маоист намаас удирдлагатай ногоон малгайтнуудын мафийн алуурчид дээрэмчдийн бүлэглэл мөн.
Чи өөрөө СӨНӨ
Чи өөрөө СӨНӨ
Хөсрий тэнэг чи сөнө,чиний энэ сэтгэлгээ чиний амьдралд их нөлөөлөх болно
Tegeed sain oilgoogui baij erguuteed unadgiin
Энэ өгүүллийг уншсан чинь 30 жилийн завхрал хиймэл хэргүүд шоронгийн яргалалууд шууд бууж бна ш дэ. Гамингийн сүнснүүд болох 21 зууны ярагчид хэлмэгдүүлэгчид бол АН болсон нь түүхэнд үлдэх биз
Хүрэлсүх ,Занданшатар Оюун-Эрдэнэ нар мөнх биш ээ.Хэзээ нэгэн цагт үхэцгээгээд Эрлэгийн өмнө очиж яргачин алуурчин намынхаа ялыг үүрэх болноо.
Монголчуудыг сүүлийн 100 жил хэн хэлмэгдүүлж ирснийг үнэнээр нь хэлэхээс яагаад дөлөөд байна? Аймхай юмнууд Орос ахаасаа жийрхэх гэж зүгээр.
Tegeed Genko zvgeer vldehvv?! Gonj unuudriin helmegdvvleltiig golomt ter hiij bna.
Энэ өгүүллийг уншсан чинь 30 жилийн завхрал хиймэл хэргүүд шоронгийн яргалалууд шууд бууж бна ш дэ. Гамингийн сүнснүүд болох 21 зууны ярагчид хэлмэгдүүлэгчид бол АН болсон нь түүхэнд үлдэх биз
Чингисийн угсааны тайж лам нарыг хоморголон бөөнөөр нь яргалж алчихаад одоо үхсэн үлийнийхээ Чингисийг яриад явдаг МАН-ын өмхий пзданууд вэ? Зайл МАН.
Энэ өгүүллийг уншсан чинь 30 жилийн завхрал хиймэл хэргүүд шоронгийн яргалалууд шууд бууж бна ш дэ. Гамингийн сүнснүүд болох 21 зууны ярагчид хэлмэгдүүлэгчид бол АН болсон нь түүхэнд үлдэх биз
МАН-ын Ми овогт луухаан данжаад хойяаа манай нам түүхэн гавьяаа байгуулсаан шоо гэж ярзайж инээж тавлаад байсан..Өмхий хятадад ингэж тавлуулах ч гэж дээ.
АН өмхий жорлонгийн ялаа нарт сайхан дүнгэлдэх юм аа хахаха.
МАН +МАХН АРД ИРГЭДЭЭ АЛСАН ЦӨЛСӨН ХЭЛМЭГДҮҮЛСЭН ...УУЧИЛАЛТ ГУЙГААГҮЙ 100Н ЖИЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА... ТӨРИЙН ЭРХИЙГ БАРЬСААР Л БАЙНА..ЭНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ??? АРД ТҮМЭН УХААЛАГ БАЙСАН БОЛ 90-ОНД Л ТАРААГААД ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ҮҮРҮҮЛЭХ БАЙСАН.. ОДОО Ч ОРОЙТООГҮЙ БАЙНА..ЯГ ОДОО ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ МАН ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХ ГЭЭД ДУНШИЖ БАЙНА.. МОНГОЛЧУУД ХЭЛМЭГДЛЭЭС ЮУ Ч УХААРААГҮЙ БОЛОЛТОЙ... ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨХӨӨС ӨӨР ЖҮЖИГЛЭЛТ АЛГА... ОЛОН МЯНГАН ХҮНИЙ АМЬ УХААРУУЛДАГҮЙ ЯАЧИХСАН НИЙГЭМ АРД ИРГЭД БОЛОО ВЭ БИД..АРДЧИЛЛЫН БУЯНААР ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ АВЧИРСАН Ч ЭДЛЭЖ ЧАДАХГҮЙ ҮХЭЭНЦ АРД ТҮМЭН БОЛЖ...
Хөсрий тэнэг юундаа уучлал гуйх юм, БНМАУ-ын байгуулж НҮБ-н Гишүүн болсондоо уучлал гуйх юм уу хогын хужааа
50-60 онд цагаатгаж буруугаа хүлээсэн л юм байна өөр яах гэв. Олон юм хуцахын оронд ажил хийж амьдарч сураач лалараа
Ардчилал эрх чөлөөгөөр тархи нүд хоёроо сохлуулсан хөөрхий өрөвдөлтэй амьтан.
Үндсэн хуульд оруулсан ганц заалтынхаа утга учрыг ч зөв ойлгох чадваргүй, эд мөнгө бодсон зуйварган этгээдүүдийн бүрдэл болсон УИХ ямар балдуушаараа Түүхэн үйл явцыг үнэлж цэгнэж чадахав дээ
Монголын түүх ерөнхийдөө худлаа. Ялангуяа Оросууд Зүүнгарыг Уйгар Казах Киргизүүдийг турхиран мөхөөлцөж Сибирь Төв Азид эзэн суусан Бага хаадын 15-р зуунаас хойш. Нэн шинэ Монголын түүхийг яаралтай одоо засах цаг болсон. Үнэндээ Оросуудын хийсэн хэлмэгдүүлэлтийн төлөө Монголчууд хоорондоо хэрэлдэж зөрөлдөж хагаралдаж одоо таарахгүй. Монголд тэр үед өөр зам байгаагүй гэдгийг эрүүлээр хүлээн зөвшөөрч бүгд эвлэлдэх хэрэгтэй.Алин болгон бусдын нохойнд барьдаг мод байх гэсэн юм.
Үхсэн баас одоо 3сая гаруй болчихсон бүгд бичиг үсэгтэй,биерээ болон онлайнаар дэлхийг тойрчихсон юм үзэж нүд тавьчихсан мөртөө ЯДУУГИЙН ЯДУУ УЛС болчихоод үхсэнээ бичээд байгаа юм эцсийн эцэст Монголчууд өөрсдөө л арчаагүй байж 2 том хуваагдаж захын хамаг хүн ард нутаг усаа алдсан байдаг үүнийгээ бусад руу чийдэн,Дэлхийн хууль хүчирхэг улс нь ядруу улсуудыг эзлэн түрэмгийлдэг,боолчихдог,болгочихдог,хэрвээ англи америк манай ойр байсан бол юун газар нутаг,ганц ч Монгол хүн үлдэхгүйбайсан
202...180 санал нэг байнх
600000 хан монголоос 36000 г хэлмэгдүүлсэн нь үнэн .Энэ явдалыг дахин гаргуулахгүйн тулд дахин дахин сануулж байх учиртай.Өнөөдөр гэмгүй хүнийг алчихаад маргааш нь тухайн үеийн нөхцөл байдал гээд хуулиас түүхээс зугтдаггүй юм.Ухамсаргүй тэнэгүүд л тэгэж боддог байх даа
ternes dor helmegduulelt yavuulj baina shuu dee!
Тэр хэлмэгдсэн гээд байгаа хүмүүсийн ихэнхи нь шарын шашнаар ард түмнийг мунхруулсан лам хуврагууд эх орон ард түмнээсээ урвасан ноёдууд байсан. Тиймээс хэлмэгдсэн хүн байхгүй гэж бодож байна. Одоо төрд байгаа ард түмэн эх орноосоо урвасан урвагчдыг цаазаар авлаа гэж бодоход ирээдүйд тэдний хүүхдүүд ач зээ нар нь манай эмээ өвөө аав ээж хэлмэгдсэн гэвэл яах монголчууд та нар үүнийг хүлээн зөвшөөрөх үү
Chi bol jinhene DY-nii svns bna. Tvi tvi tvi !!!!!
Бүгдээрээ ч гэм буруугүй ,хэлмэгдсэн хүмүүс байгаагүй байх аа. Гадна дотны тагнуулууд хорлон сүйтгэгчид зөндөө л байсан юм байна лээ. Тэгэхээр бас нийтээр нь цагаатгах нь учир дутагдалтай л юм даа.
Яаг үнэн. Одоогийн АНы лаларууд шиг юмнууд зөндөө байсан
Яг үнэн
орос улс буруутай шүү дээ тэр үед Монголын төр МАН хоёулаа эрх зүйн чадамжгүй Москвагийн саварт базуулсан үе байсан ш дээ
Одоо монгол хятадын саварт базуулаад байж байна. Энэ тэгээд зөв үү.
МОНГОЛ Улс гэж дэлхийд данстай болсон ОРОС ОРНЫ БУРУУ ЮУ,хөсрий хогийн тэнэгээ,газрын хаанаас гараад ирсэн баас вэ,чамайг Орос Бизнеыг авахгүй байхыг харъя,даа юмгүй хөсрий тэнэгээ
Цагаатгах ажлын нөлөөгөөр мөнгө, төгрөг олж авах, орон сууцтай болох гэсэн арга зальтай хүмүүс маш олон болжээ.Өнөөдөр 1937 онд төрсөн хүн гэхэд 83 настай байна. Гэтэл 60 нас ч хүрээгүй болов уу гэмээр хүмүүс минй аав, ээж тэгж хэлмэгдсэн гэж яриад худлаа уйлж байх юм.
Харин тиймээ,матарын нулимс унагаагчид
Одооны өндөрлөгөөс харж дүгнэж болохгүй ,тухайн цаг үеэр нь дүгнэх хэрэгтэй,тухайн цаг үед Монгол Орон Улс шиг улс байгаагүй,бараг бүгдээрээ бичиг үсэг мэдэхгүй,шарын шашинд тархиа бүрэн бариулчихсан,хэдэн урвагч хар шар феодал удирдагчтай л байсан ,харин ч Октябрын Хувьсгал ЛЕНИН БАГШ,ОРОСЫН АРД ТҮМНИЙ БУЯНААР Монгол одоо өдий зэрэгтэй болсон энэ бол Бодит ҮНЭН,энэ зэрэгт хүрэхэд зохих бэрхшээлийг туулсан гэхдээ бүх АРД Түмэн биш ,цөөнхи хэдэн хүмүүс зовлон үзсэн нь ҮНЭН,гэхдээ эдний олонхи нь одооны баяр,очирбат,элбэгдорж,да.ганболд,энхбаяр,энхболд,баярцогт,баавар гэх мэтийн гарууд байсан,хэрвээ тэр үеийн хууль одоо үйлчилдэг бол эдгээр гаруудыг лаазалсан байхад Ард Түмэн баярлах л байсан,бүх л цаг үед урвагчид байх юмдаа,харин одооны урвагчид өөрсдийгөө аврах хууль урьдчилаад баталчихсан үүнийгээ хүний эрх гэдгээр хавхалчихсан,одоохон зальт гарууд юм,самбаруудыг дахин бий болгохгүйн төлөө л тэмцэх хэрэгтэй
Орос үлгэр одоо Монголд явах уу господин Бурят?
201..179 өө 66..109 зөв бичсэн бна чи дахиад уншивал ойлгож дэмжих байх
Тухайн цаг үед эцэг өвгөд мөн урвагч шулаач хар шар феодолуудаа цаазалсан байна. Тэднийг нь бид энд яагаад цаатгаж шүүнэ гэж. Хятад улсын дагаар болж явсан цагт урвагч шарваач нар тэр хүмүүсийн нүдэн дээр ил байсан мэдээж шүү дээ. Тэгээд арга ядаж шууд хувьсгал хийгээд тэд нараа алсан байна. Баттулга шиг 30к хонь бэлэглэдэг шиг үйлдэл тэр цагт бол зүгээр хэвийн үзэгдэл байсан шүү дээ Богд лам улсаа зарчихаад тэмээ тэмээ алт ачаад зугатааж байх жишээтэй ийм хүмүүсийг алахгүй яах юм. Бүх цаг үед урвагч нар байдаг харин тэднийг алдаг.
Наад хэлмэгдсэн гээд байгаа хүмүүс чинь өнөөгийн АН МАН эх орон ард түмнээсээ урвасан урвагчид шиг урвагч шарвагчид байсан ч юм билүү хэн мэдлээ. Монголчууд чинь угаасаа урваж шарвах дуртай амиа бодсон бэртэгчингүүд гэдгээ харуулсан.
МАН-ыг геноцид үйлдсэн террорист байгууллагын тоонд оруулж Гаагийн Олон Улсын шүүхэд өгөх хэрэгтэй. 100 мянган хүний гарын үсэг байвал асуудлыг авч үздэг гэсэн. Гарын үсэг цуглуулцгаая.
Bi zurna !
Оросууд одоо монголын төрд суугаа эх орон ард түмнээсээ урвасан олигархиуд тэдний цүнхийг баригч гар хөл бологч тэднийг өмгөөлөн хамгаалагч хууль шүүх цагдааг ард түмний нүдэн дээр буудан хороовол ард түмэн хэлмэгдүүлэлт болсон үгүйг ойлгох болно.