sonin.mn

Оюутолгойд үүссэн асуудлаар Шадар сайд Н.Номтойбаяр тайлбар мэдээлэл хийлээ. Тэрээр: "Оюутолгойд үүссэн асуудлаар Онцгой байдлаас нэн даруй холбогдсон.



Гэтэл Онцгой байдлын Ерөнхий газраас элдэв тусламж шаардлагагүй гэдэг хариуг өгсөн. Энэ хариуг надад хэлсэн. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөөгүй. Мэргэжлийн бус удирдлагуудын үгийг би хүлээж авахгүй.



Тэр үүднээсээ мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж ажилла. Аливаа байдлаар онцгой байдлаас аврах үйл ажиллагаа явуулах боломжтой юу, сургалт зохион байгуул гэсэн. Энэ үүргийг өгөөд удаагүй байна. Оюутолгойн удирдлагуудын санаа зоволтгүй, ямар ч асуудал байхгүй гэдэг хариугаар бид тайван байж болохгүй. Хүний амь эрсэдвэл яах юм? 1.3 км-ийн доор гүний уурхай байгаа шүү дээ. Өмнө нь лифтэнд нь хүмүүс гацсан.


Хэдэн жилийн өмнө Чили улсад газрын гүнд уурхайд олон хүмүүс гацсан үйл явдал мөн болж байсан. Ийм нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас Оюутолгойн удирдлагуудын үгийг үл тоогоод, манай мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж ажиллана." гэлээ.


М.Чой