12-р сарын 30-ны өдрийн 12 цагийн байдлаар гэхэд, Хамигийн Юйшань салхин цахилгаан станцыг сүлжээнд холбосноор БНХАУ-ын Шинжааны шинэ эрчим хүчний ерөнхий цогцолбор 100 сая киловаттыг давж, Шинжааны хамгийн том цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болжээ.Үндэсний цахилгаан сүлжээний Шинжааны цахилгаан эрчим хүчний ХХК-ийн холбогдох албаны хүний танилцуулснаар, энэхүү төсөл нь Хятадын элсэн цөл, говь, цөлжилт ихтэй бүсэд хийсэн салхи, фото цахилгааны баазын хоёр дахь ээлжийн төсөл гэнэ. 100.3 сая киловатт шинэ эрчим хүчний цогцолборт салхины цахилгаан 43.64 сая киловатт, фото цахилгаан 56.66 сая киловатт хүрч байна.
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооны мэдээлж буйгаар Шинжааны нарны эрчим хүчний нөөц 4.2 тэрбум киловатт, салхины эрчим хүчний нөөц 1 тэрбум киловатт орчим байгаа гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Боловсрол өндөртэй, мэдлэгтэй, ажлын туршлагатай Ерөнхий сайдтай улс орон ингэж хөгждөг юм байна шүү.