4-р сарын 6-нд, АНУ-ын хувьцааны зах зээл уналтад орсон талаарх асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хариулахдаа хөрөнгийн зах зээлийн борлуулалтыг санаатайгаар төлөвлөөгүй гэжээ.
Д.Трамп ерөнхийлөгчийн тусгай нисэх онгоц “Агаарын хүчин 1" дээр сэтгүүлчидтэй уулзахдаа гаалийн татварын иж бүрэн арга хэмжээнээс АНУ-ын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар ярьсан байна.
"Би хувьцааны үнэ буурахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ заримдаа асуудлуудыг шийдвэрлэх үүднээс арга буюу эм уух хэрэгтэй болдог" гэж Д.Трамп хэлжээ.
Д.Трамп мөн АНУ-ын засгийн газрын гаалийн татварын төлөвлөгөөний талаар Европ, Азийн зарим орны удирдагчидтай ярилцсан, тэд хэлэлцээр тохиролцохыг маш их эрмэлзэж байна гэсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
HUDALCH HUDALH
Америк европын ардчилагчид бүүр орон гаран далан худалчид.