Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Эрдэнэбүрэний 90 МВт-ын усан цахилгаан станц жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.
Станц 2030 оны тавдугаар сард ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.
Мөн 100 орчим байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.
Түүнчлэн:
Жилд CO2-ын ялгарлыг ойролцоогоор 300 мянган тонноор бууруулах,
Үүнтэй дүйцэх нүүрсний хэрэглээ 110 мянган тонноор буурах,
Жилд ойролцоогоор 120 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангах,
Орон нутгийн эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх ач холбогдолтойг төслийн менежер танилцууллаа.
Одоогоор үндсэн туннелийн 4 хэсэг, барилгын туслах бүх туннелийг үндсэн туннельд холбоод байна. Ус дамжуулан урсгах 385 м туннель барьж дуусгажээ.
Станцын барилгын суурийн ажил дуусч, ус хуримтлуулах худаг, 1-4 дэх генераторын эхний давхаргын бетон цутгалт дууссан бөгөөд 1-2 дахь генераторын хоёр дахь давхаргын бетон цутгалтыг хийж байна.
11 тэрбум м.куб багтаамжтай усан сан, далан барьснаар 24 км урт, 4 км өргөн нуур бий болох юм.
Ховд аймагт хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Элчин сайдыг түр хамаарагч Цао Ли БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа. Тэрбээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төсөл бол хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаагийн нэг илрэл гэж үздэгээ илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа усан цахилгаан станцын төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.
Тэрбээр, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг оролцогч талуудад захиж, бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.
Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авдаг юм.
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна” компани ажиллаж байна.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл5
Хүчин чадал нь дөнгөж 90мвт юм уу???
Тийм, гэтэл хятадууд хэдээр барьж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байна. Тодорхой мөнгөн дүн гаргаж Техник Эдийн Засгийн Үзүүлэлт баймаар юм. Монгол төрийн тэргүүн каск байхгүй туннель дотор алхаж байх.
Dear local communities: Do demand environmentally friendly technologies and transparency from the builders and government.It does not mean green energy. Technologies are improving due to AI and robotics. In nineteen eighty eight POTUS Ronald Reagan has said about AI and robotics;about the democracy and capitalism in Moscow state university. The people of the Soviet Union should well aware about modern day technology and the future. In free societies all forms of actions based on racism and segregation. Separatism radicalisms based on ethnicity and religion do have consequences period No one is above the law.Rule of law.Law and order. Collapse of the Soviet Union happened because of cronyism and criminal activity. Sincerely Iron Leader the Great
Хүний амьдрал байгалийн хуулиар явна. Нийгмийн хууль хэмээх зохиомол зүйлд алдаа их бий. Монголын түүх урт, танай америкаас илүү соёлын дурсгал болох хууль дүрэм түүхэндээ олныг бүтээсэн. Гэвч их газрын гүнд өөр өөр шашин шүтлэг, аж ахуйтай тул хууль нь өөр өөр байхаас аргагүй. Монголын хээр тал мал малчин хоёрт зориулсан байдаг. Арабын цөлд мал маллахгүй учраастэнд огт өөр хууль үйлчилнэ. Иймд америкийн нэг дутуу хуулиа бүү бусдад тулгаад бай за.
Монголын удирдагчид яасан тэнэг юм вэ? Хөшөөтын нүүрсний том уурхай байхад ДЦС барихгүй Эрдэнэбүрэнгийн өвөл хөлддөг жижиг гол дээр усан цахилгаан станц барина гэж тэнэгтэх юм. хүний тэнэгт хязгаар үгүй ажээ.