Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олонтой уулзлаа. Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хохирол багатай даван туулахад эмч, ажилчдын оруулсан хувь нэмэр асар их байсныг хэлж, талархал илэрхийлэв.
Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв олон улсын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч байна” гэсэн алсын хараатай ажиллаж байна.
Төвийн эмч, мэргэжилтнүүд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, хавдар, дуран, гэмтлийн үеийн гавал тархины болон арьс нөхөх мэс засал зэрэг тэргүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн.
Өнөөдрийн байдлаар эмчилгээний 467 ортой, 20 тасаг кабинеттай, 438 эмч, ажилчинтай. 20 төрлийн нарийн мэргэжил, 42 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд Зэрэг, Мөст, Үенч сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон автомашин хүлээлгэн өглөө.
Ерөнхийлөгч мөн өдөр Ховд дахь МУИС-ийн баруун бүсийн сургуулийн хамт олонтой уулзлаа.
Энэ сургууль 1979 онд Ховд дахь Багшийн дээд сургууль нэртэй байгуулагдсан бөгөөд өдгөө 13 мянга орчим хүн төгсөн гарсан байна. Сургуулийн хамт олон цаашид эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлийг хөгжүүлж, сургалтын байгууллагаас “Судалгааны их сургууль” болох зорилт дэвшүүлжээ.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл2
Баруун аймгийнхныг үзэн яддаг гэж Энхбаярыг дэвшүүлсэн,Буриадуудад хайртай ерөнхийлөгч яагаад Дорнодын Энхбаяр,Нараагийн төгссөн Их засгийн Учрал хоёроо орхичихоо вэ?
Dear Mongols: I do deeply believe in you the nation wise enough to learn from others mistakes and tragedies.”…government of the people by the people for the people shall not…”said Abraham Lincoln. What went wrong with America the answer is the politicians and lawmakers served for the special interests and followed the money too long. Mongols,there is no doubt that Temuujin”Chingiss khan” was Mongol.The future -the AI and robotics are -knocking,not only your but Russia and China’s doors. Sincerely Iron Leader the Great