16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хохироосон эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хоёр өдөр хэлэлцэж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа.
Хяналтын шатны шүүхээс өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан заалтуудыг хүчингүй болгожээ. Мөн тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдааныг даргалагч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрийг танилцуулахдаа шүүгдэгч Ц.Дагвадоржийг онц харгис хэрцгий аргаар, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж хоёр хүний амь насыг хөнөөсөн, мөн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, бодит байдлыг нуух замаар залилсан гэмт хэрэг үйлдсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэнийг мэдэгдэв.
Харин Ц.Дагвадоржийн үйлдсэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг өөрчилж, энгийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Улмаар түүнд бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.
Мөн шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгасан өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, хэвээр үлдээжээ.
Харин Э.Номин-Эрдэнэд холбогдох хэргийн тухайд өмнөх шатны шүүхүүдийн гаргасан дүгнэлт хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж Улсын дээд шүүх үзсэн байна.
Тодруулбал, прокуророос Э.Номин-Эрдэнийг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч өмнөх хоёр шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм.
Гэвч түүний үйлдэл, эс үйлдэхүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шүүхүүд дүгнээгүй орхигдуулсан нь хууль хэрэглээний алдаа болсон гэж хяналтын шатны шүүх үзжээ.
Улсын дээд шүүх энэ асуудлаар нөхөн дүгнэлт хийх боломжгүй тул Э.Номин-Эрдэнэд холбогдох өмнөх шатны шүүхийн шийдвэрийн заалтуудыг хүчингүй болгосон байна.
Түүнчлэн Х.Энхсайханд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх, хуулийг тайлбарлан хэрэглэхдээ алдаа гаргасан гэж дүгнэжээ.
Прокуророос Х.Энхсайханыг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад өмнөх шатны шүүхүүд хэргийн үйл баримтыг буруу тогтоож, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн байна. Иймд түүнд холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтуудыг мөн хүчингүй болгожээ.
Ингэснээр 16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэрэгт Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оногдуулсан шийдвэр гарч, Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэр хэвээр үлдлээ. Харин Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийн холбогдох заалтууд хүчингүй болж, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон нь тэднийг гэм буруутайд тооцсон гэсэн үг биш бөгөөд холбогдох асуудлыг хуульд заасан журмын дагуу дахин шийдвэрлэх үндэслэл болж байна.
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл7
Хүн хүчиндсэн хүн тэгээд гэм буруугүй болчиж байгаа юмуу? Яасан том артай новшийн юмнууд байнаа? Шүүгч нар нь мөнгөөр цутгуулсаар байна уу хахаж үхэхвий.
Дагвадоржийн хүчингийн хэрэгт өөр хүн хамаагүй бус уу. Дагвадоржийн аав, ээжийг зовлонд унагааж тамлах нь зөв байх. Том аргүй учраас хэлмэгдсэн тохиолдол 1932 оноос 1937 оны хооронд 20 мянгаас илүү Монгол хүн байсан.
Тэр чинь энэ Энхсайхан. Харин Ган - Эрдэнийг цагаатгасан шийдвэр хэвээрээ үлдэж буй нь эмгэнэл
СУИС- н бүлэг хүчиндэгчдийг хэрхэн шийдэх гэж байгааг нийгэм даяараа харж хүлээж байгаа шүү..........шүүгчид ээ...прокурорууд аа....
Алуурчин хөлсөлж хувийн арга хэмжээ авах нь шулуун. МАНын бүдүүн данжаадуудад хөлслөгдсөн шүүх хэргийг шударга шийдэхгүй.
Цагаатгасан шийдвэр гаргасан шүүгчдийг нь шалгахгүй юм уу?
I came across a testimonial about Dr. Omega Spell Caster on an online forum. At first, I was skeptical—having never explored spiritual spells or Voodoo practices before—and found it hard to believe the claims being made. After going through a difficult patch in my five-year marriage, I decided to seek spiritual guidance from Dr. Omega Spell Caster, and to my great surprise, it worked! I was deeply moved when, about 45 hours later, my partner and I reconciled. Seeing my partner express remorse, ask for forgiveness, and show a willingness to rebuild our marriage was a moment I will always remember. There are no words to fully express how grateful I am for the guidance I received during such a challenging time. Thank you, Dr. Omega Spell Caster, for the support you provided. For consultations, you can get in touch via WhatsApp at + 1 (365) 298-4620 or on Telegram At:: dromegaspellcaster.