Далай ламын саяхан хэвлүүлсэн “Voice for the Voiceless” (“Дуугай хүмүүст зориулсан дуу хоолой”) гэсэн шинэ ном шарын шашныг тойрсон илт боловч ярихгүй явж ирсэн зөрчлийг бүх нийтийн анхаарлын төвд оруулж ирэв. Энэ тухай товч өгүүлсү…
Уг номд: “Миний хойт дүр үүргээ биелүүлэхийн тулд “чөлөөт ертөнцөд” төрөх ёстой” гэж мэдэгджээ.
Улмаар: ”Дахин төрөхийн зорилго нь өмнөх дүрийн үйлсийг үргэлжлүүлэхийн тулд байдаг учраас шинэ Далай лам бүх нийтийн зовлонгийн дуу хоолой, Түвдийн Буддизмын оюун санааны манлайлагч, Түвдийн бэлэгдэл, түвдийн ард түмний хүсэл мөрөөдлийн биелэл болох уламжлалт үйлсээ үргэлжлүүлэхийн тулд чөлөөт ертөнцөд төрөх ёстой” гэж тодруулан хэлжээ. Далай лам өмнө нь ч хойт төрлийн асуудлыг хэд хэдэн удаа хөндөж байсан юм.
Тухайлбал, Түвдээс өөр газарт, умард Энэтхэгт, эмэгтэй хүн болж төрж ч магадгүй, хойт төрлийн асуудал надаар дуусах байх гэх мэтээр янз бүрээр ярьж байв. Далай ламын эдгээр мэдэгдэл тухайн үедээ шуугиад өнгөрөх хэмжээнд байв.
Харин энэ удаагийн дүгнэлт бол шарын шашны институтын өмнө тулгарсан зайлшгүй, гарцаагүй, ноцтой зөрчлийг гарган тавьж байгаагаараа онцлог юм. Далай лам 1935 онд төрсөн, одоо 90 настай. Өнгөрсөн жил өвдгөндөө хагалгаа хийлгэсэн. Үүнийхээ дараа 2024.12 сард Би 110 хүртэл амьдарч ч магадгүй” гэж Ройтер агентлагад хэлсэн байдаг.
Энэхүү номондоо Далай Лам: “Олон арван жилийн турш маш олон түвд хүмүүс, ахмад лам нараас Далай ламын залгамж чанарыг үргэлжлүүлж өгөхийг чин сэтгэлээр гуйсаар ирсэн” гэдгийг онцлон дурджээ.
Шашнаас улс төр рүү
2024 оны 6-р сард АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимийн Олон улсын хорооны дарга Майкл Маккол, спикер асан Нэнси Пелоси нарын 7 хүнтэй баг Дарамсалад очиж Далай ламтай уулзжээ.
Майкл Маккол энэ уулзалтын дараа: “Далай лам дагалдагсдын хамт Түвдэд тайван амгалан эргэн очно гэдэгт найдаж байна. Харин Далай ламын залгамжлагчийг Бээжин тодруулахыг бид зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Үүний хариуд Бээжин эрс эсэргүүцэл илэрхийлжээ.
Гэтэл энэ оны өнгөрсөн сард Бээжин: “Далай лам “зөв замдаа эргэн орж” болох бөгөөд тодорхой нөхцөл хангасан тохиолдолд түүний ирээдүйг хэлэлцэхэд бэлэн байна” гэж мэдэгдэв. Энэ нөхцөл нь Түвд Тайвань хоёр Хятадын салшгүй хэсэг бөгөөд түүний цорын ганц хууль ёсны засгийн газар нь Хятадын ЗГ мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал аж.
Үүний хариуд Энэтхэгийн Дарамсалад байгаа Түвдийн дүрвэгсдийн ЗГ-ын тэргүүн Дулам Цэрэн Техан: “Дээрхийн гэгээн худал зүйл хэлдэггүй, ийм зүйл болохгүй” гэж мэдэгджээ. Сүүлийн үед Далай ламын ч байр суурь зөөлөрч, Түвдийн бүрэн тусгаар тогтнолын төлөө биш, харин “дундаж замын” тухай ярих болсон. Үүнийг Түвдэд илүү автономит эрх олгохыг нэхэж байна гэж ойлгож болох.
Далай лам дурдан буй номондоо: “Бидний түүхээс мэдэж авсан нэг том сургамж бол: хэрэв хүмүүсийг байнга зовлонд байлгавал тогтвортой нийгэм байж чадахгүй юм” гэжээ. Түүнчлэн насан өндөр болж байгаагаас миний Түвд рүү эргэн очих найдлага “улам бүр багасч байна” гэжээ.
Шашны геополитикийн зөрчил ба Монгол
Ямар ч гэсэн хорвоогийн жам ёсоор Далай лам жанч халах цаг маш их ойртож, түүний хойт дүрийг тодруулах нэн хүнд бөгөөд зөрчилт асуудал тулгаран ирж байна. Үүнийгээ Далай лам ч, түүний дайсан болон нөхөд ч бүгдээрээ сайн мэдэж байна. Харин манайд… Монголчууд бид Х Богдыгоо залаад амар сайхандаа жаргалаа гэж бодож байвал тун их эндүүрэл. Далай ламыг жанч халсны дараа түүний хойт дүрийг нь тодруулах асуудал геополитикийн том зөрчил болон хувирах нь ойлгомжтой байна.
Уг нь Далай ламыг тодруулах асуудал Америкийн асуудал огт биш, харин Азийн асуудал, тодруулбал Түвд, Хятад (Манж), Монголын асуудал байсаар ирсэн ба ингэсээр 437 жил болсон юм. Энэ зан үйлд АНУ орж ирснээр Далай ламын хойт дүрийг асуудал геополитикийн хурц зөрчилдөөний талбар болон хувирав. Мэдээж Далай ламын хойт дүрийг Хятад тодруулж таарна. Үүнийг сөргүүлж АНУ “чөлөөт ертөнцийн” Далай ламыг тодруулах нь ойлгомжтой. Ингээд 2 Далай лам тодрох нь…
Шарын шашин түгэн дэлгэрсэн Төвд, Монгол, Хятадад Гэлүгбагийн ёсны Далай лам, Ванчин Богд, Богд Гэгээн гэсэн 3 том шашны удирдагч-багш бий. Энэ гурван том багшийн аль нэгний хойт дүрийг тодруулахад нөгөө хоёрын зөвшөөрөл (баталгаа, соёрхол) хэрэгтэй. Далай ламын байдлыг дээр өгүүлсэн. Харин Ванчин Богд Хятадад бий. “Хятадын” Ванчинг жинхэнэ мөн, биш гэх мэт маргаан гардаг ч энэ бол ил байгаа ганц Ванчин юм. 2 настайдаа гэр бүлийн хамт алга болсон гэх Ванчинг одоо олох боломж бараг үгүй. Далай ламыг тодруулах болон соёрхох үйл явцууд эрс өөр юм. Эхлээд шашны ёс заншил уламжлалаар тодруулна, үүний дараа нөгөө хоёр нь соёрхоно (зөвшөөрнө). Ингээд Далай ламын хойт дүрийг тодруулах, түүнийг соёрхох (зөвшөөрөх) эрх мэдэл Монголын Х Богдод ногдож байна. Энэ бол маш хүнд, шийдвэрлэхэд нэн түвэгтэй, шашны хүрээнээс халин гарсан геополитикийн том асуудал юм.
Хятадын Далай ламыг зөвшөөрөх үү, Америкийн Далай ламыг зөвшөөрөх үү?!
Далай ламын хойт дүрийг соёрхох асуудал бол Х Богдоор шинээр тодорсон бяцхан хүүгийн биш, харин Монгол Төрийн бодлогын том асуудал мөн. Манай Х Богдыг тодруулах үеэр Монголын төр засаг америк Богд нь дээр гэж ил хэлээгүй, гэхдээ яруу найрагч Ц.Хуланг шийтгэж шоронд хийсэн үйлдлээрээ бодол санаагаа тод харуулсан юм. Гэвч энэ бол өнгөрсөн явдал, Х Богдоо өөрсдөө мэдээд залсан нь сайн хэрэг. Би Х Богдыг залсан нь буруу гэж хэлээгүй, харин Ц.Хуланг шоронд хийсэн нь буруу гэж байна. Ц.Хулан Хятад Богд зална гэж хэлээгүй, монгол Богд зална гэсэн, мөн Монголын шашны хуулийг Баруунд англи хэлээр боловсруулж, манайд орчуулан баталж байна гэж шүүмжилсэн. Энд худал буруу юм юу ч байхгүй…
Далай ламын хойт дүрийг тодруулах асуудал ойрын жилүүдэд тулгаран ирэх нь гарцаагүй. Үүнийг одооноос эхлэн бодолцож, ҮАБЗ-өөр төр-шашны бодлогын стратегийн хэд хэдэн хувилбарыг авч үзэх нь зүйд нийцнэ.
Энд 3 том хувилбар бий: Нэг. Хятад Далай ламыг зөвшөөрөх, Хоёр. Америк Далай ламыг зөвшөөрөх, гурав. Далай ламыг Монголоос тодруулах. Мөн энэ 3-ын завсрын хувилбарууд ч байж болох. Энийг тухай тухайн үед нь тодруулах ярих шаардлага гарах байх…
Далай ламын хойт дүрийн асуудал бол зүгээр нэг шашны тэргүүн тодруулах асуудал биш, харин шарын шашны институтын хямралыг зогсоох эсэх, мөн мандах, сөнөх хувь заяаг шийдэх ихээхэн том асуудал мөн.
Зүгээр сууж байгаад цагийг нь тулгачихаад “хоёрын хооронд гурвын дунд” алцганаж үйлээ үзэхийн оронд эртнээс бэлтгэж байсан нь хавьгүй дээр. Эхлээд юу ч гэсэн Ц.Хуланг сулласан нь өлзийтэй…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл81
Баярлалаа
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
Өөртөө судлаач гэх хоч өгсөн хөлсний амьтан Оросыг долооно, МАНыг ч долооно одоо бүр Хятадыг долоож эхэлждээ. Ер нь нэг юм ажиглагдаад эхэлсэн шүү Жэнко мэтийн Оросыг шүтэгчид нь бодит байдал дээрээ Хятадын талын нөхдүүд байж аль ч талд урваж шарваж лалартаж амь зуудаг аж.
.....нэг юм ажиглагдаад эхэлсэн шүү....Женко чинь өнгөн дээрээ Оросын агент шиг харагд даг боловч үнэн хэрэгтээ Хятадын эрх ашгий г хамгаалагч юм бнаа ! Ер нь Монголыг хорлож байвал өөр хэний ч агент байж чадах төвдийн хурлийз л доо !!!

Тийм. Гэвч Төвдүүд л тодруулж таарна. Төвдийн том лам нар нь Энэтхэг болон барууны орнуудад байдаг байх. Тэд эв эеэ ололцоно гэж байхгүй учраас Хятөдууд л асуудлыг шийдвэрлэж таарна. Монголчууд бол богдоо л зөв тодруулж байвал болох нь тэр. Тодруулахгүй байсан ч яахав.Удахгүй хятад далай ламтай, сураггүй болсон ванчин ламтай, үнэн зөв нь үл мэдэгдэх богдтой үлдэх байхаа.
Бүх шашин хэрэггүй
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
Чи улс төр сонирхохгүй байлаа ч улс төр чамаар оролдоно гэдэг шиг геополитик гэж том юм Монголчууд бид бүхнээр оролдох нь дээ.
Үхэлтэй тулахаараа мэдрэнэ л дээ
15 р далай лам Монголоос тодроод Хятад Амёрик Түвд гурав гурвуулаа зөвшөөрөөд явах байх ! Харин 10 р богд шиг ихэр байсны хэрэггүй шүү ! Улс төргүй шашин гэж байдаггүй юм ! шашингүй улс төр гэж бас байхгүй ! Бас нэг Хуланг шоронд хийж байж далай лам тодрох байх ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
Ганц хулан ч биш ер нь Х богдын эсрэг дуугарсан болгон хэрэгтэй болж шоронд сууж байгаа. Гол нь АНУд төрсөн америк харьяалалтай олгархи хүүхдийг залсанд эсэргүүцэл гарах болсон. Чой хамбатан ч энэ явдлаас шалтгаалан чалөөнд гарсан байх. Манай шашныхан христийн аюулыг яая гэж байж бас америк шүтэгчид болчихсон нэн шинэ либерал үзэлд автчихсан лам хуврагууд өгсөж гарч ирсэн. Асуудал мөнөөс мөн шүү.
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
Либериал үзлийн гол толгойлогч Америкийн ардчилсан намын глобалчлал үлгэр төгсөж байна. Цаашид уламжлалыг голлон авч үзсэн үндэсний онцлог чухал байр суурийг эзэлнэ.
Одоо шашин энэ тэр хэрэггүй, шинжлэх ухааныг хөгжүүлэх нь зөв. Шинжлэх ухаан дээр суурилсан төр хэзээд ч мухар сүсэг, мунхруулга дээр суурилсан төрөөс хавь илүү дээр байх болно. Доктор Бира гуай ч энэ талаар тодорхой ярьсан. Гэхдээ Шинжлэх ухаан дээр суурилсан төр нь хүний шүтэх , бишрэх эрх чөлөөг шууд хаадаггүй. Гэхдээ мухар сүсэг, шашны элийрлийг зогсоох нь тухайн үндэстний сэргэн мандах, хөгжиж дэвшихэд хамгийн чухал оролцоотой!!!!
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
Хар тангад хаа төрөх нь маньд ямар хамаа....монгол лам нарыг их л шогложийсон ч нөгөөдүүл нь дагаж навсагнаад. Хөөрхий хөөрхий
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
Манай шарын шашинд шиыдвюрлюх естой асуудлууд их байна Нэгд төр шашны хэрэг тусдаа хууль зөрёигдөж байна Төрийн байгууллагууд засал хиылгэх нэрээр баыгууллага лээрээ ном уншуулж байна Гуравт Хүн амын нилээд хэсэг тэр баытугай залуучууд өөртөө амьдралын үнэнд шинжлэх ухаанд итгэхийн оронд мухар сүжигт автаж лам бөө гэж гүйж баына
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
Монголд шарын шашин гаднаас дотогш чиглэж хөгэжиж ирсэн Өөрөөр хэлбэл шашныг гаднаас. Галаад хэлээр хөгжүүлж байв Дээр үед ч одоо ч шашин үндэсний хөрснөөс тасархай нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар туршлагагүй гагцхүү хүн ардад үзэл санааны нөлөө үзүүлэх хандив авах хэлбэрээр хөгжив Энийг үндсээр нь өөрёлөх хэрэгтэй
90 оноос хоыш Буддизмийг гүн ухаан уламжлалт эмнэлэг нигүүлсэнгүй үзлийн үлгэр болгон хязгаарлагдмал хүрээнд хөгжүүлсэн бол нийгэмд илүү хэрэгтэй байсан юм Гэтэл улс төрчид шашныг сонгогдох зорил7одоо ашиглах зорилгоор өөгшүүлсэнээр ашиг хайсан эрдэмгүй лам хийд олноороо төрсөн
Элбэгдорж улс төрийн ашиг хонжоо хөөж 9 р Богдыг авчраагүй бол геополитикийн зөрчил үүсэхгүй байсан юм яодоо бол үүснэ Лалай ламын хойд дүрийг Мон7олоор тодрруулахыг Хятад зөвшөөрнө гэжж бодож байна уу Төрд хамаагүй шашны асуудал гэж Гандан бусад хийд худлаа ярих хэрэггүй ятэдний амбицийн төлбөрийг монголын төр нийт монголчууд төлөх болно
Эцэст нь Хуланг өршөөх хэрэгтэй Түүнийг хчталын тагнуул гэж хэзээ ч итгэхгүй Хятад өвөр монголчуудаас номын шагнал авчихсан л юм гэсэн За яахав тэрийг авилга гэж үзэж болох өиз ятэр шийтгэлээ амсёихлаа Гэхдээ ч өүхэл бүтэн ордоо гадныханд худалдчихсан олон хүниыг шүүх прокурор яах ч үгүй байгаа шүү Члгавартай хандаж байна Хулан Богдын талаар шашны талаар өөр өодолтой байж ятэгвэл тэр хүнийг үзэл бодллынх нт төлөө шиытгэсэн байж
Ганаа тун сайн сэтгэж бичжээ...манай бусад эрдэмтэд таг чиг...Ганаадаа баяр хүргэе
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
хулан галныхны боловсруулсан шашны хуулийг батлах гэж байна гэж ярилцлага өгч байсан Тэр нь ч үнэн байсан юм Трампын үед бүх юм ил болж Америкиын тусламжийн байгууллага гадны шашны байгууллагуудыг санхүүжүүлж байсан нь гэмт хэрэг гэж үзэх болсон шүү
ДАЛАЙ ЛАМЫН ХОЙД ДҮР ХЯТАДАД ТӨРӨХГҮЙ БХ ӨӨ. . АМЬД СЭРҮҮНДЭЭ ДУРГҮЙ БСАН ГАЗРАА ХОЙД ТӨРӨЛ НЬ ТӨРЛӨӨ ЮУ? К К. ТИЙМ Л УЧРААС ОДООНООС ДАЛАЙ ЛАМ ЭРХ ЧӨЛӨӨТ ГАЗАР ТӨРНӨӨ ГЭЖ АНХААРУУЛААД БГАА ШД. ХЯТАДЫН КОММУНИСТ. НАМ ХУУРАМЧ "ДАМБИЙЖАА"-ГААРАА ХЯТАДАД ТОДРУУЛЛАА ГЭЖ БОДОХОД ДЭЛХИЙ ДАХИН ТҮҮНД НЬ ИТГЭЛЭЭ ЮУ? ОНИГОО БОЛНО БИЗ ДЭЭ. ШАШИН БОЛ САЯ САЯ СҮСЭГТНҮҮДИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛ ДЭЭР ТОГТДОГ БОЛОХООС ХЯТАДУУД, ХУЛАН ТА НАРЫН ХУВИЙН АМБИЦ, ШУНАЛ ДЭЭР ТОГТДОГГҮЙ ЮМ АА. БУРХАНЫ ШАШИН ОДОО ХЯТАДАД БҮРЭН УТГААРАА ХӨГЖИХӨӨСӨӨ ӨНГӨРСӨН. ТҮҮНИЙ УДИРДАГЫГ НЬ, ДАЛАЙ ЛАМ БАНЧИН БОГДЫГ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМ ТОДРУУЛААД БВАЛ ХЭН ТҮҮНД НЬ ИТГЭХ ЮМ. ГЭХДЭЭ ОДОО ИРЖ ЯВАА ЦАГ АА. ХУЖАА НАР, ХУЛАН ТА НАРЫН ХУЦАХААС ҮЛ ШАЛТГААЛАН БУРХАНЫ ШАШНЫ ТӨВ МОНГОЛ РУУ НҮҮЖ БНА. ЖИНГИЙН ЦУВАА ЯВДГААРАА ЯВНА, ЖИНГЭР НОХОД ХУЦДАГААРАА ХУЦНА ГЭДЭГ ДЭЭ! ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ!
Надад шашны талаар бичсэн 20 шахам судалгааны өгүүлэл бий. Харин чамд юу ч байхгүй. Чи хол очиж солиор... Судлаач Х.Д.Ганхуяг.
Nobody is perfect, still you are the Angel. Love you Ganaa. Deeply. Cover my emptiness with your Genuine Wisdom n Knowledge n Attitude n Intelligence n Greatness n FLEXIBILITY. Take care, dear.
Маргааш ч юу болохыг мэдэхгүй байж хойд нас ярих нь тэнэг хэрэг.Өөрөө ажиллаж хоолоо олох байтугай,үр хүүхэд гэр бүлтэй байж үзээгүй нэгэн бусдыг яаж ажиллаж амьдрахыг нь заах нь мунхрал.
Шашин бол гэмт хэрэгтнүүдэд хэргээс мултрахад нь их тус болдог шиг байгаа юм. Тэр тусмаа эмч нарын буруутай үйлдлээс болж амь нас нь хохирсон байхад үзмэрч лам зурхайчид нь " насны тоо нь гүйцчихэж , хэдэн сарын өмнө сүнс нь зайлчихсан байна " гэж төөрөгдүүлж гэмт хэрэгнүүдэд ял завших боломж олгодог. Тиймдээ ч ЭМ-ийн салбар хөгжихгүй байгаа юм шүү.
ts hulang hezeech shorongoos sullaj bolohgui. Hulan bol hyatadiin tagnuul. Dalai lam hyatadaas eswel mongoloos todroh yosgui. Dalai lam tuvdeesee todroh yostoi.
Түвд Хятадын нэг хэсэг учраас Түвдээс тодорсон Далай лам чинь хятад Далай лам болно. Жаахан ч гэсэн мэддэг юмаа чалчвал өөрт чинь хэрэгтэй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Манайд дэлгэрсэн шарын шашин хуучинсаг үлгэр домгийн шинжтэй ном судар нь тангад хэл дээр болохоор эгэл хүн ойлгоход бэрхтэй юм шиг санагддаг. Одоо бол монголчуудын бараг ихэнх нь шашин шүтдэггүй. Яахав эцэг өвгөдийн үеэс шүтэж ирсэн болохоор л хүндэтгэж үздэг. Орчин цаг, хөгжил дэвшил ,мэдээллийн зуун нөлөөлж байна л даа. Уг нь сайн судлавал энэ шашинд хүмүүний амьдралын утга учиртай холбоотой мундаг номлолууд бий гэж боддог юм. Иймд юуны өмнө шашны догматик сургаалыг шинэчлэх, монгол хэл дээр номоо унших, лам нар нь ч жинхэнэ хувраг байх гээд олон ажлуудыг шинэхэн тодорсон 10 р Богд маань оройлон хийж эхэлбэл бүх Монголчуудыг нэгтгэж чадсан жинхэнэ шашин болох боломж байна. Харин улс төр гeополитикоос хол байх зөвхөн шашнаа хөгжүүлэх шинэчлэх ажлаа л хийх хэрэгтэй. Төвдийн Далай лам улс төртэй холбогдсон учраас л асуудал гарсан.
Үнэртэймю сэжгий авгай суллоаж бснаас уг нь хулангаа гаргах бсын ядаад ам нь цайлган
Мал маллахыг марксаар заалгахгүй. 3 сард өндөг бүү ид орос хятадын бузар орно
Их зантай хүний бузар
Танын аягатай цайнд живүүлэх цөвүүн цаг ирнэ
Ганхуяг сайн судлаач. Үнэн юм бичсэн байна. Бодож бэлтгэж байх ёстой тулгамдсан асуудлыг хөнджээ. Зарим хүний саналд эмзэглэж элдэв хараал хэлээд хэрэггүй. Битгий тоо. Тэгж өөрийгөө битгий жижгэрүүлэх.
Улирсан балөрсан мөхсөн сөнөсөн цагаа өнгөрөөсөн монголд гай тарьсан далай лам түүний шашин гэж хар тамхи монголд төрийн хэмжээнд залагдах хэрэггүй ээ
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
Женко урвагчийн угаадсаар хооллогч ороzын суртал ухуулагч урвагч өвгөн минь чи удахгүй женко, шар үст, бусад урвагчийнхаа хамтаар хулангийнхаа хамтаар эх орноосоо урвасан хэргээр ялаа авах нь тодорхой.
Шашин номын хэрэгт хэн дуртай нь хошуу дүрдэгээ болио. Тухайн шашны сүсэгтнүүд нь өөрсдөө шийдэх асуудал. Шашин бол хүний оюун санааны итгэл үнэмшил
Далай лам нарын хойт дүрийг Монголын Богд батламжилж байсан түүх энэ 1000 жилийн түүхт институцид байхгүй, цаашид ч байхгүй нь тодорхой. Далай ламаа Төвөдүүд өөрсдөө тодруулаад хятадын коммунистуудаар яахаа заалгахгүй явдгаараа явна, номын хүрд эргэдгээрээ эргэнэ. Жаахан юм мэдэж байж бур. Хорвоо та нарын төсөөлдгөөс өргөн уудам, тааварлашгүй. 20, 30 жилийн дараа юу ч тохиолдож магад. Мөнхийн зүйл үгүй. Үргэлжид ноёлдог их гүрэн ч гэж байдаггүй юм бүгд л нурлаг
Далай лам хэн байх, түүнийг хэрхэн залахыг нэг хэсэг монголчууд мэдэж шийддэг байсан юмаа. III Далай лам Монгол хүн байсан. Y Далай ламыг монголчууд тавьсан гэх мэт. Харин Манжийг үед манжууд мэддэг болсон. Чамаар заалгах юм надад юу ч байхгүй. Судлаач Х.Д.Ганхуяг.
Монголд ахадсан алцагнуулсан, эгцэгтэй хүнд асуудалд Монгол унаваа хөөрхий.
монголчууд далай нэрээ хятадад олго. өгөхгүй бол нүүрсний жасаалт байтугай булайг чинь дэлгэж зөвшөөрөхгүй байвал байлдана шүү гэх биз.
манайх ану-аас олон генералтай юм чинь ар нь түз. стратегийн хүрээлэн судлаач олон. хойд хөрш military church болоод байсан, урд хөрш бас buddha guard military гэчихсэн байгоо.
Маргааш хэдэд хүрч ирэх юм. Өглөө хэдэд хүрч ирсэн
Сүнсээ хаана аваачиж төрүүлэхээ далай лам өөрөа мэдэх байлгүй дээ. Номын мөрмйг чандлан сахиж эрдэм ухааныг нь сурсан лам тийм эрдэм чадалтай байдаг. Түүнээс энд тэнп зэрэш зэрэг төрөөд явна гэж юу байхав.

10-р богд золбин гөлөг хэнд ч хэрэггүй шээс.Муусайн шар хувалзнуудыг устгавал таарна.
Энэ хүнийг доромжлоод байгаа пост ямар олон давтагдлаг юм бэ. Энэ хүн үүсэж мэдэх у/т шашны асуудлыг л сэрэмжлүүлсэн бн шүү дээ. Энэ их ноцтой ас. Ихэс дээдэс маань сайн бодож хариу бэлдэхгүй бол ас болно.
Заримдаа жамаараа байгаа асуудлыг сэвж хөөргөдөх нь зовлон дуудахаас цаашгүй.Шашны асуудалд маш болгоомжтой хандах ёстой бөгөөд ингэж илээр бичих хэрэггүй.
Тийм. Гэвч Төвдүүд л тодруулж таарна. Төвдийн том лам нар нь Энэтхэг болон барууны орнуудад байдаг байх. Тэд эв эеэ ололцоно гэж байхгүй учраас Хятөдууд л асуудлыг шийдвэрлэж таарна. Монголчууд бол богдоо л зөв тодруулж байвал болох нь тэр. Тодруулахгүй байсан ч яахав.Удахгүй хятад далай ламтай, сураггүй болсон ванчин ламтай, үнэн зөв нь үл мэдэгдэх богдтой үлдэх байхаа.
HULANG SHOROND HATAAH HTEI . HUJAAGIIN DALAI LAM GJ TUI CH BHGUI
Чуxал суудал xөнджээ. Xятадууд жинxэн Банчин богдыг алаад өөрсдийнxөө Банчин богдыг тавьж нэг алxам xийсэн нь xэн ч маргаxгүй бодит үнэн. Xятад уxаан гэж энийг xэлээд байгаа юм !!!!!!!!!

chi muu nobs!!!sasin medehgyi hebtej yugaan hyzah be?.............bainga gadniihan bolson boloogyi nobs yhaj bidnii tolgoi ygaah sanaatai yu?.....
Энэ шашны асуудал цаашид Ганаагийн хэлдэгээр зөрчил дагуулна. За тэгээд нөгөө л Женко гээд яриа нь гараад ирлээ. Ганаа хөөрхий үгээ л хэлж. Юм ойлгодог бол одооноос ийш тийш нь чирэгдэхгүйгээр бодлогоо тодорхойлон зарласан нь өлзийтэй. Манай хэдэн лам нар улс орноо хөгжүүлэхэд хэлгүй, дүлий, сонин байх юм. Тэд юу ч санаачлахгүй авилгачдад заслын ном уншиж засал хийж өгөх юмдаа хөөрхий.
Шашин бол рад түмнийг мунхаруулах хар тамхи. /Хүн төрөлхтөний өмчид хандах хандлагыг үндсээр нь өөрчилсөн, коммунизмыг үндэслэгч Германы суут ухаантан Карл Маркс/
Шашин бол ард түмнийг мунхаруулагч хар тамхи мөн. /Коммунизмыг үндэслэгч, өмчийн тухай суут онолч, хүн төрөлхтөнийг олигархиудын боолчлолоос аврагч, Германы алдарт хүү Крал Маркс/
duu holou ni oriolood oriolood deeshee sonsogdohgui baigaag voicelees gehees duugai humuus bish saihan hiamchin uveuduu ene mal
христ, ислам шашин биш. өдөр болгон мөргөл үйлддэг нь би гэм хийхгүй гэж тангараглаж байгаа юм
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)