sonin.mn

“Бүс ба зам” олон улсын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааны зөвлөлийн 2026 оны хурал арваннэгдүгээр сарын 10-нд БНХАУ-ын Шааньси мужийн Шиань хотноо боллоо. Хурлаар зөвлөлийн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зорилтуудыг хэлэлцжээ.


Хуралд оролцсон Хятад болон бусад орны судалгааны байгууллагуудын төлөөлөгчид тус зөвлөл байгуулагдсанаасаа хойш олон улсын судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон байна.


Төлөөлөгчид цаашид судалгааны байгууллагуудын харилцаа, мэдээлэл солилцоо, хамтарсан судалгааг эрчимжүүлж, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд мэдлэг, туршлага, судалгааны үр дүнгээрээ хувь нэмэр оруулахаа илэрхийлжээ.


“Бүс ба зам” олон улсын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааны зөвлөл нь 2019 оны дөрөвдүгээр сард Синьхуа агентлагийн судалгааны хүрээлэн болон Хятад, гадаадын 15 судалгааны байгууллагын хамтарсан санаачилгаар байгуулагдсан юм.


Энэ удаагийн хурлаар Энэтхэгийн БРИКС-ийн олон улсын форум, Шианий Зам харилцааны их сургууль, Киргизийн Үндэсний “Манас” судалгааны хүрээлэн, Узбекистаны Хөгжлийн стратегийн төв зэрэг дөрвөн байгууллагыг шинээр гишүүнээр элсүүлжээ. Ингэснээр тус зөвлөлийн гишүүн байгууллагын тоо 150-д хүрсэн байна.


Г.Бямба