sonin.mn

Ява тэнгист явж байгаад сураггүй болж, холбоо тасарсан Индонезийн зорчигч тээврийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварсан тухай Синхуа мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа. 240 орчим зорчигч бүхий уг хөлөг онгоц Дорнод Ява мужийн Сурабай хотоос Өмнөд Калимантан мужийн Банжармасин хотын чиглэлд явж байжээ. Өмнөд Калимантаны Эрэн хайх, аврах албаны мэдээллээр, цаг агаар муудсан тухай мэдээлэл хөлөг онгоцноос ирсэн бөгөөд ням гаргийн 02:00 цагийн үед түүнтэй холбоо тасарсан байна. Холбоо тасрахын өмнөхөн хөлөг онгоц Банжармасин хотын Аврах албаны баазаас 80 далайн бээрийн /148 км/ зайд байжээ.

Тухайн район руу эрэн хайх, аврах албаныхан, тэнгисийн цэргийн хүчний болон усан замын цагдаагийн газрын багуудыг илгээсэн байна. Индонезийн хэвлэлүүдэд мэдээлснээр, усан онгоцыг олж, 110 орчим хүнийг аварсан бөгөөд нэг зорчигч амиа алджээ. Хэрэг явдлын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 


Б.Адъяахүү