sonin.mn

ОХУ-ын Батлан хамгаалах яам дөрөвдүгээр сарын 6-нд дайны тайлан мэдээллээ гаргав. Уг мэдээлэлд дурьдсанаар бол Оросын арми 4-р сарын 6-нд өндөр нарийвчлалтай пуужин, дроныг ашиглан Украины их буун бааз болон дрон үйлдвэрлэх үйлдвэрийн эсрэг цохилт өгсөн байна.


Өнгөрсөн 24 цагт ОХУ-ын Курск мужтай хиллэдэг Украины Сумы мужийн Басивка сууринг Оросын цэргүүд хяналтдаа авчээ.


Мөн өнгөрсөн 24 цагийн дотор Украины арми Оросын эрчим хүчний дэд бүтцийн байгууламж руу долоон удаа цохилт өгсөний улмаас Оросын олон газрын цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж эвдэрч, хэсэг бүлэг газарт цахилгаан тасарсан байна. 

Мөн өдөр Украины ЗХЖШтаб байлдааны тайлангаа шинэчилжээ.Уг мэдээлэлд дурьдснаар дайны тэргүүн фронтод хоёр тал 75 удаа тулалдаж, Сумы мужийн хэд хэдэн суурин Оросын их бууны цохилтод өртсөн гэнэ. Украины арми Лиман, Покровск зэрэг чиглэлд Оросын олон удаагийн дайралтыг няцаасан байна. 



Г.Бямба