
Э.Нандинзүрхийн амьдралыг бусниулагч Ж.Уянга гэж хэн бэ? гэсэн гарчигтай, УИХ-ын гишүүн асан П.Анужин хоёр дахь Э.Нандинзүрхээсээ салсан, үүний буруутан нь Э.Нандинзүрхийн нууц амраг Ж.Уянга гэх агуулгатай мэдээлэл нэр бүхий хэвлэлүүд дээр гарсан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын зөвлөх П.Анужин үүнийг хүлээн зөвшөөрч, өөрийн цахим хуудастаа: "Хэт хаалттай байхуйд худал байндаа тусаж, хорвоог хэд ороож, үнэн харин надтай л үлдчихдэг юм байна.
Маргааш отгон хүүгийн минь мэндэлсэн өдөр тохиох тул ээж нь хүүдээ та нарын зайлшгүй мэдэж байх ёстой үнэнийг дэлгэж байна. Хүү минь чи ээждээ хорвоогийн нүцгэн үнэнийг таниулж, үнэн гэдгийг ярж харуулсан гавъяатай нандин хүү юм шүү! Үүний чинь төлөө ээж нь цэх явна! Чамайг хөлд ортол, хөл дээрээ бат зостол чинь Зүтгэнэ!
Нэр төр гэдэг алдахаас хамгийн их айх ёстой ёстой зүйл. Тэр тусмаа эх хүний үнэн үрдээ шууд тусаж байдаг учир. Нэр хугарахаар яс хугар гэж монголчууд бид илүү дутуугүй томъёолдог.
Энэ тухай 9 жилийн дараа дуугарч байна. Тогтож бодож уншина биз ээ. Ахин энэ талаар гүтгэж, санаатай эвлүүлгийг нийтэд түгээвэл цагдаа шүүхээр нотлогдсон юм түүгээрээ явах болно гэдгийг хэлж сануулъя! Бах тавыг чинь хүслээр нь хангалаа, юм хэмжээтэй, үйл мөртэй!
2016 оны яг сонгуулийн өмнө садар самуун гэх нэгэн бичлэг цацагдаж, би завхай, найруулагч Баатар ор дэрээ бичдэг увайгүй нэгэн болж үлдсэн юм. Энэ талаар тухайн үед би дуугараагүй учир нь амаржих тун дөхсөн байсан тул ийм зүйл хөөцөлдөхөөс жийрхэж жигшсэн хэрэг. Үнэн нь нэгэнт тогтоогдсон хойно хэлэхэд оройтохгүй гэж бодсон.
Цаг хугацаа улирч, амьдрал ажлынхаа араас борви богсхийхгүй зүтгэсэн он жилүүд байлаа миний хувьд. Найруулагч Баатарыг уран бүтээлч, найруулагчынх нь хувьд би их сайн гадарлана. Бидний хамтдаа бүтээж туурвисан он цаг бол цэвэр уран бүтээлийн, “цагаан” он цаг байсан юм. Ирмүүн хэдэн “хүүхдийн” төсөлд улс төр шургалсан тэр цагийг мэдэрч би албан ёсоор төслөөсөө гарсан. Би Монголын эв эеийг сэтгэж “Монгол Тулгатны 100 эрхэмийн” нэгэн эс нь болж, хөрөнгө мөнгө, цаг хугацагаа зарсаан.
Өнгөрөгч хугацаанд Баатар болон намайг улс төрийн өнцгөөр буруутган гутаах гол хэрэгсэл нь мөнөөх бичлэг болж, 9 жилийн турш ашиглагдсаар ирлээ. Эмэгтэйгээ янхан, эрэгтэйгээ хужаа болгож гутаан дэвсэлдэг байдалдаа бид дөжирсөн. Харин уулзсан учирсанаа бичдэг гэдэг гүтгэлэг бол эр хүний хувьд дааж явмаар эд биш байх. Дашрамд дурьдахад Баатартай гэгдэх тэр үе, Ундралтай уулзсан мөн тэр цаг үед Ундрал өөрийн гэр бүлтэй, Баатар найз бүсгүйтэй, би Нандинзүрхийн хүүг тээж явсан юм. Олон жилийн гүтгэлэг, өвдөлт, төөрөгдлөө тайлах гэж давхар биетэй би Ундралтай уулзсан нь хүний нөхрийг авах гэсэн гарчигтай мөн л сэвэгдсэн нь улс төрийн зорилготой байсан. Уг бичлэг ч нэмэлт хачир, монтажтай цацагдсан. Ундрал ч Баатар ч би ч хувь хувийн мөрийг хөөж, нийлж наргиад байхгүй ч мэнд устай, бие биедээ хүндэтгэлтэй явдаг. Ундрал бид хоорондоо дайсан болж яваагүй юм. Түс тас үгтэй, амьдралын төлөө үнэнтэй бүсгүй. Ундралыг сайн ханьтай, үйлс бүтээл нь дэлгэр яваад баярлаж явдаг.
2016 онд би ялагдсан намаас нэр дэвшиж байв. Танил талгүй над мэтэд хууль хүч яаж ч үйлчилж болох байсан ч миний гомдлын дагуу шалган шинжилж, үнэлэлт дүгнэлтийг үнэн шударгаар гаргаж Эвлүүлэг болохыг тогтоосон цагдаагийн бие бүрэлдэхүүнд би иргэн хүний хувиар талархдаг юм. Яг нэгэн цаг үед, 60 тэр бумын хэрэг гарч мөн л хууль шүүхээр явахад Эвлүүлэг биш гэдгийг тогтоон ялгаж байлаа. Яадгаа алдсан цагдаа сэргийлэх биш, төр цааз хуультай гэдгийг тэр үед өөрийн биеэр мэдэрсэн. Ам нээвэл гэдэг шиг олон жил хадгалсан нэгэн баримтыг ил гаргаж, нижгээд зүйлийн үнэнийг бичиж байна.
2011 оны үеэс хоёр охинтой бүтэн амьдралд минь сэтгүүл сонины гүтгэлэг завсаргүй шургалж, манайхыг мөнгө ологч “ хэвлэлийн бодон” гээч болгосныг хожим сэтгүүлч найзаасаа дуулж байсан. Нөхөр бид хоёр ч омголон өөр өөрийг өмөөрч, түс тас үзсээр хоёр талд гарсан. Уг нь 10 жилийн нэг ангийн хоёр юм шүү дээ. Авгайг нь өдрийн нэг эртэй холбож улс орон даяар цуурч байхад яаж найз нөхдийнхөө нүүрийг харахав дээ гэж ч би дотроо өмөрсөн, өрөвдсөн. Сайхан хүмүүсийн түүх бичих гэсэн энэ жаахан мөрөөдөл минь ийм том золиотой байж гэж залгисан. Шүүхээр албан ёсоор салахдаа өөрөөсөө унагасан хоёр үрээ л өөртөө авъя, бусдыг эцэг хүний сэтгэл мэдэх биз ээ, өөр авах юмгүй ээ гээд уйлаад гарч байлаа. Шүүхийн тэмдэглэлд энэ хэвээр үлдсэн байналээ. Хангалуун тэнхлүүн өссөн хоёр үрийнхээ нүдэнд хор суулгахгүй гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэсээн. Цаг наргүй ажилласан. Анхны ханийн минь ажил үйлс ч олигтой явахгүй болж, бидэнд туслах манатай болсон. Гэхдээ Эцэг хүний үрээ гэсэн сэтгэл нь үргэлж 2 охиноо ээж, 2 охин хамт өсөөгүй ч хамтаас өөрцгүй элэг бүтэн амьдарч байна. Гүн талархдаг шүү. Амьдралыг ганцаар үүрэх амаргүй үед их сургуулийн маань нэгэн курсын залуу гарч ирсэн. Харж бодож явдаг байсан юм гэсэн. Ар амьдрал нь бүтэхээ байж тарсан, архи тамхинаас биеэ татаж дийлэхээ байсан залуу энэ үед минь татаад авбал бүтэн амьдрал бүтээе ээ гэсэн. Итгэсэн. Итгэхээсээ өмнө өмнөх амьдралаа нийлүүлэх гээд хичээх хэрэгтэй, хамгийн үнэ цэнэтэй юм тэр байдаг юм шүү гэж хэлээд саналыг нь хүлээж аваагүй буцааж байсан. Жил илүү эргэж харьцаагүй. Нөхөр маань амьдарсан он жилийнхээ турш надад өөрөөсөө илүү итгэдэгээ, мөн ямар их хайртайгаа үргэлж хэлдэг байсан. Тийм ч сэтгэл зүрхнийхээ угаас 2 сайхан хүү мэндэлсэн.
Буян Жагаагийн гүтгэсэн шиг 4 нөхрийн 4 хүүхэд надад байхгүй ээ. Хүнтэй шинээр танилцдаггүй, хуучинсаг, хаалттай надтай арван жил, их сургуулийн минь 2 залуу ханилан сууж би 4 хүүхдийн ээж болсоон. Хүний амьдрал хүслээр болох биш дээ. Үсээ годойтол сүлжиж, тас онц сурч, анги сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга хийж явсан би таг комун, анхны эр хүнтэйгээ сууна гэж бусад охидын л адил мөрөөдөж хичээж явсаан. Амьдрал тэгүүлсэнгүй.
Аминдаа л сайн ээж, сайн хань байх гэж зүтгэсэн. Оймс гутлыг нь зүлгэж, онгорхой цоорхойг нь оёж, бөөлжсийг нь цэвэрлэж, бие сэтгэлийг нь эдгээж, архи тамхинаас нь салгаж, аав ээжтэй нь эвлүүлж, дутууг нь нөхөж, урд хойдохыг нь энэрч явсан ч муу нэрийг бүгдийг нь би үүрч ирсээн. Бага хүү амаргүй өвдөж, би төрийн ажилдаа чигч зүтгэж, ганц хар дээлтэй хууль ёс гэж, ганган хөнгөнгүй хөөнги болж, дотогшоо дуугүй болоход эр хүн залхсан байх, ядарсан ч байх. Уг нь улс төрийн халуун тогоонд орох шийдвэрийг бид хамт гаргасан юм. Бидний амьдрал нийлэхэд ганц авгайгаасаа салсан гэж дуулж байснаас ахиад ард нь авгайтай нь илүү шахуу жил амрагласан хүн байна чинээ би бодоогүй. Надаас тас нууусан байсан. Мэдээд лавлатал амьдралын минь хараал болж надтай учирч, тархи бодлоо ч захирч чадахгүй болтлоо ховсдуулж, хэлсэн бүгдийг нь хийж зөвшөөрдөг нэг хүн байсаан, гэхдээ салаад бүр мөсөн гадаад явсан гэж дуугарч байсан.
Харин салахынхаа өмнө нэг хүүхэд дурсгалдаа чамаас авъя гэж байсан гэхэд нь, Хүүхэд гэдэг дурсгалын дурсан санах ямар нэгэн эд үү гэж айхтар шүүмжилж байж билээ… Тархи юмаа ховсдуулдаг тэр л хүн нь бидний амьдралд ч байсаар байсныг би огт мэдээгүй. Зүүдлээгүй. Дуулаад ч итгээгүй. Сүүлд төрийн айлчлалаар Токиод явж байхдаа халз таараад үг дуугарч чадахгүй, нулимс дүүрээд уйлчих гээд үр хүүхэд гэр бүл чинь хүлээж байгаа шүү гэж хэлчихээд, тэр эмэгтэйд нь хөгшин бүдүүнээрээ дуудуулж, хөөгдөөд боссон. Тал биед минь чи төрийн хүн шүү цэх бай, чанга бай гэх хатуу бодол, нөгөө талд минь өмрөөд уначихмаар ядруухан бүсгүй хүний сөхрөөд унамаар хүнд бодол зэрэгцэж, би хатуу цэх байхаа сонгож тэссэн. Онгоцонд ороод яг ардханд нь суудал таарч, энэ хоёр яг ямар холбоотой юм бол гэж таг ширтсээр, гаранд нь хүрэх болов уу гэж зүрх зогсох гэсээр арай л үхэхгүй бууж ирсэнээ одоо санахад зүрх хатгана. Би дотно найз нөхөддөө ч энэ тухай ам нээгээгүй, гэр бүл нь сайн уу гэхээр сайн байгаа гээд л өдийг хүрсэн. Гадуур бичээд эхэлж, үнэнийг яалтай! Үүнээс илүүг энэ удаа бичихгүй үлдээе! Удахгүй гарах номонд минь таасан таавар бүхний чинь хариу бий.
Надад алдаа бий. Алдаагаа цөөлж, хүний мөртэй явахсан гэж хичээдэг. Аальгүйтэж үзээгүй би аальгүй болж, завхайг үзэн яддаг би завхай болчихсон яваа. Хашгирмаар үе байдаг ч би хашгираагүй. Өнөөдөр би ямар ч үзэн ядалтгүй, хашгираангүй энэ бүгдийг бичиж байна. Энэ бичвэрт гарсан хүн бүр амьд бий! Амьд тусмаа би бичиж байна. Би хэн нэгэнд ярилцлага өгч өөрийгөө магтуулсангүй, хөргө бичүүлж гоё харагдах ч гэсэнгүй. Зүгээр л туулж яваа үнэн минь энэ. Тайлбар багатай, үйлс ихтэй, үнэн мөртэй амьдрахыг туйлаас хичээдэг. Үр хүүхдийнхээ өмнө үнэн түүх бүтээхийг эрмэлзэж яваа жирийн нэгэн ээж. Еврей ээжүүд охиддоо, чи хэдий чинээ ширээний ард бага цаг өнгөрөөнө, төдий чинээ их цагийг орон дээр өнгөрөөх болно гэж хатуу захидаг гэнэлээ. Гэрийн орноос эрсийн ор руу, эрсийн орноос үрсийн тавилан руу шургалах эмэгтэй бүү олон байг! Би үнэн бат монгол ээжээс төрсөн, ээж аав минь намайг номын чанга мөр хөөлгөж, айлын зөв гэргий болгож өсгөсөөн. Төрөх гэж л хэд хоног хэвтсэнээ эс тооцвол бүтээх гэж, өсөх гэж, амьдрах гэж л зүтгэж явна даа." гэж бичсэн байна.
С.Сарнай
Сэтгэгдэл89
Хүндэтгэж байна, хүчтэй байгаарай
Энэ Анужинг "Монгол тулгатны 100 эрхэм" хөтөлдөг үеэс нь үнэлдэг, хүндэлдэг байлаа. Гэтэл УИХ-ын гишүүн байхдаа малчдын нийгмийн даатгалын 50%-ийг төр даана гэдэг хууль санаачлахаар нь үнэ хүнд нь = 0 болсон шүү!!!
Монголын ухаантай, намбалаг бүсгүйчүүдийн нэг хэмээн би хувьдаа хүндэтгэж явдаг.
Одоо энэ эмэгтэйг дэвсэхээ больчих хумуусээ! Наран дээр ч толбо бий. Алдаа л биз. Бид бугд нэг сайн сайхан амьтад бас биш гэдгээ Мэдэж бн байлгуй дээ Цомоороо
Хүчтэй байгаарай
Гахай Баатар,Данх нарын хүүхэд байдаг гэлцдэг..
Уйлаад яахавдээ Цэнцрээн, өөрөө хүний нөхөр булаах ямар байна
Карма.Үүнээс хэн ч бултах аргагүй.Нэгэн цагт эх үрийн нулимс үзээд Ундралыг тийм би нөхөртэй чинь унтсан тэгээд яах юм гэж бсан даа.
Халтар, хурлийз чинкүүдийн паян ёстой нэг сонин биш бна
Хүй Сү Жан хүртэл би юунаас дутахав гээд мордож байсан гэдэг.
Хөөрхий дөө адармаатай амьдралтай хүн байна. Саыхан хүүхэн жаргадаггүй ч гэж үг бий. 100 эрхэм нэвтрүүлэг бидэнд нэг эмэгтэйн амьдралын үнэ цэнээр иржээ. Үрс нь энх байхад л ээж хүн болчихно. Чи угаасаа хатуу чанга чадварлаг эмэгтэй тул хүүхдүүдээ сайхан өсгөчнөө. Сэтгэл өөдрөг байж гэр бүлээрээ эрүүл энх байг ээ. Нэг урвасан хүн дахин урвана шүү
Daichin busgui.
Юун 2 дахь вэ? Буян Жагаа чинь 5 хүнтэй суусан, 5 өөр хүний хүүхэд гаргасан гээл байсан биз дээ.
Уншаачээ , наад тухайд чинь бичсэн бна шдээ🤭
Өөрийнхөө л паянг хэлсэн байхөө андуурч мэндүүрээд тэр балай өвгөн
Баярлалаа
Өөрөө ч гэсэн цагтаа айлын гэр бүл үймүүлж суусан хүн юу тарина түүнийгээ гэдэг шиг ....өөр дээрээ ирэхээр хүн эмзэглэдэг ч тухайн үед тэр эмэгтэйд бас л хэцүү байсан байх да
Юм уншаад бүрэн ойлгохгүй яанаа😝😝😝 Уншаачээ
Баярлалаа
Ээ мэдэхгүй. Тэр Найруулагч Баатарын эхнэр Ундралыг дуудаж ирүүлээд загнаж хэрэлдэж байгаа байдал бол бас л эвгүй бичлэг байсан. Нөхөртэй нь явалдаж гэр бүлийн самарчихаад эхнэртэй нь хэрэлдэж байгаа бичлэг гэж л ойлгосоншд. Эсвэл би буруу ойлгосон болж таараад байна уу?
Бичсэн бна шдээ наад тухайг чинь
АНУЖИН СЭЭГСДЭЭ МУУ ЮУ НЬ ТОМ
Ам нь үмкээ…ал нь хулхан…гэдэг онигоо шиг үү
Үйлийн үр гэж энэ дээ. Анужин минь. Японд оюутан байхдаа чи яаж олон хүний амьдарлыг самарч байлаа. Аальгүй биш гэнэ ээ? Чи ч дандаа хүний нөхөр булааж авдаг ёстой муухай зуршилтай хүн шүү дээ. Одоо өөр дээр чинь яг энэ тулж ирэхэд бусад хүмүүст ямар онцгүй байсныг ойлгож бн уу. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг чинь энэ дээ. Ухаарч ойлгосон бол сайн байна. Нүглээ наманчилж амьдар даа. Хойд насанд чинь өлзийтэй.
Юу вэ? Урд өмнө нь бас айл гэр үймүүлж байсан юм уу?
Панужин жүжигчин авгай бас худлаа яриал жүжиглээл эхэллээ. Японд лав 2000 онд МИАТ-ийн төлөөлөгч Галт гэдэг залуутай хамт амьдардаг байсан. Бас энэнтэй Японы комбинид хамт цагийн ажил хийдэг байсан залуу Анужин өөр нэг залуутай уулзаж учирдаг байсан гээл өөр хүний нэр хэлээд байна лээ кк. Ярьж хэлж байгаа юмных нь 70% нь худал.
Анхны нөхөр нь Хасар гээд Унгарын эрлийз залуу бий. ОУХИС-д 1 анги байсан. Японд гэрлэлтээ батлуулж байсан гэсэн.
Дүр эсгэж ёс журамтай хүн шиг нял, нял, нял хийж олон түмний сэтгэлийг яаж Уяраа ах аа даанч сайн мэддэг хүүхэн дээ. Насаараа баг зүүж амьдарсан. Яг бодит байдал дээрээ өөрөө хамгийн завхай хүн шүү дээ. Ховсдуулсан гэнэ үү? Өөрөө гэртээ өдөржин бөөлж суудаг гэдгийг чинь хөрш айлууд чинь ярьдаг юм байна лээ.
Тийймээ. Онц дүнгийн цаана нөр их хөдөлмөр. том бүтээл бүрийн ард асар гүн эрсдэл дагадаг. Тэсч гарна, оршино гэдэг бол тэмцэл ялалтын гол үр дүн. Сэтгэлийн шархнаас илүүтэй атгаг харанхуй бүхнийг туулах эр зориг нь ХААН, Хатан гэх ухаан болохыг чандын чанд нууцалсан нулимастай үнэнд хайртай би. Дүүд аз жаргал хүсье.
Яшкад жаргал ерөөхүү
ман.д орж өндөр алба хашиж байгаа л бол хулгайч хулгайч2
Бузар яагий
Энэ ёстой тэнэг завхай бөгсний донтой амьтан ...эрчүүдийн тоглоом болоод дуусдаг ...цуутай хүүхэн хуримгүй..дуутай тэнгэр хуримгүй гэдэг...хувь заяа нь
Замбараагүй завхай зайдан явсаныхаа горыг амсаж байна...завхай бөгс султай..эцэстээ хөөрхийл болож дээ
Дураараа амьдар хэнд хамаатай. Хэд ч нийлж салж болно. Энэ бол сайхан хэрэг
Deer yed bas neg undur setguulchtei yavaad bsan sht hen bilee sanadaggui
Үргэлж өөрийгөө гоё сайхан, ухаантай гэж бодож "би"-гээр өвчилсөн хүн байна. Хувийн амьдралдаа бусдыг татан оруулж, шүүн хэлэлцүүлэх ямар шаардлага байна? Өөрийнхөө зам мөрөөр л яв гэж зөвлөe дөө.
одоо хүчтэй байдаа хормойн явдал үрд ухаантнууд буруу хэлэхгүй
Гэхдээ л эх орондоо эрч хүчтэй эрчүүдээс хүүхэд гаргаж өгчээ. Яадын
Тэвчээртэй тэсвэртэй амьдарч ирсэн бүсгүйг хүндэтгэж байна ... Урд чинь зөв сайхан амьдралын бий ...
МАН гэж энгээрээ хашгирсаны гор арилахгүй ээ!
Японд байхдаа ч айлын нөхөр самарч Монголд ч айлын нөхрүүдээр өврөө дулаацуулж явсан явсан үйлийн үр чинь одоо үрд чинь ирж дээ!Үйл бүхэн үртэй гэдгийг ингэж хатуу ойлгуулдаг юм даа.Бөгсний бузар үрд гэж.Хүн бүхэн эр эмгүй анхаарч яв!
Панужин жүжигчин авгай бас худлаа яриал жүжиглээл эхэллээ. Японд лав 2000 онд МИАТ-ийн төлөөлөгч Галт гэдэг залуутай хамт амьдардаг байсан. Бас энэнтэй Японы комбинид хамт цагийн ажил хийдэг байсан залуу Анужин өөр нэг залуутай уулзаж учирдаг байсан гээл өөр хүний нэр хэлээд байна лээ кк. Ярьж хэлж байгаа юмных нь 70% нь худал.
Сайхан тавьлин дахин дахин эдлэж байх аз жаргал хүсье
Hymyysee....ta nar ger byliin syyh boloogyi biz dee!!ene heryyl hymyysiin tyhaid baigaach ta naraar syyleg deeree tylaagyi bailgyi dee!!erees ene feesbuuk,iltgegch hyydas bygd ni zadiggyi hymyysiin amnii heryyliin mùedeeleliin bunhan yum uu?....bysadiin tyhaid ynsaad dyygai l engere?...hend heregtei gej?..................................heryyliin alim bylaalchaldah be?...tyygeer chini syygeed chebersih yy..............yhmel orkuud aa?.......................
Мундаг бүсгүйд амжилт
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!
Дүр эсгэсэн Ардчилал, дүр эсгэсэн Анужин хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй юм даа.
ОЛОН САЙХАН ҮРТЭЙ ХҮМҮҮС ЗОВДОГГҮЙ ЮМӨӨ ХЭНЧ ЮУЧ ГЭЖ ХЭЛСЭН ТООЖ ТОСЧ АВАХ ХЭРЭГГҮЙ МУУХАЙ ХҮМҮҮС ХОРВООГООР ДҮҮРЭН БИЙ. АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
ОЛОН САЙХАН ҮРТЭЙ ХҮМҮҮС ЗОВДОГГҮЙ ЮМӨӨ ХЭНЧ ЮУЧ ГЭЖ ХЭЛСЭН ТООЖ ТОСЧ АВАХ ХЭРЭГГҮЙ МУУХАЙ ХҮМҮҮС ХОРВООГООР ДҮҮРЭН БИЙ. АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
Ямар муухай хүмүүс вэ. Заавал хүнийг ингэж харлуулж муулж яадаг юм бэ. Хэн ч адилхан хувь тавилангаараа л амьдарна. Хүний муу үздэг муухай монгол зангаа болиоч.
Эмийн шалиг үрд гэдэг хатуу үгтэй
юмыг яаж олж авсан тэр аргаараа алдана гэдэг дээ тийм л юм болж тэр бичлэгийг ану захиалгаар хилгэсэн гэж бсн үнэн бж ээ
Түүний талаарх сэтгэгдлүүд Охидуудад нь давхар цохилт болдог байх гэж бодохоор хэцүү санагдаж өр өвдөх юм даа.Ухаантайхан амьдарцгаая. Жаргалсайханы хэлснийг охидууд нь зөв бурууг ойлгож л байгааш дэ. Өөр хэнд хамаатайн.Ярилцлага нь цайруулахаас илүүтэй зовлон нэмэх юм
Тэвчээрийн туйл үнэн үгтэй мундаг даруухан сайхан бүсгүй гэж боддог доо.Яахав дээ алдаж оноо л биз ..Өөдрөг байгаарай аз жаргал ирнээ.
Тэвчээрийн туйл үнэн үгтэй мундаг даруухан сайхан бүсгүй гэж боддог доо.Яахав дээ алдаж оноо л биз ..Өөдрөг байгаарай аз жаргал ирнээ.
Манайхан ч нэг ядарч байгаа эмэгтэй хүнд л эр бяраа гаргаж элдэв өнгөөр зүхэх юм даа. Энэ ч тийм сайн сайхан юм биш дээ. Эцсийн эцэст энэ хүн хэнтэй яаж амьдарах нь Энэ эмэгтэй нь хувийн хэрэг байлтай. Хувийн асуудалд нь харин хошуу дүрээд бг нь ойлгохгүй бн. Энэ хүн ч гэсэн тэр болгоноо бичээд байдаг бас цайлган ч гэмээр юм уу даа
За даа. итгэмээргүй. эд ч сайхан ярьж гүрийж чадна
мундаг бүсгүй шүү. Бахархаж явдаг даа. Аз жаргал хүсье
мундаг бүсгүй шүү. Бахархаж явдаг даа. Аз жаргал хүсье
мундаг бүсгүй шүү. Бахархаж явдаг даа. Аз жаргал хүсье
мундаг бүсгүй шүү. Бахархаж явдаг даа. Аз жаргал хүсье
мундаг бүсгүй шүү. Бахархаж явдаг даа. Аз жаргал хүсье
Mongold neg iim gah uzegdel bna. Mongotei l bol deer doorgui huuhnuud hoorondoo uraldaj bulaatsalddag. Neg muu arhinii naimaachin baina le de. Oligtoi ch um bish.
Oroo ni oroogooroo, joroo ni joroogooroo gej. Ih hani min tengergui l huuhen um. Udahgui dahiad neg har umtai niilne biz.
Хөххотоос онгоцонд хамт сууж ирж байсан. Нэг эртэй хошуу амаа холбочихоод, ямар ч их ярив, УБт буун буутлаа нэг ч дуугүй байгаагүй. Дэлгэцэн дээр гайгүй хүүхэн харагдаад байсан. Амьдаар нь харсан чинь шалчийсан, шалмийсан, ямар ч сүргүй, халтар нүүртэй, намхан хүүхэн харагдсан. Гоё сайхан л лав харагдаагүй.... уучлаарай, тэгж л харагдсан!
...дээр нь майга.Худлаа уянгалахаа л больчих хэрэгтэй юм бгаан.Одоо уйлаад яахав дээ.Карма...
ene byh ger byliin bolon hymyysiin dynd dahi aldaa dytagdal bol chebyyn chagiin bidnii ene chagiin maani tyylah yostoi saltgaan yum uu daa?...bi beer olon yumand haryysdag bye byeen zemleh harlyylah ene byhen deer ni arhi darsand orood gydamjind garah,hylgai hydal hiij bysadiig hohirooh,ail geriig yimyylaj eereech hohiroh geed ene byhen maani minii saihan Mongold yird emne baigaagui asyydal yum,baisan ch mas baga baijee?...bibeer dyy nartaa setgelee saihan zasch bye byeen hyndlej Mongol dotoroo bagtaj yabaasai gej hyseh baina.esbees gadniihanii yran argad orj ylas yndesteneeree balrah baih suu...delhii ertenziig har!!!!hamgiin hychirheg ylas ornuud ch hyychintaigaan eblerehgyi ylas hoorondiin hychtei temzel ernej gol ni (synalaas) bolson ediin zasag ylas ornuudiin deerengyi ydeslel ernej baina?...ene byhen bol bidnii zygeer haraad delhiin tyyh ene baih daa,gej bodoh asuudal bis bolob yy?....Manai Mongolchyyd deer chagaas eb negdel yos syrtahyynaaraa delhiig tergyylej baisan baidag yum
Зүгээр нөхөртэй сайхан эмэгтэйг нийгмийн хор шаар болгоод хаяж байдаг лаларын Баатар. Тэгснээ би Ундрал даа ч Анужиндаа ч хайртай гэж шаана.
Улс төрд гарсан хулгайчуудын ганц гаршсан арга бол гүтгэлэг.Цэнгүүн найз залуутай шүү.Нөхрийг нь бас л Цэнгүүнтэй холбоод солиороод байгаа шүү манай улныхан.
Одоо гунджээ xөөрxий
Сайхан ухаант бүсгүй минь бүү шантар хүн гэдэг амьтад сайханд шунаж, атаархаж яаж ч алж мэдэх шүү.Ёстой дотроо уйлж гаднаа догь аохаж явж л амьлралд үлдэнэ.Харин бусдад гайхагдахаар л чвсан болохоор чамайг яах вэ дэ.Арчаагүй тэр хүмүүстээ гайхуулах хүч өгсөнд баярлалаа гээд инээ. Чи чадаж байгаа,чадна бүсгүы минь
Сайхан ухаант бүсгүй минь бүү шантар хүн гэдэг амьтад сайханд шунаж, атаархаж яаж ч алж мэдэх шүү.Ёстой дотроо уйлж гаднаа догь аохаж явж л амьлралд үлдэнэ.Харин бусдад гайхагдахаар л чвсан болохоор чамайг яах вэ дэ.Арчаагүй тэр хүмүүстээ гайхуулах хүч өгсөнд баярлалаа гээд инээ. Чи чадаж байгаа,чадна бүсгүы минь
Сайхан ухаант бүсгүй минь бүү шантар хүн гэдэг амьтад сайханд шунаж, атаархаж яаж ч алж мэдэх шүү.Ёстой дотроо уйлж гаднаа догь аохаж явж л амьлралд үлдэнэ.Харин бусдад гайхагдахаар л чвсан болохоор чамайг яах вэ дэ.Арчаагүй тэр хүмүүстээ гайхуулах хүч өгсөнд баярлалаа гээд инээ. Чи чадаж байгаа,чадна бүсгүы минь
2 дахь нь биш, 20 дахь нөхрөөсөө салсан юм биш үү, солиотой хог
бусдыг амныхаа зоргоор гүтгэж зугаа бах таваа хангаж явдаг хүн хогнууд хорвоод олон бий Энэ тал дээр эрчүүд илүү их тийм өөдгүй зантай юм билээ Амьдралд олон таарлаа .Хүнийг гүтгэх шиг адгийн юм байхгүй
Хэн хэнээс салж хэнтэй нийлүүлнэ хэнд хамаатай юм вэ хувь хүний амьдрал шүү
ЗАВААН - ЗАВХАЙ ... Түүнийгээ гайхуулах гээ юү , хятад авгайчуул завхай нь гайгүй байдаг болов уу гэсэн Даригангаар дайраад ирэхээрээ ийм болчихдог юм болов уу ...
Өөртөө л үнэнч байхад болно доо. Сайхан бүхнийг хүсэн ерөөе
ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л БАЙ, ГҮЙЦЭЭ...ҮХЭРНҮҮД МӨӨРЧ Л БАЙДАГ....ЭД НАР ӨӨРСДӨӨ БҮГД ӨМХИЙ АМТАЙГАА МЭДЭХГҮЙ...........
ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л БАЙ, ГҮЙЦЭЭ...ҮХЭРНҮҮД МӨӨРЧ Л БАЙДАГ....ЭД НАР ӨӨРСДӨӨ БҮГД ӨМХИЙ АМТАЙГАА МЭДЭХГҮЙ...........
хятадын эрлийз авгай нарт нөхөр тогтдоггүй байдаг.Эрлийз нь мэдэгдээд ирэхээр хаягддаг. Анужин хужаа цустай авгай гэгддэг.
Хужао нь ч дүүрч үнэн байх хэрэгтэй
Хөөрхий минь...
Тархи хоосон халилд дуртай танэг Монголчуудад панужка хоосон сум тавилаа . Гэгэнтэн шиг ариун яридаг чаралбаа одоо ч онгон гэчихээгүй нь яамай . Гоё яриад гоё бичээд ҮНЭН болчихдоггүй юм . Багаа өөрөө хууларна хаха
Ухаантай сайхан бүсгүй. Шүтэн биширдэг
Алцайж гиншдэг Ангайж шаалцдаг хүүхнүүдийн нэг
Mongol hatan uhaant busguichuudiin negdee
Зөв бодож хичээж хүндэлж ухаарч яваа хүчтэй бүсгүй шүү бүх зүйл тань сэтгэлд чинь хүртэл бүтэх болно доо