Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Оросын газрын тос боловсруулах хэмжээ өдөрт 3.8 сая баррель болж, 20 гаруй жилийн доод түвшинд хүрчээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бензиний үйлдвэрлэл 20 орчим хувиар, дизель түлшний үйлдвэрлэл бараг 30 хувиар буурсан байна. Хамгийн сүүлд аравдугаар сарын 30–31-нд Самара мужийн Новокуйбышевск хот болон Башкортостаны нийслэл Уфа хотын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроны халдлага болж, гал гарсан байна.
Даваа - 11 сарын 02,
2026
Сэтгэгдэл3
ESTOI ZUMBERLEED SAIHAN SHATAL BNA . GALIIN DUL UUDUU DAHIN OLON SAIHAN GAL GARAH BOLTUGAI
ТАНАЙ ТЭМБҮҮ ХУЖААГ ШАЛДАН ШАТААХ БОЛНО ГИЧИЙ.
Оочер байхгүй байлаа сая явахад эзэнтэй улс өөр юм байна лаа