sonin.mn

РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /Anadolu/. Португалын дасгалжуулагч Сержиу Консейсауг Италийн “AC Милан” багийн ахлах дасгалжуулагчаар томилсон тухай тус клуб даваа гарагт мэдэгджээ. Өдгөө 50 настай С.Консейсау 2026 оны зургаадугаар сарын 30 хүртэл “AC Милан”-д хүчин зүтгэх болно гэж клубийн мэдэгдэлд дурдсан байна. Ингэснээр тэрбээр даваа гарагт ажлаа өгсөн нутаг нэгт Пауло Фонсекагийн халааг авахаар болжээ. С.Консейсау 2017 оны долоодугаар сараас 2024 оны зургаадугаар сар хүртэл Португалын “Порто” клубийг дасгалжуулсан бөгөөд Португалын цомыг дөрвөн удаа, Португалын Премьер лигийн цомыг гурван удаа тус тус өргөсөн юм.  



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг