Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын удирдах албан тушаалтан С.А, Өлгий сумын удирдах албан тушаалтан Б.Т, Цэнгэл сумын удирдах албан тушаалтан Ж.А, Алтай сумын удирдах албан тушаалтан Х.С, нийтийн албан тушаалтан Х.Х, А.З нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүллээ.
С.А нь иргэнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх, Б.Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж байгууллагад хохирол учруулсан гэх, Ж.А нь бусдад давуу байдал бий болгосноор байгууллагад 51,4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх, Х.С, Х.Х нар нь байгууллагын төсвөөс удаа дараагийн үйлдлээр өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэх, А.З нь хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ явуулах үедээ эрүүгийн хэрэгт холбогдогчоос хахууль авсан гэх зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Баасан - 10 сарын 30,
2026
Сэтгэгдэл1
шүүгчид нь хасаг шүүгчид байгаа би ажилласан жилээ тогтоолгох гээд шүүхэд хандахад шүүгч нь хасаг туслах нь бас хасаг л байна лээшд