ТЕЛЬ-АВИВ, 2026 оны аравдугаар сарын 28 /Reuters/. Израилын парламент буюу Кнессетийн сонгууль мягмар гарагт болж дууслаа. Тус улсын тэргүүлэх гурван телевизээс санал хураалтын дараа явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, улс төрийн гол хоёр эвслийн аль нь ч парламентад олонх болж чадахгүй байх төлөвтэй байна.
Жанжин штабын даргаар ажиллаж байсан Гади Айзенкотын тэргүүлсэн сөрөг хүчний эвсэл Кнессет дэх хамгийн том бүлэг болох төлөвтэй байгаа хэдий ч Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн “Ликуд” нам бусад намаас илүү олон суудал авах төлөвтэй байна.
Түүнчлэн аИзраилын парламент буюу Кнессетийн сонгууль мягмар гарагт болж дууслаа. Тус улсын тэргүүлэх гурван телевизээс санал хураалтын дараа явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, улс төрийн гол хоёр эвслийн аль нь ч парламентад олонх болж чадахгүй байх төлөвтэй байна. рабуудын намууд Кнессетэд урьд өмнө байгаагүй олон буюу 17-18 суудал авах төлөвтэй байгааг “Кан Ньюс”, “Суваг 12”, “Суваг 13” телевизийн санал асуулгын дүн харуулжээ.
Сонгуулийн албан ёсны эхний хэсэгчилсэн дүнг орон нутгийн цагаар шөнө дундаас хойш зарлана. Гэхдээ санал тоолох ажиллагаа хэдэн өдөр үргэлжилж болзошгүйг Сонгуулийн төв хорооноос анхааруулсан байна.
Албан ёсны мэдээллээр, орон нутгийн цагаар 20:00 цагт санал авах байрууд хаагдахаас хоёр цагийн өмнө сонгогчдын ирц 74.3 хувьтай байсан байна. Израилын араб гаралтай иргэдийн дийлэнх нь амьдардаг хотуудад мөн сонгогчдын оролцоо идэвхтэй байжээ. Хэрэв Арабын намууд сонгогчдоос ихээхэн дэмжлэг авч чадвал еврейчүүдийн улс төрийн гол хоёр эвслийн төлөөлөл парламентад суудлаа алдаж, 3.25 хувийн босгыг давж чадаагүй зарим жижиг нам суудалгүй үлдэх магадлалтай.
Кнессетийн 120 суудлын төлөө 37 нам өрсөлджээ. Израилын түүхэнд улс төрийн нэг ч хүчин парламентад үнэмлэхүй олонх буюу 61-ээс доошгүй суудал авч байгаагүй тул тус улсын бүх Засгийн газар эвслийн зарчмаар байгуулагдаж ирсэн байна.
Санал хураалтын дараах санал асуулгын дүнгээр одоогийн сөрөг хүчний намууд Кнессетэд 52-53 суудал авах төлөвтэй байна. Харин Нетаньяху болон түүний холбоотнууд нийт 50 орчим, үүнээс 24-25 суудлыг түүний тэргүүлдэг “Ликуд” нам авах төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 10 сарын 28,
2026
Сэтгэгдэл0