sonin.mn

“Хүйтэн дайны дараах энх тайван бүх талаар боогдсон жил”, “Дэлхийн өмнөдийн орнууд” түргэн хөгжиж, дэлхийн засаглалд гүнзгий өөрчлөлтийг оруулсан жил”... 2024 оныг эргэн харахад “Энэ нь хүн төрөлхтний хөгжлийн үйл явцад онцгой үүрэг гүйцэтгэсэн жил “гэж олон улсын ажиглагчид ерөнхийд нь үзэж байна.


2024 оны тухай дүгнэхэд хүмүүст хамгийн тэргүүнд бодогдох зүйл нь “Дэлхий улам үймээн самуунтай болж байна.” Украины хямрал гурав дахь жилдээ үргэлжилж, Палестин Израйль хоорондын мөргөлдөөний нөлөө гадагш тэлж, эмгэнэлт хүмүүнлэгийн гамшигт хүргэж, Ойрхи Дорнодын аюулгүй байдлын төлөвт гүнзгий нөлөөлж, ноцтой террорист халдлага, зэвсгийн өрсөлдөөн үе үе гарч, хүмүүсийг сэтгэл түгшүүлж байна.

Хятадын Олон Улсын Радио: "Хятад Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд энэ онд дэлхийн энх тайвныг сэргээхийн төлөө идэвхтэй ажилласаар ирсэн юм. Украины хямралын хариуд Хятад улс тусгай элч нараа илгээж, гурван удаагийн зуучлалыг хийж, Бразилтай хамтран "зургаан зүйлт зөвшилцөл" гаргаж, Дэлхийн өмнөдийн орнуудтай "Энх тайвны андууд" бүлгийг байгуулан, хямралыг шийдвэрлэхэд нийтлэг ойлголтыг хуримтлуулав.


Палестин, Израилийн хооронд шинэ ээлжийн мөргөлдөөн үүссэн үед Хятад улс Аюулгүйн зөвлөлийг Газын зурваст гал зогсоох анхны тогтоолыг батлахад хүчтэй дэмжлэг үзүүлж, Палестины бүлгүүдэд эвлэрлийн яриа хэлцэл хийхэд тус дөхөм үзүүлж, “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурж, асуудлыг шийдвэрлэх үндсэн гарц нь "хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлэх явдал болохыг онцлон тэмдэглэв. Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула Хятад улсын удирдагчдыг дайны оронд энх тайвныг, сөргөлдөөний оронд хамтран ажиллах, сүйрлийн оронд бүтээн байгуулалт хийхийг дэмжиж, дэлхий нийтэд үлгэр дуурайл үзүүлж байгааг сайшаав.




2024 онд Хятад Улсын дарга Ши Жиньпин хамтын, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг олон талт хурын үеэр дэвшүүлж, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэхийг идэвхтэй урагшлуулсан юм. Одоогийн байдлаар энэхүү санаачилгыг 119 улс орон, Олон улсын байгууллага дэмжиж, дэлхийн нөлөө бүхий олон улсын зөвшилцөл болж байна.


2024 онд дэлхийн эдийн засгийн сэргэлт сул байж, хүнс, эрчим хүчний олон хямрал давхцаж, нэг талт үзэл, ивээх үзлийн хандлага газар авч, эдийн засгийн хуваагдал үүсэх эрсдэл нэмэгджээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ түлхэц өгөхийн тулд дэлхийн эдийн засгийн үр дүнтэй, ирээдүйтэй засаглалыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?


Энэ оны 11-р сард болсон Риогийн Их 20-ын дээд хэмжээний уулзалтаар Хятад улс эдийн засаг, санхүү, худалдаа, дижитал, экологи, аюулгүй байдал болон бусад салбарын засаглалыг сайжруулах талаар тодорхой санал дэвшүүлж, хамтын ажиллагаатай, тогтвортой, нээлттэй, шинийг санаачлагч, экологийн бүтээн байгуулалтыг чухалчилсан найрсаг хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулахыг онцлов.




Тоо баримтаас үзвэл, 2024 оны эхний 11 сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 52 мянга гаруй аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9 хувиар нэмэгдсэн байна. Германы Zeiss Greater China компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Фостер хэлэхдээ, Хятадад бизнес эрхлэхийн нэг том давуу тал бол Хятадын эдийн засгийн хөгжил маш төлөвлөгөөтэй байгаа явдал юм.


2024 онд "Бүс ба Зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалт нь шинэ алтан арван жилийг эхлүүллээ. "Дэлхийн хөгжлийн санаачилга" нь 20 орчим тэрбум ам.долларын санхүүжилтийг босгож, 1100 гаруй төслийг хэрэгжүүлэн, "Дэлхийн хөгжлийн санаачилгын анд нөхдийн групп"-т 80 гаруй улс орон нэгдсэн байна.


"Их 20"-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад улс дэлхийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл зэрэг чухал салбарт бусад оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх найман үйл ажиллагааг зарлав. Мөн Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улстай дипломат харилцаатай бүх буурай хөгжилтэй орнуудад 100 хувь тарифын хөнгөлөлт үзүүлэх зэрэг орчин үеийн хөгжлийг ахиулах Хятад, Африкийн түншлэлийн арван томоохон үйл ажиллагааг эхлүүлснээ мэдэгдэв.




"Дэлхийн өмнөдийн орнууд" хөгжин дэвжиж буй нь дэлхийн томоохон өөрчлөлтүүдийн тод илрэл юм. 2024 онд "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа" эхэлж, Африкийн холбоо Риогийн 20-ийн дээд хэмжээний уулзалтад анх удаа 21 дэх гишүүнээр оролцож буй нь "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын нөлөө улам бүр нэмэгдэж, дэлхийн хамтын ажиллагааны гол хүчин болж буйг харуулж байна.

Бээжингийн Гадаад хэлний их сургуулийн Бүс нутаг болон дэлхийн засаглалын судалгааны хүрээлэнгийн профессор Цуй Хунжянь, "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын сэргэн хөгжиж буй нь дэлхийн олон туйлт хөгжил улам бүр тодорхой болж буй бөгөөд хүлээцтэй тэсвэртэй дэлхийн хүчин болохыг дэлхий дахинд таниулж байна.

Төлөвлөгөөний дагуу 2025 оны эхээр, есөн орон албан ёсоор БРИКС-ийн түнш болж, "Дэлхийн өмнөд"-ийн хүчин улмаар өсөх болно. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн дарга Жоу Живэй хэлэхдээ, "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын хамгийн чухал үүрэг бол дэлхийн тогтвортой байдлыг сахин хамгаалах, тэр дундаа дэлхийн энх тайвныг дэмжих, эмх цэгцтэй байдлыг хангах явдал юм." гэжээ.


Г.Бямба