Монголын Үндэсний Бөхийн холбооноос аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд шилдэг бүсийн багийг шалгаруулах “МӨНГӨН ЦОМ” багийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Багийн барилдааны зохион байгуулалтын талаар арваннэгдүгээр сарын 21-ний бямба гарагийн 17:00 цагт АЙМГАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ ДЭВЖЭЭД, ГАЛЫН БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧ нартай хийх уулзалтыг зохион байгуулах тул идэвхтэй оролцоно уу.
Уулзалт Монгол бөхийн өргөөний Сургалтын танхимд болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Лхагва - 11 сарын 18,
2026
Сэтгэгдэл0