
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны биржийн үнэ гуравдугаар сарын 17-ны өдрөөс хойш анх удаагаа 3000 ам.доллароос доошилж буурчээ.
Нью-Йоркийн Comex биржийн (CME) арилжааны явцад ирэх зургаадугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 1.25 хувиар буурч нэг унц нь 2 997.8 ам.долларт хүрснийхээ дараа уналт аажмаар саарч 3004.8 ам.доллароор (-1.16 хувь) арилжаалагдсан байна.
Түүнчлэн Сингапурт өнөөдрийн арилжаа эхлэхэд алтны үнэ 1.9 хувиар буурч, унц нь 2979.73 ам.доллар болсон бол зэсийн үнэ 7.2 хувиар унаж, нэг тонн нь 8150 ам.доллар, никелийн үнэ 5.5 хувиар буурч, нэг тонн нь 13.945 ам.долларт хүрсэн байна. Мөн нэг тонн төмрийн хүдрийн үнэ 97 ам.доллар буюу сүүлийн гурван сарын доод үзүүлэлтэд хүрч, 3.6 хувиар буурчээ.
Үүний зэрэгцээ Лондоны ICE биржийн арилжааны явцад Brent маркийн газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 3.42 хувиар буурч, нэг торх нь 63.34 ам.доллар, WTI маркийн газрын тосны тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 3.5 хувиар буурч, нэг торх нь 59.80 ам.долларт хүрсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Алт хэвлэсэн цаасан мөнгө амьдралын баталгаа биш.