Үнийн өсөлт болон Оюутолгойн ногдол ашгийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Үнийн өсөлт ихтэй үед иргэдийн амьжиргааг дэмжих хэрэгтэй. 2014–2016 онд Монгол Улсын эдийн засаг хүндрэхэд хоёрхон жилийн хугацаанд ядуурлын түвшин 10 хувиар нэмэгдэж байсан. Түүнээс хойш олон хөтөлбөр хэрэгжсэн боловч хоёр орчим хувиар л буурлаа. Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу, дараагийн гурван хүн тутмын нэг нь ядууралд ойрхон байна.
Нэг удаа ногдол ашиг тараалаа гээд иргэдийн амьдрал сайжрахгүй. Зарим хүнд энэ мөнгө шаардлагагүй байж болно.
Жишээлбэл, хүүхдийн мөнгөний гуравны нэг нь хадгаламж болдог. Ногдол ашиг ч мөн адил байх болов уу гэж бодож байна. Харин ядууралд амьдарч буй хүмүүсийн хувьд нөхцөл байдал хэцүү байна.
Хэрэв төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэж байгаа бол тэдгээр нь эргээд ашиг олох ёстой. Иргэд хувьцаа, бонд хэлбэрээр авч болно. Тиймээс иргэдэд сонголт өгөх хэрэгтэй.
Барааны үнэ нэг удаа нэмэгдэхээр эргээд буурдаггүй юм байна шүү дээ. Үүний тод жишээ бол махны үнэ” гэв.
Н.Отгон
Пүрэв - 11 сарын 12,
2026
Сэтгэгдэл1
Ногдол ашиг биш, Оюутолгойн ордоо авмаар байна.