УИХ-ын гишүүн, Боловсролын Сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Энэ бол эксель файл. Энэ бол хүснэгт. Та нар бодоод үз дээ. Үхэл амьдралын зааг дээрээс эргэн ирсэн Ерөнхий сайд Боловсролын сайдтайгаа ийм өчүүхэн зүйл хийх үү? УИХ-ын гишүүн Э.Ариунзаяагийн зөвлөх Батцэцэг гэж бүсгүй байгаа. Энэ хүн өмнө нь намайг 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байх үед Санхүү, хөрөнгө оруулалтын даргаар тавьж байсан. Мөн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр итгэж томилж байсан ийм бүсгүй. Намайг ажлаа өгсний дараа надтай өс санасан яамныхантайгаа нийлж, үндсэндээ манай салбарын хоёр дахь Сийлэгмаа болсон. Хаа явсан газраа “Боловсролын яамны бүх файл надад байгаа шүү” гэж ярьдаг ийм эмэгтэй.
Энэ файлыг Э.Ариунзаяад санаатайгаар өгч, “энэ Excel файл бол баримт, нотолгоотой файл юм байна” гэдгийг олон нийтэд задалж, түгээсэн хүн бол Э.Ариунзаяагийн бэр, УИХ-ын гишүүн О.Саранчулуун юм.
УИХ дээр 2026 онд УИХ-ын нэг л тогтоол өргөн баригдсан. Улсын төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэдэг арга хэмжээг 50 тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжүүлнэ гэсэн тодотгол өргөн барьсан. Гэтэл өнөөдөр задалсан, ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төөрөгдүүлж байгаа файл дээр “нэг сургуульд 3-4 тэрбум төгрөг өгөхөөр болсон” гэх мэт санаатай үйлдэл хийсэн мэтээр ойлгуулж, “энэ нь баримтаар нотлогдлоо” гэсэн гүжир, гүтгэлгийн мэдээлэл тарааж байна.
УИХ дээр хэрүүл дагуулсан файлуудын тухайд миний гар дээр байгаа файлууд нь “Гэрт ойрхон сургууль”, нийслэлийн ачаалалтай холбоотойгоор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран боловсруулсан материалууд юм.
Бид тавдугаар сараас хойш дөрвөн сарын хугацаанд маш олон бичиг баримтыг УИХ болон Засгийн газарт батлуулсан. Үүнийг батлуулахын тулд маш олон файл, материал бэлтгэгддэг.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраар ямар ямар ажлыг батлуулсан бэ гэхээр:
- Боловсролын газрын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоолыг 2026 оны дөрөвдүгээр сарын 24-нд;
- Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд;
- Боловсролын сургуулийн ачааллыг бууруулах тухай Засгийн газрын тогтоолыг 2026 оны долдугаар сарын 8-нд;
- 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилд тулгамдаж буй асуудлын талаар Засгийн газрын тогтоолыг 2026 оны долдугаар сарын 21-нд;
- Төрөлжсөн ахлах сургуулийн талаарх Засгийн газрын тогтоолыг тус тус батлуулсан.
Эдгээр тогтоолтой холбоотой хэдэн зуун файл өнөөдөр Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газарт хийгдэж байна.
Энэ бол улсын төсөв батлагдсаны дараа тухайн төсөвт тусгагдсан санхүүжилтээр салбарын төсвийн ерөнхийлөн захирагчид Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер, худалдан авалтыг зохицуулдаг үйл явц.
Монгол Улс тендерийн хуультай. Монгол Улсад 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй аливаа ажил, үйлчилгээ, барааг нээлттэй сонгон шалгаруулалтаар авах үүрэгтэй.
Тийм болохоор улсын төсөв батлагдаагүй байхад, улсын төсөвт батлагдаагүй их хэмжээний эх үүсвэрээр зарим нэг хувийн сургуульд санхүүжилт олгохоор болсон мэтээр ойлгуулж байгаа энэ буруу, зохисгүй үйлдлээ зогсоохыг нэр бүхий УИХ-ын гишүүдээс шаардаж байна. Өнөөдөр гарч ирсэн Excel файлууд бол зөвхөн ажлын хүснэгтүүд. Энэ хавтаст хэдэн зуун файл байгаа. Гэтэл зөвхөн нэг Excel файлыг улс төрийн зорилготойгоор сугалж авч, төрийн хувьд ноцтой асуудал мэтээр дэвэргэж байгаад харамсаж байна." гэсэн юм.
Н.Отгончимэг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл15
Шаагаад бай.Муу хужаагийн эрлийз. Ард түмнийг тэнэг гэж бодоо юу.Учралтайгаа хамт огцроод зайл чи.
Zuv
Ариузаяа саранчулуун нарыг эргүүлэн татаа Бэрийгээ жагсаалтаар оруулчихдаг ямар их эрх мэдэл бэ Энэ Их Хурлын зарим эмэгтэй гишүүд дэндүү их хов жив хөөцөлдөж байнаа Нараа л гэнэ Ариунзаяа л гэнэ
Тэднийг День Хуар гэдэг данхан толгойт бүдүүн бөгст баньд оруулсан.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Удган Б.Булнайтай ял тохиролцох асуудлыг ярьсан тухай мэдээлэл, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал энэ асуудлаар “Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй” хэмээн хэдэн цагийн өмнө цахим хуудастаа бичсэн бол Увс аймагт томилолтоор яваа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан тайлбар хийлээ. Тэрбээр “Эзгүй хойгуур хүний үнэргүй “гүжир гүтгэлгээр” сенсаци дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ. Долоодугаар сард хойд хил дээр ажиллаж явахад яаж гүтгэж байлаа. Одоо эх орныхоо баруун хязгаарт томилолтоор ажиллаж байна. Эргэж очоод олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, яригдаж байгаа асуудлуудын талаар баримт, бодит мэдээлэлтэй нь тайлбар өгнө. Хэн юу гэж бичсэнээр биш, хэзээ, юу, яаж өрнөснийг баримтаар ярих цаг нь болж” хэмээлээ.
Өмнө нь сайд байхдаа Хувийн сургуулиудын төлбөрийн талаар попорч байгаад л ямар ч үр дүнгүй харин тэдэнд ашигтай болгоод л буугаа биз дээ Ер нь өмнө нь ажиллаж чадаагүй нь ойлгомжтой хүмүүсийг ахин сайд болгохоо болио
Popchin hujaa hudlaa shylsee ysergehee bolio. Byalduuchlaad ES-n surguulid mongo ogoh gej bsn barigdanguut baidald orj hudlaa yarij ehellee
Төр нь ийм дамдуу бичэг цаастай!!! Жорлонгиын цаас үйлдвэрлэдэг болжээ!!! Хэн ч хамаагүй төрийн бичэг үйлддэг болж таарлаа
УИХ-ын байнгын хороонд ирсэн файл бол ЗГ-аас хэлэлцээд баталсан төсвийг УИХ-р хэлэлцүүлэх учраас энэ бол ноорог биш шүү дээ.Гишүүд анзаарахгүй бол батлаад явуулах бсан байх.Энх-Амгалан баригдахаараа боож үхэх гээд Гишүүд рүү дайрч давшлаад байгаа.Ичдэггүй шуналтай новшнүүд дээр сууж хулгай хийхээр улс яаж хөгжих юм бэ!!!!!!
ooroo buruutgana n bolood dald oroh oin omno uheh née ene amisgaa hogiin doldoi yim daa
Как. "Үхэл амьдралын зааг дээрээс эргэн ирсэн ерөнхий сайд"
МУУ ЭМСИГИЙН БУУНЫ НОХОЙ СЭДСЭН ЮМ НЬ ГӨЛӨГ НОХОЙ ТӨӨРҮҮЛЭХ ГЭЭД БАЙШНАА ШАТААВ
МУУ ЭМСИГИЙН БУУНЫ НОХОЙ СЭДСЭН ЮМ НЬ ГӨЛӨГ НОХОЙ ТӨӨРҮҮЛЭХ ГЭЭД БАЙШНАА ШАТААВ
хийсэн байна. алдаагаа өөрөөсөө хай
ҮЭХЭЛ АМЬДРАЛЫН ЗААГ,,,, УЛИН ГУЦААЛ,,,,, ТЭР ТИМОНЫ ГАВЬЯА БИШДЭЭЭ, ХОР НАЙРУУЛЖ НОЙРООО ЗАДАРТАЛ АРХИ БОЛЧООЛ ЖАРГАЛДААА ДАВАРЧ ЗУГААЦААД ҮХЭХГҮЙ