Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ.
Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Тэгвэл энэ сарын 26-ны 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, өнөөдөр 15:00 цагт 40МВт эрчим хүч нийлүүллээ. Тус станц нэгдүгээр сарын 6-наас 150 МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Ингэснээр 2024-2025 өвлийн оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл7
Zass hud poo 💩 bolio
Хуц
Энэ эзэнгүй нохой муурнуудаа яах вэ
Сайхаан сайхан,,,эх орон минь,,,,мандан бадарч цэцэглэн хөгжих болтугай,,,,хурай,,,хурай,,,хурай,,,
Монголд Эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуул ах бүх төсөл гацаанд ордог,Баттулга,Даваасүрэ мэтийн ноход зогсоодог ! Гэтэл ганц энэ төсөл чив чимээгүй, огт гацаагүй явсаар ашиглалтанд орж бна. Учир нь, энэ бол Женкогийн хувийн хө рөнгөөр босож бгаа юмаа !!!
ugui dee, manaihan zalhuu, zamaas 29 km garaad ochood uzchih neg ch jirgeech, neg ch hun bhgui. Ene stants 3 jil barigdsan, hen ch medeegui yagaad geheer zamaas hol hunii nudbnees hol uchir. Uuniig Bodiinhon barisan. Odoo humuus ochij uzeed shees noi goojih gej bgaa yum
Нэр нь Баясгалангийх боловч эцсийн эцэст ашиг орлого нь Женкод л орох юмаа, хөрөн гө санхүү нь тэрнээс гарсан юмаа ! Тийм л учраас хэн ч хориогүй, гацаагаагүй, хэн ч, юу ч яриагүй, чив чимээгүй байгаад л гэнэт ашиглалтанд орж бгаа юм. Ийм том ЦС бүү хэл, бродюр солиход босл ого гаргадаг хүн амьтан чинь чив чимээгүй л байхаар сонин санагдаж бгаа биз дээ !!!