sonin.mn

Бэлтгэл хангаагүй хүмүүс Эльбрус ууланд авирахыг хориглох ёстой гэж Оросын Уулын спортын холбооны дэд ерөнхийлөгч Александр Пятницин мэдэгдлээ. Өмнө нь мэдээлснээр, энэ онд Эльбруст амиа алдсан уулчдын тоо өмнөх оныхоос хоёр гаруй дахин өссөн байна.


“Дуртай үедээ уул руу авирдаг байдлыг зогсоох ёстой. Бүх баримт бичиг, тэдгээрийн дотор авиралтын чиглэлийн зөвшөөрөл гэх мэт бүх зүйлийг бүрдүүлсэн байх ёстой. Хоёр хүний дунд нэгээс илүүгүй хөтөч байх нь зүйтэй. Тухайн хөтөч нь аттестатчилалд орсон, бүртгэлтэй байх ёстой.


Хэрвээ хөтчүүд дүрэм журмыг зөрчих аваас тэднийг хуулийн дагуу хатуу шийтгэнэ. Тэдэнд маш хатуу шаардлага тавьж байгаа” хэмээн дэд ерөнхийлөгч онцоллоо. “Орон нутгийн онцгой байдлын албадад илүү их эрх мэдлийг өгөх нь зүйтэй гэж бодож байна. Тэд бичиг баримт, уулчдын багийнхны бие бялдрын болон техникийн бэлтгэлийг шалгах ёстой. Эхлээд түүвэрлэн шалгана, өөр арга алга. Урьдчилан сэргийлэлт ба аттестатчилал чухал. Оросын Уулын спортын холбоо ч өөрийн зүгээс байнга мониторинг хийж байна. Бэлэн бус байгаа хүнийг уул руу гаргахгүй байх нь зүйтэй” гэж А.Пятницин ярилаа.  



Б.Адъяахүү