sonin.mn

Израилын Яшар намын дарга Гади Айзенкот арваннэгдүгээр сарын 11-нд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Беньямин Нетаньяхуд захидал илгээж, бодитой, шууд заналхийлэл үүсээгүй нөхцөлд цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулжээ. Тэрбээр ийм шийдвэр нь Израилын төрийн тогтолцоо, ардчилалд ноцтой үр дагавар учруулж болзошгүйг онцолсон байна.


Гади Айзенкот захидалдаа засгийн эрх шилжих шилжилтийн үед цэргийн ажиллагаа эхлүүлэх нь улс орны улс төр, аюулгүй байдлын нөхцөл байдлыг улам хүндрүүлж, Израилын ардчилалд “сүйрлийн үр дагавар” авчирч болзошгүйг анхааруулжээ. Иймээс Беньямин Нетаньяхуг аливаа шийдвэр гаргахдаа хүлээцтэй, болгоомжтой хандахыг шаардсан байна.


Тэрбээр захидалдаа Ираныг шууд дурдаагүй ч Израилын хэвлэлүүд Нетаньяху Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг судалж байгаа талаар мэдээлжээ.


Үүнээс нэг өдрийн өмнө Израилын зарим хэвлэл нэрээ нууцалсан эх сурвалжуудаас эш татан, тус улсын Батлан хамгаалах хүчний Жанжин штабын дарга Эял Замир Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг дахин эсэргүүцсэн тухай мэдээлсэн байна.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Эял Замир аравдугаар сарын 27-нд болсон парламентын сонгуулийн өмнө ч ийм төрлийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байжээ. Тухайн үед Израилын батлан хамгаалах салбарын удирдлагууд цэргийн ажиллагаа эхлүүлснээр бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдэж, сонгуулийн үйл явцад сөргөөр нөлөөлж болзошгүйд болгоомжилж байсан аж.



Г.Бямба