sonin.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 6 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 61 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68.9 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 279 дуудлага хүлээн авчээ.