АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп аравдугаар сарын 12-нд мэдэгдэхдээ, Орос, Украины тал түүний дэвшүүлсэн “эрчим хүчний салбарт гал зогсоох” саналыг дэмжиж байгаа бөгөөд мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрэх ёстой хэмээн онцолжээ.
Тэрээр мөн өдөр Цагаан ордноос Охайо муж руу явахынхаа өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар энэхүү “утгагүй дайныг” зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж мэдэгдэв.
Трамп “Бид тэдэнд тохиролцоонд хүрэхэд нь тусална” хэмээн хэлээд, Путин Зеленскийгээс илүүтэйгээр тохиролцоонд хүрэхийг хүсэж байна гэжээ. Трамп аравдугаар сарын 11-нд олон нийтийн сүлжээнд Орос, Украины мөргөлдөөн “эрчим хүчний салбарт гал зогсоох” шатанд орсон гэж бичсэн байна. Харин Зеленский мөн өдөр хариу мэдэгдэл хийхдээ, энэ тухай мэдээллийг өөрөө ч анх удаа сонсож байгааг онцолжээ.
Украины талын мэдээлснээр, Зеленский аравдугаар сарын 12-нд Трампын санал болгосон “эрчим хүчний салбарт гал зогсоох” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Оросын тал уг тохиролцоог хэрэгжүүлэхийг зөвшөөрвөл Украин мөн адил арга хэмжээ авахад бэлэн гэдгийг мэдэгджээ.
Харин Оросын тал татгалзвал Украин энэ өвөл хариу арга хэмжээ авна гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков аравдугаар сарын 12-нд мэдэгдэхдээ, Орос улс түр зуурын эвлэрлээс илүүтэйгээр урт хугацааны энх тайвныг зорьж байгааг онцолсон байна. Тэрээр “эрчим хүчний салбарт гал зогсоох” асуудлаар талуудын харилцаа холбоо үргэлжилж байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.
М.Чой
Даваа - 11 сарын 02,
2026
Сэтгэгдэл8
Песков бол Путины Шар шувуу юм.
Үгүй, Кремлийн үстэй ам билээ л
Buschuuchan zogsoosoo bilee. FREE UKRAINE !
Buschuuchan zogsoosoo bilee. FREE UKRAINE !
Buschuuchan zogsoosoo bilee. FREE UKRAINE !
24 цагт уу?
ОХУ болон Өмнөд Солонгосын худалдаа наймаа буцаж сэргэж байгаа юм байна.Манайх тэгсэн чинь Оросын нефть болон эрчим хүчний хараат байдлаас гарна гээд Хятадын өвөрлүү гүйгээд байгаа сайд нарт гэж хэлэхэд Дэлхийн том гүрэн АНУ хүртэл Оросын газрын тосноос хамааралтай байна.Оросын эрчим хүчнээс Дэлхий нийтээрээ хамааралтай байгааг ойлгоогүй яваа хоёр сайд байна шүү!! Дамдинням ,Доржханд гэсэн хоёр хараат байдлаас гарах нь зөв ч гэлээ Хятадаас үнэтэй Нефть болон Эрчим хүч худалдаж аваад байгааг хэний заавраар ажилаад байгааг ойлгомжтой бусуу!!!
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачины ээлжит солиорол.