sonin.mn

ЖЕНЕВ, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /ТАСС/. Өчигдөр цахимаар явагдсан ФИФА-гийн ээлжит бус их хурлын үеэр 2031 ба 2035 онуудад болох хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах улс орнуудыг албан ёсоор тодруулан баталлаа.


Үүнд: 2031 оны ДАШТ-ийг АНУ, Мексик, Коста-Рика, Ямайк улсууд, 2035 оны ДАШТ-ийг Шотланд, Англи, Умард Ирланд, Уэльс улсууд зохион байгуулна.  


Харин 2027 оны ДАШТ Бразил улсад 2027 оны зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 25-нд явагдаж, 32 баг оролцох бол 2031 ба 2035 оны тэмцээнүүдэд 48 баг оролцоно.


ФИФА-гаас 2022 онд гаргасан шийдвэрийн дагуу Оросын эмэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ болон Европын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад оролцохгүй байгаа юм.  


Б.Адьяахүү