Английн аварга шалгаруулах тэмцээний IV тойрогт "Манчестер Сити" баг 1:0 харьцаагаар “Манчестер Юнайтед” багийг талбайд нь хожлоо. Тоглолтын цорын ганц гоолыг 60 дахь минутанд Эрлинг Холанд оруулсан байна. “МанСити”-чүүд 23 дахь минутаас хойш 10-уулаа тоглосон бөгөөд учир нь, хагас хамгаалагч Фил Фоден “МЮ”-гийн португал хагас хамгаалагч Бруну Фернандешийн гэдэс рүү өшиглөсний учир талбайгаас хөөгджээ.
Энэ тоглолтын дараа Норвегийн довтлогч Э.Холанд нийт 4 гоолтойгоор Английн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Энэ удаад тэрбээр “МЮ”-гийн хаалганд 9 дэх гоолоо оруулжээ.Дөрвөн тойргийн дараах байдлаар "Манчестер Сити", "Арсенал" багууд 12 оноотой болж тэмцээний хүснэгтийг тэргүүлж байна. Харин “МЮ” 4 оноотойгоор 13 дугаарт бичигджээ. 20-ны өдөр болох дараагийн тойргийн тоглолтод “МанСити” талбайдаа “Сандерленд”-ийг хүлээн авна.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Э.Холандын оруулсан гоолыг тооцсон нь алдаа байсан гэж Английн Премьер-лигийн шүүгч нарын үйл ажиллагааг хянадаг Pro Ref байгууллага дүгнэжээ. Учир нь, гоол оруулах үед отон тоглолтод ороод байсан “Манчестер Сити" багийн аргентин хагас хамгаалагч Энцо Фернандесийн байрлалыг видео туслах шүүгч буруу үнэлсэн бөгөөд уг үйлдлийг талбайн шүүгчээр дахин хянуулах ёстой байв.
Б.Адъяахүү
Даваа - 09 сарын 14,
2026
Сэтгэгдэл0