
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг.
Би Оросын эсрэг үзэлтэн огт биш. Харин “Түрэмгийлэл” ба “Эх орноо хамгаалах дайн” гэдгийг аль болох зөв олж харж, монгол уншигчдад тайлбарлахыг хичээсэн нь хараал зүхэл ба дэмжлэг хүлээж байгаа. Фронтын мэдээнүүд анхнаасаа Орост ээлгүй байсан.
Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан байлдаж байна. Гурван өдрийн “чөлөөлөх ЦТА” нь бүтэн гурван жилээ үдээд 4 дэх жил рүүгээ орчихсон. Стратегийн ганц ч том ялалтгүй, маш их хохиролтой. Энэ сэдэвтэй холбогдуулан фронт дээр өрнөсөн байлдааныг цэргийн урлаг талаас нь тайлбарлах гэж оролдъё. Украин яагаад ялагдахгүй өнөөг хүртэл дэлхийн II том армийг тогтоон бариад байгаагийн цаад шалтгаан нь байлдааны давуу талаа олоод харчихсан, мэдэрчихсэн, түүнийгээ зөв ашиглаад байгаад юм болов уу гэж би боддог. Оросын арми тооны болон техникийн давуу талаа одоо хүртэл зөв ашиглаж чадахгүй, Сталин-Жуковын үеийн “хүний махан шуурга”-аар байлдаад байна. “Алуулж үхэж байсан ч ялах л ёстой”, “Хохирол гол биш”, “Энэ дайнд Украинаас булааж авсан 4 мужийг 100% болгож гүйцээх ёстой” гэсэн Сталины “цэргийн урлаг” яваад байна.
Харин Украины давуу тал гэдэг нь тактикийн, сэтгэл зүйн, олон улсын дэмжлэг, Украины ард түмний эв нэгдэл гээд олон давуу талаа зөв хослуулсанд байгаа юм:
1.Тактикийн уян хатан байдал ба жижиг отрядын давуу талыг дайны эхний өдрөөс харуулсан. Хөдөлгөөнт хамгаалалтыг хэрэглэсэн. Жишээ украины цэргүүд том хэмжээний механикжсан довтолгоон хийхгүйгээр жижиг, хөдөлгөөнт багуудыг (отряд) ашиглан оросын танкийн ба механикжсан цувааг устгах тактик барьсан. Одоо ч тэгж бйна. “Жавелин”, “NLAW”, мөн “Баярактар” зэрэг танк эсэргүүцэгч хөнгөн зэвсэг, нисэгчгүй дрон, онгоцоор оросын цэргийг хиаруулсан. Орос орж ирлээ гэхлээр гараа өргөөд буугаад өгнө, талх давс цэцгийн хэлхээ баглаагаар угтана гэснийг дайны эхний 7 хоногт үлгэр болгосон.
2.Тосгоны тулалдаанд Украин яг бэлхэн байсан. Киев, Харьковын ойролцоо оросын урт цувааг хээр тал, тосгон, ойд отолтод оруулж, арын хангалтынх нь шугамыг таслаж байгаад хэдэн талаас нь хашсан. 2022 оны гуравдугаар сард гэхэд л Буча, Ирпений орчимд оросын механикжсэн анги нэгтгэлүүд, хуягт техникүүдийг олноор нь ярайтал устгаж, Оросын армийг ухрахад хүргэсэн. Үүнд Украин зэвсэгт хүчнээс дивиз, хороо, ядаж батальон ч оролцоогүй, дан жижиг хөдөлгөөнт бүлгээр хийлгэсэн.
3.Асимметрик байлдааныг маш сайн төлөвлөж зохион байгуулсан. Оросын том армийн эсрэг армиа шууд халз тулалдаанд оруулахын оронд орон нутгийн өөрийгөө хамгаалах хүчнээр партизаны жижиг байлдаан явуулж, гэнэтийн дайралт үе үе хийж, дайсны төлөвлөгөөг тасалдуулж ухраасан. Оросын армид ингэнэ чинээ төсөөлөл байгаагүй.
4.Газар нутгийн баримжаа, нутаг дэвсгэрээ мэдэж мэдэрч байлдсан тактик. ОХУ нь маршаар ороод ялалтаа тэмдэглэх зүүд зэрэглээнд явсан бол украины цэрэг эх орныхоо төрөлх нутагт тулалдаж байгаагаа гол болгож, байгалийн элдэв саад (гол мөрөн, ой мод, намгархаг газар, хаврын шавар шалбааг), мөн хот суурингийн онцлогоо сайтар ашигласан. Орос энэ бүхнийг ийм том бэрхшээл байх юм чинээ төсөөлөөгүй, зүгээр л ялна, украинчууд орост хайр зарлана гэсэн хүлээлттэй ороод хядуулсан. Хамаг хүнд техникээ шаварт суулгаад санд мэнд зугтсан. Тэдэнд газар нутгийн талаар ижил түвшний мэдлэг огт байгаагүй. Хориглолтын байрлалаа газар орон дээр маш сайн зохион байгуулсан нь украины эхний амжилтаас харагддаг. Днепр мөрний баруун эрэгт бэхлэлт байгуулсан, Мариуполь зэрэг хотод удаан хугацааны турш хориглон байлдах гүний хамгаалалт хийсэн зэрэг нь оросын давшилтыг удаашруулсан, сааруулсан.
5.Олон улсын зэвсэг, технологийн дэмжлэг Украиныг ялагдлаас аварсан гэдэгтэй санал нэг байна. Орчин үеийн зэвсгийн өрсөлдөөнд Орос өөрийгөө таньж авсан байх, ихээхэн хоцрогджээ гэдгээ. “Жавелин”, “HIMARS”, “Bayraktar”, элдэв дрон, “Storm Shadow” гээд оросууд “эвэртэй туулай” энэ дайнаас л олж үзэж гэнэт ухаарчээ. Украины байлдааны чадвар сайн байгаа нь зэвсэг техникийн давуу талынх юм. Цэрэг цөөн, гэхдээ 10 дахин их хүчийг бүтэн гурван жил хохироон байлдлаа. HIMARS-ыг 2022 оны зун зэвсэглэлдээ аваад гэв гэнэт л оросын цэргийн агуулах, командын төвүүдийг устгаснаар фронтын тэнцвэр өөрчлөгдсөн.
6.Тагнуулын дэмжлэг нэн үүрэгтэй байна. АНУ, НАТО-гийн тагнуулын мэдээ (хиймэл дагуулын зураг, радио тандалт гэх мэт) Оросын цэргийн байрлалыг ярайтал ил болгочихтой зэрэг Украин нь оперативын цагийн байдлыг зөв төлөвлөөд цохилтоо нэн шуурхай оновчтой хийсэн, хийж ч байна.
7.Цэргээ сурган бэлтгэх тал дээр Оросын зэвсэгт хүчин барууны стандартаас (Их Британи, Франц, Герман, Нидерланд, Польш гэх мэт) ихэд хоцорчээ. Украины зэвсэгт хүчнийг Зөвлөлтийн цэргийн номлолоос салгаж, НАТО-гийн стандарт руу шилжүүлсэн нь тэдний мэргэжлийн ур чадварыг эрс дээшлүүлсэн бол оросын цэргийн сургалт, цэргийн академи, дээд сургуулиуд Зөвлөлтийн үеийн коммунист үзэл суртлаасаа салаагүй, “Та нар хэний хүчинд өдий зэрэгтэй яваа вэ?” гэсэн асуултад хариу хайж, хуучин Зөвлөлтийн БНУ-ууддаа ханддаг, байлдааны ажиллагаа нь ийм номлолоос үүдэлтэй, тиймээс өсөрхөл гоморхол, үзэн ядалтаа цэргийн номлолтойгоо хольчихсон. Тэгвэл Украин нь дайснаа зөв олж харсан, нөхөр холбоотноо цагийн байдалтай уялдуулан зөв сонгосон, эх орноо хамгаалах, нутаг дэвсгэрээ эргүүлэн авахын төлөө Зөвлөлтийн үеийн коммунист үзэл суртлыг таягдан хаяад байлдаж байна.
8.Сэтгэл зүйн тэсвэр ба урам зориг гэдгийг Украин нугаршгүйгээр харуулж чадаж байна. Эх орноо хамгаалах ийм их сэдэл байна гэж Кремльд тооцоолоогүй, одоо ч энэ талаар бодит ойлголтгүй байна. Украины цэргүүд гэр бүл, үр хүүхэд, газар нутгаа хамгаалж байна гэсэн хүчтэй мэдрэмж сэдэлтэй. Тэгвэл Оросын цэргүүдийн ихэнхи нь албадан татагдсан ялтнууд, мөнгөөр хөлслөгдсөн, тодорхой зорилгогүй, тиймдээ ч сэтгэл зүйн харьцуулалт хийх боломжгүй. Путин мэргэжсэн цэргээ (Зөвлөлтийн армиас өвлөж авсан их өв!) эхний хоёр жилд нь алуулаад ноён нурууг нь хугалчихсан. Хэрэв Путин гэдэг ганц бие хүн огцрох юм уу, үхэхэд яг тэр мөчид фронт задарч оросын цэргүүд тал тал тийшээ тарж алга болоход бэлхэн байна.
9.Олон нийтийн ба нийгмийн дэмжлэг гэдгийг Украинд ягштал харуулсан. Оросын арми орж ирлээ гээд уяраад талх давс цэцгийн хэлхээ бариад угтах ганц ч украин хүн байгаагүй, байхгүй гэдгийг Кремльд төсөөлж чадахгүй цэргээ шахаж байлдуулж байгаад л гол эмгэнэл оршиж байна. Оросын тархи угаалт Орост хүчтэй байгаа (Монголд ч байна), Киевт хар тамхичид, нацистууд засаглаж байна гэдэгт Орост итгэх боловч оросын хүн амын ихэнхи нь айдсын дор энэ дайныг харж байна. Тэгвэл Украинд хүн ард нь цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож, партизаны хөдөлгөөн өрнүүлснээс гадна оросын цэргийн байрлал үйл ажиллагааг байнга мэдээлж, цэргээ мэдээллээр хангасан. Херсонд оросын цэрэг явж ороход баярлаж угтсан ганц ч тохиолдол байгаагүйд Орос дүгнэлт хийгээгүй. Одоо эзлэгдсэн газар бүрт Оросын хяналтыг аль болох сулруулсан байхыг хичээж байна.
10.Командлалын уян хатан байдлыг Украины арми үзүүлж чадлаа. Ялангуяа даргалах бүрэлдэхүүний доод түвшний шийдвэр гаргалт нэн сайн байна. Украины армийн бага тушаалын офицер, салааны ба тасгийн захирагч нар бие даан шийдвэр гаргах эрхтэй байсны хүчинд тактикийн хурд, хариу үйлдлээ дор дор нь харуулж, тэр нь давуу тал нь болсон. Гэтэл Оросын армийн хатуу тушаалын систем орчин үеийн дайны үед удаан хойрго, бүр өөртөө хохиролтой нь харагдлаа. Байлдаан удирдах туршлага Украинд нэгэнтээ төлөвшин тогтсон, учир нь 2014 оноос хойш Оростой тулалдаж ирсэн украины генерал, офицерууд (Валерий Залужный гэх мэт) бодит байдалд тулгуурласан тактик боловсруулсан, тиймдээ ч бага хүчээр оросын том армийг зогсоосон, ухраасан.
11.Контр-атак. Харьковын давшилт (2022 оны 9 дүгээр сар) юу харуулав? Украины цэрэг оросын сул хамгаалалт, сул жигүүрийг овжин ашиглаж хурдан давшсан, Изюм, Купянск зэрэг хотуудаа нүд ирмэх зуур чөлөөлсөн. НАТО-гийн зэвсэг, тагнуулын мэдээ, украины төлөвлөлтийн хослол ийм амжилтад хүргэсэн. Херсоныг чөлөөлөх (2022 оны 11 дүгээр сар) байлдаан гэхэд л Оросын хяналтаас Херсон мужийг буцаан авахдаа украины цэргийн нарийвчилсан төлөвлөлт, HIMARS-ын холын тусгалтай цохилтын үр дүнг хослуулсан.
12.Оросын ялгуусан зэвсэгт хүчин анх удаа тэнгисийн цэргээ сөнөөлгөж ухраагаад тэнгисийн цэргийн флотгүйгээр, флотын дэмжлэггүйгээр тэнгисийн эрэгт, далайд гарцтай Украинд байлдаж байна. Тэнгисийн цэргийн флотоо 2014 онд Орост дээрэмдүүлж флотоо тараалгасан хэрнээ Украин нь дайсныхаа флотыг эргээсээ хол нүүлгэж, ойртсоныг нь устгаж сөнөөж чадлаа. Хар тэнгист санаачилга Украины талд байна.
13.Гэвч Украинд дутуу зүйл байнаа. Тооны харьцаа Оросын талд давуу байна. Нийт 600 мянган цэргээ шивээлээд окопонд хашчихсан, цэрэг, хүнд техник, нөөцийн хэмжээ нь Украиныхаас давсан хэвээр байна. Мэдээж олон улсын тусламж тасалдвал Украины давуу тал суларч магад. Түүнийгээ ч тооцоолоод цэрэг-аж үйлдвэрийн салбараа Украин эрс хурдтай хөгжүүлж, эхнээс нь үр дүнг нь үзэж байна.
Энэ бүхнийг би юу гэж дүгнэж байнав гэвэл Украины зэвсэгт хүчин хамгаалалт, давшилтаа амжилттай нэг түвшинд барьж байгаа ч Орос одоог хүртэл Донбассын үлэмж хэсэг, Крымыг хяналтдаа барьж, Запорож, Херсон мужуудыг булаан авна гэдэг дээрээ хатуу зогсож байна.
Украины цэргийн байлдааны давуу тал нь уян хатан тактик, газар нутгийн мэдлэг, барууны дэвшилтэт зэвсэг, технологи, Европын эв нэгдэл, НАТО-гийн ба өөрийнх нь тагнуулын ажиллагаа, мөн өндөр сэтгэл зүй, командлалын бие даасан байдал зэргээс тогтдог, тийм дээ ч Оросын асар том армийг саатуулж, харин ч ялагдашгүй, дэлхийд толгой цохидог гэх армийг нь дэлхий дахины хүн ардын сэтгэлгээнээс (үнэндээ айдас шүү дээ!) арчин хаяхад ойртсон хэмээн үзэж байна. Дээр юу өгүүлэв гэвэл орост хайртайчуудад зориулан цэргийн урлагийн онолоор тэдний туйлшралд нь гэгээ тусгахыг хичээлээ. Гуч хоногийн дараа дайн үргэлжилдэгээрээ үргэлжлэх байх, хохирлын 60-70%-ийг Орос амсдагаараа амсана даа. Украин бууж өгнө гэж үлгэр болсон шүү!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл81
Орос бол техник технилого хол хоцорсон гэдэг үнэн д2 дайнд бол эсэргээрээ орос хүмүүс эх орноо хамгаалхаар тулалдсан одоо шорон хөлсөөр байлдаж байгаа хүмүүс ялгаа бол бна бна үгээ хэлэх эрх чөлөө бхгүй энэ ард түмэн зовж ханахгүй юмаа орос сүүлийн бараг таван дайнд ялж чадсангүй энэ л юм хэлээд бна
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,путин ХУЙЛО,,,
ОРОС ОЙРЫН 20 ЖИЛД ТАСРАЛТГҮЙ УРУУДНА. ОРОС ХҮНИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ АДГИЙН ХОГ МАНГАС ГЭЖ ХАРДАГ БОЛСОН.
Орос орон ойрын болон холын ирээдүйд хөгжин цэцэглэж, хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн төв болно гэж Ванга нас барахынхаа өмнө зөгнөн хэлсэн байдаг. Чамд итгэх үү, Ванга эмээд итгэх үү, хаха.
украйн гэж ленийний зохиомол ЗХУ-ын СССР-ийн зөвлөлт украйн байгаад орсоос урван НАТО-д орохоор нууцаар хуйвалдан ёвропийн холбоонд элсэх гэж байсан нь илэрсэн түүгээр барахгүй оростой тэмцэхийн тулд н орсыг өдөн украйны цөөнх орос гаралтай иргэдийн эрхийг хас орос сургуулийг устгаж орсоор ярьсныг шоронд хийх зөвхөн украйнаар ярих гэх мэт 15 000 таван мянган орос хүнийг алж орсыг дуэльд дуудав АГУУ ИХ ОРОС ХҮН дуэльд дуудсан украйн тэргүүтэй ёвроп хархнуудыг бодий нь хөтлөөд харьков киев рүү дөхөж байна айсандаа найрамдаяа бүр өнө мөнхийн энх тайван ярьж байх юм энэ хооронд цөмийн зэвсэг энгийн зэвсгээр дахин зэвсэглэж аваад дахин орсыг дайр эзлэнэ гэж байна белгород муж руу таван удаа сая дайрлаа шүү дээ бууж өгч цэрэг зэвсэггүй улс болох бөйлгүй америкийн дайн юм чинь америк дайнч украйнаа дахин зэвсэглэхгүй бол дайн гарахгүй сонгууль явуулж шинэ ёрөнхилөгчтэй болж мөрдөн шалгалт явуулах ёс
Цэргийн сургуульд украйнд суралцаад насаараа цэргийн алба хаагаад хошуунаас дээш гарч чадаагүй Батсайхан гэгч нөхөр хөлсөөр эрээчсэн л суухаас ондоо юу л хийв гэв . Санаанаасаа зохионо , бусдын үгнээс иш татна . Энэний олон улс , геополитикт үнэлэлт дүгнэлт өгнө гэж хаашаа харсан юм бэ . Майданы хувьсгалын дараанаас иймэрхүү юм ойлгодоггүй хэнхэг албан тушаалтан , цэргийн хүмүүсээ болж өнөөдөр газар нутгийн 20% , мөн баялагаа , эрчим хүчний салбартайгаа зэр зэвсгийн төлбөрт өгөөд дуусчихсан байх шиг байна даа.Одоо Батсайхан энд хичнээн сайхан үлгэр зохиож яриад яадаг юм . Тэнд украйн дуусч байна .
кофе уугаад тайван хулээж байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!!!!
Юу бичээд байдаг юм бэ дээ. Дайн огт эсрэгээр өрнөж байна ш дээ. Шуувуун тархитнуудын тархийг угаасаар л байна уу.
Дайны явц Оросын төлөвлөсөн санаархсанаа с яг эсрэгээрээ яваад одоо дууслаа л даа ! Гурав хоногт Киевийг,долоо хоногт Украйныг бүрэн эзлэн авна гэсэн нь будаа болсон. Украйны баатарлаг ард түмэн Оросын түрэм гийлэгчдийг газар нутгийнхаа 20 % дээр л ня ц дарав шүү ! Хэрэв ингээж чадаагүсэн бол Оросууд Балтын 3 орныг, Кавказын 3 орныг, Казакстан, Туркменистан, дээр нь бас Дунда д Азийн 3 орныг тус тус түрэмгийлэн эзлэж хуурай газрын хамгийн том колонийн импери йг сэргээн байгуулах байлаа.Оросын тэр том стратегийн зорилт хэзээ ч бүтэхгүй, одоо да хин тийм харгис үйлдэл сэдэх тамир тэнхээ нь бүрэн тасарлаа ! Энэ бол Украйны ард түмний их ялалт, дэв шилт хүн төрөлхтний хамтын ялалт боллоо !!!
Бас нэг тархиа угаалгасан шувуун тархитан дээр эсрэг коммент бичиж, хаха.
Ёстой нүдэн балай, чихэн дүлий шувуун тархитан чинь чи байна даа. Ккк.
Орос ялагдахад чиний шээс хүрээд бна уу !
Энэ этгээд архины цагаан солиотой байх аа
киев гурав хоногийн дотор бууж өгөөгүй НАТО ЁВРОПИЙН холбоо зэр зэвсэг хөлсний цэрэг оруулна гэсэн учраас фронтын ГЭГ ХОЁР ХУРАВДУГААР хориглолтын шугамыг сэтлэн орсын цэргийн хүч цөмрөн орсоор одоо харьков николаёв сумск запорож дөхөж явна украйн бууж өхгүй франц герман зэвсэглэнэ гэдгээ хэлчихлээ монолчууд дайнтай орсоос хоолоо зөөж иддэг юм билээ хиам архи масло чихэр үйлдвэрийн бараа--гээд шүү орсод хүнё хоол хмдхан байна эмнэлэг мрай бүх компютер томограф 2 - 3 дахин хямд байна ?өваөэ ирускад 18 томограф байна харааны операций хийлгэж байгаа монгол бужигнаж байна монголчуудаа иркутсийн мужид зочлох хэрэгтэй
Яг ч үгүй солиот
Оросыг үзэн ядагч гуай хийрхэл нь хөдлөөд сараачиж сууна уу. Орчин үеийн дайн, ялах ялагдах гэдэг их өөр төлөвт яригдах болсныг ойлгоход та дэндүү хоцрогдсон л доо.
Ялагдашгүй Оросын арми бүхэл бүтэн НАТО-г ялаад байна. Хэт үзэн ядалт буруу дүгнэлт гаргуулна л даа бас.
Та капитализмыг хэт үзэн ядсан соц сэтгэлгэ эндээ согтоод баларч яваа амьтан бна доо ! Цаана чинь Оросууд дайн эхлэхэд тавьсан том том зорилгынхоо нэгий нь ч гүйцээж чадалгүй бууж өгч бнаа !
Орос зорилгоо биелүүлсэн. Орос хэлтэн амьдардаг нутгийг бүрэн эзэмшилдээ аваад зогсохгүй газрын ховор элементээр хамгийн баялаг нутгийг нь эзэлчихсэн байна. Нийт газар нутгийнх нь 20%-г гээд бод доо. Бод бод!!!!
курск муж суджа чөлөлөөлөгдсөн Хамгийн гол нь шороогоор бөглөрсөн 15 км зөвлөлтийн хуучин хийн трубан дундуур явсаар дайсны голомтонд гарч ирсэн орсын баатарлаг цэргүүд бүслэн цөм цохиж хэдэн мянган украйн цэргийг яллаа украйн цэргийг трамп хамгаалж амийг нь өршөөхийг трамп ПУТИНААС Гуйлаа эсэргүүуэхгүй бууж өгвөл өршөөнө гэсэн УКРАЙНУУД КУРСКТ ЯЛАГДЧИХААД белгород брянск мужаар таван удаа хориод техниктэй довтлоод жараад хүн техникүүд нь устлаа орос курск мужид хяналтаа тогтоолоо орсын баруунталын гурван мужийг орсууд одоо бүрэн хамгаалж чадлаа ёвропийн 52 улсын зэвсэг техник хөлсний цэрэг ялагдлаа 2000 км фронтын галын шугамд ёвропийн холбооны зэр зэвсэг хөлсний цэрэг дуусч хүч хүрэхээ байсан
Үлгэрээ бичсээрл
Хүрзтэйгээ үзсээр л байгаам уу??
Хүрзтэйгээ үзсээр л байгаам уу??
АНУ ВЬЕТНАМД АФГАНД ЯАЛАА, ЯЛАГДАШГҮЙ ГЭЖ ХӨӨРЦӨГЛӨӨД БҮХ ХӨЗРӨӨ ТАВИАД ТУУЧИХ ТЭНЭГҮҮД БИШ БАЙЛГҮЙ ДЭЭ? БАРУУНЫХАН ОРОСЫН АРМИЙН 70% НЬ ЦААНАА БИЙ ГЭЭД БАЙНА ШҮҮ.
АНУ Вьетнамд ялагдсан шиг л юм болж бнаа. АНУ,Орос хоёр хоёулаа Афганд ялагдасаныг л яг давтаж бна доо !
АНУ нь Афганд 20 жил болохдоо 2500 цэргээ л алдсан. Яахав хэдхэн тэрбум $ үрж (82 тэрбум). Харин ЗХУ нь Афганд 9 жил болохдоо 15 000 цэргээ алдаж, 40 000 цэргээ тахир дутуу болгон шархдуулж, 400 хүнээ хулгайлуулах буюу олзлуулсан. Эцэстээ цэргээ гаргаад ганц ч жил бололгүй нийгэм эдийн засгын дарамтаа даалгүй 15 хэсэг болоод бутарсаныг мартаагүй биз дэ?
Mash saihan tailbarlasand ih talarhaj baina, Oyachuud unen zov medeelliin esreg hashguraldaad orj irj baina da. oroz putler kaput
Mash saihan tailbarlasand ih talarhaj baina, Oyachuud unen zov medeelliin esreg hashguraldaad orj irj baina da. oroz putler kaput
ямарч дайнд ялагдаагүй ПУТИНД генералисмус цол орсууд өх ёстой хрущев горбачёв ельцины бүх алдааг бүрэн засч дотоод гадаадын дайнд яллаа шүү дээ Ард түмннээ зөв удирдсан тул ард түмэн үнэн шудрагын төлөө дэлхий нийт хүрээлчихлээ
Энэ дайнд Орос ялахгүй ! бас Укриан ялахгүй ! тэгэж тэгэж байгаад Путин нэг өдөр цөмийн цохилт өгөөд нэг хоёр яс салах байх ! Укриан болон барууныхныг ухаан оруулах цөмийн цохилтоо энэ зун 6 р сард Львов хотод хийгээрэй Путинээ ! өөр арга байхгүй ! Львовыг агаарт хийсгэчихвэл дайн нь шууд зогсоно ! шууд бууж өгнө !үүнд олон ааштай олон Трампын хэрэг байхгүй !!
Энэ нэг киноны дүрийн нэртэй цөмийн дайны хэнээтэн байна аа ?
Энэ нэг Украйны угаадсаар тэжээгдсэн амьтан газрын гаваар далд ороосой. Украйн сайндаа биш цаана нь АНУ, ЕХ, НАТО хамт байлдаж байгаа болохоор өнөөг хүртэл Бандерачууд тэссэн нь үнэн. Гэхдээ тун удахгүй Украйн улсаас ганцхан нэр нь л үлдэнэ.
ямар үнэн үг вэ монголын батлан хамгаалахын нэрийг бүрэн хөөдсөн хушуувч байдгаа ийм юм бас байдгаа бас ийм юм болдгоо бас ийм юм ярьдагаа яадгаа алдсан украйн яадгаа засгаа яяадаггүй юм байх даа
Харинй түрэмгийллийн үед, тэр тусмаа их гүрний түрэмгийллийн үед тусламж авдаггүй тийм тэнэг улс хаана хараа вэ?
STEPAN BANDER GEDEG CHIN UKRAINII EH ORONCH ULAAN KOMMUNIST OROSUUDIIN ESREG TEMTSEJ YAVSAN HUN . UKRAINII UNDESNII BAATAR. FASHIST ALUURCHIN OROSUUD BUGD ALAGDAH N TODORHOI
За шаагаад байгаарай новарын өмхий хужаагийн эрлийз хурлийз шарлийзууд аа
Украин капут. Слава России.
слава ПУТИН слава российский арми слава русский народ
Диип стайт болох Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч) -д өгдөг USAID ーийн санхүүжилт америкаас ирэхгүй болсон. Монголд байгаа энэ мэт америкийн ардчилсан намын санхүүжилтийг авч байсан гөлөгнүүдийн мөнгийг зогсоосон Трамп болон Бүгд найрамдах намынханд баярлалаа. Батсайхан гөлөгөө чамд одоо америкаас мөнгө өгөхөө зогсоосон чиний мөнгө удахгүй дууслаа. Одоо наад худал хуурамч өгүүлэл бичих мөнгө олдохгүй боллоо. Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч) чи оросоос мөнгө авч Оросыг магтахгүй юм уу?
Диип стайт болох Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч) -д өгдөг USAID ーийн санхүүжилт америкаас ирэхгүй болсон. Монголд байгаа энэ мэт америкийн ардчилсан намын санхүүжилтийг авч байсан гөлөгнүүдийн мөнгийг зогсоосон Трамп болон Бүгд найрамдах намынханд баярлалаа. Батсайхан гөлөгөө чамд одоо америкаас мөнгө өгөхөө зогсоосон чиний мөнгө удахгүй дууслаа. Одоо наад худал хуурамч өгүүлэл бичих мөнгө олдохгүй боллоо. Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч) чи оросоос мөнгө авч Оросыг магтахгүй юм уу?
Энэ хүн байнга иим юм бичих юм. Барууны тв украйн ялж байнаа гэдэг сурталчилгаагаа зогсоогоод удаж байнаа. Нутгиинхаа 20% г алдчихсан улс яаж дайнд ялсан байхав дээ
Монголын газар нутгийн 5 хувь шүү .
За тимэ.хүний олноор л аагладаг бх
Украйн сайн тэсэж байна баяр хүргэе тэгэж байгаад Зүүнгар шиг болчихгүй бол боллоо шүү дээ
Энэ бэлтгэл хошууч ч гэх шиг хагас нотой болчихсон нөхөр Шар хаданд хурдхан оч. Удахгүй бүх зүйл чиний мөрөөдлийн эсрэг болоход амиа хорлочихов !
2035 он гэхэд Оху бүрэн задарна.
negl ih tsereg taktik dain baildaan medsen hvn tom gvren neg shuuraad duusguul duusah baisan baih als hetiin bodlog baijl baigaa
Украйн дуусаад байхад. Юү ч бичээд тэнэгтээд бгаа юм дээ Оросуудын зөв гэдэг нь нотлогдсоор бгаа Дэлхий дээр Орос орон хамгийн хүчирхэг нь тийм ч учраас барууныхан янз бүрийн аргаар үзээд барахгүй л бна даа
Украйн дуусаад байхад. Юү ч бичээд тэнэгтээд бгаа юм дээ Оросуудын зөв гэдэг нь нотлогдсоор бгаа Дэлхий дээр Орос орон хамгийн хүчирхэг нь тийм ч учраас барууныхан янз бүрийн аргаар үзээд барахгүй л бна даа
Хошин шогийн жүжүигчин Зеленский зуун мянган Украин залуучуудаа Орост хядуулаад, зуун хот, зуун үйлдвэр, заводаа сүйрүүлээд, Украины газар нутгийн гуравны нэгийг Оросуудад бүрмөсөн алдаад төгсвөө. Манай хошин шогийн жүжигчин Элбэдорж шиг АНУ-руу зугатахад Трамп өмнөөс нь өшиглөнө. Зеленский шиг золбин нохойд нохойн үхлээр үхэхээс өөр зам үлдсэнгүй.
эрхэм хушууч яг ямар мэргэжлээр суралцаж төгсөв.ямар ажил хийж байв.цагын байдалыг харж ойлгоогүй л байна даа.
украйн хэзээч ялахгүй, орос ялах нь тодорхой америкийн гар хөл бологч тэдний баастай бөгсийг долоогч эргүү малаа, цөмийн зэвсэгтэй улс орон дайнд ялагддаггүй гэдгийг мэдэхгүй хирнээ цэргийн сургууль төгссөн гэж солиорхоо болио чи,
Деббль ээ,,,цөмийн зэвсэгтэй зөвлөлт холбоот улс,,,,ялагдах нь битгий хэл бүр задран мөхөөд дууссан юмшүүдээ,,,
цөмийн зэвсэггүй байхдаа гиьлерийн германы 272 дивизиг ялсан юм чинь 6800 цөмийн хушуутай дуунаас хурдан гипер звуктай орос яаж ялагдах юм бэ японд хорьрон кт хаясан шүү дээ одоо орос цөмийн биш ГУРВАН МЯНГАН КГ бөмбөг хаяж газар доорхи командын гурван давхар байрыг устгаж байгаа биз дээ Орсын байгалийн баялаг цэргийн эдийн засгийн хүчийг юу гэж бодоод байнаа дээр нь орос хүний эх орноо гэсэн сайн дурын эр зориг тэсвэр хатуужил хүсэл зориг гэж бий
Вангагийн нэрийг барж оросууд худлаа ванга оросыг тэгэн гэсэн ийм том болон гэсэн гэж худлаа суртал ухуулаг хийдэг байсан.
путин бол чингэс хаан майдар бурхны хойт дүрээ энэтхэг тайван зарим улс ногоон морьтой майдар бурханыг өөртөө буулгах гэж их юм хийсэн шүү гэтэл ногоон бухангтай путин буучихлаа буханк нь фронтын тэргүүн шугамд яваад байна
Украин яагаад ялагдахгүй байна гэвэл АНУ болон НАТО гийн орнуудын Европын улсууд байнга зэвсэг техник хүн хүчний тусламж үзүүлж байсантай холбоотой Оросод хэн ч туслаагүй. Харин Дэлхий даяар хоригт оруулсан.
Иран Хо Солонгос тэнэг гуяа
Тэнэг юм хуцацгаах юм аа энэ дайн удаан үргэлжлэх нь манай улсад ямар ч ашиггүй. Хятадын эдийн засаг сайжирч удахгүй бидний хэрэг байхгүй болно. Оросын эдийн засагч суларч байгаа юм байхгүй авч байгаа хориг арга хэмжээ нь ямар ч үр дүнгүй. Хятад Орос 2 томорч жижгэрэхгүй хэлэндээ байх нь бидэнд л ашигтай болохоос тэр муу Украйн мөхөх сөнөх нь бидэнд ямар ч хамаагүй
Украйн газар нутгийнхаа 1/4 алдсан нь үнэн шүү дээ, ккк
Чи хуцаач новшоо, мөнгөний тролл новш
Украйн газар нутгийнхаа 1/4 алдсан нь үнэн шүү дээ, ккк
За наадах чинь арай л дүгнэлт шүү орсууд хэт цагаан бэлийтэй байлдсан. Хэлэлцээ хийгээд орсуудын довтолгоо зогсмогц хэлэлцээг түй май гээд цувааг нь бараг байран дээр устгасан. Хэрэв орсууд адил славчуу гээгүй израйл палестин руу орсон шиг орсон дууссан байгаа. Яахав дүгнэлтэнд чинь бодитой өнцөгүүд байна
Офицер хүний хувьд бас дүгнэх гээд үзчихжээ. Кк. Дайн байлдаа, ч биш, том утгаар нь харвал ардчиллын төлөө, та нарыг хамгаалж бна гээд мөнгө, зэвсэг өгөөд бсан. Одоо укр ялагдаад ирэхээр яаж мөнгөө буцааж олж авах вэ гээд шаасан. Уг нь укр ялж орос ялагдсан бол Сибирийн баялаг англи саксуудынх болох байлаа. Даанч Оросыг дийлсэнгүй. Одоо мөнгөө укр ын газар баялгийг зарж олж авна гээд үзэж бна элэнцэг нь ардчилал, хүний эрх . Барууны шилний цаанаас долоолгосон эрх чөлөөнд итгэсэн сая сая укр залуус их бууны махан таташ болж байгааг л харж бна.
Адьяагийн хүүг шинэхэн курсант бхад бий төгсч блаа. Нэрээ бод! Зөв зөнөөрөө
Офицер хүний хувьд бас дүгнэх гээд үзчихжээ. Кк. Дайн байлдаа, ч биш, том утгаар нь харвал ардчиллын төлөө, та нарыг хамгаалж бна гээд мөнгө, зэвсэг өгөөд бсан. Одоо укр ялагдаад ирэхээр яаж мөнгөө буцааж олж авах вэ гээд шаасан. Уг нь укр ялж орос ялагдсан бол Сибирийн баялаг англи саксуудынх болох байлаа. Даанч Оросыг дийлсэнгүй. Одоо мөнгөө укр ын газар баялгийг зарж олж авна гээд үзэж бна элэнцэг нь ардчилал, хүний эрх . Барууны шилний цаанаас долоолгосон эрх чөлөөнд итгэсэн сая сая укр залуус их бууны махан таташ болж байгааг л харж бна.
Офицер хүний хувьд бас дүгнэх гээд үзчихжээ. Кк. Дайн байлдаа, ч биш, том утгаар нь харвал ардчиллын төлөө, та нарыг хамгаалж бна гээд мөнгө, зэвсэг өгөөд бсан. Одоо укр ялагдаад ирэхээр яаж мөнгөө буцааж олж авах вэ гээд шаасан. Уг нь укр ялж орос ялагдсан бол Сибирийн баялаг англи саксуудынх болох байлаа. Даанч Оросыг дийлсэнгүй. Одоо мөнгөө укр ын газар баялгийг зарж олж авна гээд үзэж бна элэнцэг нь ардчилал, хүний эрх . Барууны шилний цаанаас долоолгосон эрх чөлөөнд итгэсэн сая сая укр залуус их бууны махан таташ болж байгааг л харж бна.
Оросууд чинь Цэргийн тусгай ажиллагаа явуулж б.а гээ биз дээ. Хэрвээ дайн хийсэн бол Трампын хэлдгээр 3 хоногийн дотор Украйны хөрсийг нь эргүүлж, дуусгах байлгүй дээ
Оросууд чинь Цэргийн тусгай ажиллагаа явуулж б.а гээ биз дээ. Хэрвээ дайн хийсэн бол Трампын хэлдгээр 3 хоногийн дотор Украйны хөрсийг нь эргүүлж, дуусгах байлгүй дээ
Укр өөрийн зэвсэг танк нь 3 хоногт л дууссан ш дэ. Барууныхан зэвсэг цутгалгүй бол.
Украинд төгссөн ,ер нь би бүгдийг арми цэрэг тактик,стратег мэднэ ! Орос гүрний арми ямар байгааг ч мэднэ ! Энэ чинь харин донгоддог тоншуул уу ! хөлсөөр бичдэг хонгио л байна !
Миний хувьд арай өөр бодолтой бна.орос улс украйнд 14 онд эхэлсэн дайныг дуусгахаар орсон ба энэ хэрэгт барууны орнууд хөндлөнгөөс орсон.укрын зүүн бүс нутаг бол олон зуун жил орос хүмүүс амьдардаг орос хэл.зан заншил шашин шүтлэгтэй оросын армийг нулимс дуслуулан хүлээж авч байлаа.орос улс дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэдгээ баталлаа үүнийг д.трамп хүлээн зөвшөөрлөө.учир нь дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй баян барууны орнууд болон тэдний хамсаатан 50 гаруй улс оросын эсрэг хүчээ нэгтгэн байлдаад ялагдлаа.одоо тэдний зэвсгийн агуулах хоосорсон бна.харин орос яллаа.укрууд 2сая хүнээ алдлаа газар нутгаа алдсан.10 гаруй сая хүн дүрвэсэн.э.засаг бүрэн сүйрсэн.сэргээхэд хэдэн арван жил хэрэгтэй.хагас триллион $ өрөнд орж бна.одоо тэгээд хэн ялав хэн хожив сайн бодоорой.
Солиотой бичээч
Таалагдлаа.
Цэргийн мэргэжлийн хүний нийтлэл дотор өнцгөөс нь харсан арай өөр байна л даа. Үнэндээ дайнтай холбоотой мэдээллүүд нь яг бодит хөрснөөсөө бичигдсэн байх нь маш ховор байна. Ихэнхдээ хоорондоо талцсан байр сууринаасаа дайны мэдээг янз бүрээр мушгин гуйвуулж сүүлдээ бодит мэдээлэл олж унших боломжгүй худлаа болж эхэлсэн дээ.
Цээжний пангаар онолдож юугаа ч бичээд чөтгөрдөөд байгаа юм бэ дээ Орос улсын зэвсгийн хүчин чадал бөмбөрцөгт нэг номeр шүү дээ Оросыг ялах ямарч орон бхйхгүй Хүссэн хүсээгүй дайн дуусч Орос ялна
Май чи салаавч долоо
Сэтгэцийн өвчтэй гуйлгачин чиний хуцахыг хэдэн харанхуй гуйлгачин уншина. Оросыг дэлхий харж байна. Нохойноосоо дор гуйлгачин.
Дураараа янхан бэ гэдэг шиг амны зоргоор шаах юмаа. АНУ,Англи,Франц,Герман,Оросын зарим цэргийн мэргэжилтнүүдээс чи илүү сэтгэнэ гэж ч юу бхав.
Таны дүгнэлттэй санаа нэг байна Эх орон газар нутаг гэр бүлээ хамгаалана тэмцэж байгаа Укрианы ард түмний эрэлхэг хөвүүд мөн ард түмэн мандан бадраг Зеленский үнхээр зоригтой эх орон ард түмэндээ хайртай залуу юм аа барууныхан орогнол өгий зугтаарай гэхэд тэр хүлээж аваагүй харин ч ард түмнээ зоригжуулана оросуудын эсрэг баатар эрийн ёсоор сөрлөө түүний оронд манай дарга нар байсан бол тавхай нь гялалзаад алга болох болов уу даа
ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧИЙН ҮҮДНЭЭС ҮНЭЛЭЛТ ӨГЧЭЭ. УУЛААСАА ӨРНӨДИЙНХЭН ОРОСЫГ ЗАДЛАХЫГ Л ГОЛ ЗОРИЛГОО БОЛГОСОН. АЛЬ Ч УЛС ГҮРЭН ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД НУРААЛГАХЫГ ХҮСЭЭ ГЭЖ ҮҮ???