
Судлаач, профессор Д.Чулуунжавын “Хойд нас, хойд дүр гэх хуурамчлалаас Монголчууд бид хэзээ залхах, салах юм бэ?” нийтлэлийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дахин нийтэлж байна.
Байгалиас хүнд заяасан төрөлх эрх, эрх чөлөөг хязгаарлах, бүр бүх насаар нь хасах нь байж боломгүй зүйл. Гэтэл ийм үзэгдлийг анх буй болгож, хэрэгжүүлж байсан үзэл санаа, зан үйлийн эзэд бол бөө мөргөл, зарим шашны бүдүүлэгдүү урсгалууд юм.
Хүний амь, цус, зүрхээр уул, овоо, туг, сүлд, тэнгэр, бурхан тахихаас эхлээд, лам санваартангуудыг эхнэр авах, үр хүүхэдтэй болж удам судраа үлдээхийг хориглох нь нэн эртнээс нааш улиран үлдсээр л байжээ. Үржих, удам судраа үлдээх нь амьд байгалийн жам, “зорилго” билээ.
Оюун ухаант хүний хувьд бол энэ нь байгалийн ч жам, нийгмийн ч жам, хувь хүний ч хүсэл, эрмэлзэл юм. Гэтэл энэнийг зөрчсөн ёс, дэглэмийг Төвдийн ламын шашин баримталж, мөрдүүлсээр ирсэн нь тун ч хачирхалтай баримт, эмгэнэлтэй түүх билээ. Шашны нэр нөлөө, Бурхадын сүр хүч, хүн амын мухар сүсэг, сохор бишрэл, нэгэнт тогтсон уламжлал зэрэгт дөрөөлөөд мөнхүү бурангуй үзэгдэл үлдэж, хоцорсоор, бидний үед ч зарим нь байсаар, сахигдсаар байна.
Гэтэл энэ байдлыг ХХ, XXI зууны хүмүүс шүүмжлэх, эсэргүүцэх, хориглосон хууль боловсруулж батлах хөдөлгөөн өрнүүлэхгүй суугаа нь сонин юм!?
Энэ талаарх түүх сөхье. Гэхдээ бүр томчуудтай холбогдох хэсгийг нь өгүүлье. Нэгдүгээрт 14 далай лам. Далай лам нар эхэндээ Төвдийн буддын шашны тэргүүн гэгдэж байсан бол 8-р далай ламаас эхлээд тэд мөн төрийн тэргүүнээр өргөмжлөгдөх болсон байна. Ингээд Төвд орныг шашин нь удирдах болжээ. Төвд орон Манжийн эзэнт гүрний нөлөө, эрхшээлд орсноор далай лам нарын хувь заяа Манжийн хаанаас хараат болж, эмгэнэлтэй байдалд автжээ.
Төвд орон Манжид эзлэгдэхээс өмнө далай лам нарын нь дундаж наслалт 50 гаруй жил байсан бол эзлэгдсэнээс хойш дундаж наслалт ойролцоогоор 25 болж багасчээ.
Бага буурай орон, эзлэгдсэн, колони, хараат орны шашныг эзэн улс нь боолчлох, мөлжих зэвсэг болгон ашигладаг болохоор өөрт нь таалагдаагүй төр, шашны зүтгэлтэнгүүдийг элдэв аргаар хөнөөдөг байв. Төр, шашны тэргүүн гэгдэгч далай лам нарын үйл ажиллагаа, үзэл санаа Манжийн хааны хатуу хяналтанд орж, Манжийн төрд харшлах үг, үйлдэл гаргаваас шууд л элдвээр хөнөөгдөж байжээ. Баримт дурдая. Төвдийн засгийн эрхийг авсан анхны далай лам Жамбалжамц (1758-1803) 45-тайдаа, IX Далай лам (1805-1815) 10 настайдаа, Х Далай лам (1816-1837) 21-тэйдээ, XI Далай лам (1830-1855) 25-тайдаа, XII Далай лам (1856-1875) 19-тэйдээ нас баржээ. Харин Манжийн төр доройтох үеийн XIII Далай лам (1876-1933) 57-тойдоо мөн л учир битүүлгээр таалал төгссөн юм. Эзэн гүрний нөлөө, дарамтнаас дайжин гарч чадсан XIV Далай лам эдүгээ 90 настай (Энэтхэгийн Дармасала хотод) энх тунх аж төрж байна. Харамсалтай нь энэхүү 14 дүрийн Далай лам нарт эхнэр, хүүхэд, гэр бүлийн амьдрал, ач, зээ гэж байсангүй. Төвдийн төр, шашны хэргийг хослон барьсан хаан, тэргүүн байхдаа ч тэд гэрлэж хүний ёсоор үр хойчсоо үлдээсэнгүй. Нялх, хүүхэд насанд нь тэдний ирээдүйг, хувь заяаг хөндлөнгөөс оролцон шийдчихэж байжээ. Хүний эрх, эрх чөлөө, төрөлх эрхийн үүднээс шүүн хэлэлцэх аваас энэ нь гэмт хэрэг, бурангуй үйлдэл, харгис шийдэл юм. Тэр тусмаа Буддын гэх нэр, тодотгол бүхий шашны хувьд байж боломгүй зүйл, нялх хүүхдийн амьдрал, хувь заяагаар тоглочихож буй үйлдэл, шашин сүм хийдийн ашиг, сонирхлын үүднээс бодож олсон заль мэх, луйвар мөн болно.
Хутагт, хувилгаад, хойд нас, хойд дүр, мөнхийн сүнс, бурхны хутаг, ид шид гэх мэтийн хуурамчлалд бүрэн итгэсэн, мунхарсан сүсэгтэн олон “бие лагшнаа хувцас мэт солиод л мөнхөд байж байдаг амьд бурхдын” үлгэр, домогт ямар ч шүүмжлэл, тээнэгэлзэлгүй итгэж, хүлээж авсаар олон зууныг үджээ.
Ийм байдлын өөр нэгэн жишээ бол Богд Жавзандамбын Монголд тодорсон найман дүр, тэдгээрийн өрөвдөлтэй хувь тавилан юм. Далай ламын удаах дүрийг Банчин богд тэргүүтэй хүмүүс тодруулдаг, харин Банчин богдын дараах дүрийг Далай лам тэргүүтэй хүмүүс тодруулдаг болохоор тэд өөрсдийн ойр шадар хүмүүсээс, өөрсөддөө ашигтай гэр бүлээс голчлон тодруулдаг, энэнийг нь сүсэгтэн олон мэддэг ч үгүй, шүүн хэлэлцдэг ч үгүй, мухар сохроор л даган баясаж иржээ. Хаан хүний сэнтийд хөвгүүдийн нь аль нэг нь үе залгамжлан суудаг бол Далай лам, Банчин богд, Богд гэгээн, мөн хутагт, хувилгаад үр хүүхэд үгүй байдаг өвөрмөц байдал нь тэдгээрийн залгамжлагчдыг өөр гэр бүлээс тодруулдаг, хойд дүрийн нэрээр хуурамчлан буй болгодог аргыг төвдүүд бодож олжээ. Энэ нь үндсэндээ бол цаанаа олон ашиг, сонирхлыг агуулсан том заль мэх юм. Хүн болж төрсөн амьдрал, хувь заяаныхаа эзэн нь өөрөө байж, өсөж, өндийж, насанд хүрсэн хойноо хэн болох, хэрхэн аж төрөхөө, ямар ажил, үйлс эрхэлж амьдрахаа мөн л өөрөө шийддэг байх нь нийтийн жишиг, хорвоогийн жам, хүний эрх, эрх чөлөө билээ. Энэхүү төрөлх, заяагдмал эрхийг (байгалийн хийгээд нийгмийн) Монголд тодорсон гэгдэх найман дүрийн богд гэгээнтнүүд мөн эдэлж чадаагүй билээ. Далай лам, Богд гэгээн нарыг тодруулахад улстөр-шашны ашиг, сонирхол, мөн хувь хүмүүсийн ашиг, сонирхол, хуурамчлал, ар өврийн хаалга мэт нь байнгад л ил, далд оролцсоор иржээ. Төвдийн ламын шашныг монголд экспортлон нутагшуулах далд, гол санаархлаа хэрэгжүүлэхийн тулд Лхасын ихэс дээдэс нар тун ч зальжин ажиллажээ. Монголчуудын дунд итгэл олохын үүднээс Далай ламын дөрөв дэх дүр, Богд гэгээний I ба II дүрийг Монголоос, тэр тусмаа бүр Чингис хааны алтан ургаас тодруулж, сурталчилж, монголчуудын оюун санааны ертөнцөд нэвтрүүлж, нутагшуулж байв. Төвдийн ламын шашны шар малгайтны урсгалыг Монголд анх дээдлэн хүлээн авсан Түмдийн Алтан ханы ач Сүмбэр хунтайжийн хүүг тэр үеийн Банчин богд ач санаж, хариу барьж 13 настайд нь өвөөгийн нь найз, дотны хүн III Далай лам Содномжамцын хойд дүрээр тодруулжээ. Энэ нь олон сэжиг, таамгийг үүдэж, ил далд эсэргүүцлийг ч төрүүлжээ.
Ихэс дээдсийн хүрээн дэх үл ойлголцол, сөргөлдөөн гүнзгийрсээр монгол далай ламтан 27 настайдаа бусдад хорлогдон нас баржээ. Ийнхүү IV Далай лам Ёндонжамц (1589-1616)-ын амьдрал эмгэнэл дагуулж, өс зангидсан үзэгдэл болж түүхэнд үлдсэн байна.
Төвдүүд (тэр цагийн Банчин богд, дэсрид) III Далай лам нас барсныг 13 жил нууцалж, нэрийн нь өмнөөс өөрсөддөө таалагдсан шийдвэр гаргаж, Манжийн хаанд ая тал засаж байсаар, мөн хэргээр монгол хүүхдийг IV Далай ламаар тодруулж, түүнийг ашиглан Манж болон Монголын ноёдод элдвээр нөлөөлж байжээ. Утсан хүүхэлдэй болон ашиглагдаж байсан хүү 27 нас хүрч, үйл ажиллагаа нь том толгой лам нарт үл таалагдсанаар түүний амийг егүүтгэжээ. II Богд Жавзандамбын үг, үйлдэл Манжийн хаанд үл таалагдах болсноор түүнийг мөн хөнөөжээ. Том хүмүүсийн хойд дүрээр тодрогсод ингэж тухайн үеийн төрийн, мөн шашны тоглоом, гар хөл болж, хохирч, хэлмэгдэж байжээ. Нялх хүүхдийг том субъект болгож тодруулаад, элдвээр ашигладаг, түүний амаар нь, нэрээр нь хүссэнээ хэлүүлж, хийлгэдэг, үл таалагдах бол хорлож дараачийн нялх хүүхдийг мөнхүү сэнтийд залж ашигладаг булхай, луйвар ийнхүү олон зуун жил улиран, ужигран хэрэгжсээр иржээ. Хожуу нь (XVII зуунд) Лхасын ихэс дээдэс Халхад шашин дэлгэрүүлж, шүтэгдэж чадсан нэгэн ламын хойд дүрээр Занабазарыг, мөн Баруун Монголд шашин дэлгэрүүлж, шүтэгдэж амжсан өөр ламын хойд дүрээр Галданг тодруулж сүсэг бишрэлийн нөлөөгөө баталгаажуулж авчээ. Тэгэхдээ тэдний удам судар, язгуурыг тооцож Төвдийн хутагт, хувилгаадын намтрыг Чингис хааны алтан урагтай холбож сэргэлэнтжээ.
Хойд дүр тодруулахын зорилго, ач холбогдол, гүн алсуурх утга учир, улстөр-шашны үр дагавар, эдийн засгийн өгөөж, унац зэргийг цогцолбороор нь тооцох аваас энэ нь тун ч нарийн технологи мөн болно.
Энэ технологийн уучлах аргагүй нэгэн том дутагдал (нүгэл гэе) бол нялх балчир хүүхдүүдийн амьдрал, хувь заяаг Төвдийн ламын шашны (Төвдийн буддизмын гэе) томчууд өөрсөд нь ямар ч сонголтгүйгээр хүчээр шийдэж, утсан хүүхэлдэй болгож, Далай лам, Богд гэгээний дүрд нэгэн насаар нь тоглуулж, гэр бүл, эхнэр, хүүхэд, ач, зээгүй “гон бие, гозон толгой” болгож хувиргадаг, үнэнээр нь нэрлэвэл булхай, луйвар, залилан юм. Уг хүүхдийг хуурч, сүсэгтэн олныг хуурч, Буддагийн үзэл санаа, сургаал, номлолыг доромжилж, ингэж хүмүүнлэг биш, энэрэнгүй биш зан үйл, дэг ёс тогтоож, мөрдөж болно гэж үү? Энэ бол Буддагийн жинхэнэ залгамжлагчид, шавь нарын хийх ажил, үйл хэрэг мөн үү? Энэ өнцгөөс шүүх, тунгаах аваас XIV Далай лам Данзанжамц маань хэн болж байна вэ? Бодох л асуудал биш гэж үү? Хойд дүрээр балчир хүүхэд тодруулж Төвдийн өндөрлөгөөс огт өөр цаг ууртай Монголд ерийн хөсгөөр зөөвөрлөн авч ирж байсан улмаас хүүхэд замдаа өвчлөх, Монголд ирээд элдэв эрсдэлд орж нас барах нь ч нэг бус тохиожээ. Тэдний нэг нь дөнгөж 6 настайдаа, нөгөө нь 15, гурав дахь нь 19-тэйдээ хорвоогоос хальжээ. Төвдөөс тодрон залагдаж ирсэн 6 богдын дундаж нас 20, нийт 8 богдын дундаж нас 35 байсан нь анхаарал татаж байна.
“Шашныг мандуулж, амьтныг амаржуулагч амьд бурхад” хэмээгдэгсэд яахлаараа ийм богино насалж зуурдаар нас барцгаадаг билээ? Хойд нас, хойд дүр гэх хуурамчлал, шашны ихэс дээдсийн заль, луйврын золиос болж хөөрхий хөвгүүд амь насаа алджээ дээ?
Богд гэгээний хойд дүрүүдээр цовоо сэргэлэн монгол хөвгүүдийг тодруулах боломж, бас тэдэнд багшлах эрдэм номтой багш нар Монголд бараг Төвдөөс тоогоор ч, чанараар ч дутахааргүй болчихсон байсан хэдий ч Манжийн хаан монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуурыг төвд хүний гарт байлгах, төвд хүүхдэд төвд багш томилох, шашны номыг зөвхөн төвд хэлээр унших, номлохыг чухалчилсаар байжээ. Манж-Хятадын төр засаг, Төвдийн том толгой лам нар Монгол орныг “Инээж байгаад долоож барах” бодлогоо Бээжин-Лхасын онц нууц тохиролцоо болгоод хичээнгүйлэн мөрдсөөр замынхаа хагаст орчихсон байсан болохоор “Чингисийн Монгол сөнөлөө” гэх мэдээлэл ч дэлхий дахинд тарчихсан байв. Том, жижиг аль ч улс орны төрийн жолоо, цулбуур харийнхны гарт ил, далд байх аваас, дээр нь нэмээд ард түмний нь оюун санааны амьдралын жолоо, цулбуур өөрт нь үл тохирох үзэл санааны нөлөөнд атгагдчих аваас эцэсдээ ямар үр дүн гардгийг монголчууд бидний жишээнээс дэлхий дахин харж суралцах болтугай. Өөр содон, тод жишээ, баримт одоогоор алга гэж хэлж болно. Энэ бол Их Монгол улсыг жижигрүүлж, доройтуулж, ядууруулж, мухар сүсэгт автуулж, мөхөх сөнөхийн ирмэгт хөтлөн аваачиж чадсан Манж-Хятад-Төвдийн удирдлагын хүчтэй аргачлал, технологи юм.
Төвдийн ламын шашин, шашин болох шахсан большевик үзэл суртал, одоо нэмээд христосын болон лалын шашин... цааш цаашдаа юу болдог бол оо? Хүн төрөлхтөн эхэн үедээ ямар ч шашингүй амьдарч байсан бол эцэс сүүлдээ бас ямар ч шашингүй болох зүй тогтолтой юм шүү дээ!
Олон олон ухаантан, мэргэд ингэж хэлж, итгэж байсан юм. Монголчуудыг нэлээн дасгаж, удаашруулж, эрх баригчдын ихэнх нь мухар сүсэгтэй болсныг тагнаж мэдээд, мөн л улстөр-шашны ашиг, сонирхлын үүднээс Х Богдыг тодруулжээ. Хойд нас, хойд дүр гээч нь “сайхан үлгэр, домог” болохыг XIV Далай лам мэдэхтэйгээ хэмжээний боловсролтой хүн шүү дээ! Энд чухам ямар ашиг, сонирхол нуугдаж байна вэ? 100.000 гаруй төвдүүд, лам нар Энэтхэгт тээршаагдаж эхлээ юү? Тэд шилжин орогнох нутаг, орноор Монголыг сонгоод төлөөний хүнээ (хүмүүсээ) бэлдэж байна уу? Хэдийгээр шашны шугамаар боловч энэ нь Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа үйлдэл юм. Монголчууд шашны тэргүүнээрээ нялх хүүхэд биш, нас биенд хүрсэн, шаардлага хангахуйц боловсрол, туршлага бүхий нэг ламыг сонгон ажиллуулж, нэгдэж нийлж болноо доо? Шаардлагад дүйцэх цөөн лам нарын дунд сугалаагаар шийдэж ч болох юм. Ямар ч болов насанд хүрсэн нэг лам л өөрийн хүсэлтээр энэ албыг хашиг л даа. Нэг муу нялх хүүхдээр тоглож, өөрт нь ямар ч сонголтгүйгээр ирээдүй, хувь заяаг нь шийдэж болно гэж үү? Тэр хүү монгол эр хүний хувь тавилангаараа амьдарч гэр бүл, эхнэр, хүү, охин, ач, гучтай болог л дээ. Би хувьдаа тэр хүүг өрөвдөж байна.
ЛАВЛАГАА
- I Далай лам Гэндэндүв (1391-1474)
- II Далай лам Гэндэнжамц (1475-1542)
- III Далай лам Содномжамц (1543-1588)
- IV Далай лам Ёндонжамц (1589-1616)
- V Далай лам Агваан Лувсанжамц (1617-1682)
- VI Далай лам Цаньянжамц (1683-1706)
- VII Далай лам Галсанжамц (1708-1757)
- VIII Далай лам Жамбалжамц (1758-1803)
- IX Далай лам Лүндээжамц (1805-1815)
- X Далай лам Чүлтэмжамц (1816-1837)
- XI Далай лам Хайдавжамц (1838-1855)
- XII Далай лам Пэрэнлэйжамц (1856-1875)
- XIII Далай лам Түвдэнжамц (1876-1933)
- XIV Далай лам Данзанжамц (1935 онд төрсөн)
- I Богд Лувсандамбийжалцан (1635-1723)
- II Богд Лувсандамбийдонми (1724-1757)
- III Богд Ишдамбийням (1758-1773)
- IV Богд Түвдэнваанчиг (1775-1814)
- V Богд Цүлтэмжигмэд (1815-1841)
- VI Богд Лувсандамбийжанцан (1843-1849)
- VII Богд Чойжванчиг (1849-1868)
- VIII Богд Агваанлувсан (1870-1924)
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл83
Тангадууд хол бай
Өгөр Төвөдийн бузар шашин дахиад Монголыг үгүй хийж эхэллээ. Одоо хувхай Төвөд лам нарын орогнох газар Монгол болж, нам лам нийлж бүр хувхайруулна.
ЭНЭ НИЙТЛЭЛ Ч ГЭХ ЭТГЭЭД ЯАСАН Ч БИЧИХ ДУРТАЙ СЭДЭВ БОЛГОНЫГ ШҮҮРЧ АВАХ ЮМ ТЭГЭЭД ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ НЬ ОЛООГҮЙ БАЙЖ НААГУУР НЬ СОЛИОРУУЛЖ ӨГӨХ ЮМ ДАА. ӨГҮҮЛБЭР БОЛГОН НЬ ЛОГИК АЛДААТАЙ. ТЭНЭГ.
Чулуунжав гуай зөв бичсэн байна, тэр хүүхдийн амьдралыг хэдэн лам нэртэй хүмүүс шийдэх ёсгүй. Төвд лам нар монголд ирж болохгүй, эсэргүүцэж байна.
МУХАР СҮСЭГТНҮҮД ОЛШИРСООР ОДОО ӨГЛӨӨ БОСООД ЯАХАА ЛАМ БАГШ ГЭЭЧ МӨНГӨНИЙ ХҮҮДИЙНЭЭСЭЭ АСУУХ БОЛЖЭЭ !! БАЯН ЯДУУ ЯЛГААГҮЙ БУРХАН ГЭЭЧ НЭГ ҮЛ ҮЗЭГДЭХ ЭТГЭЭД ӨҮХ ХҮНИЙ ХУВЬ ТАВИЛАНГ ЗОХИЦУУЛАН БУРУУГ ШҮҮЖ ЗӨВИЙГ БАЯЖУУЛЖ БАЙДАГТ ИТГЭН СӨХРӨСӨӨР ӨӨРИЙН УХААН САНААГҮЙ БОЛЖ БНА ! ХААНА Л БНА ЛАМ БАГШ НОМ УНШУУЛЖ АЖИЛ ЯВДЛАА ЗОХИЦУУЛДАГ БОЛОТОЙ ! ТЭР ТЭНГЭРТ БАЙДАГ БУРХАН НЬ ТЭГЭЭД ХЭН САЙН ӨРГӨЛ ӨГСӨНИЙГ ДИВААЖИНД , ХЭН ҮГЭНД ОРООГҮЙГ ТАМД ИЛГЭЭДЭГ ГЭЖ ИТГЭСЭЭР ! АРАЙ Ч ДЭЭ !
Энэ хүн хөлсний бичээч шүү дээ
ta nar sig orkuud bol tebduudiig tanihgyi ee!!21 zyyniihaan!!!!tybd yndesten bol hamgiin sain yos syrtahyynii koodoon hadgalsan ard tymen ta biden sig ene bichej baigaa chini hymyys bis?.
Би бол социализмын үеийн бүтээгдэхүүн учраас шашин шүтлэггүй!нэгэн. Гэхдээ бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Мөн хүн эргэн төрдөг. Буг чөтгөр, сүнс бий гэдэгт итгэдэг...ккк
Маш гайхалтай. Манжийн эрхшээлд орохоос өмнө Монгол улсын хүн ам 6 сая орчим байсан гэж сонссон. 200-н жилд олон сүм хийд барьж. олон ламтай болсноор 500 мянга хүрэгүй болсон нь ийм учиртайг иргэн бүр ойлгоосой.
Hudlaa tuuh sanaan zorogooroo bodsonoo huttsah yum ugaasaa Mongolchuud 3sayas deesh garsan tuuh baihgui nuudelchid tiim ih hun amtai baisan tuuh baihgui.
oorsdiigoo yay gej baixad estoi yarshig tsaashaa
чингэсийн үед хэдэн зуун түмт арван мянгатаар суурилан монгл хүн лав арав гаруй сая байжээ манж эзлэхээсээ өмнө төвдийн шашинд оруулж номхон хүлцэнгүй болгоод дараа нь манж орж ир ирж эзлэн авсан дөрвөн ойрд руу манж хэзээ зуун тавин жилийн дараа орсон ч манууд төвдүүд шиг шашин лам болгож чадаагүй залиар холоос удирдаж байв монголын шарын шашин хятад улс мусальман христос бусад шашинд харшилсаар байна мөргөлдөөн үүснэ ДЭЛХИЙ ХАТАЖ БАЙНА УСГҮЙ БОЛЖ БАЙНА уст инд ганга мөрний ус хатахад хойт мөсөн далай австрали руу дайран орох хэдэн зуун сая хүн амь тавин дайн гарна одооноос бэлтгэж байгаа шүү хүн ихдээд хүнс багадаад ашигт малтмалгүй болж байна хар тамхи хард америк хөгжим шиг хүнийг мансууруулдаг ядуу иргэдийг цөлмөдөг шашин хэрэггүй шүү
bid odoo tsagt xoorondoo evtei baix xeregtei
Хуц
Uhaantai chadaltai humuus Anglichuud shorron tumen Hytadiig turhiraahaagui bol oyun sansa huvid zahiraad bolood bsn .
Мухар сүсэг ганц монголд л (21-р зуунд шүү дээ) тоймоо алдлаа.Үүн дээр нь дөрөөлж их гүрнүүд Монголд өөрсдийн тоглолтоо хийж бна. Хөлд нь үрэгдэх вий дэ даунууд минь.
Зайлаа. Эсгий хийх газар нохой хэрэггүй.
Төвдүүд Хииморгүй үхмэл ард түмэн
Яс үндэс дов жалгаар хэнийг ч үзэн ядах нь социализм.
Чулуунжав абугай,,,энэ шашины тал дээр зөв л дуугараад байгаам,,,,хэт харанхуй шүтүүлээд хэт харанхуй шүтээд байгаамдаа,,,энэ шарын шашины том толгой лам нар өөрсдөө ч жаахан гэгээрээд,,,, сүсэгтэн олноо ч жаахан гэгээрүүлмээр л байгаамдаа,,,,даанч харанхуй юмаа,,,,
Монголчуудыг хүлцэнгүй мунхаг тархай бутархай эв нэгдэлгүй болгосон бузар шашин.
Хятад руу орж Тувдэдээ очиж чадахгүй Дарамсалагийн тувдүүд Монголд суурьшиж манай хагас номтой лам нартай ниилэж ард иргэдээ хэтрүүлэж байна даа Сүүлийн хэдхэн жил бараг бүрээс гэгээнтэнии хойт дүрээр монголоос Дарамсалад сурч залуус тодорч байна Тэр хойт дүрүүд түүнээс өмнө Чой хамба Дамбажав ын үеүүдэд яагаад монголчуудаас тодорч байгаагүй бол
Олон мянган жил шарын шашинаа шүтээд төвдүүд өөдтэй явж чадахгүй байсаар хятадын эрхшээлд орчихсон. Одоо төвдүүдэд ямар ч ирээдүй байхгүй. Монгол 1920 онд феодалын системээс гарч социализм руу ороогүй байсан бол монгол өдийд яг төвд шиг хувь тавилантай болох байсан.
Энэ хүү өсч боловсролтой хүн болог. Их дээд сургуульд суралцах л хэрэгтэй. Бас эхнэр хүүхэдтэй байх л хэрэгтэй шүү дээ. Түүнээс бурхан шашны ёс нтр гээд хатуурхсан гажуулал байх нь хаашаа юм бэ? Миний бодоход төвийг сахисан, ухаалаг хандлагатай,эртний түүх шастир судлаж орчин үетэйгээ хөл нийлүүлж зөв чиг шугамыг баримтлах нь л чухал.
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГААС ХАРАХАД АЛЬ НЭГЭН ШАШИНД БҮҮ ИТГЭ ӨӨРТӨӨ Л ИТГЭ ГЭЖ БН. АЛЬ 1 ШАШИНЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙГАА НӨХӨР ТАРХИЙГ НЬ УГААЖ ШУЛАХ МӨЛЖИХ ХҮЧИРХИЙЛЭХ ҮЗЭГДЭЛ МАШ ИХ ГАРДАГ МЭДЭГДЭЭГҮЙ ЯГ ОДОО Ч ҮЙЛДЭГДЭЖ БГАА ДАРАНГУЙЛАЛ МАШ ИХ ГЭНЭШҮҮ . АНХААРААРАЙ
Олон зуун төвд ламыг Монголд суурьшуулах гэж байна гэж чрьж бичээд олон жил байна Сүм хийдүүд болон шашны асуудлаарх түшмэд ард түмэнд албан есоор тайлбар хийгээчээ
төвдүүд тэмцэлшүй ард түмэн гэж боддог.хятадууд дайраад орож ирэхэд долоохон буутай тэгээд бас баараад бууддагүй буунууд байсан гэж онигоо ч юм шиг яриа явдаг монгол хүн морио унаад ташуураа бариад ч болтгоноо тэмцэж ирсэн ард түмэн .элдэв муу гентэй эрлийзжэх аюултай шүү.одоо монгол хүүхнүүд гадаад хүмүүстэй гэрлэж удмын тархины потенцалаа муутгаж байгаа дээр нь юуу олон түвд тангад вэ
За ёстой лай байгаа даа. Тийм тооны ажил хийдэг эр хүн шиг эрчүүл нь дээр. Ёстой буриад өвөрмонгол баргууд нь дээр шүү.
Өөрийнхөө толгойдоо бодож байсан юмаа л бичсэн байна.Ийм хэмжээний тархитай мэдлэгтэй хүн юм байна.Уншиж судлах бодох их л зүйл хийж байж өөрийгөө таних хүн байна даа.
Өөрийнхөө толгойдоо бодож байсан юмаа л бичсэн байна.Ийм хэмжээний тархитай мэдлэгтэй хүн юм байна.Уншиж судлах бодох их л зүйл хийж байж өөрийгөө таних хүн байна даа.
МАШ ЗӨВ ӨГҮҮЛЭЛ БАЙНА
Сохор мунхралаас ангижирч зөвхөн өөрөө өөрийгөө жолоод, өөртөө итгэ монголчуудаа!!!@
Anh udaa shariin shashnii tuhai zuv unen heljee Mongoliig doroituulsan Tuvdiin shashinaas hol baitsgaaya
МАН тангад хятадуудаа монголд оруулж ирэхээр зэхэж байна.
МАН-ын бүдүүн данжаадуудад халимаг буриад биш түвд тангад хужаа нар чухал хэрэгтэй бололтой.
ТӨВДИЙН Оюун санааны колони улс болчихсон арчаагүй тэнэг Монголчууд.Өөрсдөөч ойлгохгүй новшын харь хэл сонсоод мөнгө төлөөд байдаг.Тэрний оронд гадаад хипхоп үнэгүй сонсооч яг адилхан үглэдэг шд малнуудаа
Энэ Чулуунжав шашны талаар а- ч үгүй нэгэн байх даа
Шашин бол ард түмнийг мунхаруулагч хар тамхи. Агуу их Карл маркс
Чулуунжав таньд баярлалаа. Маш сайхан нийтлэл болсон байна. Олон зүйлийг олж мэдлээ. 10-р бүгдийн талаар таньтай санал нэг байна. Маш цовоо, Сайхан хүү байна лээ. Гэхдээ эцэг эхийн асуудал шүү дээ. Таны нийтлэлийг амтархан уншдаг шүү. Таньд эрүүл энхийг хүсье. Спортоор хичээгээрэй.
ХӨВГҮҮДИЙГ ЧИНЬ ХОШНОГОДОЖ, ЭРИЙГ ЭМЛЭЭД СУРЧИХСАН ГАрууд байдаг даа, энэтхэг, төвд лам нар. Их л муу үр дагавартай дах
ХӨВГҮҮДИЙГ ЧИНЬ ХОШНОГОДОЖ, ЭРИЙГ ЭМЛЭЭД СУРЧИХСАН ГАрууд байдаг даа, энэтхэг, төвд лам нар.
Гомо, эрийг эмлэгч, гаж муухай, далд бүхэн, ялзрал, мунхаг харанхуй мухар сүсэг л газар авна.
Тангудын хараал бол "шарын шашин." Тангуд төвөдүүд Монголчуудыг тэнэг үхэр бөгс гэлцэх агаад "Бурхан" гэдэг чинь Дэлгэрэнгүй тайлбартай нууц товчооны 624-р үз Бурхан гэдэг чинь Чингис хаанд алуулдаг Ли Сянь-ийн шүү Үхэр монголуудаа
Ишш чааваас яасан ч ядуу сэтгэлгээтэй арчаагүй юм бичдэг юм бэ дээ кк
Солиот чулуунжав эбидээ хэл ээ
Ардыннам чбараг л болвсон мафй!!!
Чикагын нисэх онгоцны буудал дээр нэг эхнэртэй ,өөрийгөө Нарбончин гэж нэрлэсэн лам дүрт мөнгөний хорхой бууж байна.Хойноо улаан шүхэр нэг суганы үсээр бариулцан! Далай лам буухдаа тэгж сүртэй шүхэртэй буухыг үзээгүй юм .
Ричард гирд нэг л зангаараа хүн. Энгийн амьдралыг эрхэмлэдэг даруу хүн. Нэг л гутлаа өмсдөг эмэгтэй хүн шиг зангүй. Агуу юм энгийнээс
Хойд урд нас байдаг ч богдын хойд нас гэх нь сонин биш. Хүрүүс ойлгохгүй. Тэнгэрээс бурхан буусан ч сайн хүн ч бай муу хүн ч бай ойлгохгүй. Пин гээд хорвоо бий болоогүй. Хэрвээ тэгж бий болсон юм бол яагаад хүн төрөлхтөн түргэн өндөр соёл, технологи руу хөгжчихөөгүйн бэ. Учир байгаа
Нисэж байгаа онгоц яагаад сансарт гарчихдаггүй юм бэ.
Шавьжийг сонирхож болдоггүй. Шавьж судлаачийн үүрэгтэйгээр дэлхийд төрөөгүй бол
Сэрж гэгээрцгээ
Энэ нийтлэлчийн бичсэн юмыг уншихаар амтгүй, худал юм уншигддаг.
SONIN.MN гэж энэ сайтад ганцхан ЧУЛУУНЖАВ гэж хүн байдаг юм уу Дандаа ус дусалсан нийтлэл бичих юм. Түүнийг өөр хаана ч биш ганцхан энэ сайт л нийтлэх юм. Ямар ч учиртай юм, ямар холбоо хэлхээ байдаг юм болдоо хөөрхий
ene lalruudiig bugdiig n huuj zailuul
Зөв асуудал хөндсөн байна Шашин төр хол байх хэрэгтэй өөр зорилготой
Хүнийг амьд болгож амьдруулагч нь сүнс авч явдаг нь сэтгэл хүнд хойт урд (нас) амьдрал байдаг иймдээ ч урд насны үйлийн үр байна энэ насны гэм нь хойт насанд ирнэ энэ бол жам ёс
Хүнийг амьд болгож амьдруулагч нь сүнс авч явдаг нь сэтгэл хүнд хойт урд (нас) амьдрал байдаг иймдээ ч урд насны үйлийн үр байна энэ насны гэм нь хойт насанд ирнэ энэ бол жам ёс
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!
эв нэгдэлгүй монголчууд хэзээд зөөлөн хоол болох юмаа.
Монголчууд эв нэгдэлгүй биш. Азийг доорд үздэг Оросууд оросжуулж ийм болгосон.
орос хүн шиг эв нэгдэлтэй чингэсийн цэрэг шиг хурдан зохион байгуулалтад орж тус тусын үүрэгт ажлаа хүн бүр хийж чаддаг нэгдсэн гар болж зангиддаг хтуу дэг журамтай улс хаа байна герман герман л гэнэ цаг барьдаг яс хийдэг герман хүртэл гурван удаа дийлсэнгүй монгол хүн орос буриад халимаг тувагаасаа салахгүй
эв нэгдэлгүй монголчууд хэзээд зөөлөн хоол болох юмаа.
Чулуунжав гуай ноцтой асуудлыг хөнджээ.Хараалгана загнуулна юу эс байхав.Мунхарсан олныг сөхөхөд хэзээ ч хэнд ч амархан байгаагүй
Манж түвдийн шар хувалзнуудыг бүгдийг хөөж гаргах хэрэгтэй
би л хувьдаа 10 р Богдоо тодруулсан нь бүрэн эрхт Монгол улсын дотоод асуудлаа өөрсдөө шийддэгийг харуулсан нэг алхам гэж бодож бн.далай лам мөнх бусыг үзүүлэн хойд дүрийг мэдээж хятадууд дотроо тодруулах байх .манай гэнэн маанагдуу иргэд нь очиж мөргөлийн цуваа үүсгэн балайраад унана биз дээ. хятад далай ламаараа дамжуулан далимдуулан монголын шашинаар нь эрхшээх бас нэг алхамаа хийж эхлэнэ биз дээ.энэ бүгдээс сэргийлэх нь зөвшдээ.Богд бол монголд л төрдөг Монголын шашны тэргүүн .Бид 10 р Их Богдодоо мөргөн залбирч явах ёстой
монголд дайныг эхлүүлэх нь үү ганц жүжиг ганц хүнээс дайн эхлээд байгааг харахгүй байна уу
10р богд л гэхийн,хойт дүр мүр гэж солиорцгооно,ихрийн өрөөсөн гээ биз дээ,тэгээд хоёуланг нь тодруулахгүй яасийн,логикоор бодоход хоёулаа баймаар,эндээс л худал хуурмаг,ашиг сонирхол,элдвийн хуйвалдаан байгаа гэдэг нь тодорхой,Хулан найрагч очиж очиж луйварчин гарамжавын хамааралтай бас болоогүй анусын иргэншилтэй хүүхэд тодруулж байснаас энгийн ардын,МОНГОЛын иргэншилтэй хүүхэд яагаад тодроогүй юм гэснийхээ төлөө шоронд хатаж байгаа гээ биз дээ,одооны хүүхдүүд наадхыг чинь огт хүндэлж тоохгүй харин ч солонгосын гомо дуучдыг шүтээд явааг ч ойлгохгүй тэнэгэрцгээх юмаа,богдоо боовноосоо хайрла гэж орлилдоод хоорондоо навс гөвөлцөнө гэж бодоо юу хэдэн он,хэддүгээр зуун гэдгээ харж ухаараач???
Доодохоо захирч чадахгүй байдаг нийтийн тээврийн бэлгийн халдлагыг ердийн үзэгдэл болгох нь ёс бус
Tybdyyd Mongold orognobol mas sain zeb yhaantai zeb sasintai ard tymendee,manaih ert chagt ednii hyylbar yablaa,odoonii zaluus ene chag yed ta nariin buyan zaya bagssan ni tybdiin sasing gomdoosontoi syyd holbootoi!!!!!hyn yabahdaa sain yabah yos syrtahyyn gedeg kodoo martchihjee,Mongolchyyd aa!tiimees buyan zaya maani zadgairch bidnees holdosonii sinj ene chagiin byh l ygyirel syireltei syyd holbootoi!!!!chag bysiin yhel syirel abtomasinii abor osol yrgeljlyylen heleed baibal barahgyi asyydal bol?....taban chebyyn chagtai syyd holbootoi!!!!Tybdyyd orj irbel bagtaah zai talbai zendee bii.hybisgalaas emne manai ylsad tybdyyd baisan ni echneen tyyhen barimtaar notlogddog,bidnii dynd ch tybdiin garaltai hymyys nileed baij ch medne?...sasin nomlol maani hamt bailaa suu dee!tyynees bolj byryytsan zyil ygyi bilee.bysad ylas ornuudiinhaas hamgiin zeb ardyyd bol TYBDYYD men....Yalanguya myalmian sasintai ylas ornuuda
Musalimanchyyd ene delhiid hamgiin ikhe ad yzegdej nytagaasaa gadags hezee ch ynelegdeh ni yu l bol?.....iim etgeedyydiig yrt bogino hygazaagaar Mongol orond byy abchir,deer ni aprikiin haryyd tyn ch tysgyi ardyyd,tednii setgel niigemiin yzel ni doroitson syl ardyyd gehyy dee...........yabyyragagyi ylas ornuud esee ch baina suu?...yrdaar sydalgaa gargaj ylas orniihoo dynd sydalgaa hiine uu?/....
ЭХЛЭЭД БИЧИГ ҮСЭГТ ТАЙЛАГДАХ ЁСТОЙ ! ЛАТИН ҮСГИЙН ТУХАЙ ЯМАР Ч ОЙЛГОЛТГҮЙ ХҮН ЮМ БИЧЭЭД БАЙХ ЮМ ОГТ ОЙЛГОГДОХГҮЙ ЮМ БНА
МОНГОЛ УЛС УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ ҮЗЭЛ СУРТЛЫН ДАМПУУРЛЫН ИРМЭГ ДЭЭР ИРЭЭД АНГАЛ ДЭЭР ЗОГСОЖ БАЙНА УУ
Х богд тусгаар тогтнолын бэлэг тэмдэг төвд хятад энэтхэгт одоо хамаагүй ...
аравдугаар богд тусгаар тогтнолын бэлэг тэмдэг юм бол ЛЕНИН СТАЛИН СҮХБААТАР ЧОЙБАЛСАН ЦЭДЭНБАЛ ЯАХ БОЛЖ БАЙНАА ДАЙНАА ЭХЛҮҮЛЭЭ
ШУАд шашин судлалын салбар бий, тэндээс эрдэмтэд тайлбар хийвэл зүгээр байх
Хулантай хамаарал бүхий хүн юм бх даа
Mongoliig xuchtei bxad n toogii n tsuuruulj xultsengui bolgox zorilgoor oruulj irsen shashin. Ene shashnaa deedleed tuvduud yamar guilgachin doroi bolsoniig xarj bna. Bas ardiin xuvisgaltai zolgoxod Mongolchuud shariin shashin manjiin darlal 2 iin achaar muxliin irmeg deer irsen uvchtei noorxoi zuun xedxen myangan xun uldsen bsan n bas l unen.
Монголчууд одоо ухаантай болсон тэгж амархан мухар сүсгээр явахгүй хойч үе төрөн гарч бна Итгэлтэй байцгаа ирээдүйд лам нар олширохгүй бхо
лам нарыг устгах бүлгэм яасан бэ
МОНГОЛД ХАМГИЙН ДУТАГДАЛТАЙ ТАЛ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ ХҮН МАШ ИХ БН. ЯМАР НЭГЭН ЮМАНД НАЙДСАН ДААТГАСАН Л ХҮМҮҮС БАЙХ ЮМ . ҮНЭНДЭЭ ШАШНЫГ ХҮН Л ҮҮСГЭЖ БИЙ БОЛГОСОН. ТЭГЭХЭЭР ТЭР ХҮН УЧИР 100 ХУВЬ ИТГЭЖ БОЛОХУУ? ТЭРНЭЭС ӨӨРТӨӨ ИТГЭХ НЬ ЭРСДЭЛ БАГА УУ ГЭЭД БОДОХООР ЯАХ АРГАГҮЙ ӨӨРТӨӨ ИТГЭСЭН НЬ ХЭН НЭГЭНД ГОМДОЛЛОХ ШААРДЛАГА ҮГҮЙ МЭТ. ЧАДВАЛ ОЙР ОРЧИНДОО ГАЙ БОЛОЛГҮЙ ТУСЛАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ.
Buddhiin shashin bol undesnii soyl ulamjlal tegeedl boloo. Odoo tsagt mongolchuud buddhiin shashiniig shinjleh uhaanii uudnees shuuj harah yostoi. Awahiign awaad hayahiign hayaad yawah yostoi. Shinjleh uhaand niitsehgui hoid dur geh utgaggui zuild itgehn shashnii munhral yum . 18 nasand hureegui huuhduudiig lam bolgohiig horigloh heregtei. Nasand hureegui huuhduudiig shashinii muhar susegeer tarhiign uhaah buruu shuu. 18 nasand hursen humuus huswel lam bolno biz. Hristiin shashind protestant usrgaliihan huwisgal shinechlelt hiisen , uuntei adil mongoliin buddhismd shinjleh uhaanii uudnees harsan oorchlolt shinechlelt heregtei.
Төвдийн мөхлийн шалтгаан мухар сүсэг