Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал УИХ-д суудалтай улс төрийн намуудын дунд ид яригдаж байна. АН-аас гэхэд л УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх намынхаа дотоод өрсөлдөөнд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлээд буй. Гэвч явж явж АН-ын дарга О.Цогтгэрэл өөрөө л Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд намаасаа нэр дэвших санаатай байгаа тухай улс төрийн хүрээний эх сурвалжууд өгүүлж байна.
АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах нь зөвхөн нэг хүнийг сонгох тухай асуудал биш. Энэ нь намын дотоод хүчний харьцаа, фракцуудын тохиролцоо, удирдлагын нөлөө, цаашлаад 2028 оны УИХ-ын сонгуулийн өмнөх улс төрийн байр суурьтай шууд холбогдох юм.
Одоогоор нэр дэвших сонирхолтой улстөрчдийн дунд өмнө нь Ерөнхий сайд, намын дарга, сайдын алба хашиж байсан хүмүүс бий. Тухайлбал, Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар АН-ын удирдлагад ажиллаж байсан туршлагатай бол Д.Ганбат, С.Ганбаатар нар парламентын үйл ажиллагаа, олон нийтийн улс төрийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож ирсэн. Тэд тус бүрдээ өөрийн улс төрийн байр суурь, дэмжигчдийн хүрээтэй. Гэхдээ намын дарга О.Цогтгэрэл өөрөө нэр дэвшихээр шийдсэнээр АН-ын дотоод өрсөлдөөнд шинэ нөхцөл байдал үүснэ. Учир нь намын дарга сонгуулийн бэлтгэл ажлыг удирдах, намын байгууллагуудтай харилцах, улс төрийн хэлэлцээ хийх зэрэг институцийн үүрэгтэй.
Энэ нь нэр дэвшигчийг тодруулах үйл явцад намын удирдлагын оролцоо, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн сэргийлэх вэ гэсэн асуултыг ч дагуулна. О.Цогтгэрэл өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдвэл намын даргын хувьд хүлээсэн үүрэг, хувийн улс төрийн зорилгоо хэрхэн зааглах асуудал гарч ирнэ.
Мөн АН-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үйл явц цаашид ямар дүрэм, журмаар явагдах, намын гишүүдийн оролцоог хэрхэн хангах, нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн дунд ямар хэлэлцүүлэг өрнөхөөс олон зүйл шалтгаална. Ийнхүү 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын дотоод өрсөлдөөн хэдийнэ улс төрийн анхаарлын төвд орж эхэллээ. Харин намын дарга О.Цогтгэрэл энэ өрсөлдөөнд зохион байгуулагчийн байр сууринаас оролцох биш өөрөө нэр дэвших сонирхол байгаа аж.
Э.Солонго
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл17
Энэ Хүрэлсүхийн Буриад Ардын Намын асуудал биш.
мэдээж хүний шунал хязгааргүй юм буриадуудын МАН нам хэнийг гаргаж ирэх гэж алалцаад байна.
хүний шунал гэдэг энэхэн жижигхэн биедээ багтахааргүй бузар их байдаг даа.
Насанд хүрсэн юм уу даа? Ерөнхийлөгчид нэр дэвших .
1975 онд төрсөн. 2027 онд 52 настай байна. Хуулиар Ерөхийлөгчид 50 нас хүрсэн хүн нэр дэвших эрхтэй
Өөр хүн байгаа блгүйдээ эрхбиш
Арайч дээ , үгүй байлгүй дээ - АН -ын улныхад авахгүйш дээ ::::
МАН аас Хүүкийн уяаны гөлөг ! гахайн тоорой Занданшатар дэвшээд ёрөнхийлөгч болчихно ! Бусад ямар ч нам эвсэл хүн байгаад нэмэргүй !
дэмжнээ
Энэ нөхөр Ерөнхийлөгчид харваас жулдана. Ядаж АН-ын даргаа олигтой хийж чадахгжй байж юун ч их санаа гаргадаг юм. Бяруу болоогүй байж бухын явдлаар баа.ж болохгуй.
Намаа унагасан дуракийг сонговол улс нь улам унана шүүдээ. Өөрийгөө хэн болохоо харуулах хугацаа байсанч юуч хийгээгүй. Одоо хэн чамд итгэх юм бэ? АН-хан ер нь мангар байхаа.
Солонго Намуун хоёр Хүрэлсүхийн тархи угаагчид. Яагаад АН-н асуудлыг сонирхоод байгаа юм бол?
бас нэг шуналаар өвчилсөн нөхөр
шунал гэж сэтгэцийн өвчин шүү дээ.Архи тамхи хар тамхи мөрийтэй тоглоом бүгд шуналаар өвдөг өд шүү дээ.өшөө ахиулах нэмэх гэсэн хүсэл шунал бүгд адил.Албан тушаалын хэнээ шунал бол мөн л өвчин. бид өвчтэй хүмүүсийг эмчлэх ёстой шүү.Даамжруулж болохгүй.
TOP QUALITY BANK NOTES(MONEY) AVAILABLE WhatsApp(+447401473736)GET VALID DOCUMENTS TO BUY COUNTERFEIT MONEY in UK, USA, GERMANY,ITALY,SPAIN,RUSSIA,NORWAY,CANADA, EUROPE,AMERICA,ASIA. TOP QUALITY MONEY FOR SALE. DOLLAR, POUNDS, EUROS AND OTHER CURRENCIES AVAILABLE WE HAVE PARTNERS IN EVERY CONTINENT SO IF IN CASE YOU ARE LOOKING FOR A FACE TO FACE DEAL THEN JUST CONTACT AND STATE YOUR LOCATION AND YOU SHALL HAVE YOUR BILLS. WE ALSO ISSUE DOCUMENTS LIKE (PASSPORTS, DRIVER LICENSE, ID CARDS, IELTS, TOEFL, PTE AND ALL KIND OF DOCUMENTS YOU MIGHT NEED TODAY
Дур эзэнээ голохгуй Дунд чомог шуужээ голохгуй Одоо тэгээд хэн дуртай нь еронхийлогч болно гээд ичиж амьдар Ямарч чадваргуй трансжедэрээ рампндаа яажигнан шуу
Еронхийлогч Батнпйрамдал шуу