БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь аравдугаар сарын 28-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятад, Германы харилцааны талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Хятад улс нээлттэй хамтын ажиллагааг тууштай дэмжиж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бусад улс оронтой хамтран ажиллахыг эрмэлзэж байгааг онцлов.
Мөн Хятад, Герман болон Хятад, Европын Холбооны эдийн засаг харилцан бие биеэ нөхөх давуу талтай бөгөөд талуудын хамтын ажиллагаа харилцан ашигтай байх зарчимд тулгуурладгийг тэмдэглэжээ.
Гүө Жякүнь Герман болон Европын Холбоог Хятадтай харилцахдаа бодитой, ухаалаг байр суурь баримталж, санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалав.
Ингэснээр дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалахын зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд илүү таатай, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдэнэ гэж Хятадын тал үзэж байна.
Г.Бямба
Пүрэв - 10 сарын 29,
2026
Сэтгэгдэл0