Нийт иргэд та бүхэндээ “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-ийн мэнд хүргэж, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санал санаачилга бүхэнд нь өндөр амжилт хүсье.
Нэгдсэн Үндэстний байгууллага 2018 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 21-нийг “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-ийг болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ онд “Дэлхийн дэвшилд бүтээлч байдлыг ашиглах нь” уриатайгаар тэмдэглэн, бүтээлч байдал, инновацыг дэмжих, ядуурал, эдийн засгийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд илүү түлхэц өгч, чухал хувь нэмрээ оруулахыг уриалсан байна.
Дэлхийн улс орнууд иргэдийнхээ бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, инновац нэвтрүүлэх чадавхыг бэхжүүлэн, мэдлэг ойлголтыг сайжруулснаар аливаа саад бэрхшээлийг шийдвэрлэн соёлын дархлаа, үндэсний ялгарал, нийгмийн сайн сайхан байдал, эдийн засгийн боломжоо илүү өргөтгөж байна.
Эдүгээ хиймэл оюуны хөгжил шинэ шатанд гарч, бүхий л салбарт бүтээмж, өрсөлдөөн эрчимтэй өрнөх боллоо. Манай улсын хувьд хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх зэрэг зарим салбарт бүтээлч байдал, инновацыг дэмжин санаачилгатай ажиллаж байгаагийн нэг илрэл нь санхүүгийн салбар дахь ногоон инновац юм. Цаашид бид бүх чиглэлд илүү хүрээгээ тэлж, иргэд бүх нийтээрээ бүтээлч байдлаар өдөр тутмын ажлаас эхлүүлээд үндэсний болон олон улсын хэмжээнд инновац нэвтрүүлэх чадамж бүрэн бий гэдэгт итгэлтэй байна. Иймд хувь хүн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага дор бүрнээ энэхүү өдрийг салбар салбартаа бүтээлч байдал, инновац нэвтрүүлэн, технологийн дэвшлийг өргөн хүрээнд ашиглан, улс орныхоо хөгжилд оруулсан дүгнэдэг, цаашдын зорилтоо тодорхойлон хөгжил өөд тэмүүлдэг өдөр болгон тэмдэглэхийг уриалъя.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
Сэтгэгдэл1
Нүүрсний хулгайч нарт бариулсан бөлдөг.