Цахилгааны дулааны үнэ нэмэгдэнэ, Улаанбаатар хот удахгүй хөлдөнө гэх мэт мэдээ энд тэндгүй гарахын зэрэгцээ төсвийн үргүй зардлууд иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Нэг сарын хугацаанд урлаг уран сайхны арга хэмжээнд л гэхэд Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга 490 сая төгрөг зарцуулсан байх жишээний. Энэ бол багагүй тоо.
Тэрбум тэрбумаар төсвийн мөнгө гарын салаагаар урссаар байна. Хүмүүсийн тэр бүр анхаардаггүй жишээ авцгаая. "Та өөрөөсөө хэзээ музей үзсэн бэ гэж асуу даа". Монголчууд бараг ихэнх л музей үздэггүй гэж хариулна.
Гэтэл манай улсад нийт 400 музей байдаг. Эдгээр 400 музей 400 захиралтай 400 нягтлан, 400 бусад дарга, ажилтнуудтай. Тэр музей нэртэй барилгууд нь асар их хэмжээний дулаан, цахилгаан, ус бохир, холбоо, засвар үйлчилгээ гэх мэт их хэмжээний урсгал зардлууд урсаж байна. Эдгээр 400 музейн бидний нийтээрээ мэддэг Чингис хааны музей, Богд хааны музей, Чойжин ламын сүм музей, Байгалийн түүхийн музей, Монголын Дүрслэх урлагийн музей, Батлан хамгаалахын музей, Гандан музей, Аглаг бүтээлийн хийд музей гэх мэт гарын арван хуруунд багтах музейг гадаад, дотоодын жуулчин, иргэд үздэг соёлын үнэт өв гэж хүлээн зөвшөөрөгдсөн, зохих хэмжээний орлоготой музейнүүд бий.
Гэтэл музей нэртэй хэн ч үздэггүй, ямар ч орлогогүй музейд нийт музейн 80 орчим хувь байгаа бөгөөд эдгээр нь эдийн засаг болон соёлын ач холбогдол багатай үлгэн салган оршиж төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө урссаар байгаа нь харамсалтай.
Иймээс музей ажилтнууд, урлаг музей судлаачдын хэлж байгаагаар Монгол хүн ажил байдлын нөхцөл байдлаас хамааран амьдралдаа 1-2 удаа л музей үздэг байна. Мөн музейд үзмэрээ шинэчлэх тал дээр тааруу байдаг нь иргэд, хүүхэд залуучууд музей үзэх сэдэл огт төрүүлдэггүй гэж ярьсан байх юм. Цаашдаа Цагдаагийн музей, Монголын театрын музей, Г.К.Жуковын гэр музей, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын гэх зэрэг музей нь үзэгчийн болон эдийн засгийн үүрэг роль бага, үйлчлүүлэгчгүй, иргэд залуучууд үнэндээ огт мэдэхгүй шахам байна. Гэтэл эдгээр эдийн засгийн болон бусад ач холбогдол багатай музейнүүд олон орон тоо, төсөв зарцуулж байгаа нь улсын төсөвт хүндрэл учруулж байгаа зүйлсийн нэг юм.
Иймд улсын болон нийслэлийн төсвийг хэмнэх үүднээс орлого үйлчилгээ бага, их хэмжээний дулаан цахилгаан хэрэглэдэг том талбай эзэлсэн олон орон тоотой зарим музейг хамаарал бүхий салбар байгууллагад нэгтгэх, шилжүүлэх зэргээр дахин зохион байгуулалтын арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий.
Жишээлбэл, Г.К.Жуковын гэр музей хэсгийг Монгол цэргийн музейд нэгтгэх, Цэргийн музей Батлан хамгаалахын музейг нэгтгэх, СТӨ-нд зориулалтын бус байранд түр байрлаж буй Монголын театрын музей гэх хэн ч мэддэггүй, ордоггүй жижиг музейг Монголын Дуурь бүжгийн театр эсхүл Улсын Драммын театрын байранд нэгтгэн байршуулан, урлагийн тоглолт үзэж буй иргэд үзвэрийн завсарлагаанаар шилэн хоргонуудад байрлуулан хэн хэндээ ашигтай, эмх цэгцтэй удирдлага менежмент болон төсөв орон тооны хувьд хэмнэлт хийх боломж хаа сайгүй байх юм.
Мөн Их тэнгэрт цөөхөн дарга суух биш тус аманд байгуулж байгаа Байгалийн түүхийн музейг илүү өргөн цар хүрээтэй, музейн цогцолбор болгон хөгжүүлэх ч боломж байна.
Энэ нь төсвийг хичнээн хэмнэх бол төсөв батлагчид бодоод үзнэ биз. Музей гэдэг бол зөвхөн үзмэр биш юм, үйлчилгээ, амралт, соёл боловсролын цогцолбор, соёлын бүтээгдэхүүний худалдааны төв гэдгийг бид одоо ойлгох цаг болсон. Иймээс амьгүй мөртлөө төсвийн мөнгө иддэг чийг үнэртсэн, стандарт хангадаггүй 100, 100-н музейгээ тоолж бүртгээд нэгтгэх бодлогоо яаралтай эхлэхийг эрхэм дарга нарт анхааруулая.
Статистик мэдээлэл: Судалгаанаас харахад, Улаанбаатар хотод Чингис хааны музей, Монголын үндэсний түүхийн музей, Монголын Байгалийн Түүхийн Музей, Монголын дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол цэргийн музей, Чойжин ламын сүм музей, Монголын угсаатны зүйн гэр музей, Монголын театрын музей, Цагдаагийн музей, Г.К.Жуковын гэр музей, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Олон улсын оюун ухааны музей гэсэн музейнүүд үйл ажиллагаа явуулдаг. Статистикийн мэдээгээр эдгээр музейнүүд жилдээ нийтдээ 180000-219000 үйлчлүүлэгч хүлээн авдаг бөгөөд Чингис хааны музей, Монголын Үндэсний түүхийн музей, Монголын Байгалийн түүхийн Музей, Монголын Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол Цэргийн музей, Чойжин ламын сүм, Гандантэгчинлэн хийд музей нь олонд идэвхтэй танигдсан монгол улсын дотоод гадаадын аялал жуулчлалын үйлчилгээнд зохих ёсоор ашиглагдаж байна.
Т.Ганболд
Сэтгэгдэл44
ёстой зөв санал бна
Богинохон биетэй бүдүүн хошноготой Данхын сайдын суудал албан тушаалын наймаа үр дүн энэ.
Музей үздэг болгомоор байна. Зөвхөн идэх хоол, өмсөх хувцас ярьдаг ард түмний дунд уйдаж байна. Жүжиг үздэг, зураг сонирхдог, амьдралын гоо сайхны тухай боддог болгоод өгөөч!!!
Бүх хүнийг өөртөөгөө адилтгасан бус уу
Бүдүүн хошного гахай Данх,Мантуу нүүрт гамин Хүрэлсүх нар сайдын албан тушаал зараагүй байсан бол ингэж даврахгүй байх байсан.
Явцуу оркууд.Тэгээд наад хэдэн музейшээ нураачих л даа. Амээрк киногоо үзээд таашаал аваад сууж бай.удахгүй оросууд ирж та нарыг төхөөрнө
Orosyydad odoo tiim chadal baihgui!
ene avgaig deer ni uchral, nara, sanguine saad javhlan, choijilsuren, dorjhand, delgersaihan, byambatsogt geh met alban tushaald durtai ard tumniig yaduu amidruulah bodlogo baridag hujaagiin gar huluudiig bugdiig zailuulmaar bn
төсвийн мөнгөөр дураараа тоглодогийг нь мэдмээр байж л сонгоод байхаар наадуул чинь төсвийн мөнгөөр дураараа тоглохгүй өөр юу хийхийн тэгээд?
Эрх баригчдаа энэ амьдралаас тасарсан баян айлын эрх охиныг яаралтай огцруул аа монголын төрийг муухай харагдуулж бна
Төсвийн мөнгийг олигархи хулгайч нар нь хувааж идээд байгаагийн цаад учир нь МУ-ыг Хятадын зээлийн хавханд оруулж нэг л өглөө сэрэхэд манж шиг үгүй болгох зорилготой хятадын тагнуулаар дүүрсэн МАН-ын урвагч данжаадын алсын хараа гэх далд хорон санаа.
300 суманд музейи нэртэй орон нутаг судлах кабинет гэж бий. Музейд тоологдож явдаг бололтой. Бусадаар аймаг бүрт зохих орлоготой нэг л музей бий. Хотод байгаа хэдэн музей ад үзэгдэх обьектууд биш. Цөм л түүх, соёлын маш үнэ цэнэтэй өвийг хадгалж хамгаалж байдаг. Музей эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага. ҮЗэх нэг нь үзнэ, жуулчдыг татдаг гол газар. Нэг тэнэг нь хоосон тоо шүүрч авна, нөгөөх тэнэг нь сэвж дуулиан тарина. Ядахдаа нийслэлд хичнээн музей байдаг билээ гэж бодож амжихггүй.
ТЕАТРТ УМС КИТА ИДЭЭД, ХҮҮХДИЙНХЭЭ ПАМПЕРСИЙГ ҮНЭРТҮҮЛЭЭД ЯВДАГ УЛСАД ЯМАР Ч МУЗЕЙ ОЙЛГОХГҮЙ. ТЭР ВАУЧЕРИЙН КИНО ГЭСЭН Т1 ХҮЧИРХИЙЛЭЛ. ЗОХИОСОН ЗОВЛОН ХАРУУЛСАН КИНО МИНОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ
хүүхэдт кино үзүүлнэ гэж нэг сургуулийн анги удирдсан багш дан украйны сургуулийн хүүхэп үздэг америк барууны кино үзнэ харсаар байтал тэр ангийн хүүхдүүд хичээл хийхгүй
Чингисийн музейд ч үзэж сонирхох юм байхгүй
Монголын музей бол уламжлалаараа ашгийн бус оюуны танин мэдэхүйн салбарт хамаарна. Тиймээс олон музейг өнөө хүртэл хадгалж, хөгжүүлж ирсэн Монголын төр, ард түмний оюунлаг, мэргэн ухаанд мөргөмүй. Мжзейн үзмэр удах тусам үнэ цэнэ нь өсдөг. Тиймээс залуу үе энэ байгаа музейнүүдийг хадгалах, хөгжүүлэх, улам дэлгэрүүлэх шаардлага бий. үүнийг бичигчийн цаана жаахан улс төржилт яваад бна уудаа.
Залуусынхаа менталитетыг энэ авгай эхлээд судлаад үзээч. Үзмэр нь халтар хултар, эх сурвалж тайлбар нь бүрэн баталгаатай биш, музей гэх сүржин нэртэй ...чинь залуусын сонирхол татахгүй байна.Амаар нь гартал мөнгө өглөө ч үзэхгүй. Тэр ваучерыг horor кино тоглоомоор соличхно.Ард олныхоо дунд орж амидрлыг нь мэдэж байж сайдын суудал худалдаж авч бай.Энэ 13 тэрбумаар музей нэртэй халтаруудаа эхлээд өөд татаж хүн үзэхээр болго
Залуусаас Гадна оор насны хумуус ;хуухэд,хогшид,дунд насныхан ) оор Хумуус бас энэ Монгол л бас Байна! Байна
Залуусаас Гадна оор насны хумуус ;хуухэд,хогшид,дунд насныхан ) оор Хумуус бас энэ Монгол л бас Байна! Байна
Юун соёлын яам. Баян хүний эрх хүүхнийг эрхлүүлэх гэж бид нар татвар төлж, яам байгуулж өгч байдаг. Дампуу төр Чинбатд их л өртэй байх. Сонгуулиар баахан мөнгө авсан байх.
чинбат өөрөө 400 тэрбум бараг 500 тэрбумыг тариалан сангаас зээлсэн байх. эргэн төлөөгүй. тэрийгээ үрж охиндоо албан тушаал худалдаж авсан уу. бидний татварын мөнгөөр. одоо хоёр дах үе нь охин нь бас төсөв татварын мөнгөөр тоглохыму. хоёр үеэрээ ингэж даврах гэж.
Соёлын яамны хамгийн гол анхаарөах зүйл бол номын сан. Ямарч бодлоггүй урсгалаараа хаягдсан. Номын сангийн номыг чанаржуулж хангамжийг сайжруулах асуудалд мөнгө зарах ёстой. Женконгийн заавраар л попрох талруугаа яваад байх шиг.
Энэ xөx авгайг зайлуулаачээ, xүүxдэд киноны мөнгө тараана гэдэг ийм цайчихсан луйварчин байx уу
Mongol д юу ч хэрэггуй ! Малаа маллааад ,дараа нь зарж Ландага авч унаад л шоудаад Бардаад байж бай ! Юу нь музей,юу нь кино !?? Дулааны цахилгаан станц барь тэгвэл Л Болоо! Дулаан байхад 1000 лан ! Дулаахан. Мах чанар идээл.Бох барилдуулаад,морь уралдуулаад л болоо! Юу нь музей! Хун узэхгуй чиш. Хун чинь Архи ууж,бууз хушуур иддэг болохоос. Тэр тэнгэрийн сансарын юм хэрэггуй! Ер нь сургууль соел,театр.кино хэрэггуй ! Оорсдоо караоке пивотой байхад болно! Сандал ширээ,номын сан ч хэрэггуй ! Шалан дээр суугаад эсгий олбог байхад болно! Ер нь монгол чулуун зэвсэгийн уе Шинэ бхд ч болно! Бид чинь Тэнгэрийн зарлигтай улс! Халамцуудуухан улаа бутрагаад машин мориороо хоосон хондий талаар давхиж явах! Юу ч хэрэггуй! Соел иргэншил энэ тэр ! Чанасан мах,цуу ,гурил, Томс байхад болно!
дулаан явбал 1000 лан гэнэ. дулаан яваад бас 1000 лантай бол түмэн лан гэсэн шүү.
төмс нь спирт боллоо.
Модон жорлонгоосоо салж чадаагүй байж юуун музуй, юуун Соёлын яам вэ, одоохон татан буулгаачээ
Тийм! ероосоо юу ч хэрэггуй ! Дандаа хар мал улаан адгуус л хэрэгтэй
Хар мал аа чи оороо татан буугд 139.5217.72
Модон жорлонгоосоо салж чадаагүй байж юуун музуй, юуун Соёлын яам вэ, одоохон татан буулгаачээ
Uuruu uusdiiguu sankhuunuulrkh kheregtei.
Юу ч хэрэггуй ! Архи байхад л болно! Мон уу дуракуудаа ?
ЖУКОВЫН МУЗЕЙ 2 ХОН ТАСАЛГААТАЙ , 1250 КМ ЦААНА БАЙГАА ХАЛХ ГОЛ СУМАНД БАЙХ ЯЛАЛТ МУЗЕЙ Г МАШ ГОЁ ГЭЖ БОДОЖ ЗОРЬЖ ОЧИЖ ҮЗСЭН ЁСТОЙ СЭТГЭЛД ХҮРЭЭГҮЙ.
энэ соёлын яамаа татан буулгаачээ Хүүхэд украйн зомби ард түмэн хүртэл украйн зомби болж хувирлаа залуу хүмүүс хүртэл сэтгэл санааны гипноз шашны зомбид орчихсон аймхай сэтгэл дорой амархан өвчинд нэрвэгддэг болжээ шашин бөө мэргэ төлөгчид үй олноор нь хүнийг цуглуулж зомби болгож хүмүүс заримдаа харгис болж байна
Муу эр хоёр улаан хоолойноосоо болж үхдэг гэж хуучны үг бий. Энэ бол муу эрчүүдийн амьдрал ууж иддэг, унжиж явдаг хоёр улаан хоолойн хооронд л байдаг бөгөөд сэтгэдэг чадвар нь багтдаг гэсэн үг юм. Ерөнхийдөө бол хүн биш амьтантай илүү төстэй гэсэн үг. Тэгэхээр амьтан бол музейн талаар ойлголт байхгүй бөгөөд тэнд мөнгө хуваарилахын эсрэг байж таарна аа даа. Гэтэл нийгэм бол дандаа хоёр хөлтэй малуудаас бүрддэгггүй бөгөөд оюунлаг хэсэг бас байдаг, тэд үр хүүхдээ хүн шиг хүн болгох юмсан гэж хичээж явдаг байна.Энэ хоёр бүлгийн мөргөлдөөн болж байна гэж харж байна.Миний хүү над шиг амьдрал туулах ёсгүй гэж ирээд материаллаг талыг нь хангах юмсан гэж бодож явдаг улныхан музей руу бол бараг шагайж ч үзээгүй яваа.Гэтэл Номин сайд төрийн бодлогын хүрээнд монгол хүнийг гэгээрүүлэх гэж мөнгө шүтэхээс өөр оюун санааны хэрэгцээгүй малыг хүн болгочих юмсан гэж явдаг. Таарч дээ.Бас санаатайгаар монгол хүнийг ёс заншил,уламжлал,түүх,соёлоо мэдэхгүй зомби болгох гэсэн барууны бодлого байх магадгүй.
Ёстой зөв санал байна 126 гишүүний нүдийг нээгээч Бурхан минь.
Энэ ширэн царайлсан xүүxэн энэ булай засгийн жинxэнэ нүүр царай. ТӨСӨВ ӨӨ 25%-р БАГАСГАНА ГЭЖ СОНГУУЛЬД АМАЛЧИXААД 60%-р НЭМСЭН ТӨСӨВ БАРИАД ОРООД ИРСЭН САНГИЙН САЙДЫГ ШУУД ОГЦРУУЛ !!! ЭДНИЙ ЭЦЭГ XҮН МАШИНААР ДАЙРЧ АЛАX ГЭЭД XӨӨЖ ЯВСАН ЭТГЭЭДЭЭС СОНГУУЛЬД XЭДИЙГ АВЧXААД ОДОО ИНГЭЭД БАЙНА !!!
Юун гэнэ юм, музей үзэнэ үү үзэхгүй юү, хамаагүй 10 тэрбум халаасанд...
Ёстой буруу юм ярьж байна.Ганц театрын мүзейгээ БАйРТАЙ болгооч.Тэнд маш олон н арга хэмжээ болдог шүү!!!Том болгох хэрэгтэй харин.
Мүзей аймаг суманд байх ёстой.Хүзэх үзэхгүй хамаагүй.Түүх дургалаа арвижуулж хадгадах ёстой.
МАН та нарт их гоё ирээдүй үзүүлнээ .. Баялөгтаа эзэн монгол хүн ТАанууст ..!!!! …
ENE HAVTGAI HUH HUUHENIIG ZOGSOOS ARGA BAINA UU?
Төрийн алба бизнесийн салбар болсон болжээ
Бүх музейнүүдийг тэгээд нэг яаманд л харъяалуулчихаач дээ тэгээд. Яамнаас цалингаа авдаг.