Бусдыг захиалгаар алуулсан этгээдийг Улаан булантаар эрэн сурвалжилж, Монгол Улсад авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Б”-г энэ оны 07 дугаар сарын 11-ний өдөр Австралийн Холбооны Улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

2024.07.16 17

Баяр наадмын өдрүүдэд усны ослоор 24 хүн амь насаа алджээ

Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ.

2024.07.16 1

Тогтоол усанд 17 настай хүүхэд осолдож амиа алдлаа

Өнөөдөр /2024.07.09/-ний өдрийн 12:08 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тогтоол усанд хүн осолдсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

2024.07.09 2

Чингис хааныг доромжилж танхайрсан гадаадын иргэнд торгох шийтгэл оноов

Тайвань, Америкийн давхар иргэншилтэй Брэндон Шэйн О’Нейл (Brandon Shane O’Neal) гэх залуу Монгол Улсын нийслэлийн Төв талбайд бичлэг хийж, Чингис хааны хөшөө рүү зааж доромжилсон агуулгатай зүйл ярьсан нь олон нийтийн сүлжээнд монголчуудын анхааралд өртсөн.

2024.07.09 30

ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!

Хуучны монгол кино, тодруулбал, “Би чамд хайртай” киноны бараг хэлц болчихсон нэг үг баргийн үйл явдлыг тайлбарлахгүйгээр ойлгуулдаг. “...Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ” гэдэг дээ. Түүн шиг шүүхийг “шүүх” сэжүүрийг шүүх өөрөө л гаргаад байдаг бололтой юм

2024.07.08 2

Бэлэн мөнгөний хайрцгийг таглаж, төлбөрийг гар дээрээ авч байсан автобусны жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ

Нийтийн тээврийн төлбөрийг картаар эсвэл тусгай бэлдсэн хайрцагт бэлэн мөнгөөр хийх боломжтой.

2024.07.05 11

Төслийн гүйцэтгэгчээр хууль бусаар шалгарсан БНСУ-ын компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн авчирлаа

Авлигатай тэмцэх газраас олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүллээ.

2024.07.04 4

Г.Ууганбаатар: Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах зорилго бүхий Комиссын гишүүний шаардлагыг хэрэгжүүлээгүй

Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага юм.

2024.07.04 6

Чингис хааны хөшөө рүү зүй бус авирласан жуулчинд зөрчлийн хэрэг үүсгэжээ

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

2024.07.04 41

Авлигыг мэдээлэх 110 дугаараар 122 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 6 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 35 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

2024.07.03 0

С.Зоригийг хөнөөсөн хэргээр тусгай албаны ажилтан асан гурван хүнийг саатуулжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө 26 жилийн өмнө гарсан эмгэнэлт явдал болох С.Зоригийг хөнөөсөн хэрэг “хүчтэй” яригдсан. Тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд гэрт нь хөнөөсөн хэргийн талаар ингэж яригдсан нь санаандгүй зүйл, эсвэл сонгуулийн өмнөх улс төр биш бололтой.

2024.07.02 87

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ

Монполимет группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүнтэй харилцахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байна.

2024.07.01 10

Нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан тул хуулийн байгууллагад хандаж байна

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нь УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж байгаа энэ цагт Улсын их хурлын сонгуулийн 2-р тойрогт “МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн Сонгуулийн штабаас Завхан аймагт мөнгө тараалаа” гэх мэдээлэл нь огт ор үндэслэлгүй худал мэдээллийг сонгуулийн санал хураалтын өдөр тарааж байгаа нь нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг зохион байгуулалтайгаар тарааж байна.

2024.06.28 9

Иргэн, хуулийн этгээдээс 61 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 6 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 61 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

2024.06.27 0

Б.Ганхуягийн шоронгоос бичсэн гэх захидал хуурамч болохыг түүний өмгөөлөгч мэдэгдлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шоронгоос захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараажээ. Уг захидал нь хуурамч болохыг түүнийг өмгөөлөгч Э.Шинэцэцэг мэдэгдсэн юм.

2024.06.26 10