sonin.mn

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи тус улс АНУ-ын болзошгүй халдлагад бэлтгэхийн тулд армиа байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Энэ талаар Тегеран дахь ойрын эх сурвалжууд мэдээлсэн байна.


Ираны орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, энэхүү тушаал нь Исламын хувьсгалт гвардийн корпус, байнгын арми зэрэг тус улсын зэвсэгт хүчний бүх салбарт хамаарах аж. 


Эдгээр арга хэмжээнд агаарын довтолгооноос хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх, техник хэрэгслийг дахин байршуулах, гадны аюул заналхийллийн хяналтыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байгаа юм байна.


Эх сурвалж: cursorinfo.co.il


Ж.Бат