Геологийн салбарын цаг үеийн асуудлаар судлаач, инженер Э.Тэгшжаргалтай ярилцлаа.
-Геологийн төв лаборатори бол Монголын уул уурхайн баялгийг судалж шинжилдэг чухал байгууллага. Саяхан Геологийн төв лабораторийг Геологийн судалгааны төв ТӨҮГ-тай нэгтгэсэн. Мэргэжлийн хүний хувьд байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын 2023 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нүүрс, өнгөт металл, ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн "Эрдэнэс Монгол" компанийн бүтцийг баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан худалдаалах, Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох зэрэг томоохон ажлуудыг төлөвлөж байна. Эдгээр төслүүдэд лабораторийн судалгаа шинжилгээний ажил нэн чухал учраас Засгийн газар бодлогоор Геологийн төв лаборатори болон Геологийн судалгааны төв ТӨҮГ- ыг нэгтгэсэн гэж харж байна. Гэхдээ цаашид шинээр байгуулагдаж байгаа Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ хэрхэн ажиллахаас үр дүн хамаарна.
Лабораторийн шинжилгээний үр дүн орд нээх, нөөц тогтоох, технологи боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх, гаалийн хяналт хийх, ашигт малтмалын үнэ тогтоох, татвар тооцоолох зэрэгт хэрэглэгддэг. Товчхондоо, уул уурхайн салбарын орд нээх, олборлох, боловсруулах, худалдах бүх үйл ажиллагаанд лабораторийн шинжилгээ чухал үүрэгтэй. "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс таван толгой", "Оюу толгой", "Эрдэнэс Оюу толгой", "Эрдэнэс силвэр" гэх мэт уул уурхайн бүх компани лабораторийн шинжилгээний үр дүнг ашиглаж байгаа. Иймд төрөөс уул уурхайн судалгаа шинжилгээний лабораториудад онцгой анхаарах шаардлагатай.
-Шинээр байгуулсан Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨБЗГ-ын харъяанд очиж байгаа. Цаашид төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Хамгийн чухал нь лаборатори бол хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой. Үүнийг төрөөс хангах нь чухал. Ер монголчууд баялагтаа эзэн байя, баялагаа иргэн бүрт тэгш хувиарлая гэвэл төрийн лаборатори бүх шинжилгээг хийж гүйцэтгэдэг болох хэрэгтэй. Иймд төрөөс лаборатори, судалгаа шинжилгээнд онцгой анхаарах хэрэгтэй байна.
Харьяалалын хувьд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэхээсээ илүү Эрдэнэс Монгол компани, Баялагийн сангийн харьяанд ажиллаж бүх төрийн өмчит уул уурхайн компаниудын дээжийг шинжилдэг болбол илүү үр дүнтэй. Дээр хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэрээс эхлээд бүх уул уурхайн компаниуд лабораторийн шинжилгээ хийлгэдэг. Төрөөс дэмжвэл энэ бүх шинжилгээг хийх боломжтой. Мөн мэргэжлийн баг, мэргэжлийн удирдлага ажиллуулах, багаж тоног төхөөрөмжийг сайжруулах, шинжилгээ хийхэд ашиглагддаг урвалж бодис, хэрэглэгдэхүүнийг гадаадаас оруулж ирэх хил гаалийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй.
- Эрдэнэс Монгол, Баялагийн сангийн харьяанд байх нь үр дүнтэй гэлээ. Адилхан төрийн байгууллага байхад ямар ялгаатай гэж?
-Миний хувьд Геологийн төв лаборатори ТӨҮГ-т 2005 онд дагалдан инженерээр ажилд орж, химийн инженер, стандартчилсан загвар боловсруулалтын инженер, тасгийн дарга, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 2019 онд тус байгууллагын захирлаар томилогдон ажиллаж байсан. Геологийн төв лаборатори бол 65 жилийн түүхтэй, үндэсний болон олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, төрийн өмчит ганц лаборатори.
2014 оноос хойш мэргэжлийн бус улс төрийн удирдлагууд томилогдож, мэргэшсэн инженер техникийн ажилтнуудыг ажлаас халах, мэргэжлийн бус хүмүүсийг олноор ажилд авах, видео контент, барилгын засвар зэрэг зориулалтын бус зардлууд гаргасны улмаас эдийн засгийн хувьд “ашиггүй” ажиллаж ирлээ. Өнөөдөр ч ийм л байдал үргэлжилж байна.
Жишээлбэл, Геологийн төв лаборатори 2020 онд 110 ажилтантай ажиллаж байсан бол 2022 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүтэц орон тоо баталсан тогтоолоор өнөөдөр 180 ажилтантай болсон байх жишээтэй. Ингээд 60-70 хүнээр орон тоогоо нэмэхээр цалингийн сан нэмэгдэж ашиггүй ажиллах суурь болж байна.
-Уул уурхайн бүх төрийн өмчит компаниудын шинжилгээний ажил маш их хэмжээний ажил. Энэ бүх шинжилгээний ажлыг Геологийн судалгаа шинжилгээний төв хийх хүчин чадал бий юу?
-Төрөөс бодлогоор дэмжвэл бүрэн боломжтой гэж үзэж байна. Геологийн төв лаборатори бол лабораторийн зориулалттай дөрвөн давхар байртай, үндэсний болон олон улсын гурван итгэмжлэлтэй, маш олон орчин үеийн багаж тоног төхөөрөмжтэй гээд бусад ижил төрлийн лабораториудаас давуу талтай. Боловсон хүчний тухайд ч бусад лабораториудад ажиллаж байгаа ахмад, залуу инженерүүдийг буцаан авч ажиллуулах, мөн төрөөс шинжилгээнд ашиглагддаг химийн бодис урвалж бодис, хэрэглэгдэхүүнийг гадаад улс орноос авах, гаалиар оруулж ирэх зөвшөөрлийг өгөх зэргээр дэмжвэл бүрэн боломж байгаа. Лаборатори ашиг гэхээс илүүтэй стратегийн ач холбогдол бүхий байгууллага тул төрөөс илүү анхаарах шаардлагатай.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 06 сарын 07,
2026
Сэтгэгдэл0
Өдрийн мэнд, би хорт хавдраас хэрхэн эдгэрсэн тухайгаа дэлхий дахинд хэлэхээр ирлээ, би Окос эмчтэй уулзах хүртлээ сайн ургамлын эмч байдаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй, би ХАВДАРТАЙ 3 жил шаналж байгаа ч одоо эрх чөлөөтэй. Эмнэлгийн бүх шинжилгээ намайг эдгэрсэн гэдгийг баталж, өнөөдөр аз жаргалтай байна, Доктор Окос шиг ямар ч өвчнийг анагааж чадах хүн байхад яагаад хүлээж, зовж шаналах вэ? ХДХВ/ ДОХ, ХАВДАР/ Элэгний А, В, Герпес астма,, Чихрийн шижингийн 1, 2, БЭЛГИЙН ХАМРАГДАХ ӨВЧИН, НҮЦСЭН БАЙДАЛ, ЦАРВАЛТ Чимээгүй үхэх хэрэггүй, түүнтэй холбоо барихад л хангалттай. okosherbalhome@gmail.com та түүний +2348115799318 whatsap дугаараар холбогдож болно. okosherbalhome@gmail.com
Сайн байцгаана уу, та ядуу байснаас залхаж, амьдралаа тэнцвэржүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна уу, та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна, Fortis эмнэлэг ноцтой сэтгэлгээтэй хүмүүсээс бөөр худалдаж авах гэж байна. Тэд таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг бөгөөд тэд ирэхээс өмнө визний үйл явцыг эхлүүлэхийн тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг бөгөөд энэ нь танд байгаа зүйлээ зарж, эрүүл саруул хэвээр үлдэх боломж юм. Хэрэв та бөөрний өвчнөөр өвдсөн хэвээр байгаа бол тэд бөөр шилжүүлэн суулгахад тусалж чадна, тиймээс тэд бөөрийг худалдан авч, зарна. Хэрэв та сонирхож байгаа бол [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно, тэдэнд бөөрний донор хэрэгтэй байгаа тул цахим шуудангаа санах хэрэгтэй. [ fortis.hospital.in@gmail.com }
Hyrch gyain sanaa ikhe baisan daa!!ter bygdiig ergelzeegyi yrgeljlyyleh ni chyhal,baigaliinhaa baylagiig enee chagiin sinjleh yhaanii deed tybsind ni sydlaj erdemiin nariin salgyyr medee medeeleleer hangaj eersdee nydeen neej amidrah ni hichneen ikhe ololt bilee,bayarlalaa.
энэ хүн геологи хагуул, эрдэс баялгийн талаар нарийн мэргэжлийн судлаач бололтой. зөв л юм ярьсан байна. манай дээдсүүдийн чихэнд алт шиг үг дуулгасан ч, элс шиг хог шороо чихсэн ч сэгсэрдэг тул хэн тоож үзэв гэждээ.