Авлигатай тэмцэх газраас олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүллээ.
Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл 6 жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй байв. Улмаар аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн юм.
2023 оны гуравдугаар сард Засгийн газрын “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор “Taihan Cable & Solution” компаниар дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгаад байв. Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсээс Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч, гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон байна. Улмаар БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоолоо.
Сэтгэгдэл4
эд нар чинь метро барихаар тодорсон гэж байсан даа,ийм юм болчих вий дээ,ногоон автуус гээ л их л найдваргүй нөхдүүд юм бишүү,хотын смарт карт бас ,солонгос гээд гүйгээд байдаг, авлигадаал шалгараад байдаг айн???
Япон нь арай найдвартай баймаар юм, ногоон автобусаар солонгосуудад бас яаж хулхидуулсан билээ дээ :((
Луйварчид зөвхөн Монгол улсад байдаг юм шиг солиордог хог шаарнууд АНУ н ерөнхийлөгч өөрөө луйварчин гэдгийг мэддэггүй юм уу эсвэл дабль стандарттай ч юм уу. хантер байден гэж луйварчингийн эцэг жой байден гэж лалар АНУ н ерөнхийлөгч хийж хүүтэйгээ нийлж луйвар хийж байдгийг мэдэх үү.
iim ymnuudad erguutej itgeed bdg erhemuud uursduu tsavchaatai holbootoi bish uu ? metro bol ulger bolnoo ! bas MTZ tedentei hamtran ajillah geree sayhan hiilee gesen , hursh 2 ulsiin agaaraar nisdeg galt tereg yvuulah geree hiigeegui bizdee ? ugui bol 2 hurshiin nutgaar yaj tumur zam dairch unguruh tuhai tenegtej bn ve ?