Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын уулзалтын долоо хоногийн хэвлэлийн төв арваннэгдүгээр сарын 11-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод албан ёсоор нээгдлээ.
АПЕК-ийн удирдагчдын 33 дахь удаагийн уулзалт арваннэгдүгээр сарын 18-19-нд Шэньжэнь хотод болно. Энэ жилийн уулзалтын хүрээнд АПЕК-ийн ахлах албан тушаалтнуудын эцсийн уулзалт, Бизнесийн зөвлөх зөвлөлийн хурал, АПЕК-ийн бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт зэрэг олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уулзалтын хэвлэлийн төв нь Шэньжэнь хотын Хурал, үзэсгэлэнгийн төвийн хоёрдугаар танхимд байрлаж, 15 мянга орчим ам метр талбайг хамарч байна.
Тус төв нь уулзалтын үйл ажиллагааг сурвалжлах гадаад, дотоодын 5000 орчим сэтгүүлчид үйлчлэх хүчин чадалтай бөгөөд албан ёсны мэдээлэл, хэвлэлийн мэдээ, телевизийн шууд дамжуулалтын дүрс, дууны дохио болон хэвлэл мэдээллийн ухаалаг технологид суурилсан үйлчилгээг үзүүлэх юм.
Г.Бямба
Пүрэв - 11 сарын 12,
2026
Сэтгэгдэл0