sonin.mn

Ардчилсан намын 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.


Мөн Үндэсний бодлогын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын үүрэг гүйцэтгэгч Наянтайн Ганибалыг томилсон байна.


Н.Ганнибал нь Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх,

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газрын дарга,

Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга,

Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, намын байгуулалтын газрын дарга,

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан аж.


С.Сарнай