(2020 онд тэмдэглэж буй БНПольшУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, 2021 онд болох БНЛитваУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулав)
Варшаваас 200 гаруй км зайтай, татааруудын амьдран суудаг Крушыняны хэмээх тосгонд очиж үзэхийг би эртнээс хүсдэг байлаа. 1990-ээд оны эхээр Варшавын их сургуульд дадлага хийх үеэрээ Ян Тышкевич хэмээх эрдэмтний удирдлагад ажиллаж, түүний бичсэн “Польш, Литва дахь татаарууд” номтой танилцан, хагас хугасаас нь орчуулж байсан үеэс миний энэ хүсэл улбаатай юм.
Польшид Элчин сайдаар томилогдон ирж, 2020 оны 9 дүгээр сард Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Легницке Поле гминад очиж, Монголын дугуйланг нээж, дараа нь Краков орж, Бенедикт Польшийн нэрэмжит шагнал гардуулах ёслолд оролцсон бөгөөд Монголын түүх, соёлтой холбоотой, ээлжит зорьсон газар минь Крушыняны байлаа. Гандан хийдийн номын санч байсан, одоо Варшавын их сургуульд багшилж буй лам Р.Бямбаа болон ЭСЯ, Монголчуудын холбооны зарим хүмүүсээ дагуулан 2020 оны 10 дугаар сарын 30-нд дээрх тосгоныг зорив. Бид Польшийн зүүн хил орчмын Бялысток хот ороод, тэндээсээ нарийн замаар давхисаар Крушыняны тосгонд хүрч очлоо.
Тэр хавьд хэд хэдэн тосгон шил шилээ даран байрлах бөгөөд Крушыняны тосгон гэдэг нь ойн дунд, зам дагасан хэдэн байшин байх бөлгөө. Тосгонд 14-15 гэр бүл амьдардаг юм байна. Тэдний тал хувь нь зундаа ирээд, өвөлдөө явчихдаг гэж дуулсан. Татаарууд мусульман шашинтай бөгөөд тэдний бахархал болсон ногоон модон мечет-сүмийн зургаас харж танил болсон дүр зам зуурт харагдав. Сүмээс хэдэн байшин өнгөрөөд тус гмины Удирдах зөвлөлийн дарга Бронислав Талковскигийн гэр байдаг юм байна. Түүний ажиллуулдаг буудалд урьдчилан тохиролцсоны дагуу бид буулаа.
Бид монгол дээл, хувцсаа даруйхан өмсөөд, татаар ахан дүүстэйгээ уулзахаар явав. Дээр дурдсан Б.Талковскигаас гадна, Татаарын Соёлын нийгэмлэгийн сангийн дарга Роза Чазбайевич, Татаарын “Бунчук” хамтлагийн ахлагч Мариа Чазбайевич, “Асман” сан, Татаар, мусульманы соёлын төвийг удирдаж буй Джэннэта Богданович нар биднийг халуун дотноор угтав. Ялангуяа Джэннэта болон түүний гэр бүлийнхэн их л монголжуу төрхтэй харагдав. Тэд уулзалтын дараа зоог барьж, өөрсдийн хийсэн бууз, баншаар дайлав. Мөн манайхны залхуу бууз гэж нэрлэдэг гурилд ороосон махан хоол ч байх шиг. Тэд монгол гэр барьж, сурталчилгаа явуулдаг ажээ. Тэдний талаарх мэдээллийг youtube дээрээс үзэж болно гэдгийг дашрамд дурдсу. Джэннэта бидний уулзалтын хөтөлбөрийг гаргаж, энэхүү аяллыг зохион байгуулахад тусалсан нь нэн талархууштай.
Татаарууд 14 дүгээр зууны сүүл үеэс Литвийн Их Вант Улсад ирэх болж, ихэвчлэн Вильнюс, Троки, Гродно, Ковно орчимд, 17-р зууны үеэс эхлэн польшийн Волынь, Подоль, зууны төгсгөлд Сувалки орчмоор суурьшжээ. Тэднийг Липки, Липка Татаарууд, болон Мушлимууд гэх зэргээр нэрлэдэг байжээ. Липка гэдэг нэр нь Крымын татаарууд Литва улсыг ийнхүү нэрлэдэг байснаас үүсэлтэй бололтой. Эхний үед ирж суурьшсан татарууд бөөгийн шашинтай байсан гэсэн мэдээ ч байдаг.
Польш, Литвад ирж суурьшсан татааруудын дийлэнх нь Алтан Ордоны Улс болон Монголын Их гүрний хожуу үеийн ханлигуудын дээд зиндааны улс төрийн дүрвэгсэд, тэдний албатууд байжээ. Тухайлбал Алтан Ордны хаан Тохтамыш 1395 онд өрсөлдөгчөөсөө зугтан Литвад орогнож байжээ. Литвийн Витольд ван татааруудыг дуртай хүлээн авч Троки болон Вака голын орчимд суурьшуулж, батлан хамгаалах зорилгодоо ашигладаг байсан гэнэ. 1409 онд Тохтамышийн хүү Джалал ад-Дин цэргээ дагуулан Литвад зугтан ирж, дараа жил нь Грунвальдын тулалдаанд оролцсон түүх бий.
15 дугаар зууны 30-аад онд татааруудын цагаачлал оргил үедээ хүрч, 16 дугаар зууны эхэн хүртэл үргэлжилсэн ажээ. Тэдний удам судрууд, татаарын сурвалжит гаралтай овогтнууд өнөөдөр ч аж төрж буй. Тэдэнд тодорхой автоном эрх мэдэл олгож, сурвалж гарлыг нь хадгалуулж, газар олгон суурьшуулж байсан байна. Сурвалжит татаар-монголчуудаас гадна татаар-казакууд ч ирж суурьшин газар тариалан эрхэлж байжээ.
Түүхчдийн тооцоолсноор 16 дугаар зуунд Литвийн Их Вант Улсад 3000-4000 татаар амьдардаг байжээ. 15, 16 дугаар зууны зааг үед Польш-Литвийн армид анхны татаар рот бий болжээ. 17,18 дугаар зууны хоёрдугаар хагасаас татаарын язгууртнууд ихээхэн польшчлогдож, нөгөө талаас эрх мэдэл нь ч хязгаарлагдах болсон нь тэдний дургүйцлийг төрүүлж, зарим нь гарч явсан тохиолдол ч байна.
Дэлхийн 2 дайны хооронд 6 мянга орчим татаарууд Польшийн тухайн үеийн нутаг дэвсгэрт амьдарч байсан мэдээ байдаг. Мөн Зөвлөлт Орос улсаас дайжсан олон зуун мусульман шашинтнууд тэдний эгнээг зузаатгасан байна. Гэвч дэлхийн 2 дугаар дайнд татаарууд, ялангуяа татаарын сэхээтнүүд ихээхэн хохирол амсч, татаарын зарим тосгод, соёлын дурсгалт зүйлс устаж үгүй болжээ. Дайны дараа Зөвлөлтийн хорих лагеруудад тэднийг цөлж, баривчлагсдын дийлэнхийг хядаж, 2 мянга хүрэхтэй үгүйтэй татаарууд Польшийн нутаг дэвсгэрт үлдсэн юм байна.
Татаар тосгоны шинж чанарыг хадгалсан хоёр тосгон өнөө хэр үлдэж хоцорсон нь Польшийн зүүн хилийн Подласки мужид орших Бохоники ба Крушыняны юм. Бусад татаарууд Гданьск, Бялысток, Варшав, Горжув болон Велькопольски орчмын нутагтаар тархан суурьшсан ажээ. 1925 онд Польшийн Лалын шашны холбоо, 1992 онд Татааруудын Холбоо тус тус байгуулагдсан байна. 2011 оны улсын тооллогоор 1916 хүн татаар гаралтай хэмээн бүртгүүлсэн бол тэдний 665 нь л өөрийгөө татаар хүн гэж тэмдэглүүлсэн мэдээ интернэтэд байна. Гэвч нийтдээ 2 сая 500 мянган польшууд ямар нэг байдлаар татаар гарал үүсэлтэй байдаг гэж татаарууд бидэнд ярьсан.
Татааруудын дундаас Польшийн цэрэг армийн томоохон зүтгэлтнүүд олноор төрөн гарсан байдаг. Холливудын жүжигчин Чарлез Бронсоныг Польшийн татааруудаас гаралтай гэдэг. Польшийн Нобелийн шагналт их зохиолч Хенрик Шенкевич /Синкевич/-ийн эцэг татаар гаралтай. Эдгээрээс гадна төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэд болон олон нэртэй цуутай хүмүүс тэдний дундаас төрөн гарчээ. Польшийн төр, засгийн дээд удирдлагуудад татаар гарал үүсэлтэй хүмүүс байсан, одоо ч байгаа. Крушыняны Гмины дарга Талковски гэхэд л надад өөрийн ураг удмын түүхийг өгүүлсэн бүхэл бүтэн ном хийснээ үзүүлсэн бөгөөд Монголын их гүрний түүхээс эхэлсэн байна лээ. Биднээс л дээр юм. Монголчууд бидний дийлэнх нь хоёр гурван үеэсээ дээш мэддэггүй, таамаг баримжаагаар овгоо тодруулдаг болчихоод байгаа шүү дээ.
Польшид байгаа татаарууд эдүгээ анхны хэл соёл, ёс заншил, шашин шүтлэгээ алджээ. Тэд польшийн иргэд бөгөөд өөрсдийгөө польш хүн гэж үздэг болжээ. Нөгөөтэйгүүр тэд мусульман шашинтай болсон тул ОХУ-ын Бүгд Найрамдах Татаар Улс, Крымийн татаарууд, Казахстан зэрэг улстай соёлын чиглэлээр багагүй харилцдаг, тэдний соёл, шашны нөлөөнд автах болсон бололтой. Гэвч тэд монгол гэр барьж, соёлын сурталчилгаа хийдэг, бидэнтэй холбоо тогтоох дуртай, хоол унд хийж байгаа болон хүмүүсийн байгаа байдал, ааш занг ажиглахад олон зуун жил өнгөрсөн хэдий ч бидний дунд ямар нэгэн далд шижим холбоо хадгалагдан үлдсэн мэт санагдав. Арга ч үгүй биз ээ. Монголын алтан урагийн холбоо сүлбээтэй, Монголын хожуу үеийн хаант улсуудын дээд сурвалжит гарал үүсэлтэй хүмүүс тэдний дунд байсаар байгаа. Тэдний овогийн сүлдэд татаар гаралтайг нь илтгэх удмын тамга нь тусгагдсан байдаг. Польшууд энэхүү тэмдгүүдийг tamga буюу монгол хэлэнд яг байгаа байдлаар нь нэрлэдэг.

Польш хэлнээ бас өөр үгсүүд ч бий. Жадыг жида гэнэ. Хөнгөн морин цэргээ улан гэнэ. Улаа нэхэх, улаач зэрэг үгтэй холбоотой ч байж болох. Баатарыг Баторы гэнэ. Адууны сүүлээр хийсэн бунчук хэмээх тугийг Польшийн цэрэг, армийн нэгтгэлүүд барьдаг. Польшийн армид алба хааж байсан татаарууд өмсгөлийнхөө заханд өөрийн гэсэн сүлд тэмдэгээ зүүх эрхтэй байсан гэнэ. Өөр ямар ч ястан үндэстэнд ийм эрх байхгүй байжээ. Польшийн цэрэгт алба хааж байсан татааруудын тухай нэгэн эх сурвалжид бичихдээ ”Тэд барагийн тулалдаанд эрсддэггүй. Үүргээ биелүүлээд олз омогтой буцаж ирдэг” гэж бичсэнийг уншаад манайхан ч мөн дөө гэх бодол өөрийн эрхгүй зурсхийж билээ. Орчин нөхцөлдөө түргэн дасч зохицдог, барагийн юм тулгарахад тэсвэр хатуужилтай, хэнээс ч хамаарахгүй амиа авч гарах төдийгүй, ялан дийлэх чадвар монгол хүний цусанд бий. Орчин үеийн түүхээс дурдахад монгол дэслэгч Аззаяа 2004 онд Иракт алба хааж байхдаа Олон үндэстний цэргийн хуарин руу машин дүүрэн тэсрэх бодистой халдаж ирсэн алан хядагчдыг мэргэн буудаж устган, олон зуун польш цэргийн амийг аварсан явдал бий. Тэр өөрөө тэсрэлтийн долгионд хол шидэгдсэн ч амьд үлдсэн билээ. Тус хуаранд байсан монголчууд цонхныхоо шилийг авч, скочоор наасан байсан нь шилний хагархайд оногдож шархдахгүй байхад нь тустай байсан гэж дуулсан. Монголчуудаас гарах ухаан, самбаа бас л мөн.
Хуцул хэмээх жижиг биетэй адуу Польшид байдаг нь мөн монгол адуунаас үүсэлтэй гэдэг. Литвийн Троки орчимд мөн иймэрхүү адуу бий гэдэг. Польшид Бат хааны цэргээс үлдэж хоцорсон хүмүүсийн үр удмууд амьдардаг гэгдэх Монколица хэмээх тосгоныхон байдаг. Польшийн ресторанууд татар хэмээх хоолоор дайлдаг. Польшууд түүнийгээ идэх дуртай. Монголчууд харин идэж чаддаггүй. Зүгээр л татсан, түүхий, буузны давслаагүй мах шүү дээ. Энэ хоол танай татаар- монголчуудаас гаралтай хэмээн польшууд ярьдаг. Энэ мэтчилэн ухаад байвал Польш Монголын түүхэн холбоо сүлбээг илтгэх зүйлс их бий.
Манай хоёр ард түмний харилцаа нь зөвхөн дипломат харилцаа тогтоосон 70 жилээр хэмжигдэхгүй гэдгийг эдгээр түүх өгүүлнэ. Марко Пологоос өмнө Монголд очиж, Монголын их хаан Гүюгт бараалхаж байсан алдарт жуулчин Бенедикт Полакийг бид алдаршуулах учиртай. 2021 онд Легницийн тулалдааны 780 жилийн ойг Легница орчмын орон нутгийн удирдлагуудын хүсэлтийн дагуу ирэх онд тэмдэглэх гэж байна. Энэхүү ойн хүрээнд ирэх оны 6 дугаар сарын эхээр олон улсын Монгол судлалын хурлыг зохион байгуулах саналыг манай ЭСЯ дэвшүүлсэн. Эрдэмтэн судлаачид манай санаачилгыг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдэгт гүнээ найдаж байна. Мөн монголчуудын наадмыг 2022 онд Крушыняны орчимд хийх, татаар хүүхдүүдийг Найрамдал зусланд амруулах боломжийг судлах, урлагийн Бунчук хамтлагтай хамтран ажиллах зэрэг хамтын ажиллагааны олон боломжийг бид энэ айлчлалынхаа хүрээнд ярилцсан билээ.
Манай хоёр ард түмний харилцааны түүхэнд чухал байр суурь эзлэх хүмүүс бол Польш дахь татаарууд яах аргагүй мөн. Польшийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, гавьяа зүтгэлээрээ онцгойрсон, омог бардам, нэр төртэй тэдгээр хүмүүсээрээ польш, монголчууд бид бахархах учиртай. Үүнийг би татааруудтай уулзах үеэрээ хэлснийг тэдний зарим нь нулимс дуслуулан сонсож байна лээ.
Одоо би Литва дахь татааруудын талаар бас товч дурдсу. Хэдэн жилийн өмнө ГХЯ-ны төлөөлөгчдийн хамт Литвийн нийслэл Вильнюсээс холгүй орших татаарын Троки буюу Тракайн цайзад зочилсон юм. Литвийн татаарууд өөрсдийгөө караимчууд гэж нэрлэдэг юм билээ. Эдүгээ Литвад нийт 260 орчим караим хүн байдаг гэсэн. Тэдний нэг болох Ромас Чапроцки бидэнтэй “Сайн байна уу” хэмээн бидэнтэй монголоор мэндчилж угтсан. Тэд бас л монгол гэр барьсан байв. Ромас бидэнд ярихдаа монгол хэлний олон үг тэдний хэлэнд байдаг гэв. Тухайлбал уулга алдахдаа юм уу бурханд мөргөхдөө “Тэнгри мяни” гэдэг гэнэ. Байшингийнхаа хаалгыг ямагт өмнө зүгт харуулж барьдаг гэнэ. Жуулчдыг дайлдаг гол хоол нь кибини буюу махыг гурилд ороон чимэж хийсэн манай хуушууртай төстэй зүйл байна. Тэрээр хожим нь Сайхан Бат гэдэг нэрээр надад мейл ирүүлж байсан нь монголд ихээхэн элэгтэй нэгнийг илтгэнэ. Караимчууд Монголын хэрэйд овгоос гаралтай байж магадгүй гэж тэрээр ярьж байсныг санаж байна.
Түүнчлэн Вильнюсийн Их сургуулийн номын санд хадгалагдан буй Монгол судлалыг дэлхийд үүсгэн байгуулагчдын нэг, Польшийн нэрт эрдэмтэн Ю.Ковалевскийн ном, судруудын алтан хуудсыг манай эрдэмтэд дэлгэж, тухтай судлан суух цаг ойрхон буй гэдэгт итгэнэм. Вильнюсийн эх сургуультай, эрдэмтэн судлаачдыг солилцож, судалгаа хийлгэх, Польшид суугаа монголчуудын дунд байнга зохион байгуулагддаг наадмыг Троки цайз орчимд хийж, Монголын урлаг соёлыг танилцуулах боломжууд бий.
Литвийн Парламент 2021 оныг Литвийн татааруудын түүх, соёлын жил болгон зарласан гэнэ. Литвийн Соёлын яамны интернэт хуудаснаа бичсэнээр янз бүрийн арга хэмжээнүүдийг Литвийн ДТГ-ын газрууд, орон нутаг, музей, номын сангууд, архивуудад зохион явуулах ажээ. Литвийн татаарын түүх, соёлын жилийн гол арга хэмжээ Литвийн Үндэсний музей, Литвийн Их вангийн ордонд болж, Вильнюсийн их сургуульд Олон улсын эрдэм шинжилгээний хурал болох ажээ.
Польш, Литва улсуудтай бидний харилцаж ирсэн түүхийн сэжүүрээс өнгөц дурдахад ийм байна. Монголын их гүрний хожуу үеийн ханлигуудын түүхийг судлах нь манайд ямар ач холбогдол, шаардлагатайг манай эрдэмтэн мэргэд молхи надаас илүүтэй мэдэж байгаа биз дээ.
Нөгөө талаар зан заншил, хэл, шашин нь өөр болсон ч олон зууны тэртээгээс гарал үүсэл, оюун мэдрэмжийн холбоо сүлбээтэй, харьд хавчуулагдсан ханцуйны минь сэмэрхий, холд хоцорсон хормойны минь тасархай адил эдгээр хүмүүсийн Монголыг гэх сэтгэл бидэнд юунаас ч илүү үнэ цэнэтэй билээ.
Польш Улсад суугаа Элчин сайд Б.Дорж
2020 оны 12 дугаар сарын 3
Сэтгэгдэл0
Сонирхолтой юм. Дараагийн нийтлэлийг нь хүлээж байна.
Алтан ордын Жанибэк хааны уед Муслим шашинд бух нийтыг хучээр оруулж бх уед олон Монголчууд Орос Литвад дагаж байсан гэдэг бас хожим лал болсон хойнооч хоорондоо хагралдаж нааш цааш нуудэлж байжээ
Хамаагуй емне Узбек хаанаас эхэлсэн шуу.
Литвийн татаар гаралтай алдартнуудын нэг нь америкийн алдарт жүжигчин Чарльз Бронсон буюу Чарльз Де́ннис Бучи́нский юм.
Элчин сайд таньд Шинэ оны баярын мэнд дэвшүүлье. Чухал сэдвийг хөндөж сайхан мэдээ дуулгасан явдалд талархал илэрхийлье. Белорусьт байхаа "Монгалия" гэдэг монгол тосгон байж байгаад одоо ганц хүнтэй үлдсэн мэдээ байсан шүү. Боломжтой бол сонирхоорой.
Дорж элчин сайд ер нь сайн ажиллаж байна. Польш улс УБ хотод ЭСЯ-аа дахин нээх гэж байгаа нь Доржийн ажлын нэг үр дүн.
Good
Бидний монголчууд түүхээ судлах, дэлхийгээр тарсан монголчуудаа мэддэг байх хэрэгтэй шүү
Дорж Элчин Сайдад амжилт хүсье
Энэ элчин сайдад баярлалаа . Бас ийм овоо хүү хувалзнуудын дунд байдаг юм байна .
Нам- засгийн "удирдагчид " гэгчдын ХАР ТАМХИ зөөгчдын дунд уу ...
Bayarllaa.Gaihamshigtai.
Har tamhinii naimaachdaa zailuulsan bailguidee
Тэр үед монгол хүнд нэн хүндэтгэлтэй хандаж харьцаж байжээ. Одоо бол нохойноос дор үздэг болсон байна. Үнэхээр гунигтай...
Сайн ажиллаж байгаад баяраллаа. Дорж Элчин сайдаа. Манай Оч ч гэсэн сайхан харагдаж байна. Та бүхэнд амжилт хүсье. Нэгэн үе Докторант байсан ах нь
Dorj said uneheer sain ajillaj baina. Getel USA d baigaa diplomate arga hem hemjee gedeg talaar yamar ch oilgioltgui Otgonbayar saidiig Mongold avch irmeer baina.
Караимууд бол крымээс дурвэж очсон жуудууд шуу. Ижил мерний адгаас крымийн дорнод хэсэгт очиж суурьшсан нэлээн дайнч улсууд байсан.
Крым/Хэрэм ханам аралд Алтан орд улсын уед жууд шашинд орсон Монголын Хэрэйд аймгийн хойчис ! Карайм-Харайм-Харайд-Хэрэйд юм Монголчууд эзэлсэн газар орон болгондоо шингэсэн Орос очсон нь Унэн алдартны шашинд орсон/Годунов,Чагатай,Чаадаев,Нарышкин, Иран,Дундад Азид байсан нь мусульман Хятадад байсан нь кунзийн сурталж орсон Марко Поло болон ОЛОН Италийн туухчидийн бичсэнээр Хубилай уеийн олон монголчууд Италии католик болон шингэсэн Нэрсийн овогийн монгол гаралийн Марко Пологийн номын удирдагч хэсэг байдаг
Элчин сайдууд ийм л баймаар сайхан сонирхолтой нийтлэл байна.
Тогтамышь яагаад тухайн уеийн Литвийн вант улс руу дурвэх болов гэдгийг судлаарай. Бас л их сонирхолтой.
Тохтамыш гэж Орос дуудлага Тогтох Мэс! Ховмголийг оросууд Косогол Хувчуур -Копчур гэх мэт дургиж дууддагийн адил
Татар гэх монгол аймгийн нэрийг зээлдсэн тюрк хэлт олон угсгаатан евразийн нутгаар дүүрэн бий. Кипчак, Половец, Куман, Канглы, Кермен гээл. Анх тэнд улс байгуулагч хаан нь татар Зүчи Цагадайн удам болхоос тэр тюрк хэлт олон арван аймаг улс бол бүгдээр монгол-татарын үлдэгдэл огт биш. Монголтой огт хамаагүй. Татаар гэдэг үгэнд хууртаж бүү мангарт.
Хогшоон хамаатай ‘ Тэд бугд нийлэн Их Монголын Эзэнт гурэний салаа мочир ! Чиний наад Гэнэн тайлбар чинь Удахгуй Буриад,Овормонгол,Тува(Урианхай) Монголд хамаагуй гэх нь Монголд-Татар гэдэг нь Монголчуудын Хаадын дор олон татар Турэг аймаг байсныг тодорхойлож байгаа юм. Буууур Эртний яривал Бугд Алтай Хэлний аймаг !
Түрэгүүд Турк биш шүү! Өндөр хамартай Араб байхаас монгол хүн биш
Үнэн.
13 -r zuunaas umnu mongolchuudiig niited ni hyataduud Tatar gej nerledeg baisan.
куманчууд чинь тэр чигээрээ монголтой гарал нэг куманы нэгэн хааны гавлын ясыг олоод гадаад дүр төрхийг нь сэргээсэн зураг нь байсан. тэр чигтээ л монгол хүний царай байна лээ
Би Бунчук - Хар сүлдний зургыг Хүннү Сүннү ...түүхийн групп дээр оруулсан байгаа
Дорж танд амжилт хүсье.
Saihan niitlel baina. Shine onii mend hurgey!
Маш сонирхолтой нийтлэл уншлаа
Энэ хүмүүсийн аль нь татаар вэ ? Намайг нэг румын хүн харчихаад чи манай татаар найзтай аягүй адилхан байна гээд байсан. Сүүлд зургийг нь харуулахад хартал адилхан гэмээргүй европ хольцтой эсвэл төв ази гэмээр юм уу харагдаж байсан. Тэдний нүдэнд адилхан харагддаг гэсэн.
Хольц байж л тасршалтгуй дээ Андаа
Chi l holitsitoi baagiu bna daa
Сайн байна. Алсаран одсон ахан дүүстээ сайн сайханыг хүсье!
Эхнэрийн хамт Польшийн Сталова Вола гэж хотод ардын эмнэлгийн чиглэлээр ажиллаж байхад Биаустик хотоос нэгэн хүүхэн ирж үзүүлсэн нэрээ Яаргав гэж хэлээд бичихдээ Jargal гэж бичихээр нь сонирхоод асуусанд Би татар гаралтай манай тэнд Татар гаралтай цөөхөн хүмүүс амьдардаг гэж байсан. ажиллаж
Польш айлд очоод сууж байхад хүүхдүүд нь зүггүйтэхэд 'баты' гэж хэлэхэд зоориндоо нуугдаж байсан гэж ах маань ярьдаг. Бат хааны нэр
Уул нь ийм хүн уншаад ойлгохоор нийтлэл их бичиж оруулмаар байгаа юм.
Delkhiin haana ch baisan mongolchuudiin derged shar ulaan nomrogtei lam humuus baikh yum.sonin sanagdakh yum.
Мундаг элчин сайд байна. . Өөрийн орны угсаа гарал судалсан дэлгэрүүлсэн.
Сонин сайхан мэдээ бна. Одоо архивт байгаа материалаа бусдад өгхөөсөө өмнө судалдаг болчихмоор байна даа.
Elchin saidyn zailshgui hiih ajlyn neg ni ene yum. Amjilt husie
sonircholtoi niitlel bna. Chaa gazriin mongoliin elchingiin ajiltnuud unendee mongolchuddaa uilchildeggui tovogschooj tsag alduuldag. Ter n buur chevschil baidag
Манай дипломатууд ийм түүхийн судалгаа хийж Монголдоо тус болж байгаад баяр хүргэе. Бидэнд улам их түүхийн мэдлэгэ өгч тус болно гэж найдаж байна.Дипломатуудаа!!!
Дорж элчин сайдад баярлалаа. Польш-д маш олон Монголчууд байдаг. Тэдэндээ байнга анхаарал тавьж, сонирхолтой нийтлэлүүд олныг бичээрэй
Сайхан мэдээлэл үзлээ. Элчин сайд Дорж болон хамтран айлчлал хийсэн төлөөлөгчдөд баяр хүргьe.
Tatar ahan duustei ochij uulzahaar gesnee 8 hunii 6ni Mongol naasan!
польш дайны үед жинхэнэ еврейн устгалын газар байсан хорт нийн үйлдвэрүүд нь алж дийлэхээ болиод гитлерт алтан хөшөө босгоёо үй олноор нь африк руу явуулж устгаж өгөөч гэсэн амид байдаг гэсэн
Польшууд чинь тэгвэл. ёстой жинхэнэ. зэвүүн цуст яргачид байсан байна ш дээ. Одоо ямар болсон юм гэхээс.
shal hudalaa daa , tataruud bol mongol garaltai bishee. ted bol ijil moronii adag haviar baisan bulgar-fini garalt ard tvmen ch dee.mongoliin tataruudtai bol ogt holboogui ard tvmen dee..
Saidyn baruun tald mongol deel terlegtei hoer lav hiatad garaltai sanvaartan mani avgataigaa bn zuzig bolz dee
Сонин сайхан нийтлэл бн . баяр хүргэе.
Польш, орос, англи хэлийг төгс эзэмшсэн, жинхэнэ мэргэшсэн дипломатч хүн учраас Дорж маань сайн ажиллаж байгаад баяртай байна.Дорж , Энхээ хоёртоо шинэ оны мэнд хүргэе.
Барон Унгерн өөрийгөө Монгол удамтай Польш хүн гэсэн байдаг.
Монгол татаар 2 нээх нарийн холбоотой биш ш дээ
Татаар гэдэг чинь Монгол л гэсэн үг шдээ европд бол
Taтаарууд монгол биш , түүхээмэддэггүй муу
Хөрш тува монгол биш байхад татаар монгол болчих уу!!!
Баруун тийш Бат Зүчи Цагаадай хаадын аян дайны үеэр тэнд орхигдсон үлдсэн суурьшсан монгол аймгуудын хойчис хаа сайгүй байгаа бид л мэдэхгүй болохоос. Одоо уусаад өөр үндэстэн болсон.
Татар гэх монгол аймгийн нэрийг зээлдсэн тюрк хэлт олон угсгаатан евразийн нутгаар дүүрэн бий. Кипчак, Половец, Куман, Канглы, Кермен гээл. Анх тэнд улс байгуулагч хаан нь татар Зүчи Цагадайн удам болхоос тэр тюрк хэлт олон арван аймаг улс бол бүгдээр монгол-татарын үлдэгдэл огт биш. Монголтой огт хамаагүй. Татаар гэдэг үгэнд хууртаж бүү мангарт.
Чи буруу юм . Бугд Монгол угсааны Монголын аймагууд байсан
польшийн пануудыг англи талархдаг германуудтай хүртэл зарим зөрөлдөөтэй байдаг Оростой бол бүр зөрөлдөөнтэй европийн нато гийн гишүүн Варшавын гэрээний орнууд гэдэг ЗХУ социалист орнуудын НАТО-гийн эсрэг эвсэл байсан тэр орнууд бүгд натод орсон Цагаан хаант орсын үеэс орсын автономит улс байсан финлянд мэтийн улс октярийн хувьсгалаар тусгаар тогтносон Орсын хаан норвег удмын хаад байсан Орсын сүүлчийн хааны эхнэр нь герман байсан Польшууд гитлерийг шүтэж Польшийн олон хорих лагерийн хэдэн сая еврей орос европ хүмүүсийг алж өгвөл Гитлерт алтан хөшөө босгоно гэдэг нь үнээн Одооч Польшийг чөлөөлсөн зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг буулгаж америкийн танк зэвсэг цэргийг эх орондоо байрлуулж Орос белорус руу довлоход бэлэн байдалд байгаа Белорусын тихоновский гэдэг хууль бусаар төр авах гэж байгаад Литвад зугтан гарсан авгайг дэмждэг Цагаан польш европт өөрийгөө Герман Орсоос дээгүүр гэж үздэг европийн холбоотой зөрчилддэг Польш юу хүсээд байгаа
Орсын хил дээр польшууд дээр үеэс нааш толгойгоо өндийлгөж оростой дайтаж ирсэн улс шүү Татар монгол орос руу довтолж байсан Орсыг тойроод татаар монгол орос руу бидэнтэй хамт довтлох гэж байна гэсэн хиймэл АЗИЙН НАТО БАЙГУУЛЖ БАЙГААШ ДЭЭ Монголын ард түмэн НАТОД элсэхгүй Чингэс хаан орос руу довтолж байгаагүй европчууд орсын нутагт байсан хар мянган орос булгар кавкааз ази царайтай бүх орсын овог аймгийг "ТАРТАРИАН ОРОН " гэж нэрлэж байснаа татаар монгол болгосон Варварууд гэж европ үздэггүй байсан Одооч хятадуудыг коронотой гэж үзэхгүй МОНГОЛЫН АРДЧИЛАГЧИД ОРСЫН ЭСРЭГ ХЭНТЭЙ Ч НИЙЛЭХЭД БЭЛЭН БАЙДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ТУЙЛДАА ХҮРЛЭЭ
"хөөрхөн" дипломат нүүдэл гэж бодож байна аа, танд амжилт хүсье
tuuhee sudlaach naad bicheed bgaa tataaruud chine orsod bgaa tataruud, kipchak garliin humuus bna. uhsenii chine holboo, garal neg be , teneg uher ve
За хол очиж хуц новшоо Чи муу ухэр хар мал мэддэг юм уу
Бас ч гэж үүх түүхээ сонирхдог хүн элчин болж. Урд өмнөх элчингүүд бол юун үүх түүх. Бөөн дипломат паспорт аар халхавчилсан тамхины хууль бус наймаа эрхлэгч контрабандистууд байсан