Дэлхийн өнцөг булан бүр, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн суугаа элэг нэгт монгол ахан дүүстээ шинэ оны мэнд дэвшүүлье.
Улиран одож буй 2024 онд
Авлига, ашиг сонирхол дунд 30 шахам жил гацсан, улс орныг хөгжилд хөтлөх томоохон төслүүдээ урагшлуулсан, эрх зүйн орчныг нь шинэчлэхдээ түмэн олныхоо шударга хараа хяналтыг тогтооход онцлон анхаарч ажиллалаа.
E-Mongolia платформоор дамжуулан баялагтаа эзэн монгол хүн эх орныхоо баялгийн өгөөжөө алган дээрээсээ шууд хардаг, хянадаг эрүүл, ил нээлттэй тогтолцооны эх үндсийг цутгаж чадлаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж "Зарлага нь захирлын урамшуулал" болсон төрийн өмчит компаниудын алдагдал, ашгийн мэдээллийг soe.gov.mn-д байршуулан, хэн бүхний өмнө шилэн нээлттэй болголоо.
Өр төлбөрт орсон, үйл ажиллагаа нь доголдсон төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэлээ.
Салбарын сайд, агентлагийн дарга нар элдэв дам үг, хийсвэр төсөөлөлд бус их өгөгдөл, хиймэл оюун ухаанаар боловсруулан бүрэн дүүрэн мэдээлэлд тулгуурлаж, дүн шинжилгээ хийж, шинжлэх ухаанд үндэслэн шийдвэр гаргах боломжийг нээлээ.
"Монгол хүн Монголын баялаг " гэж бодож сэтгэн түмэн олноо эрүүл, боловсролтой, чинээлэг, баялагтаа эзэн болгохын төлөө хичээн ажилласан он байлаа.
Айлчлан ирж буй 2025 он Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мега төслүүд, эрх зүйн реформуудаа үр дүнтэй хэрэгжүүлж, эдийн засгаа солонгоруулсан, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, улс орноороо өөдөө тэмүүлсэн, монгол хүн, монгол айл бүрийн аж амьдрал дээшилсэн өрнүүн жил байх болно.
Та бүхэндээ ирж буй 2025 ондоо эрүүл энх, саруул сайхан, ажил хөдөлмөр нь амжилт, бүтээлээр арвин, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Хүндэтгэсэн
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ням-Осорын УЧРАЛ
Сэтгэгдэл16
Төрийн гурван өндөрлөгөөсөө дутахгүй, илүү мундаг чи шүү, улам дээшээ...
Битгий шаа! Ардын намын авлигчин хулгайчуудад л сайхан энэ тэр жил нь болох биз! Ард түмэн утаа угаартайгаа, хорт хавдартайгаа л байх нь үнэн!
УРАНЫГ ЯВУУЛБАЛ САЙХАНБИЛЭГ ШИГ ТҮҮХЭНД ҮЛДЭНЭ.ОДОО УЛАМ Л ХИЙСЭН АЖИЛ НЬ ТОДОРЧ БУЙ ТҮҮХЭНД САЙНААР ДУРСАГДАХ САЙХАНБИЛЭГ ЭЛБЭГЭЭ ЭРДЭНЭБИЛЭГТЭЙ ЗЭРЭГЦЭНЭ.
МАН-ын бүдүүн данжаадууд 2024 онд өөрсдийн хулгайч луйварчин алуурчдаа хуулийн хариуцлагаас хамгаалан авч үлдэж тэдний идсэн уусныг цахилгааны үнийг өсгөх татварын хэмжээг 4- 5 дахин өсгөх байдлаар Монголын ард түмнийг дээрэмдэн ард түмний халааснаас төлүүлэхээр шийдүүлж чадсандаа тавлацгааж хундага өргөцгөөж байна уу.. 2025 онд МАН-ын бүдүүн данжаадууд дархлагдсан хулгайч нартайгаа цуг үнсэн товрог болон шатаж устаж алга болох болтугай..МАН-ын данжаад нарт зориулсан авсыг одооноос эхлэн бэлдэж байх хэрэгтэй. Олон авс бэлдэх хэрэгтэй болох байх..
cham sig nobs myangan ydaa dabtan MAN-iig myylaad ch dyy chini hyrehgyi alsad ygyiren syirch,dyr bolood muu sanaa chini hadagdan yldene............odoo byh zyil 2025 onoos MAN_iin dyy yriagaar hedlene...deedsiin zahialga baina...Odoo yrabagchid hol yabahgyi hol zail.......................
Зөвхөн таны л хувьд тийм байх...зовсон түмний амьдрал бүрхэг байгааг өөрийгөө үүл тэнгэрт байгаа мэт төсөөлөлтэй энэ хүн мэдэхгүй, мэдэхийг хүсэх ч үгүй...
Eрөнхий сайдын өмнөөс нэг сайд нь кк. Эсвэл удахгүй Оюук мултарч Учрал засгийн жолоог авах дохио юм болов уу
Chi odoo mend devshuuldeg hen be?
тэргүүн хатагтай учрал
E-Mongolia платформ энэ тэр яахав вэ. Харин утаа утаа бас дахин утаа. Энэ асуудал руу анхаарлаа хандуулаач ..
утаа улам ихсэнэ. гэр хороолол хөдөөгийн амьдрал хотод дэндүү их төвлөрөх юм чинь.
цахилгаан тастахаа шиидээд гуцаач данх ын сугааа
Чадахуу
чи дут гэм
ene 2025 on bol tysgai yilchleliin hamgiin deed tybsinii on jil boloh ni damjiggyi ee!!ardyyd aa,ta nariig yrialaj baina,eh orniihoo ene saihan zaluusiin hegjil debsild yrialaan dyydaj baigaatai hamtran negdej eh oron MONGOL ylasiinhaa telee chemgee dyndartal ajillajgaaya,ene erchim sain baih abaas hamgiin byteemjtei jil bolno....Bidnii terees gargasan siidbar byr ni eeljlen bytej manai ylas saihan hegjih ni damjiggyi ee.......................
Ирээдүйтэй улс төр. "Дам үг" маш оновчтой үг хэрэглээнд оруулжээ. Бурхан ивээх болтугай.