
Эе эвийг сахиж, ухаанаа л уралдуулах цаг
“Уулын мод урттай богинотой, улс амьтан ч сайнтай, муутай”, “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй”, “Ухаантай хүн мухар гудамжаар ороод гарахдаа л таньж мэдсэнийг тэнэг хүн дэлхийг тойроод ирэхдээ ч таньж мэддэггүй”, “Мэдлэг бол хүч мөн”, “Дархан хүн бурхан ухаантай” гэхчилэн олон үнэн үг буй. Суут ухаантан, эгэлгүй хүн, их эрдэмтэн, авъяас билэгтэн гэх үнэлгээ ч бас буй...
Бичиг, үсэг анх зохиосон хүмүүсийн нэр, автомашин, нисэх онгоц анх зохиосон хүмүүсийн нэр түүхэнд үлджээ. Гэтэл сэлэм, жад, нум сум, эмээл, дөрөө мэтийг анх зохион бүтээгчид тодорхойгүй хэвээрээ... Тэр нь ч аргагүй юм.
Бусдаасаа илүү их ухаалаг, илүү их авъяаслаг, илүү их чадварлаг, илүү их мэдлэгтэй хүмүүс байжээ, одоо ч мөн байна. Чухам тийм хүмүүс л шинэ зүйл бүтээж, бусад нь түүнээс суралцдаг ажээ. Онцгой чадварлаг хүнийг суут хэмээн өргөмжилдөг хэдий ч уг хүн тийм чадварыг суралцаж, хөдөлмөрлөж, хичээж, чармайж байж л олдог. Генийн шалтгаантай төрөлхийн чадвар, сурлага, хүмүүжлийн нөлөө, тухайн нийгмийн хөгжлийн түвшин ба багш нарын нөлөө, хөрөнгө-санхүүгийн боломж гэхчилэн олон нөхцөл, хүчин зүйлээс хүний чадвар хамаардаг нь ч үнэн. Гэхдээ аль нэгэн угсаатан, аль нэгэн ард түмнийг бусад бүх угсаатан, ард түмний дээр бүхлээр нь өргөж тавих санаархал, оролдлого бол харин зөөлөн хэлэхэд тэнэглэл, хатууруулж хэлэх аваас бурангуй, харгис үзэл суртал, дайсагнал, дарангуйлал юм. Аль нэгэн ард түмнийг дээд төрөлтөн, бурхдаас шилэгдсэн угсаатан, онцгой ухаалаг, оюунлаг хэмээж бусдад нь сөргүүлэн тавих нь нацизм, фашизмын үндэс, хөрс болдог. Иймэрхүү үзэл сурталд өнөөдөр ч олон улс орон, ард түмэн автагдсаар л байна. Харгис үзэл суртал бол хүн төрөлхтний хамгийн том дайсан.
Хот, хөдөөгийн иргэдийн боловсрол, хүмүүжил уруудах доройтохын хэрээр тэд (дүрсэлж хэлэх аваас) ажилчин зөгий, ажилчин шоргоолж мэт болдог. Хийх ёстой хар бор ажлаа л хийнэ, өөр юу ч сонирхохгүй, аюул тохиолдвол “хаанаас ч юм өгөгдсөн тушаал” л биелүүлнэ.
“Дайсантай” тулалдсаар хэдэн мянгаараа үхнэ. Орчин үед олон оронд ийм байдал буй болчихлоо. Ясли, цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургууль бүгд төлбөртэй, хүн амын олонхи нь, өрх гэрийн олонхи нь яагаад ч төлж дийлэхээргүй тийм өндөр төлбөртэй болчихлоор хот, хөдөөгийн хүн амын боловсрол, хүмүүжил цөөхөн жилд (20-30 жил гэе) асар их доройтчихдог юм байна. Тэгээд л архи, тамхи, хар тамхи, элдэв төрлийн наркотик (донтолт, сэтгэл мэдрэлийн гажиг, өвчин), гэмт хэрэг, садар самуун, гэр бүл салалт, хүүхдүүдийн өнчрөл, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хог түүгчид, траншейд амьдрагчид буй болдог, нийгэм ч урууддаг юм байна. Нийгэм буруу замаар орох, төр засгийн толгойд элдэв зүсмийн заль мэхтэн, луйварчид шургалах, баялаг бүтээдэг үйлдвэр, аж ахуйн газрууд цөөрөх, бүтээгч хөдөлмөрийн үнэ цэн (цалин) буурах, бүр үнэгүйдэх, хүмүүс үнэн мэдлэг, зөв мэдээлэлд биш хов живд итгэх, мухар сүсэгт автах, баян ядуугийн ялгаа хэтэртлээ ихсэж, үндэсний баялаг цөөхөн гэр бүлд төвлөрөх зэрэг сөрөг үзэгдэл л хот, хөдөөгийн иргэдийг “хүнээс мал болтол нь доройтуулдаг” юм байна.
Хүмүүс шоргоолж шиг л нэг үүрэнд цуглардаг юм байна. Хөрс шороо, агаар ихэд бохирддог, хог ба утаа нь дийлдэхдээ больдог, архаг хууч өвчтэй хүмүүс ч олширдог, халдвартай өвчин ч (сүрьеэ, тэмбүү, томуу г.м) хавтгайрдаг юм байна.
Хүнд суртал, авлига, бүх төрлийн залилан, луйвар ч дийлдэхээ больдог юм байна. Хүний эрх, ямраар л бол ямраар зөрчигдөж, хууль сахиулах, хамгаалах үүрэгтэй албад бараг л гэмт хэрэгтнүүдийн холбоотон, хамсаатнууд болдог юм байна. Эм, эмнэлэг, шинжилгээ, мэс заслын өндөр үнэнд өвчтөнгүүд сөхөрч, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс арчаагаа алдаж, яахаа ч мэдэхээ больдог юм байна. Энэ бүхний гол буруутан нь манай орны хувьд төр, засаг, түүний бодлого, зохицуулалт, удирдлагын алдаа юм. Саарал ордон дахь эрхмүүдийн чанарыг шалгах, үнэлэх үзүүлэлтүүд нь өнөөдрийн Улаанбаатар хотынхны аж амьдрал, соёл, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, агаар, хөрс, усны бохирдолт, хөдөлгөөний түгжрэл, ёс суртахуун, гэмт хэрэг, луйвар булхай, авлига, хулгай... юм. Үймж бужигнах биш, бослого самуун гаргах биш, харин энэ бүхнийг арилгах, багасгах, арга, замын талаар зөвлөлдөж хамгийн оновчтой шийдвэрүүдийг гаргамаар байна. Баян нь ч баяжиж ханалаа, ядуус нь ч ядуурч цөхлөө шүү дээ! Монголчууд цаг цагтаа л арга чаргаа олсоор, тэсэж үлдсээр ирсэн түүхтэй ард түмэн юмсан... 1990 оноос хойш Монголын төр, засагт нүүрлэсэн хамгийн том аюул бол Саарал ордонд очсон хүмүүсийн олонхи нь, бүр 90 хүртэлх хувь нь
НЭГДҮГЭЭРТ; Боловсрол, мэдлэгээр дорой,
ХОЁРДУГААРТ; 4 жилдээ л амжаад, юу ч хамаагүй хийгээд хөрөнгөжих хүсэлд солиотой юм шиг автсан,
ГУРАВДУГААРТ; Хүмүүжил болон ёс суртахуун дорой,
ДӨРӨВДҮГЭЭРТ; Хэр чадвараа үнэлэх, хэрээ мэдэх, нэр төрөө хичээх мэдрэмжгүй байсан явдал юм. Энэ 4 чанар, байдал дорхноо ч харагдсан, нотлогдсон, өнөөдөр гэхэд л хот, хөдөөгүй л тийм байжээ гэдгийг ойлгоод, тэднийг үзэн ядах болжээ. Тэгвэл яг одоо байдал ямар байна вэ?... Сонгогдсон хүмүүс энэ талаар бодож, сэтгэж, зам мөрөө хичээх байх гэж найдаж, өөрсдийг нь өөрсөд нь даатгая. “Ахмадын үг алт” гэж зүгээр ч нэг хэлдэггүй юм шүү!
УИХ-д хоёр дахиа сонгогдсон хүний хүсэл нь аль нэг яамны сайд болох, аль болох их төсөв батлуулж авах, тэгээд л 4 жилийн дотор элдвээр идэж уух, завших, авлига авах явдал болчихжээ.
Эх орон, ард түмнээ гэх сэтгэл, өөрийн нэр төрөө бодох сэтгэл, бүр ичих, эмээх сэтгэл ч тэдэнд алга байна. Өмнөх 4 жилдээ уг нь ямар ч зөв юм сэдээгүй, гавъяа гэхээр юу ч хийгээгүй атлаа тэд шинэ гишүүдээ элдвээр дарамтлах, мэдэмхийрэх гэж оролдохыг нь бас яанаа! Аль нэгэн ялигүй давуу байдлаараа бусдыг дарамтлах гэдэг өвчин (хал цэрэг гэдэг шиг) УИХ-ын танхимд ч гарч байгаа нь мөн ч ичгүүртэй хэрэг шүү дээ! Тухайн тэр салбарыг огтхон ч мэдэхгүй атлаа сайд л болж байвал, төсөв зарцуулах эрх л олж байвал тэдэнд аль ч яам ахлах нь адилхан болчихдог ажээ. Ийм эрхмүүд өнөөдөр ч гэсэн хэдэн арваараа байна даа... Хоёр дахиа сонгогдох нь төрөөс төрсөн тэрбумтан бэлдэх сургууль болчихож. Ингэж төрсөн тэрбумтнууд бол илчлэгдээгүй л болохоос биш эрүүгийн гэмт хэрэгтнүүд шүү дээ. “Ардын Хянан Шалгах Хороо” гэх сайн дурын, олон нийтийн байгууллага ядаж байдаг бол өнгөрсөн 34 жилд мөн ч хэрэгтэй байжээ.
Сэтгүүлчид 4-р засаглал болж чадаагүй, Шүүхүүд шүүрэн шанага болчихсон нөхцөлд “Ардчилал” маань агаарт хөөргөсөн хөөрхөн бөмбөлөг л болчихдог ажээ.
Ардууд алсаас, доороос нь хараад, газарт буухыг нь хүлээгээд, гартаа барьж үзэх гэж мөрөөдсөөр хэдэн арван жилийг үддэг юм байна.... Монгол дахь сөрөг үзэгдлүүдийн шалтгаан, нөхцөл нь дээрээ ч, дундаа ч, бас доороо ч байгаа нь үнэн. Гэхдээ л гол бурууг нь нийгмийн удирдлагад өгөх ёстой. Энэ бол шударга ёсны шаардлага, дэлхий нийтийн жишиг. Том газар нутаг, их баялаг, цөөхөн хүн ам, хоёр талд буй авах ба өгөхийн том боломж, хосгүй чухал, хосгүй үнэтэй ашигт малтмалуудын нөөцөөр дэлхийдээ бараг хосгүй (газрын ховор металлын нөөцөөр дэлхийд эхний 3-д багтдаг, ураны нөөцөөр дэлхийд эхний 7-д багтдаг), цаана нь алт, мөнгө, нүүрс, нефть! Ядуу байх, боловсролгүй байх, архаг хууч өвчинд баригдах, хөгжилгүй байх, хөрөнгө мөнгөөр дутагдах шалтгаан байна гэж үү? Гэтэл өнөөдрийн маань байж байгаа нүүр, царай, нэр төр, зэрэглэл, зиндаа ямар байгаа билээ?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл41
Монголын хулгайч нарт нэг хуулиар ял шийтгэл өгдөг байх учиртай. Бидний Шүүх гэж нэрлээд байгаа Монголын шударга үнэнийг олох байгууллагад шургаж орсон хулгайч нарын бүлэглэлээс болж олон асуудал дагуулж байна. Ус шүүж байгаа биш шүүх гэж нэрлээд байгаа нь хүртэл буруу юм. Дэлхий дээр шударга үнэн олох байгууллагын нэр нь сэтгэлзүйн хувьд таарсан байх учиртай. Иймд Монголын шүүхийг татан буулгаж ахин зөв нэрээр нэрлэсэн шударга үнэнг олох байгууллага хэрэгтэй. Ингэж байж, хулгайч нарын бүлэглэлийг нийгмээс тусгаарлаж чадна.
их засах хууль. нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах тайлах тайлалцах. нөгөө самжууд ноосоо тушаалцах😄. хөшүүн хойрго маанаг дебил байдлыг нь шувтлах. de bill тооцоо бодох 🧮📝. yasa ясыг нь цайлгах.
уулын модонд дунд яваа заан сүргийг анчин араас нь агнах. малыг хойноос нь туух, урдаас нь дагуулах, дунд нь.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ ИХ ХУРЛЫН ДАРГАТАЙ УЛС ДА ХӨӨРХИЙ
Бизнес хийлгүйгээр мөнгө олно гэдэг яаж мөнгө олж байна гэсэн үг вэ? тийм хүмүүсийг шалгах хэрэгтэй
🐘 зааны мөр үлэмж
Хууль Цаазын Яам гэж нэрлээд сайн ажилвал
Шүүх байгууллага угаасаа дампуурсан газар шүү жирийн ардыг шүүдэг томчууд ялгүй газар даа
хүн тэжээвэл толгой цусдана
Ял завшуулсан өршөөлийн хуулийг өөрсөддөө зориулж гаргасан биз дээ . Тэдний нэрсийг эхлээд ил болно.
Эдийн засгийн ӨРШӨӨЛИЙН ХУУЛь гээчийг их хурлаар батлуулж төрөөс луйвардсан хөрөнгөө албан ёсных болгосон ичих нүүргүй хүмүүстэй хэрхэн хариуцлага тооцох ёстой вэ???
Цаашид ийм зүйл ахин болно. Иймд төрийн өмч, хөрөнгө гэж хяналтгүй эзэнгүй байвал ахиад нэг шуналтай хүн гарч ирээд хувийн өмч болгохын тул их хурал дээр хууль батлуулна.
Загтнасан газар маажих шиг боллоо. Яаг үнэнг дэлгэлээ.
Ийм юм бичдэг нөхөд тийм ч шударга, эх оронч хүмүүс биш, өөрсдөө авлигачид, луйварчид, барууны тэжээврүүдээс санхүүгийн дэмжлэг авч, тэднийхээ дохиогоор хөдөлдөг гэдэг нь үнэн байх.
179.18.222 -оос бусад нь зөв хүмүүс байна.Олонх нь зөв замаар яваа боохоор тэнгэрийн муухай арилна гэж найдахаас. Найдаад суух нь буруу л даа Тэмцэх хэрэгтэй юм. Хулгайч нар хөрөнгөжиж, зохион байгуулалтад орсон болохоор дийлдэхгүй болчихжээ. Тэмцэгчид нь Чулуунжав мэтийн цөөхөн хүн байна. Тэднийг тэнгэр ивээлдээ авах болтугай Хулгайч нарыг үндсээр нь тэнгэр ниргэх болтугай.
дохиур бороохой бэрээний мод хувхай мод түлээний мод 🪵. найлзуур мод. найлзуурыг засаж нуруу болгодог, нялхыг өсгөж эр болгодог. πōсох шест 🎲
Төмөр замын оочёр хариуцдаг нэг баньд гэртээ 6 тэрбум төгрөг хураачихсан байж билээ ! Томилсон дарга сайддаа 3 тэрбумыг өгсөн гэж өөрөө хэлж байсан ! энэ бол жижиг бөгөөд захын жишээ ! Одоо төрөөс төрсөн 8000 тэрбумтан байна ! Одоо тэрбумтан болох амархан болсон ! Шүүгчид бол бүгд тэрбумтангууд ! Данх Хүүк хоёр бол бараг долларын тэрбумтанд ойртож байгаа хоёр хүн ! Баян олон хүнд албан тушаал өгч цөм хийсэн хоёр до ! Мөнгө нь мэдээж Швёйцарийн банкинд байгаа ! ямар ч нохой үнэрлэж чадахгүй ! Ингэхэд Чуукаа өвгөн нийтлэл бичээд мөнгө төгрөг авдагүй уу !
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ ИХ ХУРЛЫН ДАРГАТАЙ УЛС ДА ХӨӨРХИЙ
Хүрэлсүх бол илчлэгдсэн цаашаа. Хаанаас хулгайлж тэрбумтан болсон нь тодорхой хулгайч биз дээ.
T
мешокийг хэмх нүд гээд байгаму
чулуунжав юу ч ойлгодоггүй эргүү зөнөг юм бна. Капиталист нийгмийн үндэс суурь нь хулгай дээрэм, авлига дээр тогтдог гэдгийг мэддэггүй ийм зөнөг толгой ацных нь профессор байдгийн?
пааах. дээрэм тонуул авлига бол капитализм гэх нь үү. хориход хоригдож байгаа хулгайч луйварчин гэмт хоригдлууд капиталистууд. ямар ч логик алга. одоо тэгвэл капитализмыг алгасахгүйн тул хулгай хийж байгам байна шд. өнөө хэд ямар их баярлах бол. нийгмийн үе шат бүтээж байгаа гээд. түүхэн хүмүүс болчих нь ээ. ээ элэг элэг.
Дайн болж мэдэхээр байгаа нөхцөлд улс цэрэг, зэвсэгтээ мөнгө хэрэглэх шаардлага үүсэж байна. Иймд хулгайч нараас хохирлынхоо мөнгийг цуглуулах цаг болсон.
биднийг зарчихсан мөнгөө тоолоод инээлдээд сууж байгаа. винтовныхоо жадаа ч ирлэхгүй.
Хүрэлбаатар гэхэд нутгаа буюу уурхай үарж баяжсан
Хотгор шанагын уурхайг зарсан хүн ш дээ! Ямар нэгэн ял зэмгүй идэж уугаад л жаргаад л яваа биз!
Хүрэлбаатар гэхэд нутгаа буюу уурхай үарж баяжсан
Ардчилал гэж хий сэвж, далимд нь Эрдэнэтийн 49 хувийг хулгайлах, Оюу толгойн, Дунайн гэрээ, Нүүрсний хулгай, төсөл, тендер, Сангууд, Нийгмийн даатгалын мөнгийг хулгайлах, уул уурхай, лицензийг авилгаар авч, алт, эрдэнэсээ нууцаар хил гаргаж баяжсан хэдэн хүн намаар дамжин УИХ-д орж УБ хотын газрыг авч өндөр байшин, оффис, орон сууц барьж, Богд уул, Хандгайт, Бэлх гээд ой сав газрыг эзлэв. Одоо л ухаарч эхэлсэн бололтой.
Баялагийн хулгай ярьвал сүүлийн 15 жил. Авилга ярьвал сүүлийн 20 жилийг дурьдах ёстой. Саарал ордон гэхээс Ман, Ан бүлэглэл. Хулгайг дурьдвал үндэстнээрээ яригдах ёстой болж байна. Угийн хулгайч, люмпэн үндэстэн юм байна.
Манай Монгол орон ч хулгайч нарын хувьд диваажин юмөө диваажин юм, гадаадын хулгайч нар энийг нь мэдчихээд наашаа шаваад байх вий дээ
Unen
Unen....
Төрөөс төрсөн тэрбумтанууд бол гэмт хэрэгтнүүд биш, харин хүн биш малнууд, адгуусан амьтад.
Яг үнэн бид үхэрийг гэмт хэрэгтэн гэдэггүй шүү дээ. Ха Ха.
сандраад хэрэггуй, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!
Оросын удирдлагаас гараад монголчууд бие дааж улс орноо авч яваад 35 жил боллоо. Тэгсэн чинь яг үнэндээ улс орноо удирдаж авч явж чадахгүй бншдээ. Нийгмийн бүх салбар уруудаж доройтсон. Улс орны хамгийн гол чухал зүйл бол материал баялагийг үйлдвэрлэн бүтээх чадамж байдаг. Гэтэл монгол улс бүх үйлдвэрүүдээ ардчилалаар устгаад юу ч үйлдвэрлэх чадамжгүй болсон. Үүнийг дагалдаад бүхизүйл уруудаж доройтсон. Бүх юмаа гаднаас худалдаж авна. Биеэ дааж амьдрах ямар ч чадваргүй улс болсон. Хуучин бол зорих хэмжээнд өөрийгөө хангах чадамжтай үйлдвэрүүдтэй байсан юм. Одоо бол монголд ямар ч ирээдүй харагдахгүй бн. Газраа ухаж түүхий эдээ зарах хамгийн арчаагүй үйл ажиллагаа эрхэлдэг ийм л улс болж. Ер нь Монгол хүний мөн чанар нь илэрч гарч бн. Худалч хуурмаг, урвагч шарвагч, шуналтай, хувиа хичээгч, худлаа хэлэгч, хуйвалдагч, нутаг усаараа талцал хуваагдагч, нэг нэгнийгээ үзэн ядагч, гадны хүнд долигоногч ийм зантай хүмүүсээс төр засаг нь ч бүрдэж бн. Ард түмэн нь өөрсдөө ийм зантай. Яамаар ч юм
Капитализмыг бараг бүтээжээ.
Гишүүн байсан Пүрэвийн Алтангэрэлийн өөр хулгайлаагүй хүмүүсийг нэрлээрэй.
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
Илчлэх ёстой Шүүх, цагдаа, АТГ прокурорт хулгайлснаасаа хувь хүртээсэн блхоор хэзээ ч илчлэгтэхгүй шдээ