Гэр бүлээрээ, хамт олноороо, анд найзуудаараа 2024 оны амжилт бүтээл, ухаарал сургамжаа дүгнэж, 2025 онд хийх ажлаа төсөөлөн төлөвлөж, он солигдох торгон агшныг хүлээж буй эрхэм Монголчууддаа, хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол ахан дүүс Та бүхэндээ, ажил амьдралаараа Монгол Улстай холбогдсон хүн бүрд шинэ оны баярын мэнд дэвшүүлж байна.
Та бид хамтдаа хил хязгаар хаалттай, түлш шатахууны хомсдолтой ковид, дайн зэрэгцсэн шинэ жилийг угтаж байсан.
Гэсэн ч боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтын ажлууд жигдэрч, агаарын тээвэр либеральчлагдаж, ковидын өмнөх үетэй харьцуулахад аялал жуулчлал сэргэж, жуулчдын тоо хоёр дахин өссөн.
Та бид хамтдаа Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схем Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж, Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд зарлагдаж, Тавантолгойд онц байдал тогтоогдож, төрийн сангууд цахим системд ил болж, иргэдийн мэдэх эрх хангагдаж, жагсаал цуглаантай шинэ жилийг угтаж байсан.
Гэхдээ Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, гадаад бондуудын өрүүд төлөгдөж, зээлжих зэрэглэл сайжирч, Үндсэн хуулиар 126 гишүүнтэй шинэ парламент сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэж, ардчиллын хоёрдахь давалгаа эхэлсэн.
Эрхэм Монголчууд аа!
2024 он Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэх онцлог үйл явдлаар баялаг жил болон өнгөрч байна.
Шинэ тогтолцооны дагуу Монгол Улсын парламентын түүх 1992 оноос 2024 он, 2024 оноос цааш гэж бичигдэхээр болж байна. Шинэ парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Азидаа тэргүүлж эхэллээ.
Нийт 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон гишүүд байгаа нь улс төрд томоохон хэмжээний үе солигдох үйл явц 2024 онд болсныг харуулж байна. Шинэ парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй батлаж, олон жил гацсан хөгжлийн төслүүдийг дэмжиж эхэлж байгаа нь шинэ тогтолцоо ажиллаж байгаагийн эхний үр дүн гэж Ерөнхий сайдын хувьд харж байна.
Улс төрийн намууд хамтарч “Алсын хараа-2050”урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөр дэвшүүлж, хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах 14 мега төслийг зарласан.
Засгийн газар 100 хоногтоо багтаж, 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо.
34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орж чадлаа.
2003 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээр, сүүлийн 20 гаруй жил мэтгэлцсэн Бадрах Энержи-Оронагийн уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурал батлах нэгдсэн шийдэлд хүрлээ.
2024 онд эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул ирэх Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно.
Цаашид Сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Газрын тосны үйлдвэрийн 4-р багц ажил, Хийн хоолойн төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийг шийдвэрлэх болно.
Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх жил болгон зарласан.
Энэ боломжийг ашиглаж, нийслэлчүүд Та бүхнийг газар чөлөөлөлтөөс эхлээд хүнд шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье.
2024 онд Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34 хувь Иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрлөө. Оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаж байна. Та бүхэн баялгийн сангийн өсөлтийг Е-Mongolia дээр тогтмол харах боломж бүрдсэн.
Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ.
Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэ бол сүүлийн гурван жилийн Та бидний хамтын тэмцлийн үр дүн бөгөөд баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх цэг юм.
Хамтарсан Засгийн газар ордны өрөөнд шигдэн суухгүйгээр олон нийтийн дунд, их бүтээн байгуулалтын төв цэгт Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.
Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай!
Та бүхэндээ Шинэ жилийн мэнд дэвшүүлье!
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ
Сэтгэгдэл28
Ene xvnd zovlox bdag biz dee! Yurag tarxi ylaistal gene vv? Bi bodood oloxgvi yum aa! Mongol xelnii alban esnii xellegt iim vg xergeldeg vv! Ene xvn yavch bolovsrolgvi toriin alband tysgai beltgegfsen xvn baix estoi. Byrxan min ene xvniig avasch ee
ОГЦОР. ДАНХ ОГЦОР. ЧИ УРД НЬ ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ ЦААШДАА Ч ЧАДАХГҮЙ, ХАРИН Ч БАЛЛАНА. ЯВААД ӨГ ДАНХАА.
ЕС огцорвол ерөнхийлөгч болно.
гачигаар Данхаа чи огцроод зайлаад өгөөч ээ .Нүүрсний хулгайч гэмт хэрэгтэн Фүүк ахыг дагуулаад зайлаарай чи.Чаддаг улсад нь ажлаа шилжүүл.Чиний худлаа улин хуцаж молигодохоос Монголын ард түмэн үнэхээр залхаж өнөө маргаашгүй тэмцлийн хурц хэлбэрт Монголын ард түмэн орох гэж байна.
ЖАНКУУГ Л ОРОСОД БОЛОМЖ ГАРГАЖ ӨГСНИЙ ТӨЛӨӨ ДҮҮЖЛЭЭДЭХВЭЛ ХАРИУЦЛАГАТАЙ НИЙГЭМ ТОГТОХГЭЭД БНДАА МАНАЙ НАРИЙН ЦАРИГ ГАЦААХ ХООРОНД ОРОС ХЯТАДАД НАРИЙН ЦАРИГ ТАВЬЖ БГААД НҮҮРСЭЭ 20ДАХИН ИХ ЭКСПОРТЛОСОН БНЛЭЭ ЭНЭ САНАМСАРГҮЙ ЗҮЙЛ БИШ
өмхий мал минь Нарийн цариг тавьсан бол МАН 44 их наяд биш 44 их тунамал нүүрс хулгайлсан байж байх байсан гэдгийг бодож үзсэн үү чи,
Сайдын албан тушаалын наймаачин гачигаар Данх яаралтай огцроод зайл чи.
Up murgui zailaad ugvul Mongol uls hogjih geed bna. Danh chinii hudal ug hulgai alban tushaaliin naimaa chamaig duujlehed ch bagadana. Darui ogcor dahin buu uzegdeed bai ih shunaliin tulam
Ard tumen amidrahin tuld estoi uurag tarhia ulaistal zöwhönnöörin hucheeree zutgej baigaa. Harin ene erönhiilögchöösöö ehleed l erönhii said, said darga, ih hurliinngishuud tom geh puus kompany darga geh nar estoi jaaj ulsin ed bajalag, olsin heden zaasiig hulgailj idej uuh wee l gej „tarhi n ulaistal“ ajildag. Ternees odoo boltol nuhen jorlongoosoo salaagui, agaaraa amsgalaad öwdöj uhej baina
Энэ хүн явчихжээ. Хөөрхий
Яг л Баяр сайд шиг болжээ хөөрхий. Гэнэт шууд огцорч олон хүний хараал идэх нь дээ
Ганц станц ярьталаа доошоо орох гэж
Засгийн газрын ажил үйлс өнгөтэй өөдтэй байгаад хүн бүхэн баярлах учиртай. Төрийн минь сүлд ивээж түмэн олон амар амгалан болох болтугай.
Ene hun bye bolsoon.
Уухай уухай
kkkkk
Амжилт
Моннголын түүхэнд хамгийн хүнд ачааг үүрч гадна дотны олон бэрхшээл хүнд даваануудыг амжилттай давж байгаа сайд танд шинэ оны баяр хүргэе . БАЯРЛАЛАА.
БИДЭНД ХИЙХ ЗҮЙЛ ИХ БАЙГААЧ БАС ХИЙСЭН ЗҮЙЛЭЭ ОЛЖ ХАРЖ БАХАРХАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
МАНАЙД ХУУЛЬ БҮГДЭД ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧИЙН НЭГ АМАРБАЯСГАЛАНГ/УИХ-ын дарга/ ОГЦРУУЛЖ БАРИВЧЛАН ХОРИХ ЮМ. ТЭР 1.5тэрбумын ЖДҮЧИН ХУЛГАЙЧ, ТЭР ҮЕИЙН УИХ-ын 40 ГИШҮҮНД МӨН ИЙМ ХУЛГАЙ ХИЙХ БОЛОМЖ ОЛГОСОН. НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙ, ЛУЙВАР, АВИЛГЫН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ТАВАНТОЛГОЙН 6 ТОЛГОЙН НЭГ "БОРТЭЭГ"-ийн ТОЛГОЙГ БҮХЛЭЭР НЬ ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИДАА ХУЛГАЙ, ЛУЙВРААР АВЧИХСАН, 30сая ДОЛЛАР БУЮУ 100тэрбумын НҮҮРС ХУЛГАЙЛСАН, ГЭР БҮЛЭЭРЭЭ 40гаран КОМПАНИТАЙ, ТҮҮГЭЭРЭЭ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ УГААДАГ ДАЛАЙ ШИГ БАЯН ТҮҮХТЭЙ МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИНГ БАРИВЧЛАН ХОРЬЖ, МӨРДӨН ШАЛГАХ ЁСТОЙ. ХӨГЖЛИЙН БАНКНЫ 3.5ихнаяд, НҮҮРСНИЙ 40ихнаядын ХУЛГАЙЧДЫГ ИЛРҮҮЛСЭН АВЧ ОДОО ХҮРТЭЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭГҮЙ, ЯЛЛАГДААГҮЙ ХУЛГАЙЧДЫГ БҮГДИЙГ ХОРЬЖ ЯЛЛАХ ЁСТОЙ. ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ХАВ ДАРААД ЯЛЛУУЛАХГҮЙ БАЙГАА, ДЭЭРХИ ТОМ ХУЛГАЙЧДАА БҮР ДЭВШҮҮЛЭЭД, ДЭРГЭДЭЭ АВЧ БУЙ ЕС ОЮУНЭРДЭНИЙГ ТЭДЭНТЭЙ 1 ХЭТЭВЧТЭЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙГ МӨРДӨН ШАЛГАХ ЁСТОЙ
Авилгалдаа идэгдээд сүйрч байж юун ч сүртэй юм ярьдаг юм.
Аргагүй Данх....хүн юуч хийж болно Түүнээ сайн хийхэд болно Харин энэ этгээд галчийн ажлаа биш Монгол улсын голомтыг үүрэх чадваргүй гэдгээ мэдсэнгүй Өөрөө мэдсэнгүй нь гол биш түүнийг нь мэдэхгүй үхэр Монголчууд буруу
Хүн бүхэн зүтгэсэн улс хөгждөг нь үнэн шүү дээ
Энэ хүний таргалаад хүзүүгүй болсонгүй. Монголчууд зовоод үхэж байгаа хоёр таарч дээ. Удахгүй огцорч үхээсэй
Kkkk
FANTAZIA KK ZAILAAACHEEEE MUU BUZRIIN HUDALCHAAA
Монгол бичгийг хэрэглэх нь буруу юм. Монгол улс ухралт хийж байна. Хятадын бодлогоор монгол бичгийг хэрэглүүлж байгаа нь монгол улсыг задлах төлөвлөгөөний нэг хэсэг мөн. Монгол улсыг 45-р өргөрөгөөр хувааж авах санаагаа хятад хэрэгжүүлэх гэж Монгол бичгийг нэвтрүүлж байна. 45 өргөрөгөөс өмнө зүгийн хэсгийг хятад өөртөө нэгтгэж өвөр монгол нэртэй хятадын хөл гаруудаар монгол бичгээр монголчуудыг захирна гэсэн үг мөн. Кирил үсгийг ашиглахгүй байх нь Монголын хувь заяаг хятад залах гэсэн улс төрийн дарамт шахалт юм. Өгөр хятадууд яах гэж ийм хорон бодлого тулгаж байгааг монгол хүн бол ойлгох биз.
Муу санаа, заль мэхээрээ монголд урьд хожид байгаагүй луйварчин, хулгайч, хурдан огцор, эсвэл тэр шорондоо ор. Чи улс орныг минь сүйтгнэж байна.