Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд С.Такаичи мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр болсонд сайшаалтай хандаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Пүрэв - 10 сарын 29,
2026
Сэтгэгдэл1
1939 оны 9 сард яг энэ Нөмрөгий н голд МАХЦ-ийн 8-р дивизийн 22 -р хороо Японы давуу хүчний эср эн хүнд ширүүн тулалдаан хийж Мана уулаа алдаад түүний залгаа наана орших энэ газрыг авч үлдэ ж чадсан юмаа. Гэтэл яг тэр газр ыг 87 жилийн дараа Мобиком гдг самурай өөрийн биеэр гэмгүй ца райлж очоод шатаачихлаа шүү дээ ! Энэ бол Халх голын байлдаа ны үргэлжлэл мөн бөгөөд Япончу уд биднээс хонзонгоо авч бна !!!