Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар ссарын 28-31-нд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдаж, 2:4-өөр ялагдлаа. Ингэснээр С.Цэрэнчимэд ДАШТ-ий хоёр дахь мөнгөн медалиа хүртэж, ДАШТ-д гурав дахь медалиа гардлаа. Тэрбээр өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв. Рисако Кавай ДАШТ-ий дөрөв дэх алтан медалиа хүртэж байна.
Сэтгэгдэл2
Цэрэнчимэд гэх хөрслөг бор, хүдэр чийрэг энэ бөх бүсгүйгээр үнэхээр бахархдаг шүү. Дүүдээ энх мэндийг ерөөж, их амжилтыг улмаа өргөе!
cherenchimed dyydeen bayar hyrgye,yneheeriin echegiin siiriig hataaj baina gej oilgodog,aab ni bid Hentiidee sain naizyyd yablaa,sain hynii ur gedeg dee,yalm ikhe amjiltiig hysye..............