2025 оны шинэ оны босгон дээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын төв радио телевиз болон интернетээр дамжуулан шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр 2024 онд Хятад улс болон дэлхий дахины туулсан ер бусын замналыг дүгнэж, хүн бүрийн хүсэл биелж, улам их баяр баясгалантай, амар амгалан байхыг хүсэн ерөөсөн байна.
Ши Жиньпин мартагдашгүй 2024 оныг "Дөрвөн цагийн салхи борооныг хамтдаа даван туулж, амаргүй нэг жилийг ардаа орхих гэж байна" гэж дүгнэв. Тэрээр Хятадын өнгөрсөн жилийн ололт амжилтыг гурван тоо баримтаар илэрхийлсэн ба нэгдүгээрт, ДНБ 130 их наяд юаниас давж, Хятадын эдийн засаг сэргэж байгааг харуулж байна. Хоёрдугаарт, үр тарианы нийт ургац 700 сая тонноос давж, Хятад улс хүнсний бүтээгдэхүүнээр өөрийгөө хангаж чадсан байна. Гуравдугаарт, шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэл 10 саяас давж, үйлдвэрлэлийн шинэ салбар, шинэ хэлбэр, шинэ загварууд ар араасаа гарч ирж буйг харууллаа.
Ши Жиньпин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын үйл ажиллагааг дүгнэхдээ, хаа сайгүй харсан "өнгөлөг амьдрал", "олз омогтой сэтгэгдэл" нэмэгдэж буйд баярлаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, улс орон, гэр бүл, дэлхий дахины үйл хэрэгт анхаарч, ард түмнээ сайн сайхан амьдруулах бол бидний тэргүүн чухал үүрэг мөн гэжээ.
Олон улсын нөхцөл байдлын талаар Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад улс хариуцлагатай том орны хувьд дэлхийн засаглалын өөрчлөлтийг идэвхтэй ахиулж, дэлхийн өмнөдийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна. “Бүс ба Зам”-ыг өндөр чанартайгаар үргэлжлүүлэн бүтээн байгуулж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, хоёр талт болон олон талт уулзалтын үеэр Хятад улсын санаачилгыг тодорхойлж, улмаар дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад эерэг эрч хүч сэлбэсэн юм гэсэн байна.
2025 оныг Ши Жиньпин итгэл дүүрэн харж байгаа аж. Тодруулбал тэрээр хэлэхдээ, 2025 онд Хятад улс “14-р таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлж дуусаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь өөрчлөлт нээлтийн дунд зайлшгүй улам саруул дардан хэтийн төлөвтэй золгох болно. Хятад улс нийгмийн бүтээн байгуулалт, засаглалын төвшинг тасралтгүй дээшлүүлж, ард түмний том жижиг асуудлыг сайтар шийдвэрлэж, хүн бүрийг илүү инээмсэглэж, халуун дулаан байлгах болно гэжээ.
Мөн дэлхийн олон зуун жилийн өөрчлөлт хурдацтай явагдаж, уужуу багтаамжтайгаар санал зөрөлдөөн, мөргөлдөөн зэргийг зохицуулж, хүн төрөлхтний нэгдмэл хувь заяаг авч үзэх ёстой. Хятад улс дэлхийн улс түмэнтэй хамтдаа найрсаг хамтын ажиллагааг ахиулагч, соёл иргэншлийн солилцоог дэмжигч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын оролцогч байж, хамтдаа дэлхийн сайн сайхан ирээдүйг цогцлооход Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин дурьдсан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл17
2025 онд хятадын эдийн засаг хямрана.
Чи бид л хямрана.хямраад эхэлчихсэн чи мэдээгүй бол мэдэж ав
Goe ug heljee
Одоо ирэх 100 жил Хятадын эрин байх болно. Харин Орос гэж гүрэн түүхэнд л нэр нь үлдэнэ.
Эрлийзээ хурлийз аа трамп хятадыг багалзуурдан боох жил болно ванга шиг бошиглоё
Орос дэлхийг тохинуулна. Дэлхийн бодлого тодорхойлогч их гүрэн хэвээр байна. Шинэ СССР байгуулагдана. Энэ холбооны улсыг ОХУ, Украйн, Белорусь гурав үүсгэн байгуулна. Балтийн 3 БНУ-аас бусад 12 БНУ дахин нэг холбоонд нэгдэнэ.
Чи оросын боолын боол болно
шинэ оны мэнд.
Хятадын коммунист намаас шууд урвуу хамааралтай болжээ хамгийн эхэнд ши даргынхаа мэндчилгээг нүүрэн дээрээ тавьж бна шүү sonin.mn н элэг нэгтнүүд нь
Худалдагдсан сайт.
Sonin.mn Монголоос хамгийн түрүүнд Хятадын сайт болжээ. Хятадад, гадаадад үйлчилдэг энэ мэт сайтуудыг эртхэн шалгаж бхгүй бол нэг мэдэхэд гадаадын тагнуулын суурин агент болчихсон бна.
балай шахуу юм даа
Том гүрний удирдагч алсын хараатай том санаа агуулсан гүн утгатай үг хэлдэг юм байна Манайх......ккк
Хятадчлах,дэлхийгээрнэг хятөд соёл иргэншил болно гэсэн байна.Магай нохдууд үүнийг нь дэмжиж биелүзлэх зорилгоорхэмжээ хязгааргүй хятөд оруулж ирэн 3хан сая Монголчуудаа устгах гэж байна.нэг галт тжргэнл суугаад явна ч гэх шиг геополитикийн хувиар манайд тусгаар тогтнолд аюул…
Монгол улс мандан бадарч бүх дэлхийг эзлэн дагуулж дэлхийн хаан ноён болох замдаа орно. Монголын хаанчлал дэлхийд дахин мандаж Чингис хааны залгамжлагч гарч ирнэ. Хүрэлсүх Оюунэрдэнэ нар мянга түм насалж монгол улсаа мандан бадраах болтугай.
Хятадын эдийн засаг сайн байвал хөрш бид ч ашиг шимийг нь хүртэнэ. Муудвал бидэнд ч муу мөнхийн хамааралтай хөршүүд. Америк Европ япон Солонгос муудлаа гэхэд Монголд тийм ч их мэдрэгдэхгүй харин Орос Хятад эвгүйтвэл бид харин амьдарч чадах эсэх нь эргэлзээтэй болно. Орос Хятадыг харааж зүхсэн гаруудыг эрүүл хүн эсэхэд эргэлздэг шүү
ALSDAA YANAA